anbat batjargal
Анбатын Батжаргал "BACHKA.A"

Анбат овогтой Батжаргал нь 2001 оноос “Ирмүүн Мальтимедиа” ХХК–ийн график дизайнераар ажиллаж эхэлсэн бөгөөд одоо фото студийн гэрэл зурагчин, дизайнерийн үүрэгт ажлыг гүйцэтгэж байна. Тэрээр 2003-2006 онд ШУТИС-ийг хэвлэлийн график дизайн мэргэжлээр суралцан төгссөн.
А.Батжаргал нь “Ирмүүн Мальтимедиа” ХХК-ний тогтмол эрхлэн гаргадаг ном, сэтгүүл бусад хэвлэмэл бүтээл, захиалгат ажлын гэрэл зургийг мэргэжлийн түвшинд авах , график дизайны ажлыг хийж гүйцэтгэдэг. Ийнхүү гэрэл зурагчин, дизайнераар хавсаран ажилладаг бөгөөд тухйан уран бүтээлийн өнгө аясыг өвөрмөцөөр тодорхойлон илэрхийлж чаддаг чадварлаг уран бүтээлч юм.
А.Батжаргал нь 2006 онд тус компаний зохион байгуулсан ХБНГУ-ын мэргэжлийн фото зурагчин эксперт Юрген Штраубааар багшлуулан мэргэжлийн фото зураг авалтын 6 сарын сургалтанд хамрагдсан ба 2007 онд Солонгосын Сөүл хотноо “The moon”, “Life”  мэргэжлийн фото студид  2 сарын дадлага давамгайлсан сургалтыг гэрэл зургийн чиглэлээр суралцан дүүргэсэн.
Мөн А.Батжаргал нь “АПУ” ХК-ний нэрэмжит бүтээгдэхүүн сурталчлах гэрэл зургийн уралдаанаас “Тэрэлж - Залуусын сонголт” бүтээлээрээ тусгай байр, “Mongolia truly nomadic” фото альбомоор 2007 – 2008 оны шилдэг номын шагналуудыг авч байсан.
 
“Mongolian Investment Directory and Business Pages” ном, “Investor’s Forum-2002” гарын авлага /CD-ний хамт/ (2002 оны “Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт”-д зориулан бэлтгэсэн ном) - Гэрэл зурагчин


Зарим ажлууд:

Хямдралын ном /2002-2005/ Бүтээгдэхүүн үйлчилгээний хямдралын купонтой ном
Гэрэл зурагчин

“Монголика” сэтгүүл (“МИАТ” ХК-ийн Олон улсын нислэгийн сэтгүүл)
Гэрэл зурагчин

“Sky vision” сэтгүүл (“МИАТ” ХК-ийн Олон улсын нислэгийн үзвэрийн сэтгүүл)
Гэрэл зурагчин

“Smart Way” сэтгүүл (“Изинис Эйрвэйз” ХХК-ийн дотоодын нислэгийн сэтгүүл)
Гэрэл зурагчин

“Танд хэрэгтэй” сэтгүүл (“Ирмүүн”-ий эрхлэн гаргасан хэрэглэгчдэд зориулсан сэтгүүл)
Гэрэл зурагчин

“Дори идэр дүүдээ” (Баабарын “Дори идэр дүүдээ” номын 3 дах хэвлэл)
Гэрэл зурагчин, дизайнер

“Нар” (“Ирмүүн”-ий эрхлэн гаргасан хүүхдийн сэтгүүл)
Гэрэл зурагчин

“Mongolia… truly nomadic” (“Ирмүүн”-ий эрхлэн гаргасан Монголын үзэсгэлэнт байгалийн зурагтай альбум)
Гэрэл зурагчин, дизайнер

“Okey” (“Ирмүүн”-ий эрхлэн гаргасан өсвөо насныханд зориулсан сэтгүүл)
Гэрэл зурагчин, дизайнер

ИЗИС, ХҮДС-ийн монтаж 2008, 2009 он (ИЗИС-н төгсөгчдийн монтаж)
Гэрэл зурагчин, дизайнер

“Цагаан алт”-н танилцуулга (“Цагаан алт” ХХК-н бүтээгдэхүүний танилцуулга)
Гэрэл зурагчин, дизайнер

Календар (Бүх төрлийн календар)
Гэрэл зурагчин, дизайнер

“АПУ” танилцуулга (“АПУ” ХХК-н танилцуулга)
Гэрэл зурагчин, дизайнер

Арилжааны банкны жилийн тайлан (Үүнд: Голомт банк, Үндэсний Хөрөнгө Оруулалтын банк, Зоос банк, Хадгаламж банк, Худалдаа Хөгжлийн банк, Хас банк, Монгол Шуудан банк, Улаанбаатар хотын банк)
Гэрэл зурагчин, дизайнер

“Гоёо” 2009 – 2010 оны  намар, өвлийн  загвар (2 коллекц загварын зураг)
Гэрэл зурагчин, дизайнер

“Ирмүүн лайф”  сэтгүүл (“Ирмүүн”-ний эрхлэн гаргадаг гоо зүйн сэтгүүл)
Гэрэл зурагчин, дизайнер

“Монос” групын 20 жилийн ойн альбом (“Монос” групын нийт ажилчдын зургийг багтаасан альбом)
Гэрэл зурагчин

“Космополитан” сэтгүүл (“Ирмүүн” космополитан сэтгүүлийн монгол хувилбарыг эрхлэн гаргаж байгаа)
Гэрэл  зурагчин

Германы Бон хотод фото зургийн үзэсгэлэн (“Mongolian truly nomadic” үзэсгэлэнгийн фото зургуудаар Бон хотод “Ирмүүн”-ний гэрэл зурагчидтай хамтарсан  үзэсгэлэн гаргасан)
Гэрэл зурагчин дизайнер

“Mongolian truly nomadic” фото зургийн үзэсгэлэн (Монгол Улс Улаанбаатар хот,”Бадам ханд” музейд зохион байгуулсан. “Ирмүүн”-ний гэрэл зурагчидтай хамтарсан)
Гэрэл зурагчин дизайнер

“Монголын музейн үзэмрүүд” гэрэл зургийн цомог (Монгол Улсын хот, хөдөө, орон нутгийн 38 музейн 5339 үзмэрийг зурагжуулах БСШУЯ, “Ирмүүн Мальтимедиа”ХХК, Соёлын Өвийн  Төвтэй хамтарсан төсөл)
Гэрэл зурагчин

Монголын Урлаг