Хоёрдугаар бүлэг: Чингисийн идэр нас Info: Гомбодоржийн Занабазар Боржигин Гомбодоржийн Занабазар нь Монгол улсын төр-нийгэм, шашин-соёлын нэрт зүтгэлтэн, Анхдугаар Богд Жавзандамба хутагт байв. Тэрээр 1635 онд Халхын Түшээт хан Гомбодоржийн анхдугаар хөвгүүн болж одоогийн Өвөрхангай аймгийн Зүйл сумын Есөн зүйл гэдэг газар төржээ. 1640 онд Далай лам , Банчин Богдоос Жавзундарнатын хувилгаанаар тодруулан Занабазарыг 5 настай байхад нь анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд залж Халх Монголын шарын шашны тэргүүнд өргөмжилжээ. Тэрээр бага наснаасаа бурханы Шашны тунгаамал шижир алт мэт шарын шашны судар хийгээд тарнийн сургаал, номлол, зан үйлд суралцаж улмаар 1649 онд Цастын орныг зорин Банчин Чойжилжанцан Богдод бараалхан шавь орж шашны таван их ухааныг заалган иш онолын эрдмийг төгс эзэмшээд эх нутагтаа буцан ирж номын хүрээ хийд, сургуулийг олноор байгуулсан. Занабазар 1723 онд Бээжингийн Шар Сүмд нас баржээ. Занабазыр хийсэн зүйлүүдээс хамаараад өдгөө Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейг байгуулаад байна. Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн музей анх 1966 онд нээгдэн,орчин үеийн дүрслэх урлагийн бүтээл болон эрт үеэс нааш уламжлагдан ирсэн эртний дүрслэх урлагийн ховор бүтээлүүдийг ард түмэнд үзүүлэн сурталчилж эхэлсэн. 300 гаруй үзмэртэй байсан бөгөөд жил бүр үзмэрээ баяжуулан өргөтгөсөөр 1989 онд орчин үеийн нэг хэсэг нь Уран Зургийн Галерей нэртэйгээр биеэ даасан музей болон тусгаарлажээ. Энэ музейд Өндөр Гэгээн Занабазарын өөрийн мутраар урлан бүтээсэн Цагаан дар эх, Язгуурын таван бурханы дөрөв, Бодь суварга зэрэг алдарт уран баримлууд хадгалагддаг учир 1995 оноос Г.Занабазарын нэрэмжит болсон. Г. Занабазарын алдарт бүтээлүүдээс гадна XIX-XX зууны үеийн нэрт мастеруудын бүтээсэн ардын урлагийн бүтээлүүд, шүрэн баг, есөн эрдэнэ,шороон будгаар өнгө хослуулан бүтээсэн бурхадын хөрөг, Б.Шаравын "Монголын нэг өдөр","Гүүний үрс гаргалт" зэрэг хосгүй бүтээлүүдийг үзэгч олонд таниулан сурталчилж байна. Нэн эртний үеэс XX зууны эхэн үеийг хамарсан 10000 гаруй үзмэр бүхий сан хөмрөгөөс түүвэрлэн үзүүлсэн үзүүллэгийн 12 танхимтай. Тус музей уран бүтээлчид олон нийттэй байнга хамтран ажиллаж байдаг. Мөн музейн түр үзэсгэлэнгийн танхимд уран бүтээлчдийн үзэсгэлэнг зохион байгуулдаг. 2004 оноос эхлэн тус музейд ЮНЕСКО-н "Музейг хөгжүүлэх,нүүдэлчдийн соёлын өвийг хамгаалах" төсөл амжилттай хэрэгжиж байна.Төслийн хүрээнд үзмэрийн бүртгэл картжуулалт, сан хөмрөгийн хадгалалт хамгаалалт, ажилтнуудад зориулсан сургалт зохион байгуулж байна. Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас |