|
Нэгдүгээр бүлэг: Тэмүжиний уг гарал ба бага насны уе
Info:
Тоорил хан Тоорил
хан (? - 1203) 12-р зууны үед Монголын тал нутагт Туул голын сав
газраар нүүдэллэн суурьшиж байсан хүчирхэг Хэрэйд аймгийн удирдагч
байжээ. Тоорил хан нь Чингис хааны эцэг Есүхэй баатарын тангараг
тавьсан анд байсан бөгөөд сүүлд Есүхэйн ууган хүү Тэмүжиний (сүүлд
Чингис хаан) хуурай эцэг болоод холбоотон нь болжээ. 12-р зууны сүүлээр
Мэргид, Тайчууд, Татар, Найман аймгуудын эсрэг аян дайнуудыг амжилттай
хийж байсан. 1203 онд Тэмүжинг устгахаар дайсагнасны дүнд ялагдал
хүлээн баруун зүг зугтаж яваад Найман аймгийн харуулын цэргүүдэд
алагджээ. Несторын христийн шашинтай байсан гэж үздэг. Түүний дүү Жаха
хамбугийн охин Сорхогтани Бэхи нь Чингис хааны бага хүү Толуйн их хатан
бөгөөд Мөнх хаан, Хулагу хаан, Хубилай хаан, Ариг бөх нарын эх
байжээ.
Тэмүжиний эсрэг хуйвалдаан, үхэл 1203
онд Жамуха, хүү Сэнгүм болон бусад ноёдын хатгалгаар Тэмүжинг
гэнэдүүлэн довтолж устгах төлөвлөгөө боловсруулан Сэнгүмийн охин Чаур
Бэхийг Зүчид буулган өгөхөөр дууджээ. Энэ хуйвалдааныг Бадай, Хишилиг
хэмээх хоёр адуучин Тэмүжинд хүрч дуулгасанд зүүн зүг зугтааснаар Мау
өндөр хэмээх газар хориглон тулалджээ. Тоорил хаан ба Жамухын цэргийн
хүч давуу байсан боловч Тэмүжиний харьяанд байсан урууд, мангудууд
эрэлхэг зоригтой байлдсан, Сэнгүм шархадсан зэргээс хамааран бүрэн
ялалт байгуулж чадаагүй байна. Удалгүй Тэмүжин Тоорил ханыг гэнэдүүлэн
довтолж ялалт байгуулснаар Хэрэйд аймаг мөхжээ. Зугтаж явсан Тоорил
ханыг Найманы харуул Хорису Бэчи үл танин алсан байна.
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас |