togoontumur khurelbaatar
Тогоонтөмөрийн Хүрэлбаатар "ZAZAA"

Тогоонтөмөр овогтой Хүрэлбаатар нь 2001 оноос “Ирмүүн мальтимеди” ХХК-д график дизайнераар ажиллаж эхэлсэн ба одоо Ерөнхий дизайнер, Дизайн студийн захирлын  үүрэгт ажлыг гүйцэтгэж байна. Тэрээр 2000 онд “Отгонтэнгэр” Их Сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Уран бүтээлчийн нэр нь Zazaa.
Т.Хүрэлбаатар нь “Ирмүүн мальтимедиа” ХХК-ээс эрхлэн гаргадаг ном сэтгүүл, бусад хэвлэмэл болоод дижитал бүтээл, захиалгаар гүйцэтгэх график дизайны ажлын ерөнхий имидж төрхийг тодорхойлон чиглүүлж, хэрэглэгчдэд зориулсан “corporate image” буюу албан байгууллагын имиджийг оновчтой илэрхийлэхэд зөвлөх, төрөл бүрийн сэтгүүлийн арт директороор ажилладаг чадварлаг дизайнер юм.

Тэрээр Монголын гэрэл зургийн “Шинэ агшин” ТББ-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, asuult.net форумын 2007 оны 8, 11-р сарын фото зургийн уралдааны тэргүүн байрын шагналтан. Мөн Занаду арт галерейд “Агшин” гэрэл зургийн бие даасан үзэсгэлэнгээ амжилттай гаргасан, Прага хотод болсон Чех-Монголын соёлын өдрүүд, Солонгос улс дахь гадаад оюутнуудын фестиваль, “Mongolia… truly nomadic” үзэсгэлэнд өөрийн гэрэл зургийн бүтээлүүдээрээ оролцсон.

Зарим ажлууд:

Хямдралын ном /2002-2005/ (Бүтээгдэхүүн үйлчилгээний хямдралын купонтой ном)
Ерөнхий дизайнер

“Mongolian Investment Directory and Business Pages” ном, “Investor’s Forum-2002” гарын авлага /CD-ний хамт/ (2002 оны “Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт”-д зориулан бэлтгэсэн ном)
Ерөнхий дизайнер

 “Монголика” сэтгүүл (“МИАТ” ХК-ийн Олон улсын нислэгийн сэтгүүл)
Арт директор, Ерөнхий дизайнер

 “Sky vision” сэтгүүл (“МИАТ” ХК-ийн Олон улсын нислэгийн үзвэрийн сэтгүүл)
Арт директор, Ерөнхий дизайнер, Зөвлөх

“Visit Mongolia 2003, 2004”-ийн гарын авлага болон бусад сурталчилгааны бүтээл (Аялал Жуулчлалын Газартай хамтран гаргасан)
Ерөнхий дизайнер

“Smart Way” сэтгүүл (“Изинис Эйрвэйз” ХХК-ийн дотоодын нислэгийн сэтгүүл)
Арт директор, Ерөнхий дизайнер, Зөвлөх

“Танд хэрэгтэй” сэтгүүл (“Ирмүүн”-ий эрхлэн гаргасан хэрэглэгчдэд зориулсан сэтгүүл)
Арт директор, Ерөнхий дизайнер, Зөвлөх

Монгол Улс, Улаанбаатар хотын аялал жуулчлалын газрын зураг (“Ирмүүн”-ий эрхлэн гаргасан)
Арт директор, Ерөнхий дизайнер

Арилжааны банкны жилийн тайлан (Үүнд: Голомт банк, Үндэсний Хөрөнгө Оруулалтын банк, Зоос банк, Хадгаламж банк, Худалдаа Хөгжлийн банк, Хас банк, Монгол Шуудан банк, Улаанбаатар хотын банк)
Арт директор, Ерөнхий дизайнер, Зөвлөх

“Цондоолой Цүндээлэй хоёр” комик цуврал, “Mongolia … truly nomadic” Фото альбом, хүүхдийн “Нар”, “Okey” сэтгүүл (“Ирмүүн”-ий эрхлэн гаргасан ном бүтээл, сэтгүүлүүд)
Зөвлөх

Монгол Улсын хөтөч, Улаанбаатар хотын хөтөч ном
Арт директор, Ерөнхий дизайнер

“Гоёо” –ын  2009 – 2010 оны  намар, өвлийн  коллекц
Ерөнхий дизайнер

“Mongolia truly nomadic” фото зургийн үзэсгэлэн (Монгол Улс Улаанбаатар хот,”Бадам ханд” музей, Германы Бонн хотод  гаргасан гэрэл зургийн үзэсгэлэн өөрийн гэрэл зургаар)
Гэрэл зурагчин дизайнер

“Космополитан” сэтгүүл (“Ирмүүн” космополитан сэтгүүлийн монгол хувилбарыг эрхлэн гаргаж байгаа)
Арт директор

Монголын Урлаг