mongol art gallery berlin germany'ЗУРАГ' кино, эх хувь герман хэлээр 2010 Берлин

'ЗУРАГ' кино, монгол хэлээр, Монголын үндэсний телевиз, 2011 Улаанбаатар
(Original record from the MNB broadcast)
Монголын нууц товчоо
038-0390.jpg.medium.jpeg otgo-art_facebook

Хоёрдугаар бүлэг: Чингисийн идэр нас

Info:
Жанибег
Жанибег (? — 1357) өөрийн эцэг Өзбег ханыг залгамжлан 1342-1357 онд Алтан Ордын хан байсан.
Хоёр ахаа хороосны эцэст Жанибег хаанчилж эхэлжээ. Тэрбээр Оросын ванлигууд болон Литвагийн хэрэгт идэвхтэй оролцдог байснаараа алдартай. Москвагийн Их ван Симен Гордый болон II Иван Жанибегийн улс төр, цэргийн байнгын дарамтад байлаа. Орд дахь эрх мэдлээ бэхжүүлэхийн тулд Жанибег өөрийн харъяатуудаа Лалын шашинд хүчээр оруулсан юм.
Жанибег 1343 онд Крымын Каффа боомт хот руу Татарын их цэрэг толгойлон довтолжээ. 1344 оны хоёрдугаар сард Италийн нэмэлт хүч ирснээр энэхүү хотын бүслэлтийг зогсоожээ. Энд нийт 15000 Монгол цэрэг амь үрэгдэж, амьд гарагсад нь дорно зүг рүү дутаан одсон. Жанибег 1345 онд Каффад эргэн ирж хоёрдахь удаагаа бүслэн хаав. Гэвч дараа жил нь Монголчуудын дунд тарваган тахал гарч бүслэлтээ зогсоохоос аргагүй болсон.
1356 онд Жанибег Азербайжаныг дайлж Табриз хотыг эзлэн, тэнд өөрийн захирагчийг суулгалаа. Үүнээс хойш удалгүй Табризад бослого гарч, Жанибегт дайсагнадаг, Чингис хааны бас нэг удам Жалайрын династи эрх мэдлийг нь авав.
Жанибегийн хаанчлалын үед Алтан Ордод феодалын хуваагдлын шинж тэмдэг ажиглагдаж эхэлжээ. 1357 онд Жанибег хорлогдсоноор Алтан Ордод хорь гаруй жил үргэлжилсэн улс төрийн хямралын үүд нээгдэв. 1357-1378 онд ердөө 21 жилийн хугацаанд 25 хан солигдсон байна.


Сартаг
Сартаг хан (1256 онд нас барсан) Бат хан ба регент Хорезм шахын Борагчиний дундаас гарсан хүү юм. Сартаг Бат ханыг нас барсны дараа Алтан Ордын (Кипчакын ханлиг) хаан ширээг залгамжлан авсан.
1241 онд, Невийн Александр Сарайд ирж, Сартагтай анд бололцож (цусаар тангараг тавьсан ах дүүс бололцож), Бат хааны өргөмөл хүү болжээ. Үүнийхээ хариуд, Александр Мөсөн дээрх тулалдаанд Алтан Ордын цэргийн хүчээр дэмжүүлсэн. Александр ярлык авч Кипчакын хаант улсын вассал болжээ.
Сартаг Христ шашинд орсноороо алдартай. Харин түүний эцэг нь бөө шүтлэгтэй байсан юм. Сартаг Христ шашинтан болсон тухай хэд хэдэн түүх байдаг. Арменийн түүхчид болохоор Сартагийг Оросуудын дунд өсч, угаалга хийлгэсэн гэж үздэг.
Гэхдээ 1254 оны наймдугаар сарын 29-нд Сартагийн Ромын пап IV Иннокентэд элч илгээж Христ шашны угаалга хийлгэснээ мэдэгджээ. Ромын пап Сартаг хааны илгээсэн элч болох санваартны амнаас энэ мэдээг дуулсан байдаг.
Түүний Алтан Ордын хаанчлал тун ч богино хугацаанд үргэлжилжээ. Эцгийгээ нас барснаас хойш нэг жил хүрэхгүй хугацааны дараа 1256 онд магадгүй хорлогдож үхсэн ажээ. Сартагийн дараачаар Улагчи гарч ирсэн боловч тун удалгүй 1257 онд нас барж, авга ах Бэрх нь хаан ширээг залгамжилжээ. Улагчи нь Сартагийн дүү, хүүгийн аль нь байсан нь одоо тодорхойгүй байдаг.
Сартагийн охин Теодора Ростовын Константинын ач хүү, Невийн Александрын үеэл Белозеро, Ростовын Глеб Василковичийн эхнэр болжээ. Тэдний удам угсаанаас хамгийн алдартай нь Оросын IV Иван бөгөөд Оросын язгууртны олон гэр бүл энэ хоёрын үр хойчис юм.


Улагчи
Улагчи хан 1257 онд нэг жил хүрэхгүй хугацаанд Хөх Орд болон Алтан Ордын хаан ширээнд заларсан гуравдахь хан. Улагчи нь өөрийн өмнөх хан Сартагийн хүү, дүүгийн аль нь болох нь тодорхойгүй байгаа юм. Сартагийн авга ах Бэрхийг төр барих хугацаанд 10 настайдаа хаан ширээнд сууж, удалгүй нас барсан билээ.
 

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас