mongol art gallery berlin germany'ЗУРАГ' кино, эх хувь герман хэлээр 2010 Берлин

'ЗУРАГ' кино, монгол хэлээр, Монголын үндэсний телевиз, 2011 Улаанбаатар
(Original record from the MNB broadcast)
Монголын нууц товчоо
010-0110.jpg.medium.jpeg otgo-art_facebook


Нэгдүгээр бүлэг: Тэмүжиний уг гарал ба бага насны уе

Info:
Монголын Нууц Товчоо
Монголын нууц товчоо бол монголын соёлын анхныд тооцогдох бичгийн дурсгал юм. 
Агуулга:
Монголын Нууц Товчоо нь Монголчуудын уг гарлаас эхлээд Чингис хаан нас эцэслэж Өгөөдэй хаан ширээнд ор суусан үеийг өгүүлсэн байдаг. Нийт 12 бүлэгтэй: 


  1. Тэмүжиний уг гарал ба бага насны үе
  2. Чингисийн идэр нас
  3. Мэргэдийг сөнөөсөн ба Тэмүжиний Чингис хаан цол өргөмжлөгдсөн нь
  4. Жамуха ба тайчуудтай тэмцсэн нь
  5. Татаарыг сөнөөсөн ба Ван хантай эвдэрсэн нь
  6. Хэрэйд улсын мөхсөн нь
  7. Ван хан сөнөсөн нь
  8. Хүчүлүгийн зугтаасан ба Жамухын дарагдсан нь
  9. Шадар хишигтэн цэргийг байгуулсан нь
  10. Уйгар ба ойн иргэдийг эзэлсэн нь
  11. Хятад, Тангуд, Сартуул, Багдад ба Оросыг эзэлсэн нь
  12. Чингисийн нас барсан ба Өгөөдэйн хаан болсон нь


Түүний эхний 10 бүлэгийг Чингис хааны нас эцэслэсний хойтон шар хулгана жил буюу 1228 онд, сүүлийн 2 бүлэг нь Өгөөдэй хааныг нас барсны дараа 1241 оны үед зохиогдов.


Судалгааны түүх:
Тогоон төмөр хаан 1368 онд Бээжингээс зугтан гарч Юань төр мөхөх хүртэл 140 гаруй жил Нууц Товчоо нь маш нууц нандин шүтээн болн хадгалагдаж байжээ. Мин улсын Хүнг Ү хааны үед (1380 - 1390) нууцыг нь задлаж галиглах, орчуулах, барлах ажлыг эхэлжээ. Энэ үед Монгол хэлийг сурч судлах нь улс төр, цэрэг эдийн засгийн үүднээс зайлшгүй шаардлагатай байсан. Иймээс Нууц товчоог галиглан орчуулж унших бичиг болгон хэрэглэгддэг болжээ. Мин улсын 15 онд нууц товчоог Ху Йуан шэ, Ма Ша Ихэ нар хятад галиг үсгээр буулган бичээд товч утгыг хятадаар орчуулж хадмаллан хавсаргаж модон бараар хэвлүүлжээ. Нууц товчоог судлагчид энэ үеийн анхан барын эхээс юм уу хожим нь хувилсан "Гү Гуанг чи"-гийн дэвтэр, "Ей Де хуй"-н дэвтэр, "Чийан Да ши"-ний дэвтэр зэрэг хэдэн эхийг гол хэрэглэгдэхүүн болгож байна. Нууц товчоог анх судлаачийг нь "Алтан товч" -ийн зохиогч Гүүш Лувсанданзан гэж үздэг. 1917 онд Богд хаант улсын дэд сайд асан Дагаварын Цэнд (1872-1932), нууц товчооны 700 жилийн ойгоор академич Ц.Дамдинсүрэн уран сайхны аргаар орчуулан цувралаар хэвлүүлжээ. Улмаар Ш.Гаадан нууц товчоог даганан судалж докторын зэрэг хамгаалжээ. 1980-аад оноос академич П.Цэрэнсодном, профессор Т.Дашцэдэн, доктор Б.Сумъяабаатар Бүлгүтэй нар судлан нилэээд дорвитой бүтээлүүд туурвижээ.
Нууц товчооны монгол бичгээр бичсэн эх олдоогүй агаад ханз үсгээр монгол хэлийг тэмдэглэж, хятад орчуулгыг хадсан Мин улсын үеийн эх бичиг нь эдүгээгийн нууц товчооны үндэс болсон. Хятад хэл дээрх Монголын нууц товчооны нэрийг Юань улсын нууц түүх хэмээдэг. Нууц товчоог Ц.Дамдинсүрэн анх орчин цагийн монгол хэлнээ буулган орчуулсан. Япон, англи зэрэг дэлхийн олон хэлэнд орчуулагдсан агаад Монголын түүх хийгээд уран зохиолын хамгийн үнэт дурсгал болдог. 1990 онд Нууц товчооны 750 жилийн ойг төрийн хэмжээнд тэмдэглэсэн.


Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас