Хоёрдугаар бүлэг:
Чингисийн идэр нас Info: Кульпа Кульпа өөрийн ах Бердибегийг авч хаян гарч ирсэн бөгөөд 1359-1360 онд Алтан Ордын хан байсан. Нэг л жил хаанчилсны эцэст Кульпа 1360 онд өөрийн дүүд алуулжээ. Наурузбег Наурузбег нь Жанибегийн хүү, Хөх Ордын хан байв. Тэрбээр өөрийн ах Кульпаг алж хаан ширээг авсан бөгөөд ах нарынхаа адил дөнгөж нэг жил болоод үхжээ. Түүний үхлийн шалтгаан тодорхойгүй. Наурузбег үхсэнээр тус ордод анархи байдал ноёрхож, янз бүрийн хэсгүүдэд хорь гаруй хан гарч ирснээс олонхи нь нэгэн зэрэг гарч байв. Тиймээс тэдний хэн нь ч хаан ширээг бодитоор авч чадаагүй бөгөөд эдэн дундаа Мамай хамгийн чадалтай, нэртэй нь байв. Бердибег Бердибег 1357-1359 онд Алтан Ордын хан байсан. Тэрбээр өөрийн эцэг Жанибегийг хорлоход оролцсон байж болзошгүй. Түүний хаанчлалын жилүүдэд улс төрийн хямрал, аллага их гарч байсан бөгөөд 1359 онд өөрөө (яг эцэг шигээ) хорлогдон үхжээ. Түүнийг үхсэний дараа Алтан Орд задран унасан. Бердибег сүүлд Мамайн эхнэр болсон нэгэн охинтой байжээ. Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас |