mongol art gallery berlin germany'ЗУРАГ' кино, эх хувь герман хэлээр 2010 Берлин

'ЗУРАГ' кино, монгол хэлээр, Монголын үндэсний телевиз, 2011 Улаанбаатар
(Original record from the MNB broadcast)
Бурхадын зургууд "Монголын миниатур зураг"
040-0410.jpg.medium.jpeg otgo-art_facebook

  Бурхад зургууд -16 "Монгол зураг" гуаш , даавуу, 6 x 7 см (зураг тус бур), зурсан он 1998-2001

Богд
Богд хэмээх нэрийн учир
Богд гэдэг үг бол Будда гэсэн утга бүхий Монголчуудын дунд ариун дээд шүтээн болсон хүн, эсвэл өндөр дээд шүтлэгт уул хайрханыг нэрлэхэд хэрэглэдэг үг. Уг үгийг гарвалыг эрдэмтэд Монгол хэлэнд Уйгур хэлээр дамжин орсон үг гэж үздэг бөгөөд уг нь Санскрит хэлний Бурхан гэсэн утгатай Буддха гэдэг үг Уйгур хэлнээ орохдоо тухайн хэлний онцлог байдлаас болж Бугдха болон хувирсан гэж үздэг байна. Уйгур хэлэнд Буддха хэмээхийг эхний <да> гийгүүлэгч <га> болж, хэлний угийн сул дуудлагатай <дха> гийгүүлэгч Уйгур хэдний шүдний <да> гийгүүлэгч болон дуудагдсанаас Бугда болон хувирсан нь Монгол хэлэнд орохдоо Богда\Богд гэсэн үг болж хувирсан гэж үздэг байна. Тиймээс Богд гэдэг үгийг Бурхан гэж ухан ойлгох болж, улмаар богд хүн, богд сургаал, богд лам, богд уул гэсэн нэрс үүсэн бий болжээ.
Богд гэдэг нь бурхан мэт онцгой тодорсон содон, гэгээрсэн, цэцэн, мэргэн, дээдийн дээд гэсэн утгыг илэрхийлдэг. Чингис хааныг бурхантай адил дээдлэн шүтэх болсоноор Богд Эзэн Чингис Хаан гэх болсон бол Монголын анхын хувилгаан Живзүндамба хутагтын анхдугаар дүр Өндөр Гэгээн Занабазарыгаа бурхан мэт ховор лам хэмээн Богд гэж нэрлэж, 1911 онд Манжаас туурга тусгаар улс болохдоо 8-р Богд Живзүндамбыг хаан ширээнд залж, Олноо өргөгдсөн Богд хаан гэж хэмээн өргөмжлөж, төр улсаа Олноо Өргөгдсөн Богд Хаант Монгол Улс гэж тунхаглан зарлаж байсан билээ.
Түүнчилэн Монголчууд бусдаас онцгой, өндөрлөг, ялгарангуй уулыг Богд гэж нэрлэсэн байх бөгөөд ийм нэртэй уулс нь ихэвчлэн тал хээрийн бүст тохиолдоно. Тийм нэртэй уулс нь Хайрхан нэртэй уулстай адил хад бартаа ихтэй биш, харин хавь ойрдоо содон ноёлог уул байдаг байна. Говийн сүрлэг содон уулс ийм нэртэй байх нь элбэг. Иймээс Богд нэртэй уулс нь бурхан мэт онцгой тодорсон содон уулын нэр болдог байна. Их Богд, Бага Богд, Арц Богд, Аж Богд, Ноён Богд, Хан Богд, Сэгс Цагаан Богд, Шилийн Богд тэргүүтэн Богд нэртэй уулс тооцвол арвин байдаг. Жишээ нь Богд хан уул л гэхэд Монголын ой модот Хангай, Хэнтийн уулсын хамгийн урд хязгаар, тал хээр нутгийн умард хил болон оршдог билээ.

Ашигласан материал
Арьяасүрэн, Богд Уулын нэрийн учир, Монгол ёс заншлын их тайлбар толь, 1-р боть, 2001 он, Улаанбаатар, (хуудас 507-509)
 
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас