Хоёрдугаар бүлэг:
Чингисийн идэр нас Info: Гүюг хаан Гүюг хаан (~1206-1248) нь Их Монгол Улсын гурав дахь их хаан байжээ. Тэрээр Өгөөдэй хааны хүү ба Чингис хааны ач байсан бөгөөд 1246 оноос 1248 он хүртэл хаан ширээнд суусан байна. Батмөнх Даян хаан Батмөнх Даян хаан (1464-1543) нь Монголын хаан бөгөөд нэг хэсэг тархай бутархай байсан монголчуудыг дахин нэгтгэж чадсан билээ. Баянмөнх жононгийн хүү тэрээр 5 настайдаа өнчирч хоцорсон байна. Мандуул хаан 1467 онд нас барахад Мандухай сэцэн хатан алтан ургийн цорын ганц залгамжлагч болох түүнийг өсгөж, 19 хүрэхэд нь гэрлэсэн байна. Түүний хаанчлалын эхний жилүүдэд Мандухай сэцэн хатан гол үүргийг гүйцэтгэжээ. Батмөнх хүү Улусболдоо Ойрдын захирагчаар томилж явуулахад нь Харчины Ибрай тайш барьж алсан байна. Үүнд хилэгнэсэн Батмөнх Баруун Монголыг дайлаар мордож, Ибрайг ялжээ. Батмөнх Мин гүрэнтэй сайн харилцааг хадгалах замаар дотоод асуудлуудаа шийдэх бодлого баримталж байв. Тэрээр чөлөөт худалдааны гэрээ хийх элч илгээсэн ч Мингийн хаан элчийг нь алсан тул цэрэг хөдөлгөж байсан аж. Хэдэн жилийн дараа баруун түмнийг нэгтгэж чадсанаар Даян хаан цолд өргөмжлөгдсөн байна. Монголын эх сурвалжуудад түүний хаанчлалын жилүүдэд Монголд энх амгалан байдал тогтсон гэдэг. Тэр өөрийн 7 хүүдээ албатууд хуваарилж олгосон нь Халх 7 хошууны эхлэл болжээ. Тэр Монголыг дахин зохион байгуулалтад оруулсан юм.
Гүүш хаан (1582 - 1654) буюу Төрбайх нь 17-р зууны дунд үед Монголын дөрвөн Ойрадын нэг болох Хошуудын удирдагч байсан төрийн зүтгэлтэн юм. 5-р далай ламын хүсэлтээр 1637 онд Хөх нуурт Цогт хунтайжийн цэргийг ялан, далай ламаас "шашныг баригч номын хаан" цолоор шагнагдаж байсан аж. 1640 онд Цахар, Халх монголчуудыг ялж (тухайн үед зүүн талаасаа Манжийн довтолгоонд нэрвэгдэж байсан), 1642 он гэхэд Төвдийг далай ламын захиргаанд оруулж чаджээ. Түүний 10 хүүгийн 8 нь Амду, Хөх нуурыг эзлэн сууж байсан бөгөөд харьяат ард иргэд болох хөх нуурын монголчууд нь аажмаар төвдийн соёлд ууссан юм. Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас |