mongol art gallery berlin germany'ЗУРАГ' кино, эх хувь герман хэлээр 2010 Берлин

'ЗУРАГ' кино, монгол хэлээр, Монголын үндэсний телевиз, 2011 Улаанбаатар
(Original record from the MNB broadcast)
Монголын нууц товчоо
024-0250.jpg.medium.jpeg otgo-art_facebook


Нэгдүгээр бүлэг: Тэмүжиний уг гарал ба бага насны уе

Info:
Ногай
Ногай хан (1299 онд нас барсан) буюу Хар Ногай нь Алтан Ордын цэргийн жанжин, де факто удирдагч байжээ. Тэрбээр Чингис хааны гуч юм. Түүний эцэг Баул/Тевал хан нь Зүчийн долдугаар хөвүүн билээ.
Европыг дайлсны дараа, Бат хан Ногайг нэг түмний (10000 цэрэг) хамт өнөөгийн Молдавын нутагт харуулаар үлдээжээ. Тэрбээр Бэрх хан, Бат хан, Орда ханы ач дүү байсан бөгөөд авга ах Бэрхийнхээ үед хүчирхэг, амбицтай цэргийн удирдагч болжээ.
Бэрх хаанчлалынхаа сүүлчийн жилүүдэд өөрийн ирээдүйтэй ачид улам их үүрэг хариуцлага өгч эхэлжээ. Ногай Монголын алдарт жанжин Бурундайн хамт 1259 онд Польшийн эсрэг хийсэн Монголчуудын хоёрдахь довтолгооныг толгойлж, Сандомиерз, Краков болон бусад хотыг эвдэн сүйтгэсэн нь түүний удирдах толгойлох үүргийн анхны сорил байлаа.
Ногай авга Бэрх ханы нэгэн адил Лалын шашинд орсон боловч яг хэзээ орсон нь тодорхойгүй байдаг. Гэхдээ түүхчид 1250-иад оны үед Бэрхийг Лалын шашинд орсны дараахан л орсон байх гэж таамагладаг. Түүний нэр 1262/1263 онд Бэрхийн Мамлюк Султан аль-Малик аз-Захирт илгээсэн Лалын шашинд шинээр орсон хүмүүсийн нэрсийн жагсаалтад орсон байдаг. Бараг арван жилийн дараа 1270/1271 онд Ногай өөрөө Египетийн султанд бичсэн захидалдаа Лалын шашинд орсноо мэдэгджээ.
1262 онд Бэрх, Хүлэгү ханы хоорондох дотоодын дайны үеэр Ногайн арми Терек гол дээр Хүлэгүгийн цэрэг рүү гэнэдүүлэн довтолжээ. Хүлэгүгийн олон мянган цэрэг голд үйж, амьд үлдэгсэд нь Азербайжан руу эргэж дутаажээ. 1265 онд Ногай цэргээ дагуулан Дунай мөрнийг гатлахад Византийн цэрэг тэднийг ирэхээс өмнө зугтсан байлаа. Ногайн цэрэг цаашилж Фракын хотуудыг эвдэн сүйтгэсэн юм. 1266 онд Эзэн хаан Михаэл VIII Палэологус Ногайтай холбоотон болохыг хүсч, түүнд өөрийн хууль бус охин Евфросинья Палэологинаг гэргий болгон өгчээ. Тэр жилээ Ногай өөрийн хамаатан Абаха хантай Тифлист байлдан нэг нүдгүй болов. 1285 онд Ногайн Тулабуга болон Куман цэргийн хамтаар Унгарыг дайлсан дайн дөч гаруй жилийн тэртээ Өгэдэй хааны үед Сүбэдэй жанжнаар удирдуулан Европыг дайлсан амжилттай аян дайнаас маш ялгаатай байлаа. Трансилванийг тонон сүйтгэснийхээ дараа тэр Пештийн ойролцоо IV Ладиславын удирдсан Унгарын цэргийн хүчинд бутцохиулж, буцахдаа Шекелийн отолтод байн байн орж байв. Тэрбээр мөн 1287 онд Тулабугагийн хамт Польшийн эсрэг гуравдахь удаагийн амжилтгүй довтолгоонд оролцжээ.
1286 онд Ногай Сербийн ван Стефан Урош II Милутинийг сюзеринитет болгожээ. Тэрбээр мөн Болгар дахь Монголчуудын хяналтыг бэхжүүлж, олон түмний дунд нөлөөтэй гахайчин Ивайлог цааш харуулж, Георгий Тертерийг (1280-1302) өөрийн вассал болгон, Георгийг Византи руу зугатсаны дараа, өөрийн тоглоомын ван Смилецийг оронд нь тавьжээ.
Ногай дайн тулаанд чадварлаг, хүчирхэг нэгэн байсан боловч ханлигийг өөрийн болгохыг хэзээ ч оролдож байгаагүй юм. Харин үүний оронд өөрөө хангууд төрүүлдэг байхыг илүүд үзсэн ажээ. Тэрбээр Бэрх, Мөнхтөмөр, Тодмөнх, Тулабуга, Тохта нарын дор ажиллаж байв. Эднээс хамгийн сүүлийн хан нь бусдаасаа илүү илүү дураараа байсан бөгөөд Ногайтай тэмцэлдэж эхэлжээ. Энэ үед Ногай Алтан Ордын баруун хэсгийг гартаа атгаж байв. Ногай Тодмөнхийг хаан ширээнээс авч хаян, Тулабугаг хороосон байлаа.
Ногай анх бага залуу Тохтад төрийн эрх авч өгөхдөө тоглоомын хан болгон, хэрэггүй болонгуут нь хаячихаж болно гэж бодож байжээ. Гэвч асуудал өөрөөр эргэж, Тохта (1291-1312) онцгой чадварлаг эр болохоо харуулж, төрийн эрхийг жинхэнэ утгаар нь гартаа авч эхэллээ. Ногай Тохтатай тулалдсан эхний тулалдаандаа ялалт байгуулав. Гэвч тэр Тохтаг үлдэн хөөхийг яарсангүй. Учир нь Ногайн ач хүү Агтжиг Крымд алба гувчуур хураагаад явж байхад нь Генуячууд хороожээ. Үүнд хилэгнэсэн Ногай татар цэргүүдээ илгээн Крым дэх Италийн боомтуудыг сүйтгүүлэв.
Ногай 1299 онд Днепр мөрний ойролцоо Кагамликт өөр Монголчуудтай тулалдаж байгаад алагджээ. Тохта хантай зөрчилддөг байсан учир, түүнийг амьд байлгахад хэтэрхий аюултай байв. Түүний толгойг Тохта ханд аваачиж өгөхөд, Ногайг ердийн нэг орос цэрэг алсан байсанд ихэд эгдүүцжээ. Тохта "энгийн ард язгуур угсаат хүнийг хороож таарахгүй" хэмээн Ногайг алсан орос цэргийг цаазаар авчээ.
Түүний Евфросинья хатнаас гарсан хүү Чака Болгарын царь болсон бөгөөд Уралын нуруунаас зүүн тийшэх нутгийг захирч байсан Ногайн Орд Ногайн нэрээр нэрлэгдэж байлаа.

 

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас