mongol art gallery berlin germany'ЗУРАГ' кино, эх хувь герман хэлээр 2010 Берлин

'ЗУРАГ' кино, монгол хэлээр, Монголын үндэсний телевиз, 2011 Улаанбаатар
(Original record from the MNB broadcast)
Монголын нууц товчоо
050-0510.jpg.medium.jpeg otgo-art_facebook

Хоёрдугаар бүлэг: Чингисийн идэр нас

Info:
Монгол дахь дэлхийн өв
Манай улсад Дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндий ба Увс нуурын сав гэсэн 2 байршил байдаг.


Орхоны хөндийн соёлын дурсгал
Орхоны хөндийн соёлын дурсгал нь Улаанбаатар хотоос 360 орчим километр алслагдсан, Монгол улсын төв хэсгээр урсах Орхон голын эрэг дагуу сунан байршсан байдаг. ЮНЕСКО 2004 онд 28-р чуулганаараа энэхүү газрыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэн авсан. Орхон голын хөндий нь Төв Азийн хоёр мянга гаруй жилийн турш нүүдэлчдийн соёл иргэншил хэрхэн хувьсан өөрчлөгдөж байсныг илтгэх хосгүй нандин дурсгалуудыг агуулдаг байна.

Дэлхийн өвийн II, III, IV шалгууруудыг хангасан тул 1081 дэх байршлаар бүртгэн, Ази-Номхон далайн бүс нутгийн өвд оруулсан байна.

Олон зууны турш Орхон мөрний хөндий нь тал нутгийн нүүдэлчдийн хүчирхэг эзэнт улсуудын төв болсоор иржээ. Үүний хамгийн эртний нотолгоо нь 8-р зууны үед тогтнож байсан Хөх Түрэгийн эзэнт гүрний Билгэ хаанд зориулсан Руни бичээс бүхий чулуун хөшөө юм. Уг хөшөөнөөс хойш 25 км зайд нүүдэлчдийн нийслэл Орд балгасын туурь байдаг. Түрэгийн улсуудын үед Орхон голын хөндийд орших Этүгэн уул сүсэг бишрэл, улс төрийн төв болж байсан ажээ. Киданчуудын ноёрхлын үед тэдний сүр хүчийг илтгэсэн 3 хэлээр бичигдсэн олон тооний чулуун хөшөөнүүд бий болжээ.

Орхон голын хөндийд дараахь дурсгалууд байдаг.

  • 8-р зууны эхэн үед Хөх Түрэгийн Билгэ хаан, Куль Тегин нарт зориулан босгосон Орхоны бичээс бүхий хөшөөнүүд. Эдгээрийг Оросын археологичид 1889-1893 оны малталтаараа нээсэн байна.
  • Хар балгасын туурь. 8-р зууны үеийн Уйгурын эзэнт улсын нийслэл хот нь ордон, сүм, дуган, дэлгүүр гэх мэт маш олон тооны сүрлэг байгууламжуудтай 50 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэрийг хамран оршиж байжээ.
  • Монголын эзэнт гүрний нийслэл Хар хорум хотын туурь уг хөндийд оршдог.
  • Эрдэнэзуу хийд. Монгол оронд Төвдийн Бурхны шашин дэлгэрсний бэлгэдэл, анхны буддын сүм. Уг сүмийн зарим хэсгийг коммунист дэглэмийн үед 1930-1940 оны орчимд устгасан байна.
  • Төвхөн хийд. Даянч ламын агуй болох Төвхөн нь өвөрмөц, хосгүй сүм юм. Далайн түвшнээс дээш 2600 метр өргөгдсөн уулын дээр орших уг хийдийг коммунист дэглэмийн үед нураасан байна.
  • Өгөөдэй хааны амьдарч асан 13-14-р зууны үеийн Монгол хааны ордны туурь.
Увс нуурын сав
Увс нуур (Тува хэл Убсу-Нур, Англи хэл Lake Uvs) нь далайн түвшнээс дээш 753 метр өндөр орших, 3350 ам дөрвөлжин километр нутаг дэвсгэр бүхий Монгол улсын хамгийн том нуур юм. Нуурын зүүн хойд хэсэг нь ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсад хамаарагддаг. Тус сав газрын хамгийн том хот нь Улаангом юм. Увс нуур нь олон сая жилийн өмнөх аварга том тэнгисийн үлдэгдэл бөгөөд ихээхэн давсархаг, гүехэн устай байдаг.

Дэлхийн өвийн IX, X шалгууруудыг хангасан тул 27-р чуулганаар 769 дэх байршлаар бүртгэн, Европ, Умард Америкийн бүс нутгийн байгалийн цогцолбор өвд оруулсан байна.

Увс нуур нь Евразийн тал нутгийн байгалийн унаган төрхийг хамгийн сайн хадгалан үлдээсэн 700,000 хавтгай дөрвөлжин километр нутгийг хамрах Увс нуурын сав газрын төв нь билээ. Энд дэлхийн хамгийн хойд захын цөл, хамгийн өмнөд захын тундр оршдог. Увс нуурын савд олон жижиг нуурууд багтдаг ба тэдгээрийн нэг болох Үүрэг нуур нь далайн түвшнээс дээш 1450 метр өндөрт оршдог. Энэ нуурууд нь Төв Азийн гадагшаа урсгалгүй нуурууд бөгөөд усны шувуудын нүүдлийн маш чухал нутаг болдог байна. Тус сав газар нь Сибирь болон Төв Азийн гео уур амьсгалыг хооронд нь зааглах хил хязгаар болдог бөгөөд зундаа агаарын температур 47 хэм хүрдэг бол өвөлдөө -58 хэм хүрдэг байна. Ийм хатуу ширүүн уур амьсгалтай ч 173 зүйл шувуу, дэлхий дахинаа маш ховордсон цасны ирвэс, аргаль, янгир тэргүүтэй 41 зүйл хөхтөн амьтны амьдрах орчин болдог. Увс нуурын савд хүн амын нягтшил бага, аж үйлдвэрийн салбар хөгжөөгүй, оршин суугчид нь эртний уламжлалт нүүдлийн ахуйгаа өнөөг хүртэл орхиогүй байгаа нь тус бүсийн экосистем онгон төрхөө хадгалан үлдэхэд чухал нөлөө үзүүлсэн байна. 2003 онд ЮНЕСКО-гоос Увс нуурын сав газрыг Дэлхийн өвд бүртгэн авсан байна. Энэ сав газрын талаар цохон тэмдэглэхдээ “…Төв Азийн хамгийн том хөндөгдөөгүй усны хагалбар, дэлхийн түүхэнд тод ул мөр үлдээсэн нүүдэлчид Хүннү, Түрэг, Скифүүдийн уугуул нутаг болох Увс нуурын сав нь байгалийн үзэмж төгсөөс гадна 40000 гаруй археологийн дурсгалуудыг агуулдаг билээ…” гэсэн байна.

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас