mongol art gallery berlin germany'ЗУРАГ' кино, эх хувь герман хэлээр 2010 Берлин

'ЗУРАГ' кино, монгол хэлээр, Монголын үндэсний телевиз, 2011 Улаанбаатар
(Original record from the MNB broadcast)
Монголын нууц товчоо
036-0370.jpg.medium.jpeg otgo-art_facebook

Хоёрдугаар бүлэг: Чингисийн идэр нас

Info:
Тулабуга
Тулабуга (Талабуга, Талубуга буюу Тэлубуга) нь 1287-1291 онд Алтан Ордын хан байлаа. Тэрбээр Тартугийн хүү, Бат ханы гуч байв.
Ногай ханы хамтаар тэр 1284-1285 онд Унгар руу, 1287 онд Польш руу тус тус хийсэн Монголчуудын довтолгоог удирдсан. Эхэн үедээ амжилт олсон боловч хоёр довтолгоо хоёулаа нуран унасан юм. Тулабуга 1287 онд Ногай ханы тусламжтайгаар Алтан Ордын төрийн эрхийг гартаа авсан боловч 4 жилийн дараа мөн л Ногай ханд түлхэгдэн унаж, түүний оронд Тохта гарч иржээ.


Мөнхтөмөр
Мөнхтөмөр, Тохохан ба Бука Үжиний дундаас төрсөн, Бат ханы ач. Тэрбээр 1266-1282 онд Алтан Ордын хан байсан. Түүний хаанчлалын хугацаанд Монголчууд өөрсдийн холбоотон Оросын вангуудын хамт Византи (1269-1271 онд), Литва (1275), Кавказ (1277) тус тус аян дайн хийжээ. Түүхчдийн олсон анхны ярлыкыг Мөнхтөмөрийн нэрийн өмнөөс үйлдсэн байсан бөгөөд Оросын Үнэн алдартны сүм хийдийг Алтан Ордод алба гувчуур өгөх үүргээс чөлөөлсөн зарлиг байжээ. Мөнхтөмөрийн хаанчлалын үед Генуягийн худалдаачид Монголчуудаас Каффа хотыг худалдан авч байлаа.
Мөнхтөмөрийн хүү Тохту хан Чингис хааны гуч Өлзий хатанаас төрсөн юм.
 

Хүүхдүүд:
  • Тохту хан, 1291-1312 онд Алтан Ордын хан байсан
  • Тогрилха, Өзбегийн эцэг
Тодмөнх
Тодмөнх буюу Тудамөнх нь 1280-1287 онд Алтан Ордын хан байсан. Тэрбээр Бат ханы ач, Тохоханы хүү, Мөнхтөмөрийн дүү байлаа. Хуурмаг хан тэрбээр 1283 онд Лалын шашинд орсон юм. Өөрөө Лалын шашинтан байсан тул удирдагчид нь Лалын шашинд орсон Ил Хан улсын эсрэг тулалдахыг хүсээгүй юм. Рашид ад-Диний бичсэнээр Тодмөнх Хубилай хаантай сайн харилцаатай байхыг эрмэлзэж байжээ. Түүнийг хаан ширээнд байх хугацаанд Алтан Орд дахь Ногай ханы нөлөө ихэд өссөн бөгөөд Унгарын эсрэг 1284/1285 онд хоёр удаа довтолжээ. 1287 онд Тодмөнх хан ширээгээ өөрийн ач дүү Тулабугад шилжүүлсэн

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас