Хоёрдугаар бүлэг:
Чингисийн идэр нас
Info:
Мөнх хаан Мөнх хаан (1208–1258) нь Их Монгол Улсын дөрөв дахь их хаан байв. Тэрээр Чингис хааны отгон хөвгүүн Тулуйгийн ахмад хөвгүүн, Хүлэгү ба Хубилай хааны ах байв. Мөнх
хаан нь 1208 оны шар луу жилд төржээ. 1251 оны цагаагчин гахай жил Их
хуралдайгаар хаан ширээнд суужээ. Монгол гүрнийг тухайн үеийн дэлхийн
хамгийн том их гүрний хэмжээнд хүргэсэн хаад түүний нэгдмэл байдлыг
хадгалан чадсан төрийн гол зүтгэлтэн байжээ. Мөнх хаан өмнө зүг Хятадад
байлдан дагуулал хийж яваад 1258 оны шаргачин хонин жил нас баржээ. Хубилай хаан Хубилай
хаан (1215 оны 9 сарын 23 - 1294 оны 2 сарын 18) нь нэгдмэл Их Монгол
Улсын тав дахь буюу сүүлчийн Их Хаан (1260–1294) байжээ. Тэрээр Монгол
гүрний улс төрийн төвийг өмнө зүгт Бээжинд шилжүүлж Монгол, Хятад, Төвд
зэрэг улс орныг хамтатган захирсан Юань гүрнийг байгуулсан байна. Хубилай
хаан нь Тулуй ба Соргагтани Бэкийн хоёр дахь хүү, Чингис хааны ач
байжээ. Түүний ах Мөнх хаан нас барсны дараа хаан ширээний төлөөх дүү
Ариг бөхтэй өрнүүсэн дайн нь нэгдмэл Их Монгол Улсыг дуусгавар болгосон
байна.
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
|