art space mongolia
Boldtsetseg and Otgonbayar
art space mongolia
art space mongolia
art space mongolia
art space mongolia
art space mongolia
art space mongolia
art space mongolia
art space mongolia
art space mongolia
art space mongolia
art space mongolia
Boldtsetseg and Otgonbayar
art space mongolia
art space mongolia
art space mongolia
art space mongolia
art space mongolia
Boldtsetseg and Otgonbayar
art space mongolia
art space mongolia

ART SPACE MONGOLIA
BLUE
solo-exhibition OtGO Otgonbayar Ershuu
July 29, 2016 - September 1, 2016


art space mongolia
art space mongolia
Хэвлэлд зориулсан мэдээлэл:  ART SPACE MONGOLIA, Shangri-La Centre
ART SPACE MONGOLIA OPENING 2016 OTGO
ЭРХЭМ ХҮНДЭТ таныг
ART SPACE MONGOLIA
Галерейн нээлтийн үйл ажиллагаа болон Олон Улсын Орчин Үеийн Уран Зургийн
Биенналын "Гран При" шагналт зураач Э.ОТГОНБАЯРЫН  "BLUE" үзэсгэлэнгийн
нээлтэнд урьж байна.
Нээлтийн арга хэмжээ:
2016 оны 7 сарын 29 өдөр 18 цагаас
Shangri-La Centre-т болно.

facebook_otgo-art

Хөтөлбөр:
Nomadic Ballet
Live music
Х.Бархүү, Б.Мягмарцэрэн (Авьяаслаг Монголчууд 2015)


WWW.MONGOLIAN-ART.DE

ОТГО
Олон Улсын Орчин Үеийн Уран Зургийн Биенналгийн "Гран-при" шагналт Зураач: Э. ОТГОНБАЯР 1981 онд Улаанбаатар хотод мэндэлсэн, найман хүүхэдтэй айлын отчигин бүлгээ. Гэр бүлд нь урлагийн хүн байгаагүй ч багаасаа "Би морь зурах шуналтай" гэж ярьдаг байсан тэрбээр 1998 оны бар жил Монгол зургийн ангийг төгсөж, зураач судлаачаар бие даан ажиллахдаа нүүдэлчдийн соёлын холбогдолтой угсаатан зүйн 400 гаруй судалгааны зураг, 600 орчим бурхадын зургийг зургаан жилийн хугацаанд зурж эмхэтгэсэн байдаг. Улмаар Берлин хот дахь Германы Урлагийн Их Сургуульд суралцаж, 2010 оны бар жил урлаг судлалаар мастерийн зэрэг хамгаалаад тус жилдээ Берлин хотод "ЗУРАГ" нэрт галерей байгуулсан нь монголын урлагийн түүхэнд монгол хүний хилийн чанадад нээсэн анхны галерей болсон бөлгөө.
1996 оны хулгана жилээс хойш Монголд төдийгүй Герман, Голланд, Швед, Швейцарь, Франц, Молдав, Чех, Япон, Энэтхэг, Польш, Румын зэрэг улсуудад үзэсгэлэн зохион байгуулж, оролцсоор байгаа Отгонбаяр өөрийгөө "Нүүдэллэж яваа зураач"гэх ба одоогоор Берлин, Улаанбаатар болон Цюрих хотуудад ажиллаж амьдарч байна. Түүний уран бүтээлдээ ашигладаг нэр нь "ОТГО" ажээ.

 

art space mongolia
art space mongolia
Art Space Mongolia features Otgo's 'Blue'
By Oyundari Erdenebat - August 5, 2016 The UB POST (MONGOL NEWS)
http://theubpost.mn/2016/08/05/art-space-mongolia-features-otgos-blue/

The winner of Grand Prix of the International Biennale of the Painting Chisinau – 2015, artist Otgonbayar Ershuu is presenting his works in his independent exhibition “Blue” at ART SPACE MONGOLIA Gallery in Shangri-La Centre until September 1.

Known as to the world as OtGO, Otgonbayar is promoting Mongolia to the world with his art works. Living in between Berlin, Zurich and Ulaanbaatar, OtGO has already marked his name to the world with his works.

The following is the brief discussion of his art works with reporter of “Unuudur” Daily newspaper Erdenetsetseg:

One of your famous series of artworks “Roaring Hoofs” are on display. One color-oriented, the paintings look unfinished. Why is that?

I was commented many times that when one look at them for the first time, they have an impression that paintings are one-color oriented and unfinished. But it is not. Initially, the main depiction of “Roaring Hoofs” were horses. Then in the long run, the context of the paintings has been enlarged and the expression of the whole series paintings  were featuring the art work’s context.

Lately, I have been testing gold powder mix in my paints. Now I have defined my general technique upon long-term experiment and research. I am planning paint with gold powder tint mix. The paintings on display also were created with such technique and that’s its color looks unusual.

The technique to use gold flakes in paintings is inherited from the ancient times. As for me, I chose to work with gold dust/powder.

Your paintings depict the motion of human beings in ample ways. What did you want to express with motion of people among birds and animals?

Intending to depict that every single human being has extraordinary features and are unique natures on their own, I painted them doing different motions. The reason that the painting has no beginning or ending, and illustrates nude people, is that I wanted to tell the truth with it. A man comes to the world naked and leaves naked.

In my exhibition presented in 2012, I exhibited the paintings that I played with many bright colors. This time, I am presenting my modest and one color oriented works. The transmutation of colors in my work maybe express and individual’s change.

art space mongolia
art space mongolia

One of OtGO’s unique characteristics is to paint his depictions directly on the canvas thereby evading the process of sketching. It is absolutely remarkable in which precise and loving detail Otgonbayar Ershuu fills his canvases. Lively, colorful depictions of paradise, erotica and flocks of horses mesmerize his pictorial surfaces into imaginative compositions, capture and challenge to explore the world of miniature paintings. Otgonbayar Ershuu has created detailed paintings in breathtaking filigree in tempera on canvas. His newest works present a whole new world of creation. The young artist composed a fascinating coexistence of detailed miniature painting and active abstraction of picture elements in acrylic on canvas.

He grew up among seven siblings was fascinated by painting ever since his childhood. His talent was discovered and by the age of 15 years he had his own solo exhibitions. From 1996 to 1998 Otgonbayar studied “traditional Mongolian painting” in Ulaanbaatar and received his degree as a painter. Feeling a deep connection with his home country, he decided to learn the craft of Mongolian miniature painting. There was, however, no course of study in this subject, and he acquired the skill within a six-year period of auto-didactic study. During the years 1998 and 2004, Otgonbayar traveled to Mongolia’s historic sites and took part in numerous cultural and social projects. During his academic studies he created around 400 pictures. After his studies he participated in several expeditions to historical sites in Mongolia as a painter and conservator. Otgonbayar studied the different techniques and iconography of the miniature paintings as well as their spiritual backgrounds at the Buddhist-lamaist monasteries. He has been active as a free lance artist since 1998. In addition to his free artistic works he has created around 600 “research images.” Ershuu has been living in Berlin since 2005. From 2007 to 2010 he studied at the Institute for Art in Context, Faculty of Fine Arts, Berlin University of the Arts and graduated with a Masters of Arts in 2010. Otgonbayar Ershuu has been exhibiting his work in international exhibitions in Japan, Sweden, France, the Netherlands, India, Czech Republic, Switzerland, Poland, Romania, Germany, Moldova and Mongolia.

By Oyundari Erdenebat - August 5, 2016 The UB POST (MONGOL NEWS)
http://theubpost.mn/2016/08/05/art-space-mongolia-features-otgos-blue/

art space mongolia

Зураач, судлаач С. Чулуунцэцэг

2016.08.09 Улаанбаатар

ЗУРААЧ ЭРШҮҮГИЙН ОТГОНБАЯР НЬ ДҮРСЛЭЛИЙН ИЛЭРХИЙЛЛИЙН ХЭЛ БОЛОХ МАХБОДОД ШИНЭЧЛЭЛ ХИЙГЭЭД ЗОГССОНГҮЙ, ДҮРСЛЭХ УРЛАГТ СЭТГЭЛГЭЭНИЙ ТЭЛЭЛТ БУЮУ "ДАЯАР УРЛАГ" - ИЙГ АВЧ ИРЭВ

Э. Отгонбаярын бүтээлүүд тансаг байгаль хийгээд хүн, араатан амьтан, зүйлийн гоо сайхан, уран сайхны магт дуу мөн үү?
Үгүй л болов уу ...

