mongol art gallery berlin germany'ЗУРАГ' кино, эх хувь герман хэлээр 2010 Берлин

'ЗУРАГ' кино, монгол хэлээр, Монголын үндэсний телевиз, 2011 Улаанбаатар
(Original record from the MNB broadcast)
Монголын нууц товчоо
025-0260.jpg.medium.jpeg otgo-art_facebook


Хоёрдугаар бүлэг: Чингисийн идэр нас

Info:
Боржигин
Боржигин нь Их Монгол Улсын хаадыг төрүүлэн гаргасан, Монголын нэгэн овог аймаг юм.
12-р зууны үед Монголын тал хээрийн зүүн хойд хэсгээр нутаглаж байсан монгол аймгуудын нэг хүчирхэг овог нь Бодончар мунхагаас үүдэлтэй, Боржигин овог байсан юм. Тэдний дундаас Хамаг Монголын хан Хабул зэрэг алдартай хүмүүс төрөн гарч, Монгол аймгуудыг захирч ирсэн аж. Улмаар Боржигин овгийн Чингис хаан монгол угсаатнуудыг нэгтгэж, Их Монгол Улсыг байгуулсан юм. 

Боржигин овгийн үүсэл:
Монголын нууц товчоонд бичигдсэнээр, Бөртэ чоно, гэргий Гуа маралын хамт тэнгис далайг гатлан ирж, Онон голын орчимд нутаглах болсон бөгөөд түүний 11 дэх үеийн удам Добу мэргэний бэлэвсэн гэргий Алун гоо нөхрөө нас барсны дараа тэнгэрийн тааллаар 3 хүүтэй болсны бага нь Бодончар мунхаг бөгөөд тэр Боржигин овгийн өвөг болсон юм. Ийнхүү Монголын нууц товчоонд Боржигин овгийг тэнгэр язгууртай хэмээн дүрсэлсэн байдаг.
Боржигин овгийн Хабул хаан монголчуудыг захирч байсан үед тэд хүчирхэгжиж байсан боловч түүний дараа хаан болсон, Хабулын хаяал Амбагай татаруудад баригдан Алтан улсад хүргэгдэн цаазлагдах зэргээр хөрш улс, овог аймгуудын түрэмгийлэлд өртөж байжээ. Хожим Хабул хааны үр сад Хиад Боржигин гэгдэх болж, Онон голын эхээр нутаглах болсон бол Амбагай хааны үр сад нь Тайчууд гэгдэх болжээ.


Их Монгол улсаас хойших үед:
Их Монгол Улсад Чингис хаан болон түүний 3 дүү болох Хасар, Хачиун, Тэмүгэ Отчигин нарын үр удам нь "Алтан ураг" хэмээн нэрлэгдэж байв. Юань гүрэн мөхөж, монголчууд нутаг руугаа шахагдсаны дараа нэг хэсэг Боржигин овгийнхны эрх мэдэл суларч ирсэн ч Даян хааны үед Боржигинчуудын удирдлаган дор Монгол үндэстэн дахин нэгдэж, тэр үеэс хойш 20-р зууны эхэн хүртэл, Манжийн эрхшээлд байх үед ч Боржигин овогтнууд төрд чухал үүрэг гүйцэтгэсээр иржээ. 

Орчин үед:
Монгол улсад социализмын үед хэрэглэгдэхээ больсон овгийн нэрийг ардчилал ялсны дараа сэргээх хөдөлгөөн өрнөж, иргэний үнэмлэхт овгийн нэрийг бичдэг болсон. Тэр үед боржигин овогтой хэмээн бүртгүүлсэн хүн маш олон гарчээ.


Бэсүд
Бэсүд овог нь Боржигин овгийн нэг дэд овог ба Чингис хааны өвөг дээдэс Хайдугийн ач хүү Бэсүдэйгээс уламжлан гарчээ. Үүнтэй төстэй нэртэй овог одоогийн Афганистаны Хазара Монголчууд дунд тохиолдоно.


Тайчууд
Тайчууд овог нь Боржигин овгийн нэг дэд овог ба Чингис хааны өвөг дээдэс болох Хайдугийн ач хүү Сэнгүнбилгээс уламжлан гарчээ. Тайчууд овог нь Боржигин овгийн өөр нэгэн хүчирхэг дэд овог Хиад Боржигины хамтаар 12-р зууны дунд үед Хамаг Монголын ханлигийг байгуулан хүчирхэгжиж байсан байна. Хиад боржигины Хабул хааны дараа Тайчууд овгийн Амбагай хаан ширээг залгамжилжээ. Амбагай дараа хаан ширээ буцаж Хабулын хүү Хутула хаанд шилжсэн байна. Чингис хааны эцэг Есүхэй баатар хорлогдон нас барсны дараа Тайчуудын Таргудай Хирилтуг түүний харьяат иргэдийг булаан авснаар уг хоёр овгийн хооронд дайсагнал үүссэн байна. Чингис хаан Монгол овог аймгуудыг нэгтгэн Их Монгол улсыг байгуулах явцад Тайчууд аймаг Таргудай Хирилтуг, Аучу баатар нараар удирдуулан эсэргүүцэн тэмцсэн боловч дийлдэн нэгтгэгдсэн байна.
Чингис хааны цэргийн нэрт жанжин Зэв Тайчууд өвөг болох Сэнгүнбилгийн дүү Бэсүдэйгээс гаралтай Бэсүд овгийн хүн байсан бол, хүлэг баатар Чулуун Тайчуудын дэд овог болох Сүлдүс овгийн байжээ

 
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас