mongol art gallery berlin germany'ЗУРАГ' кино, эх хувь герман хэлээр 2010 Берлин

'ЗУРАГ' кино, монгол хэлээр, Монголын үндэсний телевиз, 2011 Улаанбаатар
(Original record from the MNB broadcast)
Монголын нууц товчоо
032-0330.jpg.medium.jpeg otgo-art_facebook

Хоёрдугаар бүлэг: Чингисийн идэр нас

Info:
Ил Хан
Ил Хан улс нь XIII-XIV зууны үеийн Монголын Эзэнт Гүрний доторхи дөрвөн ханлигийн нэг юм. Тус улс нь Персэд төвлөрч, өнөөгийн Иран, Ирак, Афганистан, Туркменистан, Армен, Азербайжан, Гүрж, Турк, баруун Пакистаны нутаг дэвсгэрийг хамарч байлаа. Тус ханлигийг анх 1219-1224 онд Чингис хаан Хорезмын Эзэнт улсыг байлдан дагуулах үеэр үндэслэсэн бөгөөд Чингис хааны ач Хүлэгү хан анх байгуулжээ.

Хүлэгү
1243 онд Көсэ Дагийн тулалдаанаар Монголчууд Анатолийг болон Сэлжүкийн султант улсыг эзлэн авч, вассалаа болгосон нь сүүлд Ил Ханы Монголчууд болжээ.
Ил Хан улсыг үндэслэгч нь Чингис хааны ач, Мөнх хаан, Хубилай хаан нарын дүү Хүлэгү хан байлаа. 1255-1256 оны үед Байжугаас захирагчийн албыг хүлээн аваад "Египетийн хил хүртэлхи" өрнө зүгийн Лалын шашинт улс орнуудыг дагаар оруулах үүрэг хүлээн авчээ. Энэхүү байлдан дагууллын улмаас Туркменууд Монголын аймгуудаас зугтан өрнө зүгт Анатоли руу нүүхэд хүрчээ.
Аян дайныхаа дараа Хүлэгү Персийн төв нутагт эргэж ирээд өөрийн улсыг байгуулав. Тэрбээр Египет хүртэл аян дайн хийсэн боловч 1260 онд Египетийн Мамлюкуудад Айн Жалутын тулалдаанд айхтар дийлдсэнээр аян дайн нь зогссон юм.


Ил Хан улсын эхэн үе:
Ил Хан гэсэн үг нь "бага хан" гэсэн утгатай бөгөөд энэ нь Мөнх хааныг бүх эзэнт улсын дээд эзэн их хаан гэж үзэж байсантай холбоотой. Хүлэгүгийн үр хойчис Персийг наян жилийн турш захирахдаа эхлээд бөө мөргөлтнүүд байснаа, дараа нь Буддын шашинтнууд, эцэс сүүлд нь Лалын шашинтнууд болцгоожээ. Гэхдээ Ил Хан улс Мамлюкуудтай (Монголчууд болон загалмайтнуудыг хоёуланг нь ялсан улс) дайсагнасан хэвээр байсан боловч тэдний эсрэг сайн түшиц газар олж чадалгүй байсаар Сирийг эзлэн авах төлөвлөгөөгөө орхиход хүрч, улмаар өөрийн вассалууд болох Румын Султант улс ба Силиси дахь Арменийн вант улсыг бүрэн хяналтнаасаа алджээ. Ил Хан улс өрнө зүгт хил хязгаараа тэлж чадаагүй нь умард болон дорно зүгийн ханлигуудын дайсагналтай холбоотой юм. Тухайлбал Моголистан дахь Цагадайн ханлиг, Бат ханы Хөх орд Кавказ болон Трансоксиан дахь Ил Хан улсын нутаг дэвсгэрт аюул занал учруулж байлаа. Бүр Хүлэгүгийн үед Ил Хан улс Оросын тал нутгийн Монголчуудтай Кавказад шууд тулалдаж байлаа. 


Франц-Монголын эвсэл:
XIII-XIV зуунд Загалмайтны долдугаар аян дайны үеэс эхлэн Баруун Европ болон Монголын Эзэнт гүрний хаад (гол төлөв Ил Хан улсын хангууд) Франц-Монголын эвсэл байгуулах олон оролдлого хийжээ. Лалын шашинтнуудын (гол нь Мамлюкуудын) эсрэг байр сууриараа нэгдсэн Ил Хан улс болон Европын улсууд нийтийн дайсныхаа эсрэг хүчээ хангалттай нэгтгэж ердөө ч чадаагүй юм.

Лалын шашинд орсон нь:
Хүлэгүгаас хойш Ил Хан улсын удирдагчид Төвдийн Буддизмд орох нь ихсэв. Нестор шашинд талтай байсан тул Христ шашны нөлөө бас байлаа. Гэвч энэ нь тэдний шашнуудад эн тэнцүү ханддаг хандлагаас цааш гүнзгийрээгүй бололтой. Ийнхүү Ил Хан улсын удирдагчид өөрсдийн захирдаг Лалын шашинт олонхиос тэс өөр шашинтай байв. Газан Байдуг авч хаяхаасаа өмнөхөн Лалын шашинд оржээ. Лалын шашинг албан ёсоор ивээдэг байсан нь тус улсын дэглэмийг Монгол бус олонхитой ойртуулах оролдлоготой нь давхцсан юм. Христ шашинт ба Еврей харъяатууд нь Лалын шашинтнуудтай эн тэнцүү статусаа алдаж, хүн амын татвар төлөх ёстой болсон. Буддистууд бүр ч хатуу сонголттой тулгарсан. Тэд нэг бол Лалын шашинд орох, эс бөгөөс хөөгдөх замыг сонгох ёстой болжээ.
Лалын шашинд орсон нь Ил Хан улсын гадаад харилцаанд бараг нөлөө үзүүлсэнгүй. Газан Сирийг авахын төлөө Мамлюкуудтай тулалдсаар байв. Газаны дүү Өлзийт Шийтийн номлогч Аль-Хилли ба Майтхам Аль Бахрани нарын нөлөөн дор Лалын шашны шийт урсгалд талтай болж эхэлсэн байж болох ч Газан ахынхаа бодлогыг ихэнх талаар үргэлжлүүлжээ. Өлзийт Каспийн тэнгисийн эргийн Гиланыг эзлэн авч чадсан. Солтаниех дэх түүний гайхамшигт бунхан Перс дэх Ил Хан улсын ноёрхлын үеийн хамгийн алдартай түүхийн дурсгалт газар юм. 


Задрал бутрал:
Абу Саид 1335 онд нас барснаар тус ханлиг хурдан задарч эхэлсэн бөгөөд хэд хэдэн дайсагнагч улсуудад хуваагдсанаас хамгийн алдартай нь Жалайрид юм. Ил Ханы хаан ширээнд суухыг оролдсон сүүлчийн хүн 1353 онд алагджээ. СүүлдТөмөр хуучин ханлигийг сэргээхийн тулд Жалайридаас нэгэн улсыг тасдан авчээ.
Түүхч Рашид ад-Дин 1315 оны үед хангуудын тухай дэлхийн түүх бичсэн нь тэдний түүхийн талаар баялаг эх сурвалж болдог билээ.


Ил Хан улсын захирагчид:
- Хүлэгү хан (1256-1265)
- Абаха хан (1265-1282)
- Ахмед Тэкүдэр (1282-1284)
- Аргун (1284-1291)
- Гайхату (1291-1295)
-Байду (1295)
- Махмуд Газан (1295-1304)
- Өлзийт (1304-1316)
- Абу Саид Бахадур (1316-1335)


Ил Хан улсаас хойших удирдагчид:
Ил Хан улсын задралын үеэр байгуулагдсан тус бүс нутгийн улсууд өөр өөрсдийн удирдагчдыг хангаар өргөмжилжээ. 

- Арпа Кэун (1335-1336)
- Муса (1336-1337) (Багдадын Али Падшахын тоглоомын хан)
- Мухаммад (1336-1338) (Жалайридын тоглоомын хан)
- Сати Бег (1338-1339) (Чобанидын тоглоомын хан)
- Сулайман (1339-1343) (Чобанидын тоглоомын хан, 1341-1343 онд Сарбадарууд хүлээн зөвшөөрсөн)
- Жахан Төмөр (1339-1340) (Жалайридын тоглоомын хан)
- Ануширван (1343-1356) (Чобанидын тоглоомын хан)
II Газан (1356-1357) (зөвхөн зоосон дээр л хөрөг нь байсан) 

Зүүн Персээс (Хорасан) ханд өргөмжлөгдөгсөд:
- Тога Төмөр (1338-1353) (1338-1349 онд Картидууд; 1338-1339 ба 1340-1344 онд Жалайридууд; 1338-1341, 1344, 1353 онд Сарбадарууд тус тус хүлээн зөвшөөрсөн)
- Лухман (1353-1388) (Тога Төмөрийн хүү)
 
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас