mongol art gallery berlin germany'ЗУРАГ' кино, эх хувь герман хэлээр 2010 Берлин

'ЗУРАГ' кино, монгол хэлээр, Монголын үндэсний телевиз, 2011 Улаанбаатар
(Original record from the MNB broadcast)
Монголын нууц товчоо
028-0290.jpg.medium.jpeg otgo-art_facebook

Хоёрдугаар бүлэг: Чингисийн идэр нас

Info:
Зэв жанжин
Зэв нь Чингис хааны хамгийн алдартай, домогт жанждын нэг юм. Байгуулсан гавьяа зүтгэл, амжилтаараа Сүбээдэй баатартай энэ зэрэгцэхүйц цэргийн жанжин байжээ. Тэрээр Хамаг Монголын бүрэлдэхүүн хэсгийн нэг Тайчуудад харъяалагддаг Бэсүд аймгаас гаралтай хүн байв. Түүний төрсөн он нь тодорхойгүй байдаг бөгөөд 1225 онд нас барсан мэдээтэй байдаг.

Чингис хаанд зүтгэх болсон нь
Монголын нууц товчоонд өгүүлснээр Чингис хаан Хүйтэний тулалдаанаас зугтсан Аучу баатараар удирдуулсан Тайчуудыг нэхэн байлдах үеэр Зэв түүний хүзүүг харван шархдуулсан байна. Тулалдаан төгссний дараа Чингис хаан олзлогсдсон хүмүүсээс өөрийг нь харвасан хүнийг олох гэж өөрийн морины хүзүүг хэн харвасан талаар асуухад тэдний дундаас нэгэн хүн сайн дураараа үнэнээ хүлээн түүний морийг бус өөрийг нь харваснаа хэлж, хэрвээ амьд үлдээвэл түүнд үнэнчээр зүтгэхээ амлахад Чингис хаан ихэд сайшаан хүлээн авч, “Зэв” хэмээх нэр хайрлан өөрийн шадар хүмүүсийн нэг болгосон ажээ. Өмнө нь Зэв ноён Зургаадай хэмээх нэртэй байжээ.

Хүчүлүгийг дарсан нь
Зэв нь Чингис хааны албанд дөнгөж аравтын ноёноор эхлэсэн хэдий ч тавхан жилийн дараа буюу 1206 онд Их Монгол улс байгуулагдахад мянганы ноён болтлоо дэвшиж, улмаар Хүчүлүгийг дарах аяны үед түмний ноён болжээ. Чингис хааны хамгийн үнэнч бөгөөд авьяаслаг жанждын нэг болсон бөгөөд Сүбээдэй баатартай нэг ижил түвшинд үнэлэгдэхүйц агуу жанжин болжээ.
Зэв Хар Киданы Хүчүлүгийг дарж гайхалтай ялалт байгуулсан. Зэвд атаархсан хүмүүс Чингис хаанд түүнийг урвах нь гэж мэдээлснийг сонсоод даруй буцан ирж, үнэнч шударгынхаа бэлэгдэл болгон 100 цагаан адуу өргөн барьсан гэдэг. Гэвч Чингис хаан түүний ур чадвар, үнэнч шударгад огтхон ч эргэлзэж байгаагүй ажээ. Хүчүлүг нь шашны ялгавран гадуурхах бодлого явуулж байсныг Зэв ашиглан шашны зөөлөн бодлогоор хандан Хүчүлүгийг дарахад нутгийн ардын дэмжлэгийг авч чадсан гэдэг.

Алтан улсыг дайлсан нь
1211 онд Чингис хаан Хятадын Алтан улсыг довтлоход Зэв жанжин зүүн жигүүрийн цэргийг удирдан байлдаж 1211 оны 7 сард У-ша-пу цайзыг эзлэн авчээ. Улмаар Цавчаал (Цюй-юн-гүан) боомтод хүрээд цэргээ худал ухруулан өөрийн дайсныг өдөн гаргах арга хэрэглэн бут цохьжээ. Чингис хаан Зэвийг Алтан улсын зүүн нийслэл Дүн чанг эзлүүлэхээр явуулахад хотын бэхлэлт сайн байсанд зургаан өдрийн газар цэргээ ухруулаад хөтөлгөө морьтой цэрэг шөнийн давхиулан эргэж очиж гэнэдүүлэн эзэлжээ. Энэ маягаар стандарт бус цэргийн тактик хэрэглэх, байрлалаа гэнэт хурдан солих зэрэг аргуудыг чадамгай ашиглаж цөөн цэргийн хүчээр хэд хэд дахин давуу хүчтэй дайснаа бут цохиж чаддаг байсан нь Зэв жанжны нэг онцлог шинж байжээ.

Хорезмтой байлдсан ба Каспийн тэнгисийг тойрсон аян
1219 онд Чингис хаан Хорезмыг дайлаар мордоход Зэв жанжин Сүбээдэй баатарын хамтаар Хорезмын шахыг хөөн бут цохин үүргийг хүлээж 1221-1223 онуудад Зэв, Сүбээдэй баатар хоёр Каспийн тэнгисийг тойрон байлдан дагуулсан алдарт аянаа хийжээ. Уг аяны үеэр Азербайжан, Гүрж, Болгар, Куман зэрэг улсуудыг дайлсан бөгөөд хамгийн алдартай тулалдаанаа Калка голын хөвөөнд Киевийн оросуудтай хийжээ. Зэв жанжны энгийн бус цэргийн ухаан, Сүбээдэйн хашир нарийн ухаан нь маш хүчтэй хослолыг болгосон байна. Калка голын тулалдаанд 20 мянган цэрэг бүхий Зэв, Сүбээдэйн арми 80 мянган цэрэг бүхий оросын ноёд язгууртнуудын армийг бут цохин 50 мянга гаруй цэргийг устгасан байна.
Зэв Киевийн Оросыг байлдан дагуулж байхдаа нас барсан тухай мэдээ байдаг. Хар тэнгис орчмын хуй салхи мэт бүхнийг арчин гарсан аян, Киевийн Оросыг буулгаж авсан аян нь өнөөг хүртэл гайхагдсаар байгаа билээ.

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас