mongol art gallery berlin germany'ЗУРАГ' кино, эх хувь герман хэлээр 2010 Берлин

'ЗУРАГ' кино, монгол хэлээр, Монголын үндэсний телевиз, 2011 Улаанбаатар
(Original record from the MNB broadcast)
Монголын нууц товчоо
018-0190.jpg.medium.jpeg otgo-art_facebook


Нэгдүгээр бүлэг: Тэмүжиний уг гарал ба бага насны уе

Info:
Калка голын тулалдаан
Калка голын тулалдаан 1223 оны 5 сарын 31-нд Зэв жанжин, Сүбээдэй баатар нараар удирдуулсан монголын хүч, Зоригт Мстислав, Киевийн 3-р Мстислав нараар удирдуулсан Киевийн Орос болон Куманчуудын хамтарсан хүчний хооронд болж, монголчуудын илт давуу ялалтаар дуусчээ.

Тулалдааны өмнөх нөхцөл байдал, шалтгаан
Чингис хаан Хорезмын байлдан дагуулсны дараа Зэв, Сүбээдэй нарыг баруун хойд илгээн Азербайжан, Гүрж болон Кавказын овог аймгуудтай амжилттай аян дайн хийжээ. 1222 онд Куманчуудыг довтолж бут цохисны дараа Куманы Котян хаан өөрийн хүргэн Мстислав Удатный дээр очиж тусламж хүсчээ. Мстислав Удатный нь Куманчуудаас гадна Киевийн Мстислав Романович, Черниговын Мстислава Святославич, Галичийн Даниил Романович зэрэг өмнөд Оросын ван язгууртнуудтай уулзан эвсэлдэж монголчуудтай байлдахаар тохирч нийт 80 мянган цэрэг цуглуулсан боловч тус бүр өөр өөрийн ванд харьяалагдагдан удирдагдаж байжээ. Монголчууд элч илгээн оросуудтай дайтах хүсэлгүй, зөвхөн кумануудтай байлдаж буй тул тэднийг хүлээн авахгүй байхыг хүссэн боловч элч нарыг алж устгажээ. Зэв, Сүбээдэй үүний дараа зүүн тийш зайлан хөдөлжээ.

Тулалдаан
Орос, Куманы арми Днепр мөрний зүүн эрэгт монголчуудын ар талын сэргийлэх ангитай тулгаран тулалдаж сарниулан зугтаалгажээ. Улмаар зүүн тийш хөдлөн монголын гол хүчтэй тулгаралгүй явсаар Калка голыг гаталж монголын арын сэргийлэх ангийг бут цохьжээ. 5 сарын 31-ний өглөө эхэлсэн тулалдаан оросуудын хуьд амжилттай эхлэн Ярун, Даниил нар тэргүүлэн дайрч монголын тэргүүн ангиудыг бут цохин зугтаалгажээ. Араас нь элдэн хөөсөн оросын ангиуд удалгүй Зэв, Сүбээдэйн гол хүчтэй тулгарсан байна. Монголын цэрэг баруун, зүүн талаас нь бут цохиход куманчууд замбараагаа алдан зугтааж ардаас ирж явсан черниговчуудыг замбараагүй байдалд оруулсан байна. Монголчууд черниговын давшилтын эгнээг бут цохиж Мстислав Святославич ванг нь алсан байна. Энэ үеэр монголын цэрэг бут цохиулан сарнисан оросын цэргүүдийг бүслэн авч хядсанд Мстислав Удатный бүслэлтийг сэтлэн зугтсан байна. Энэ үед Калка гол руу ирсэн Мстислав Романович эргэж зугтан хориглон тулалджээ. 3 хоног тулалдсаны дараагаар хэлэлцээр хийн бууж өгсний дараа баривчлагдсан ноёд язгууртнуудыг цус урсгалгүй цаазаар авчээ.

Тулалдааны дүн
Калка голын тулалдаанд орос, куманы талаас 50 мянган цэрэг амь үрэгдсэн гэж тооцоолдог. Тулалдааны дараагаар Зэв, Сүбээдэйн арми оросын хэд хэдэн жижиг хотуудыг довтолсны дараа Волга мөрөн руу хөдлөн тэнд Волгын болгаруудын отолтонд орж бут цохигдож, улмаар зүүн тийш нутгийн зүг буцжээ.


Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас