baljir altangerel
Балжирийн Алтангэрэл "AAGAA"

Балжир овогтой Алтангэрэл нь 2001 оноос “Ирмүүн Мальтимедиа” ХХК–ийн график дизайнераар ажиллаж эхэлсэн бөгөөд одоо фото студийн гэрэл зурагчин, дизайнерийн үүрэгт ажлыг гүйцэтгэж байна. Тэрээр Дүрслэх Урлагын Дээд Сургуулийг Зураач мэргэжлээр суралцан төгссөн.
Б.Алтангэрэл нь “Ирмүүн Мальтимедиа” ХХК-ний тогтмол эрхлэн гаргадаг ном, сэтгүүл бусад хэвлэмэл бүтээл, захиалгат ажлын гэрэл зургийг  тухайн уран бүтээлийн өнгө аясыг илэрхийлэн өвөрмөцөөр тодорхойлон авч чаддаг чадварлаг уран бүтээлч юм.
 
Зарим ажлууд:

“Mongolian Investment Directory and Business Pages” ном, “Investor’s Forum-2002” гарын авлага /CD-ний хамт/ (2002 оны “Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт”-д зориулан бэлтгэсэн ном)
Гэрэл зурагчин

“Монголика” сэтгүүл (“МИАТ” ХК-ийн Олон улсын нислэгийн сэтгүүл)
Гэрэл зурагчин

“Sky vision” сэтгүүл (“МИАТ” ХК-ийн Олон улсын нислэгийн үзвэрийн сэтгүүл)
Гэрэл зурагчин

“Smart Way” сэтгүүл (“Изинис Эйрвэйз” ХХК-ийн дотоодын нислэгийн сэтгүүл)
Гэрэл зурагчин

“Танд хэрэгтэй” сэтгүүл (“Ирмүүн”-ий эрхлэн гаргасан хэрэглэгчдэд зориулсан сэтгүүл)
Гэрэл зурагчин

“Mongolia… truly nomadic” (“Ирмүүн”-ий эрхлэн гаргасан Монголын үзэсгэлэнт байгалийн зурагтай альбом)
Гэрэл зурагчин

Календар (Бүх төрлийн календар)
Гэрэл зурагчин

Арилжааны банкны жилийн тайлан (Үүнд: Голомт банк, Үндэсний Хөрөнгө Оруулалтын банк, Зоос банк, Хадгаламж банк, Худалдаа Хөгжлийн банк, Хас банк, Монгол Шуудан банк, Улаанбаатар хотын банк)
Гэрэл зурагчин, дизайнер

“Ирмүүн лайф”  сэтгүүл (“Ирмүүн”-ний эрхлэн гаргадаг гоо зүйн сэтгүүл)
Гэрэл зурагчин

Германы Бонн хотод фото зургийн үзэсгэлэн (“Mongolian truly nomadic” үзэсгэлэнгийн фото зургуудаар Бонн хотод“Ирмүүн”-ний гэрэл зурагчидтай хамтарсан  үзэсгэлэн гаргасан)
Гэрэл зурагчин

“Mongolian truly nomadic” фото зургийн үзэсгэлэн (Монгол Улс Улаанбаатар хот,”Бадам ханд” музейд зохион байгуулсан. “Ирмүүн”-ний гэрэл зурагчидтай хамтарсан) 
Гэрэл зурагчин

Монголын Урлаг