Мари
Фавэру: 'АЛТАН ОРД: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь' Энэ номыг авч
уншаарай гэж зөвлөмөөр байна! Алтан Ордны талаар бичихийн тулд тэр
үеийн дэлхийн түүх, Монгол эзэнт гүрний түүхийг хам утгаар нь бичиж
байж ойлгомжтой болно. Орос дахь Монголын эзэнт гүрний тухай түүхийн
номуудыг уншиж байхад ойлгомжгүй хоорондоо уялдаа холбоогүй зүйлүүд мэр
сэр гардаг нь улс төрийн үзэл суртлаас болж бодит түүхийг гуйвуулсантай
холбоотой байж болох юм. Түүхч эрдэмтэн Мари Фавэру энэ байдлыг маш
мэдрэмжтэй харж олон төрлийн хэл дээр бичигдсэн их сурвалжийг
харьцуулан нягтлан тунгааж, зөвхөн түүхч, судлаач мэргэжилтнүүдэд
төдийгүй энгийн хүмүүст ойлгогдохоор бичсэн болохоор уншаад л баймаар
ном төржээ. Би Монгол хэлээр хоёр удаа уншаад эх хувийг нь Англи хэл
дээр харьцуулан ахиж уншлаа. Өмнө нь сайн ойлгож уншсан тул Англиар
унших нь илүү сайхан байлаа. Англи хэлээ сайжруулах гээд хичээж байгаа
миний хувьд тухайн хэл дээр уншсан нь завшаантай хэрэг болсон.
Баярлалаа Мари!
Алтан орд: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь
Мари Фавэру (Зохиолч), Номиндарь Ш (Орчуулагч), Баатар Ч (Орчуулагч)
Монголын байлдан дагууллаас үүдэн бий болсон төр улсуудаас хамгийн
удаан оршин тогтносон нь Алтан Орд юм. Энэхүү морьт-төр улс нь асар
хүчирхэгжсэнээр өнөөгийн бүх Оросыг, түүний дотор Баруун Сибирийг
гурван зуугаад жил эзэгнэн захирсан билээ.
Францын түүхч, зохиогч Мари Фавэругийн эл ном нь Алтан Ордыг түүхэн
нөхцөлд нь судлах, эл засаглал хэрхэн үүсэж, хэдэн зууны туршид хөгжин,
хэрхэн нүүдэлчин шинжээ хадгалахын сацуугаар зохицон хувьсаж,
өөрчлөгдөн ирснийг ойлгохыг зорьсон судалгааны бүтээл билээ. Үүний
сацуу Алтан Ордын монгол маягийн захиргааных нь үйлс, эл захиргаанаас
ялгагдах зүйлс хийгээд дэлхийн түүхэнд өнө удаан хугацаанд нөлөөгөө
үзүүлсэн Зүчийнхний бодлогыг шинжлэн судлахад төвлөрсөн болно.
Үзүүлэлт
ISBN-13 : 9789919516413
Худалдаанд гарсан огноо : 2023-05-25
Формат : Хатуу хавтастай
Нүүрний тоо : 370 нүүр
Эрхлэн гаргасан : Монсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэл : Монгол
Жин : 720 гр
Хэмжээс : 235 x 160 x 26 мм
Монсудар хэвлэлийн газар
https://internom.mn/
МОНЦАМЭ: Парисын Нантерре Их сургуулийн багш, түүх судлаач Мари Фавэругийн бичсэн "Алтан Орд: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь”
ном Франц улсын Блуа хотноо болдог “Түүхийн болзоо” наадмын Гран-при
шагналыг хүртжээ. Уг шагнал нь Францын түүхийн сэдэвт бүтээлийн хамгийн
том шагнал юм байна.
Хатагтай Мари
Фэвэру Монголын эзэнт гүрэн, тус эзэнт гүрний нэгэн том хэсэг нь байсан
Алтан ордны улсын талаарх "Алтан Орд: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь”
номоо 2021 онд бичсэн бөгөөд 2023 оны тавдугаар сард "Монсудар"
хэвлэлийн газраас монгол хэлнээ орчуулан гаргасан юм.
Анх Харвардын их
сургуулийн хэвлэлийн газарт англи хэлээр хэвлүүлсэн тус бүтээл
хэвлэгдсэн цагаас судлаачид, тэр тусмаа монгол судлаачид, монголын
түүхийг сонирхон уншигчдын сонирхлыг татсан юм. Уг номд Монголын эзэнт
гүрний байлдан дагууллаас үүссэн Алтан Орд улсын түүхэн нөхцөл,
засаглал, хөгжил, оршин тогтнох хугацаандаа нүүдэлчин шинжээ хадгалахын
зэрэгцээ орчиндоо зохицон хувьсаж, өөрчлөгдсөн түүхийг судалгаагаар
гаргаж тавьж, Алтан Ордын үндсийг тавигч, Чингис хааны ууган хүү Зүчийн
удмынхны үе залгамжлан баримталж ирсэн улс төр, эдийн засаг, нийгэм,
соёлын бодлогыг шинжлэн судалж, судлаачийн үнэлэлт дүгнэлтийг өгчээ.
"Алтан Орд: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" номын зохиогч, хатагтай Мари Фавэругийн МОНЦАМЭ агентлагт өгсөн ярилцлагыг дараах холбоосоос уншина уу.
THE HORDE- How the Mongols Changed the World
Marie Favereau
“Outstanding,
original, and revolutionary. Favereau subjects the Mongols to a
much-needed re-evaluation, showing how they were able not only to
conquer but to control a vast empire. A remarkable book.”
—Peter Frankopan, author of The Silk Roads
The Mongols are widely known for one thing: conquest. In the first
comprehensive history of the Horde, the western portion of the Mongol
empire that arose after the death of Chinggis Khan, Marie Favereau
shows that the accomplishments of the Mongols extended far beyond war.
For three hundred years, the Horde was no less a force in global
development than Rome had been. It left behind a profound legacy in
Europe, Russia, Central Asia, and the Middle East, palpable to this day.
Favereau takes us inside one of the most powerful sources of
cross-border integration in world history. The Horde was the central
node in the Eurasian commercial boom of the thirteenth and fourteenth
centuries and was a conduit for exchanges across thousands of miles.
Its unique political regime—a complex power-sharing arrangement among
the khan and the nobility—rewarded skillful administrators and
diplomats and fostered an economic order that was mobile, organized,
and innovative. From its capital at Sarai on the lower Volga River, the
Horde provided a governance model for Russia, influenced social
practice and state structure across Islamic cultures, disseminated
sophisticated theories about the natural world, and introduced novel
ideas of religious tolerance.
The Horde is the eloquent, ambitious, and definitive portrait of an
empire little understood and too readily dismissed. Challenging
conceptions of nomads as peripheral to history, Favereau makes clear
that we live in a world inherited from the Mongol moment.
Author
Marie Favereau is Associate
Professor of History at Paris Nanterre University. She has been a
member of the French Institute of Oriental Archaeology, a visiting
scholar at the Institute for Advanced Study, and a research associate
for the Nomadic Empires project at the University of Oxford. Her books
include La Horde d’Or et le sultanat mamelouk and the graphic novel
Gengis Khan.