Цаг үе урагшлан дэвшиж урлаг уран сайхны үүрэг зорилт, үнэ цэнэ үндсээр ээ өөрчлөгдсөн өнөө цагт "Сайхан", "Муухай" гэж дундад зууны төгсгөлд алагчлан ялгаварлагдсан гоо зүйн үндсэн томъёолол болох өрнө дахины "Дан замын" хэв шинжит ертөнцийн тухай төсөөллөөр бид зөвхөн "Сайхан" -ыг магтан дуулсан хэвээр байх уу?
Аль эсвэл амь болоод амьдралын үнэ цэнэ, түүний утга учир мөн чанарт анхаарлаа хандуулсан "Давхар замын" сэтгэлгээнд суурилан хөгжих үү?
Энд л амьдралыг үзэх нүүдэлч болоод сууринч язгуур сэтгэлгээний үндсийн үндэс, ялгаа нь оршин байгаа болов уу ...
Цаг цагаар аа байдаггүй, цахилдаг хөхөөр өө байдаггүй ээ гэж ...
Хүний нийгмийн бүтээн байгууллын үе бүхэн өөрийн гэсэн өнгө төрх, үг хэллэг, дуу аяз, дүр дүрслэл, үзэл бодлын тодорхой асуудал болоод илэрхийллийн зэвсгийг өмнөө барин ирсэн
Хүний гараар бүтээгдсэн соёл иргэншил өөрөө түүний нэгэн яруу тод илрэл ...
Дэлхийн дүрслэх урлаг хоёр зуугаад жилийн тэртээх хөгжлийн явцдаа "Сайхан" гэгчийн туйлыг тултал нь хийж, бишрүүлэн гайхуулж чадав. Энэ нь тэр цаг үеийн туйлын зорилго төдийгүй бас шаардлага нь байв.
Өнөөдөр дэлхий өөрчлөгдөж, хүн ч бас өөрчлөгдөв. Урьдын юм ул болж шинэ юм зул болов гэгчээр бүх юмыг үзэх харах, цэгнэх хэмжүүр эрс өөрчлөгджээ ...

Зураач хүнд тавигдах уламжлалт бүхий л шаардлага бүтээлч бүхэнд бий
Э. Отгонбаярын бүтээлүүдээс уран сайхны чөлөөт хэтрүүлэг төдийгүй уламжлалт арга хэрэгсэл, ур чадварын ханалт гээд дүрслэлийн ухаан болоод бие махбодын чадамж хангалттай хосолж чадсан нь харагдана. Тодруулбал, тэрээр уламжлалыг шинэчлэх тал руугаа давшингуй дайчин ажилласан болох нь бүтээлчийн бүтээл бүтээгдсэн он дарааллын явц дахь зураглалаас илт мэдрэгдэнэ. Товчоор хэлэхэд зураач Э. Отгонбаяр нь дүрслэлийн илэрхийллийн арга хэрэгсэл болох махбодод шинэчлэл хийгээд зогссонгүй, дүрслэх урлагт сэтгэлгээний өргөтгөл буюу “ДАЯАР” гэгдэх ойлголтыг шинээр авч ирэв. Сайхны туйлууд зураач Э. Отгонбаярын "Зүрхнээс мэдэрсэн диваажин", "Шинэ амьдрал" зэрэг олон тооны цуврал бүтээлүүдэд сэтгэлгээ болон гүйцэтгэлийн биелэл болж чадсан ба муухайн туйлууд ч бас түүний томоохон хэмжээний бүтээл болох "Хүн" болон "Там" зэргээс тэнцвэрт болон туйлын байдлаар харагдаж чадав ...
Сайхан муухай хоёрыг салгаж хардаггүйтэй ижил хар цагаан ба гэрэл сүүдэрт салгашгүйн утга дүүрэнг бид амьдрал гэгч ухаанаас хэдийн ойлгож мэдсэн ...
Орчлон болоод амьд ертөнц хоорондын амьдралын зохироо, оршин тогтнох хүчит хууль нь хүнээс оюун санааны төдийгүй бүтээн байгуулалтын асар их өөрчлөлтийг нэхэн шаардсан тэрхүү эринд бид амьдарч байна ...
Зураач Э. Отгонбаярын бүтээлүүдэд орчлонт ертөнцийн лугшилт, амь амьсгал, дуу чимээ, амьдралын төлөөх зөрчил тэмцэл, эрч хүч ба хөдөлгөөн, хүсэл тачаал, амар амгалан болоод тайвшрал гээд "Амьдрал" гээч дүрслэлийн их хэл биеллээ олж байршиж чадсан төдийгүй "Хүн" гэгч бүтээгч төдийгүй устгагчийн өмнө тулгарч болох, тулгараад буй "Байгальгүйн эрин" - ий ёрлол дам бөгөөд ёж утгаар аа цуврал бүтээлүүдэд нь илэрсээр ирэв.
Бид өнгөрсөн зууны дунд үе хүртэл байгальтай эринээс авах аа авч, сурах аа сурч, хаях аа хаяж, гээх ээ гээн, амьтны ертөнцийг хүний ертөнц болтол нь хувиргаж, зоргоор аашилж амьдарч ирж чадсан хүчирхэг хүмүүний үр сад билээ ...
Өдгөө бидний амьдарч буй XXI зуун бол байгалийн дутагдал нь хэдийн ужигарч сэдэрсэн, байгалийн хомсдлын их эриний эхлэл ...
Бид мэднэ!
Цаашид байгалийн дутагдал алгуур гүнээр даамжирснаар "Байгальгүйн эрин" рүү хөл тавих, хүний хөгжлийн сорилын эринд шилжих нь гарцаагүй ...
XX зууны зураачаас, XXI зууны зураачийн үүрэг хариуцлага улам өндөр төдийгүй улам ч бүр өөр байх нь дамжиггүй ...
Отгонбаяр зураачийн бүтээл, зураачийн шинэхэн үүрэг хариуцлагыг бусдаас нэхэн шаардах мэт байгаагаар аа бас нэг онцлогтой ...
Жишээ нь, Э. Отгонбаярын аварга том "Антрактидийн панорама" бүтээл нь одоо болоод ойрын ирээдүйг бодитой зөгнөсөн, дэлхийн хэмжээний аюулын харангыг дэлдэж чадсан төдийгүй бүх нийтийн эрх ашиг хөндөгдсөн, агуулгын хувьд асар цар хүрээ бүхий томоохон хэмжээний даяар шинжийг агуулсан, "ДАЯАР" бүтээл болж чадав ...
Ерөнхийдөө Э. Отгонбаярын бүтээлээс өнгөрсөн болоод ирээдүй цагийн дам учиг холбоос, орон зайн асар ойр ба асар холын чиг баримжаа, агаар ус хөрс чулуулгийн давхарга бүхий амьд ертөнцийн шим мандал нэвт шувт мэдрэгдэнэ ...
