mongol art gallery berlin germany'ЗУРАГ' кино, эх хувь герман хэлээр 2010 Берлин

'ЗУРАГ' кино, монгол хэлээр, Монголын үндэсний телевиз, 2011 Улаанбаатар
(Original record from the MNB broadcast)
Монголын нууц товчоо
037-0380.jpg.medium.jpeg otgo-art_facebook

Хоёрдугаар бүлэг: Чингисийн идэр нас

Info:
Тохта
Тохта (? - 1312) нь Мөнхтөмөрийн хүү, Бат ханы гуч, Алтан Ордын хан байлаа. 1288 онд Тохтаг үеэлүүд нь хаан ширээнээс авч хаяжээ. 1291 онд Тохта Ногай ханы тусламжтай хаан ширээгээ дахин авав. Удалгүй Тохта, Ногай хоёр тэмцэлдэж эхэлсэн. Тохта Орос дахь Ногайн нөлөөг устгахыг эрмэлзэж байсан тул 1293 онд Монголын нэгэн цэргийн удирдагч Дюденг Орос руу илгээж, 14 хотыг эвдэн сүйтгүүлжээ. 1300 онд Тохта Ногайг нэгмөсөн ялж, Ижил мөрнөөс Дон мөрөн хүртэлх газар нутгийг өөрийн харъяанд нэгтгэж чадлаа. Тэрбээр мөн Хубилай хааны ач Төмөр хааны нэр төдий эрх мэдлийг хүлээн зөвшөөрсөн. Энэ үед Персийн Ил Хан улсыг Өлзийт захирч байсан бөгөөд Дува Цагадайн ханлигийн ёс төдий хан байв.
Тохта Орост аян дайн шинээр явуулахаар зэхэж байгаад нас баржээ.


Өзбег
Султан Мохаммед Өз-бег буюу Өзбег (1282-1341, 1313-1341 онд төр барьсан) нэрээрээ алдаршсан энэ хан Алтан Ордыг хамгийн удаан захирч, оргил үед нь хүргэсэн хан юм. Өзбегийн дараагаар түүний хүү Жанибег хан болсон.
Тэрбээр 1267-1280 онд Алтан Ордын хан байсан Мөнхтөмөрийн ач бөгөөд Тогрилхагийн хүү юм.
Өзбег авга ах Тохтаг нас барсны дараа 1313 оны нэгдүгээр сард төрийн эрхийг авчээ. Тэр Лалын шашинг төрийн шашин болгосноос үүдэн бөө мөргөлт ханхүү нарын дунд түүний эсрэг хуйвалдаан гарсан боловч нухчин дарагджээ. Лалын шашинг төрийн шашин болгосноор хан Ордын доторхи зөрчил тэмцлийг дарж, төрийн байгууллагуудыг тогтворжуулж чадсан байна.
Өзбег дэлхийд хамгийн томд тооцогдох 300000 хүнтэй армитай байлаа. Тэрбээр 1319, 1335 онд Арранд Ил Хан улсын эсрэг аян дайн явуулахдаа цэрэг дайны нөлөөгөө ашиглажээ. Өзбег Ил Хан улсын эсрэг Египетийн Мамлюкуудтай эвсэхэд, Каир хотын нэгэн талбайг түүний нэрээр нэрлэж байв. Өзбег мөн Болгар, Византийн дайнд оролцсон. Харин Сербид Монголчуудын хяналтыг дахин тогтоох гэсэн түүний оролдлого талаар болсон ажээ.
Орос дахь улс төрийн хувьд Өзбег Мусковийн эхэн үеийн вангууд болох өөрийн хадам ах Москвагийн Юрий, Юрийн залгамжлагч Иван Калита нарыг дэмжиж, өрнийг түшиглэж байсан Тверийн вангуудыг дарж байлаа. Тверийн гурван ван, тухайлбал Тверийн Михаил, түүний хүү Александр, ач Теодор нарыг Өзбегийн зарлигаар Сарайд цаазалж байлаа. Ордын эсрэг Тверийн бослогыг 1327 онд Мускови, Татарын нэгдсэн хүч цус урсган дарсан юм.
 


Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас