|
Нэгдүгээр бүлэг: Тэмүжиний уг гарал ба бага насны уе
Info: Ойрад Ойрад
буюу Баруун Монголчууд нь өөрсдийн уламжлалт нутаг болох Монгол улсын
баруун аймгууд, БНХАУ-ын баруун хэсгийн Зүүнгар болон Амдо (Шинжаан
Уйгарын Өөртөө Засах Орон, Хөх Нуур муж, Өвөр Монголын Өөртөө Засах
Орны Алшаа аймаг)-д төвлөрөн сууна. Мөн ОХУ-ын Халимаг Тангчид 400
гаруй жилийн өмнө нүүдэллэн очоод суурьшсан Ойрад монголчуудыг Халимаг
гэж нэрлэнэ. Түүнчлэн ОХУ-ын Тувачуудыг Алтайн Урианхай гэдэгчлэн Алтайн Бүгд Найрамдах Улс дахь хүн ардыг Алтайн Ойрад хэмээдэг байжээ.
Овог аймгууд Дөрвөн
Ойрад хэмээх нэр томъёо нь Цорос буюу Өөлд, Торгууд, Дөрвөд болон
Хошууд гэх мэт үндсэн овгууд болон Хойд, Баяд, Мянгад, Захчин, Дархад,
Урианхай гэсэн жижиг аймгуудаас бүрдэнэ. Мөн Хотгойд нь Халхажсан Ойрад
аймаг болно.
Тархалт Монгол Улс
- Торгууд, Урианхай, Дөрвөд, Баяд, Захчин, Мянгад, Хойд, Дархад, Хошууд, Өөлд
БНХАУ
- Хөх нуур - Хошууд (Дээд Монгол)
Өвөр Монголын Алшаа аймаг - Алшаа Өөлд Хошууд, Эзнээ Торгууд
- Шинжаань - Торгууд,Хошууд
- ОХУ
- Халимаг - Торгууд, Дөрвөд
Хүн ам
- Монгол Улс 205,000
- ОХУ 174,000
- БНХАУ 139,000
Бүгд Найрамдах Халимаг Улс Бүгд
Найрамдах Халимаг Улс нь Каспийн тэнгисийн баруун хойд эрэгт орших,
Оросын Холбооны Улсыг бүрдүүлэгч субъектуудын нэг Бүгд Найрамдах Улс
юм. Хүн амын тал хувь нь ойрад угсааны халимагууд буюу торгуудууд,
гуравны нэг нь оросууд болно.
Халимаг Халимаг
нь Монгол угсааны нэг ястан. Халимагууд одоо Астрахань мужид багтсан 10
аймаг, Ойрадын Батут, Хэрэй, Дөрвөд, Хошууд, Харнуд, Тэлэнгит овог,
ястнууд багтсан ОХУ -ын харъяа 178000 орчим хүн амтай автономит эрх
бүхий бүгд найрамдах улс хэлбэрээр амьдарч байна. Халимагууд 1607
онд Ижил мөрөнд нүүдэллэн очсон бөгөөд 1655 онд Оросын хаанд элч илгээн
тус улсын холбоотон нь болон суухаар тохирчээ. Тэд шарын шашин шүтдэг,
Зүүн гарын хаант улс, Монголчуудтай үргэлжийн харилцаатай байж өөрсдийн
соёл, уламжлалаа тэр чигээр нь хадгалж үлдсэн өвөрмөц хүмүүс юм. Халимагийн
Аюук (1670-1724) хаан I Петр хаантай гэрээ байгуулан Оросын өмнөд
хилийг Кавказынхан, Туркуудээс хамгаалах болсноор Оросын цэргийн гол
холбоотон болжээ. Халимагууд зүгээр нэг Оросын харъяанд байсан жижиг
угсаатан байсангүй 1681 онд Башкирыг Орост нэгтгэхэд, 1710 онд Туркийн
эсрэг дайнд, 1709 онд Шведтэй хийсэн Полтавын тулалдаанд, 1728 онд
Персийн дайнд, 1786 онд Оросууд Кавказыг эзлэн авч Крымын хаант улсыг
бут цохиход, 1910-1814 оны Орос-Францын дайнд (Ялангуяа алдарт Бородины
тулалдаанд) тус тус Оросын гол холбоотон болж оролцож байжээ. Напелеон
Бонапарт "Соёлт хүн төрөлхтөн дайн байлдааны үед жигд цэмцгэр хувцас,
ёслол төгөлдөр жагсаал, нижгэр бөмбөр гэх мэт цэргийн урлагийн соёлыг
харуулах ёстой. Оросын армийн дунд хүн иддэг зэрлэгүүд байгаа ба
тэдгээр махчдаас болж эр цэрэг ид хаваа үзүүлж чадахгүйд хүрч байна. Та
тэр зэрлэгүүдийг турхирч араас нь Оросын армийн хүч чадал гэж хийрхэж
буй нь инээдэмтэй хэрэг. Харин би тэр зэрлэгүүдтэй бус тантай,
Оросуудтай тулалдахыг хүснэ" гэж Оросын хаан I Александрт захидал
илгээж байлаа. Энэ дайнд халимагийн Түндэв, Цэрэнжав, Баруун монголоос
ирсэн Жамъян, Цэвэгжав нарын удирдсан Халимаг цэргүүд Оросын армийн
бүрэлдхүүнд явж Австри хүртэл тулалдаж Оросын хаанаас их шан харамж
авчээ. Иймээс их яруу найрагч А.С.Пушкин өөрийн шүлэгтээ "Талын нөхөр
Халимаг" гэж онцлон тэмдэглэсэн байдаг. 1917 оны хувьсгалын дараа
Халимагийн олон сурвалжтан, ноёд Франц, АНУ руу цагаачилсан бөгөөд Ижил
мөрөндөө үлдэн өлсгөлөнд нэрвэгдсэн халимаг ах дүү нартаа 1922-1923 онд
Монголын АЗГ-аас тусламж үзүүлж байсан тухай архивын мэдээ байдаг.
Дөрвөд Монголын олон ястнуудын нэг. Монгол улсаас гадна ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улс болон БНХАУ-д олон тооны дөрвөдүүд амьдардаг. Монгол
улсад амьдарч буй дөрвөдүүд Увс аймгийн Бөхмөрөн, Давст, Наранбулаг,
Өлгий, Өмнөговь, Сагил, Түргэн, Ховд, Улаангом, Тариалан сумууд, Ховд
аймгийн Дөргөн, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумдад амьдарч байна. Мөн
социализмын үед атар эзэмших, аж үйлдвэржүүлэх зорилгоор, 1990 оноос
хойш зах зээлд ойртох зорилгоор Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотууд,
Төв, Сэлэнгэ, Булган аймгийн сумдаар ихээхэн тарж суурьшсан байна.
Дөрвөдүүд
бол Монголын эртний аймгийн нэг. Монголын нууц товчооны 11-р зүйлд Дува
сохорын 4 хөвгүүн эцгийгээ нас барсны дараа Добу мэргэнийг авгаа гэж
үзэхгүй албатаа аван салж нүүн дөрвөд овогтон болов гэжээ. Дува сохорын
дөрвөн хөвүүн Доной, Догшин, Эрх, Эмнэг нарын удам угсаа бол дөрвөдүүд.
Добу мэргэний удам бол Чингис хаан. Тэгэхээр дөрвөд, боржигон 2 бол
монгол угсаатнууд. 10-р зууны үед Дува сохорын 4 хүүгийн албатууд
Енисей, Эрчис мөрний хавиар, 12-р зууны үед дөрвөдүүд Халх гол улмаар
Байгал нуурын ойролцоо ирж нутаглажээ. Чингис хаан Монголын эзэнт
гүрнийг байгуулахад дөрвөдүүд ойрадын Хархируга, Хутагбэх, Дөрбэй
догшин, Мөч бүдүүн ноёдын удирдлагын дор явж хүчин зүтгэсэн байна.
Чингис хаан энэ гавьяа зүтгэлийг үнэлж ойрадын Хутагбэхтэй худ ураг
болж өөрийн охин Цэцэгхэнийг Хутагбэхийн хүү Иналчид гэргийн болгон
өгснийг түүхэнд тэмдэглэжээ. Чингис хааны дараах үед дөрвөдүүд Алтай
болон Ил тарвагатайд очиж нутагласан ажээ. Нэгэн үе бүх Монголыг
нэгтгэн захирч их хаан ширээнд суусан ойрадын Эсэн тайш өөрийн ууган
хүү Борнагалд дөрвөдүүдийг өгч захируулсан бөгөөд дөрвөдийн ноёд түүний
удмын хүмүүс байдаг. 14-р зууны эхнээс дөрвөдүүд ойрадын дөрвөн гол
аймгийн нэг болж түүхийн тавцанд гарч дотроо их, бага дөрвөд, баруун
зүүн дөрвөд гэж хуваагдсан байна. 17-р зуунд Ойрадын их бутрал
эхлэхэд дөрвөдийн нэг хэсэг нь Гүүш хаан хэмээх Төрбайх ноёны
удирдлагаар хошууд нар Хөхнуур руу нүүхэд дагалдан оджээ.Тэднийг өдгөө
БНХАУ-ын Хөх нуурын мужийн Сог монгол гэдэг. Мөн их, бага дөрвөдүүд
Далай тайшийн удирдлага дор баруун зүг нүүдэллэн Баруун сибирь, Ил,
Урал мөрнийг гатлан Ижил мөрний хөвөөнд очиж нутаглахдаа Халимаг хэмээх
нэр авч Орос улсын бүрэлдэхүүнд оржээ. Үлдсэн дөрвөдүүд баядуудын
хамт Алтайг даван нүүж Заг, Байдрагийн газар ирж 8 жил гаруй нутаглаж
байгаад Жуудгай гэдэг хүнээр газар шинжүүлсний дараа Увс нуурын газар
баядуудтайгаа ирж нутаглажээ. Увс нуурын баруун талаар дөрвөдүүд, зүүн
талаар баядууд амьдрах болжээ. Мөн БНХАУ-ын Хар мөрөн мужийн дөрвөд
хошуунд дөрвөд ястан бөөнөөрөө орших бөгөөд эдгээрийг дөрвөдүүд Енисей
мөрнөөс Халх гол, Байгаль нуур луу 11-р зуунд нүүдэллэх үед тасран
үлдсэн гэж үздэг. 17-р зууны үед Ойрадуудыг Манжаас хамгаалахын тулд
торгууд, дөрвөд, өөлдүүдээс сайн эрсийг шилж гэр бүлээр нь захлуулан
амьдруулснаар одоогийн захчин ястан бий болсон. Өөрөөр хэлбэл захчин
ястан нь энэ гурван ястнаас үүссэн.
Монгол улсад амьдарч буй
дөрвөдүүдээс төрийн тэргүүнээр 10 жил, МУ-ын 12 дахь ерөнхий сайдаар 22
жил, МАХН-ын даргаар 44 жил ажилласан Улсын баатар, Хөдөлмөрийн баатар,
маршал Юмжаагийн Цэдэнбал, улсын баатар Б.Гиваан, хөдөлмөрийн баатар
Д.Батсуурь, Ц.Буниа, Н.Буянжаргал, Ц.Ганчимэг, Б.Дистэй,
Б.Жанцансамбуу, Г.Тэгшжав, С.Цэвээн, С.Эрдэнэ, Жүдо бөхийн ДАШТ-ын
мөнгөн медальт, үндэсний бөхийн улсын аварга, гавьяат тамирчин
О.Балжинням, Гандан хийдийн тэргүүн хамба лам, эрдэмтэн Х.Гаадан,
партизан Б.Алаг,Б.Аюур,Ц.Аюушжав, Ш.Бүргэлдэй, З.Бямба-Иш,Д.Гомбосүрэн,
Б.Равдан, Б.Таяа, Б.Тогтох, М.Цулдган, Б.Цэрэв, Ү.Янжив, МУ-ын гавьяат
цолтон М.Алтай, Г.Баазар, Б.Бадам, Т.Батзул,
Ө.Нарангэрэл,Ц.Батнасан,Ё.Бат-Өлзий, Д.Баяраа, Г.Гомбожав, Ц.Дэмбэрэл,
Ж.Лэгжмаа, Л.Моголдой, Д.Мөнхөө, Б.Норжин, Б.Оргой, Ж.Очир, Д.Пунцаг,
Б.Сайнбуян, Т.Сономпэл, Б.Сумхүү, А.Таяа, Б.Хүүхээ, Ж.Цэвээн, Э.Цэрэв,
Н.Цэрэн, социализмын үеийн төрийн сайд Ө.Бадрах, Б.Дэжид, Ц.Нансалжав,
Р.Гүнсэн, П.Баатар, Т.Машлай, Ц.Молом, К.Чимэд, ардчиллын буюу 1990
оноос хойш үеийн төрийн сайд Э.Бямбажав, З.Батжаргал, Ж.Амарсанаа,
Д.Насанжаргал, Н.Баяртсайхан, Ч.Хүрэлбаатар, С.Отгонбаяр, генерал
Ц.Нансалжав, Б.Дэжид,Р.Гүнсэн, төрийн шагналт Ж.Гээзэн, М.Намсрай,
К.Цагаан, Д.Янжив, Б.Баатар, акедамич Х.Цэрэв, шинжлэх ухааны доктор
З.Омбоо, К.Цоохүү, Ж.Чогдон, М.Шагдарсүрэн, Г.Ширнэн, Б.Эрдэнэбаатар,
Ө.Пүрэв, А.Нямаа, Б.Кукэ, С.Дамдинсүрэн, Х.Буян-Орших, Х.Батцэнгэл,
эрдэмтэн С.Баатар, Б.Балган, Б.Батжаргал, Ш.Батсүх,
Д.Бат-Эрдэнэ,Ж.Баянсан, Г.Баярсүрэн, Б.Биньеэ, О.Бирзана, Х.Буяннэмэх,
А.Буянтөгс, М.Бэхтөр,Д.Гантөмөр, С.Гончиг,Б.Гончигсүрэн,Ц.Готов,
Г.Даваасамбуу, Д.Даваасамбуу, Ц.Дамдинсүрэн,Ц.Даш, Г.Додон,
Г.Долгорсүрэн, Ц.Жамбалсүрэн, Д.Жамц, Г.Жамьян, Ш.Жумдаан,Б.Катуу,
А.Ламжав, Е.Моголцог, З.Мөнхөө, Г.Мягмаржав,Ч.Намжаа, Ц.Нанзад,
М.Насанбат, О.Насанбат, Б.Насанжаргал, Д.Нямжав, Ц.Одонхүү, Ж.Октябрь,
Д.Өлзийбаяр,Д.Өлзийсайхан, Ц.Пунсаа, Д.Пүрэв, Ж.Пүрэвжал, У.Рагчаа,
Д.Рийзэн, Ж.Роозон,Н.Сайжаа, Т.Сайнжаргал, Т.Тойвгоо, Ч.Төмөрбаатар,
Ч.Түмэндэлгэр, Д.Түмэнжаргал, Т.Цагаанбаньд, Т.Цэвэгмэд, З.Цэвээн,
С.Цэвээндорж, Н.Цэрэн, Ц.Цэрэн, Г.Чимэддорж, Л.Чойбалсан,
Л.Чулуунбаатар, Г.Элдэв-Очир, Б.Эрдэнэсүрэн, зохиолч Н.Батбаяр,
А.Даваасамбуу, Д.Саманд, улсын арслан М.Мөнгөн, улсын заан Сүхбаатар,
улсын харцага Г.Намсрайжав, улсын начин Ж.Гэлэг, Г.Даваасамбуу, Нямжав,
Даваасамбуу, Эрхэмбаяр, Ю.Батаа, Насандэлгэр, алдарт туульч Ц.Зодов,
Г.Хайнзан, дуучин С.Жавхлан, Оюунбилэг, Нисванис хамтлагийн
Л.Энх-Амгалан, Бямбажаргал, Бямбажав зэрэг алдартай хүмүүс төрөн гарчээ.
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
|