ӨНӨӨДӨР сонин 2017 оны тавдугаар сарын 12, Улаанбаатар, Монгол Улс

Э.ХАНА:
Э.ОТГОНБАЯР "Судалт таxь" -иа "сойжээ"
Берлинд амьдарч уран бүтээлээ туурвидаг зураач, урлаг судлаач, урлагийн менежер мэргэжилтэй Э.Отгонбаярыг уншигчид маань эчнээ танина. Монгол зургийн уламжлалт аргыг орчин цагийн урлах дэг, жаягтай хослуулдаг тэрбээр Германы уран бүтээлч Каролина Брактай хамтран тус улсын Барут хотод энэ сарын 7-нд үзэсгэлэнгээ дэлгэжээ. Түүнтэй цахим шуудангаар холбогдон энэ талаар тодрууллаа.

 

- Хатагтай Каролина Брак голчлон хайчилбар урлаг тэр дундаа миниатюр төрлөөр бүтээл туурвидаг гэж сонссон. Энэ нь хамтран үзэсгэлэн гаргахад нөлөөлсөн үү?
- Бидний бүтээлүүд хамт байхдаа их зохицдог. Миниатюр урлагийн бас нэг гайхамшиг байх л даа. Ирэх сарын 18 хүртэл үргэлжлэх үзэсгэлэнд маань нийт 30 бүтээл дэлгэснээс 14 нь минийх. Байгаль дэлхий маш хурдацтай өөрчлөгдөн, доройтож байгаад харамсан, голдуу энэ сэдвээр хийсэн ажилуудаа дэлгэсэн.

- Ойрд олон улсын наадам, үзэсгэлэнд оролцах уу?
- Молдавын нийслэл Кишиневт энэ сарын 18-нд нээлтээ хийх "Biennial Chisinau" -д оролцоно.

- Та 2015 онд "Туурайн төвөргөөн - 52" зургаараа эл уралдааны гран прийг хүртсэн байх аа. Энэ удаа ямар бүтээлээ сойсон бол?
- "Zebras" буюу "Судалт таxь" зургаараа оролцож байна. Нэлээд судалж байж хийсэн бүтээл дээ. Хүн өөрийн хүссэнийг ямар ч аргаар хамаагүй эрхшээлдээ оруулж чаддаг. Гэтэл эртнээс судалт тахийг гаршуулж, унаж эдлэх гэсэн хүмүүсийн оролдлого бүтээгүй байдаг. Өдгөө ч эл амьтан дээр мордох оролдлогууд хийсээр байгаа. Барахгүй л байна даа.

- Их омоглон амьтан байх нь. Энэ талаараа монголчуудтай адилхан ч юм шиг.
- Таxь үнэхээр хийморьтой амьтан. Бас их догшин. Хазсанаа тавилгүй угзарч сэгсэрдэг юм билээ. Яг ийм байдлаар амиа алдсан хүн ч байдаг талаар уншсан. Нэг сонирхолтой судалгаа байна. Амьтны хүрээлэнд очоод амьтдад хазуулсан хүмүүсийн олонх нь тахийн "зуултад" өртсөн байдаг аж.

- Өө, тэгвэл бүр танхай золиг байх нь.
- Мэдээж, хүмүүсийн буруугаас болж л тэр амьтан хариу үйлдэл үзүүлсэн байгаа. Тэрнээс биш зүгээр л "танхайраад" хазчихгүй байх л даа. Энэ амьтныг судалдаг мэргэжилтнүүдийн баталснаар эрээн тахь эхийн хэвлийдээ хар өнгөтэй байдаг.

- Баярлалаа, сайхан мэдээлэл өгсөнд. Үзэсгэлнгээ дэлгэсэн Барут хот бас их онцлогтой гэсэн үү?
- Би 2014 онд тэнд анх үзэсгэлэн гаргаж байсан юм. Мөн тус хот манай Хөвсгөл аймгийн Мөрөн сумтай түншийн холбоотой юм билээ. Хотын дарга Петер Илк нь Монголд маш элэгтэй хүн.

The International Biennale of Painting Chisinau-2017
The International Biennale of Painting Chisinau-2017



The International Biennale of Painting Chisinau-2017
Zebras 7 by OTGO 2015 acryl on canvas 110 x 100 cm

E.Khana
Quelle: Newspaper 'Unuudur = Today' Mongolia 05/12/2017






Today Newspaper Unuudur 2017
Quelle: Newspaper 'Unuudur' 05/12/2017








 







 OtGO Otgonbayar Ershuu                                         English  German  Mongolian  www.facebook.com/OTGOArtist  Contact