Бүтээлүүд цаг хугацаа, орон зайн хязгааргүйн дайд үзэгчдийг аван одох ер бусын шидийн чанартайгаас гадна утгын гүн гүнзгийд сэлүүлэн умбуулахуйц, сэтгэл зүйн тансаг болоод тамын байгалийн төсөөлөлд хүргэхүйц, туурвихуйн ид хав дүүрэн шинжийг агуулжээ ...
Эд юмст буюу материаллаг ертөнц Э. Отгонбаяр зураачийн хувьд чухал биш юм
Харин амьд ертөнц болоод амьдралын тухай сэдэв түүний бүтээлийн олонхид зонхилов
Дахин давтагдашгүй амь амьдрал гэж бид зүгээр ч нэг яриагүй
Энэ нас, энэ амьдрал, энэ дэлхий нэг л удаа олдох тавилантайг бид мэднэ
Зураач Э. Отгонбаяр сэдвийн өргөн цар хүрээг хамрахуйц, утгын гүн гүнзгий холыг туучихуйц, ур чадварын ид бах хавыг үзүүлэхүйц давтагдашгүй бүтээлүүдээр ээ шинэ эриний урлагийн чиг баримжааг тогтоосноор барахгүй, "ДАЯАР УРЛАГ" - ийн гарааг анхлан эхлүүлэв ...
Иргэншлийн гараанаас аа эхлэн хатуу заагаар тусгаарлагдсан, дорно өрнө гэгдэх хоёр ертөнц нь нийгэмлэх хуулийн хөгжлийн хөшүүрэг төдийгүй ангилал ялгаварлал нь соёл урлагт ч бүрнээ тусгал аа олж, XX зууны төгсгөл хүртэл амь бөхтэй ухагдахуун хэвээр байв
Э. Отгонбаярын бүтээлүүдийг дэлхийн дүрслэх урлагийн хөгжлийн үе шат болон тод томруун хэв маяг, хийц болон чиг хандлагуудтай ерөнхийд нь харьцуулан уялдуулж үзэхэд, түүний бүтээл урлагт гарцаагүй шинэчлэл буюу алхам явагдсаныг гэрчилнэ
Бүтээлүүд дэлхий даяар тулгамдаж буй нийтлэг асуудлыг хөндөж чадсанаар аа даяаршлын утга дүүрэн төдийгүй "ДАЯАР УРЛАГ" - ийн гарааны чиг баримжаа болж байна ...
Дэлхийн улс төр, эдийн засаг, соёл урлаг алгуураар аажмаар даяаршин нэгдэх зам руугаа орж байна. Дэлхийн дүрслэх урлагийн дорно өрнийн сэтгэлгээ болон дүрслэлийн арга хэрэгсэл ч бас нийлэгжих гарааны явцдаа алгуураар ахиж, давшсаар л явна.
Тэгвэл Э. Отгонбаярын бүтээлүүдэд дорно өрнийн сэтгэлгээ төдийгүй дүрслэлийн арга хэрэгсэл, хэл илэрхийлэл хэдийний завсаргүй уусан нэгдэж, цул буюу нэгэн амьтай болсон нь эрхгүй ажиглагдана ...
"Дэлхийн дүрслэх урлагийн нийлэгжилтийн уулзвар" буюу нийлэгжих үйл явц гэгч нь чухамхүү бодитоор оо энэхүү цагт, бидний монгол зураачдын нэгэн эд эс болох залуугийн ур ухаан, уран чадвар, дайчин тэмцэгч чанар төдийгүй хүнд хүчир хөдөлмөрийн үр дүнд гүйцэлдэн бүрэлдэж чадсаныг бүтээлүүд гэрчилнэ ...
Сэтгэлгээ болоод илэрхийллийн арга хэрэгслийн энэхүү НИЙЛЭГЖИХ УУЛЗВАР нь нэн шинэ эриний ДАЯАР УРЛАГ дахь гарааны цэг төдийгүй барианы утга учир яахын аргагүй мөн ...

Цаг хугацаа,
Орон зай үгүйн
Хил үгүй
Хязгаар үгүйн
Асар хол,
Өнгөрсөнд
Асар ойр,
Одоод
Асар хол,
Ирээдүйд
Барьц үгүй,
Бариа нь үгүй
Асар ертөнцийн хаалга
Зураачийн өмнө
Үргэлж дэлгээтэй
Үүрд дэлгээтэй
...

2016. 08. 09
Зураач, судлаач С. Чулуунцэцэг

art space mongolia
www.mongolian-art.de
art space mongolia
Boldtsetseg and Otgonbayar
Art space mongolia
art space mongolia
art space mongolia
art space mongolia
art space mongolia
Art space mongolia
art space mongolia
art space mongolia
art space mongolia
art space mongolia
art space mongolia
Boldtsetseg and Otgonbayar
art space mongolia
art space mongolia
art space mongolia
art space mongolia
art space mongolia
Boldtsetseg and Otgonbayar
art space mongolia
art space mongolia

OtGO