mongol art gallery berlin germany'ЗУРАГ' кино, эх хувь герман хэлээр 2010 Берлин

'ЗУРАГ' кино, монгол хэлээр, Монголын үндэсний телевиз, 2011 Улаанбаатар
(Original record from the MNB broadcast)
Монголын нууц товчоо
039-0400.jpg.medium.jpeg otgo-art_facebook

Хоёрдугаар бүлэг: Чингисийн идэр нас

Info:
Төмөрхүтлүг
Төмөрхүтлүг (~1370-1399) 1397-1399 онд Алтан Ордын хан байсан. Тэрбээр Тохтамышийн эсрэг тэмцэж байсан Цагаан Ордын хан Төмөрмаликийн хүү юм. 1379 онд Төмөрмаликийг нас барсны дараа Төмөрхүтлүг Тохтамышийнд өссөн юм. 1388 онд Тохтамышийн эсрэг бослого нь амжилтгүй болсны дараа тэр, Эдигугийн хамт Төмөр рүү дутаав. 1391-1395 оны Тохтамыш-Төмөрийн дайны үеэр тэд Ижил болон Урал мөрнүүдийн доод биед тусгаар улс байгуулж, нийслэлээ Сарай-Жүкт байрлуулжээ. Тохтамышийг ялагдсаны дараа Төмөрхүтлүг Эдигугийн тусламжтай Алтан Ордын ханаар өргөмжлөгдсөн боловч эрх мэдлийг жинхэнэ барьж байсан хүн нь Эдигу байлаа. 1398 онд Төмөрхүтлүг өөрийн зоос мөнгөтэй болсон бөгөөд 1399 онд Ворскла голын тулалдаанд оролцжээ. Тэрбээр Тохтамышийн хүүтэй зөрчилдөж байгаад алуулсан.

Эдигу
Эдигу (өөрөөр Эдигэй, Эдэгэ Мангит) (1352-1419) сүүлд Ногай Орд гэж алдаршсан шинэ улсыг байгуулсан Цагаан Ордын эмир юм. Эдигу нь Казах, Татар, Крымын Татарчуудын үндэсний баатар бөгөөд түүний байгуулсан гавъяа эдгээр үндэстний ардын үлгэр туульсад мөнхөрчээ.
Эдигу нь Крымын Мангит аймгийн хүн бөгөөд 1378 онд Алтан Ордын Тохтамыш ханд ялагдаж, алагдсан Монголын тайж Балтичакын хүү юм. Тэрбээр Тохтамыш эзнийхээ эсрэг зэвсэг хангинуулахаасаа өмнө нэгэн жанжных нь хувьд маш амжилттай дайтаж нэр алдар олсон байв. 1396 он гэхэд Эдигу сүүлд Ногайн Орд гэгдэх болсон Ижил мөрнөөс Яйк мөрөн хүртэлхи өргөн уудам нутгийн бүрэн эрхэт удирдагч болсон байв.
1397 онд Эдигу Төмөрхүтлүгтэй эвсэж, Алтан Ордын цэргийн жанжин, ерөнхий захирагчаар томилогдов. 1399 онд тэрбээр Ворскла гол дээр Тохтамыш, Литвагийн Витаутас нарыг бутниргэжээ. Ингэснээр тэр Зүчийн бүх газар нутгийг түүхэнд сүүлчийн удаа нэгтгэж чаджээ.
1406 онд Эдигу өөрийн эртний дайсан Тохтамышийг Сибирьт мөшгөн очиж хороожээ. Дараа жил нь тэрбээр Ижил мөрний Булгарыг дайлав. 1408 онд Алтан Ордод хэдэн арван жилийн турш татвар төлөөгүй Оросыг татарчууд сүүлийн удаа довтлон сүйтгэжээ. Эдигу Нижний Новгород, Городец, Ростов, зэрэг олон хотыг галдан шатаав. Москва хотыг авч чадаагүй боловч мөн л шатааж орхисон.
Эдигу хоёр жилийн дараа Алтан Ордын хаан ширээнээс бууж, Хорезмд орогнол эрэхэд хүрлээ. Хератын Шах Рух түүнийг Сарай руу нь эргүүлж хөөсөн бөгөөд тэнд түүнийг 1419 онд Тохтамышийн хөвгүүд хороожээ. Ногайн Орд дахь Эдигугийн династи хоёр зуу орчим жилийн турш тогтнож, Эдигугийн удмын сүүлчийн хангууд Москва руу нүүж, Үнэн алдартны шашинд орон, Урусов, Юсупов хэмээх вангууд болсноор энэ династи дуусгавар болсон түүхтэй.

 

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас