Хоёрдугаар бүлэг: Чингисийн идэр нас Info: Бөөгийн өмсгөл Бөөгийн өмсгөл нь хүн юмуу бор гөрөөсний сүнс төдийгүй гөрөөс, хүн, могой зэрэг амьтдын сүнсний чуулга гэж тайлбарладаг. Дээл Дээл нь монгол дээлийн загвараар манж захтай, энэ товчгүй, хоолойдоо уяагүй, энгэр суганд тус бүр нэг, баруун ташаанд хоёр (бүгд 4 ширхэг) шар өнгийн уяаг товч орлуулан хадсаны дээр дээлийн зүүн ташаанд хормойн үзүүрээс дээш 50см гүнзгий цуурсан байжээ. Энэ нь 3-5см өргөн хэмжээ бүхий улаан , ногоон , хөх , хар өнгө хосолсон (хар өнгийн тэг дөрвөлжинг) ханан хээтэй тууз. Бөө малгай Бөөгийн малгай ерөнхийдөө битүү , мөн онгорхой ч байдаг байна. Ихэнх нутагт "Оргой" гэж нэрлэдэг Малгайд хадсан бүргэдийн өдний тоо нь шавийн тоогоор буюу удам угсааны үеийн тоогоор олон цөөн байдаг. Дархад хуулар бөө нар бөө малгайгаа уг бөөд зорин ирж буй онгод, сахиуст толгой гэж үздэг учир малгайн дэвсгэр өнгө нь дурдсан бөөгийн яс овгийг эрхэмлэдэг өнгө байдаг. Бөө малгайн нэг өөр нэг чухал зүйл нь бөөгийн дээр байдаг хормойн самалга, ууц самалгын нэгэн адил нүүр самалга юм. Бөөгийн үзлээр бол самалга нь лус савдаг, онгод тэнгэрийг өдөж, хөдөлгөөнд оруулдаг хэрэгсэл мөний дээр ялангуяа харанхуйн оронд аялан очиж уулзахаар зорин яваа онгод тэнгэр нараасаа өөр хөндлөнгийн элдэв муу сайн онгодуудад танигдахгүй гэсэн нүүрний хаалт юм. Бөөгийн толь Бөөгийн нэг гол зүйл бол толь, хүрэл, гууль хийцтэй хавтгай дугариг хэлбэртэй. Хорчин бөөд есөн толийг сураар угсран холбоод алаг дээлийн гадуур зүүнэ. Толийг зүүх нь элдэв хараал зүхэл , онгодын халдлагаас бөөг хамгаалан их (гэрэл) болон сацарч явдаг байна. Тайх Тайх гэдэг нь Тэнгэрийг тайх ёслол тахилга гэсэн утгатай Монгол үг болой. Одоогоор Монгол улсын Төрийн тахилгат уулс Бурхан Халдуун, Богдхан, Сутай уул, Отгонтэнгэр, Алтан Овоо гэх мэт улсыг дөрвөн жил тутамд уулын тэнгэрийн тайх ёслолын ажиллагаа үйлдэж өргөл барьц барьдаг байна. Энэ нь их төлөв бөө мөргөлийн шашны зан үйл бөгөөд мал цагаан идээгээр өргөл барьдаг. Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас |