Хоёрдугаар бүлэг:
Чингисийн идэр нас Info: Мамай Мамай 1370-аад оны үед Хөх Ордын цэргийн хүчирхэг жанжин байсан бөгөөд энэхүү нүүдэлчний улсын баруун хэсэгт, одоогийнхоор Украины талын өмнөд хэсэг болон Крымын хойгийг эзэгнэн суудаг байжээ. Тэрбээр Алтан Ордын хануудаас тусгаар өөрийн улсыг байгуулахыг оролдож байв. Мамай түмтийн ноён буюу түмэнбашы (орчин үеийн генерал цолтой дүйцэх 10000 цэргийн захирагч, оросоор темник) байлаа. Тэрбээр Ногай ханы ач хүүгийн удам гэдгээрээ Чингис хааны удмын хүн гэж болох боловч, Алтан Ордын сүүлчийн хууль ёсны бодит хан Бердибегийн охинтой сууснаар Алтан Ордын хаан ширээг авах эрхээ баталгаажуулсан бололтой. 1378-1380 онд тэрбээр оросуудыг Алтан Ордын хангуудын оронд өөртөө татвар төлөхийг албадахыг оролдож байлаа (Энэ үед Чингисийн удмын бус өчнөөн олон хангууд солигдож байсан). 1378 оны Вожа голын тулалдаан болон 1380 оны Куликовын тулалдаанд Дмитрий Донскийгээр удирдуулсан Оросын цэрэгт хоёр удаа салам цохиулсныхаа дараа Мамай Оросуудад Генуягийн арбалет цэргүүдийг толгой дараалан хядуулсныг нь уучлаагүй Генуячуудад Крымын хойгт алуулжээ. Мамай алуулснаар их хан Тохтамышт (Чингисийн удмын хан) Алтан Ордыг дахин нэгтгэх зам засагдлаа. Мамайн тухай домог яриа олон зуун жилийн турш ам дамжин хэлцэгдсээр иржээ. Орчин үеийн Орос хэлэнд "как Мамай прошел" хэмээх үг байдаг нь эмх цэгцгүй байдлыг илэрхийлдэг махчлан орчуулбал "яг Мамай туйлаад өнгөрсөн мэт" хэмээх хэлц үг орсон байдаг. Мамайн үр удам Түүний нэг хүү, Манзур Кият, Литва руу зугтаж, Их ван Агуу Витаутаст хүчин зүтгэж, одоогийн Украины Полтава хотын орчим газраар шагнуулж, Хлинскийн ван цолоор шагнуулж байсан гэдэг. Энэхүү домогт гардаг үйл явдлууд 1400-гаад оны үед болсон байж болох ч Глински вангийн тухай анхны баримт 1437 онд үйлдэгдсэн байдаг. Михаил Глински энэ овгийн хамгийн их алдаршсан хүн юм. Тэрбээр Германы их сургуульд суралцаж, Италийн дайнд хөлөг баатраар оролцож байсан бөгөөд 1500-гаад оны үед Литвагийн хамгийн хүчирхэг хүн байв. Гэвч сүүлдээ бослого гаргаж, ах нарын хамт Мускови руу зугтан, Смоленск хотыг авахад нь оросуудад тусалжээ. Түүний ач дүү Елена Глинская Москвагийн Их ван III Василитай гэрлэсэн бөгөөд түүний хүү Догшин Иван бөлгөө Кульпа Кульпа өөрийн ах Бердибегийг авч хаян гарч ирсэн бөгөөд 1359-1360 онд Алтан Ордын хан байсан. Нэг л жил хаанчилсны эцэст Кульпа 1360 онд өөрийн дүүд алуулжээ. Наурузбег Наурузбег нь Жанибегийн хүү, Хөх Ордын хан байв. Тэрбээр өөрийн ах Кульпаг алж хаан ширээг авсан бөгөөд ах нарынхаа адил дөнгөж нэг жил болоод үхжээ. Түүний үхлийн шалтгаан тодорхойгүй. Наурузбег үхсэнээр тус ордод анархи байдал ноёрхож, янз бүрийн хэсгүүдэд хорь гаруй хан гарч ирснээс олонхи нь нэгэн зэрэг гарч байв. Тиймээс тэдний хэн нь ч хаан ширээг бодитоор авч чадаагүй бөгөөд эдэн дундаа Мамай хамгийн чадалтай, нэртэй нь байв. Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас |