|
Нэгдүгээр бүлэг: Тэмүжиний уг гарал ба бага насны уе
Info:
13-р зуун 13-р зуун нь 1201 оноос 1300 он хүртэлх зуун жилийг заана.
13-р зуун нь Чингис хааны үндэслэсэн
Их Монгол Улс Евразийн эх газрын ихэнхийг захирч байсан үе тул Монголын
зуун хэмээн нэрлэгддэг. Их Монгол Улс нь худалдаа наймааг дэмжин,
хамгаалж, Европ, Азийг газар ба далайгаар холбосон худалдааны сүлжээг
бий болгосон юм. Олон үндэстнүүд бие биеэсээ харилцан суралцаж, соёлын
хувьд хүн төрөлхтөн хөгжлийнхөө шинэ шатанд гарсан гэж үздэг.
Үйл явдлууд
- 1204
- 4 дэх удаагийн загалмайтны дайнаар Зүүн Ромын эзэнт улсын нийслэл
Константинополь эзлэгдэж, Зүүн Ромын эзэнт улс түр зуур үгүй болов
(-1261).
- 1206 - Чингис хаан Монголыг нэгтгэв.
- 1206 - Энэтхэгийн умард хэсэгт Боолын хаант улс бий болов.
- 1215 - Англид Магна Карта хэрэгжиж эхлэв.
- 1227 - Монголчууд Тангадыг сөнөөв.
- 1234 - Зүрчидийн Алтан улс мөхсөн.
- 1240 - Малийн эзэнт улс үүссэн.
- 1241 - Бат хан Герман-Польшийн армийг ялав.
- 1250 - Египтэд Мамлюкийн ханлиг бий боллоо.
- 1258 - Хүлэгү хан Багдадыг эзэлж, Аббасын ханлигыг мөхөөв.
- 1260 - Хубилай хаан Аригбөхтэй хаан ширээний төлөө тэмцэл өрнүүлэв.
- 1260 - Мамлюкууд Монголыг Айн Жалутын тулалдаанд ялав.
- 1261 - Зүүн Ромын эзэнт улс Константинопольд эргэж ирлээ.
- 1264 - Аригбөх Хубилай хаанд бууж өглөө.
- 1271 - Хубилай Дайдуг нийслэлээ болгон, улсынхаа нэрийг Юань болгож өөрчлөв.
- 1279 - Өмнөд Сүн улс мөхөв.
- 1295 - Марко Поло Венецид буцаж ирэв.
- 1299 - Оттоманы эзэнт гүрэн бий болов.
Хүмүүс
- Чингис хаан (1162 - 1227), Их Монгол Улсыг үндэслэгч
- Хубилай хаан (1215 - 1294), Их Монгол Улсын 5 дахь хаан
- Марко Поло (1254 - 1324), Венецийн худалдаачин, аялагч
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
|