mongol art gallery berlin germany'ЗУРАГ' кино, эх хувь герман хэлээр 2010 Берлин

'ЗУРАГ' кино, монгол хэлээр, Монголын үндэсний телевиз, 2011 Улаанбаатар
(Original record from the MNB broadcast)
Монголын нууц товчоо
027-0280.jpg.medium.jpeg otgo-art_facebook

Хоёрдугаар бүлэг: Чингисийн идэр нас

Info:
Өгөөдэй хаан
Өгөөдэй хаан (1186-1241) нь Чингис хааны гуравдугаар хөвгүүн, Их Монгол Улсын хоёрдугаар Их Хаан байв. Чингис хааныг өөд болсны дараа түүний отгон хөвгүүн Тулуй төрийн хэргийг түр хамаарч байгаад 1228 оны шаргачин үхэр жил Хэрлэний хөдөө арал гэдэг газар Их Хуралдай хийлгэн Чингисийн гутгаар хөвгүүн Өгөөдэйг хаанд өргөмжилжээ. Өгөөдэй 1187 оны улаагчин морин жил төрсөн бөгөөд 17 насандаа эцгээ даган төр улсыг байгуулах үйлсэд оролцсон юм. Өгөөдэй хаан засгийн хэлбэр төрхийг боловсронгуй болгож Чингис хааны зарлиг есоор баригдаж эхэлсэн Хархорум хотыг барьж дуусгаад Монголын эзэнт гүрний нийслэл болгосон. Монголын түүх соёлын үнэт өв Монголын нууц товчоог Өгөөдэй хааны ордонд түүний сэрvvн тунгалаг ахуйд бичжээ. Өгөөдэй хаан 1241 оны цагаагчин үхэр жил 56 насандаа таалал төгсчээ.


Тулуй
Тулуй нь (ойролцоогоор 1190 – 1232) Чингис хааны их хатан Бөртэ үжнээс төрсөн отгон хүү. 1227 онд Чингис хааныг нас барсны дараагаас 1229 онд өөрийн ах Өгөдэйг хаан ширээнд суух хүртэл хугацаанд Тулуй Их Монгол Улсыг захирч байжээ. Отгон хүү гал голомтоо сахих монгол ёс заншлын дагуу Тулуй Монголын эзэнт гүрний Монгол эх нутгийн хэсгийг захирч байжээ. Алтан улс болон Хорезмд хийсэн аян дайнд Тулуй амжилттай оролцож өөрийн цэрэг дайны хэрэгт авьяас чадварыг харуулж байсан. 

Чингис хааны хаан ширээг залгамжлагчийг сонгосон нь:
Тангудыг дахин дайлаар мордох үед Есүй хатан удам залгамжлагчийн асуудлыг гарагж тавьсан байна. Зүчи хэдий авьяаслаг удирдагч, цэргийн жанжин байсан хэдий ч Бөртэ үжнийг Мэргидээс буцаан авах үед эхийн хэвлийд байсан тул Чингисийн төрсөн хүү эсэх талаар маргаан байсан тул эвдрэл хагарал гарах магадлалтай тул түүнийг залгамжлагчаар тодруулах боломжгүй байсан байна. Ялангуяа түүний удаах дүү Цагадай эрс эсэргүүцэж байсан. Цагадай хатуу ширүүн ааштай хүн байсан тул олон үндэстнийг хамарсан том гүрнийг удирдахад зохимжтой бус байжээ. Тулуй цэргийн жанжны хувьд маш авьяаслаг, цэргийн хүч ихтэй, олон ноёдын дэмжлэг хүртсэн хүн байсан тул хаан ширээнд сууж болох байв. Харин 3 дахь хүү Өгөдэй ааш зан зөөлөн, олон талуудын эв зүйг олохдоо сайн, улс төрийн уян хатан бодлого явуулах чадвартай хүн байсан тул Чингис хаан өөрийн залгамжлагчаар Өгөдэйг заан сонгожээ. Монголын олонхи ноёдууд Тулуйг дэмжиж хаан болгохыг хүссэн боловч Тулуй эцгийн гэрээслэлийг даган ах Өгөдэйг хаан ширээнд суулгажээ.


Үхэл:
Монголын Нууц Товчоонд бичсэнээр 1232 онд Алтан улсад хийж байсан аян дайны үеэр Өгөдэй хааны бие өвдсөнд дайн дажин сүйтгүүлсэн Хятадын Алтан улсын газар усны эзэд хилэгнэсэн байна гэж бөө нар мэргэлэн ойр төрлийн буюу алтан ургийн хүнийг золиослох хэрэгтэй гэсэнд Тулуй өөрийн саналаар адисласан усыг уун өөрийн амийг золиослон ахынхаа амийг аварсан гэж бичсэн байдаг. Тулуй үхэхийн өмнө Суут Чингис хаан эзэн минь, дээр чинь ах нар, доор чинь дүү нар байтал, хаан ах таныг агт морь шиг сорьж, ирэг хонь шиг барилж үзээд их сууринд суулгаж, олон улсыг захирах дээд үүргийг даатгав. Намайг хаан ахын дэргэд байж, мартсаныг сануулж, унтсаныг сэрүүлж яв гэсэн билээ. Одоо хаан ах чамайг алдвал, би хэний мартсаныг сануулж, хэний унтсаныг сэрүүлэх вэ? Үнэхээр хаан ах муужирвал, олон монгол улс өнчирч, Хятад улс баясах болно. Хаан ахын оронд би золио болъё! Тул загасны нурууг тунтарч явлаа, би. Хилэм загасны нурууг хяргаж явлаа, би. Илийг ялж, далдыг дарж байв. Миний нүүр гоо, нуруу өндөр биз. Бөө нар бөөлж залбирагтун! гэж хэлсэн байна. 

Үр удам:
Тулуйн хатан Сорхагтани Бэхи нь Хэрэйдийн Тоорил ханы дүү Жаха Хамбугийн охин байсан бөгөөд Тулуйд Мөнх, Хубилай, Хүлэгү, Аригбөх гэсэн дөрвөн хүүг төрүүлж өгчээ. Чингисийн хөвгүүдийн дундаас Тулуйн үр удам Монголын түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн байна. Мөнх хаан Их Монгол улсын дөрөв дахь хаан байсан бол Хубилай бүх Хятадыг байлдан дагуулж Юан гүрнийг байгуулжээ. Хүлэгү нь баруун өмнөд азид байлдан дагуулалт хийж Ил Ханы улсыг байгуулсан байна. Тулуйн удмын хаадууд олон зууны турш Монгол улсыг захирч явжээ.
.


 Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас