mongol art gallery berlin germany'ЗУРАГ' кино, эх хувь герман хэлээр 2010 Берлин

'ЗУРАГ' кино, монгол хэлээр, Монголын үндэсний телевиз, 2011 Улаанбаатар
(Original record from the MNB broadcast)
Монголын нууц товчоо
041-0420.jpg.medium.jpeg otgo-art_facebook

Хоёрдугаар бүлэг: Чингисийн идэр нас

Info:
Куликовын тулалдаан
Куликовын тулалдаан (1380 оны 9 сарын 8) нь Дон мөрөн, Непрявда гол хоёрын бэлчир орчим Куликовын тал гэдэг уудам газар Алтан Ордын эзэн Мамай, Москвагийн вант улсын ван Дмитрий нарын хооронд болжээ.
Тулалдаан туйлын ширүүн болж, хоёр талаас их цус урсаж, маш олон хүний амь үрэгдсэн байна. Аль аль тал нь их хохирол үзэж, тулалдааны талбараас хоёулаа ухран зайлцгаасан гэдэг. Дмитрий ван Дон мөрний дэргэд Алтан Ордын цэрэгтэй эрэлхэг зоригтой байлдсан учир Доны Дмитрий гэж алдаршжээ.
Энэхүү тулалдаан Алтан Ордын захиргаанаас Орос орныг чөлөөлж чадаагүй юм. Гэхдээ түүхэнд алдаршсан энэ тулалдаан монголын ноёрхлоос эх орноо чөлөөлж, Оросын вант улсууд нэгдэж, төвлөрсөн улс байгуулах угтвар болж өгчээ.


Тинибег
Тинибег 1341-1342 онд Алтан Ордын хан байсан. Тэрбээр өөрийн эцэг Өзбегийг залгамжлан гарч ирсэн бөгөөд түүний дараагаар дүү Жанибег нь хан болсон.
Тинибег Зүчийн улсын зүүн хил хязгаараар Цагадайн цэргийн эсрэг тулалдаж байхдаа өөрийн дүү Жанибегт алуулсан байж магадгүй.

 

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас