mongol art gallery berlin germany'ЗУРАГ' кино, эх хувь герман хэлээр 2010 Берлин

'ЗУРАГ' кино, монгол хэлээр, Монголын үндэсний телевиз, 2011 Улаанбаатар
(Original record from the MNB broadcast)
Монголын нууц товчоо
051-0520.jpg.medium.jpeg otgo-art_facebook

Хоёрдугаар бүлэг: Чингисийн идэр нас

Info:
Наадам
Наадам нь зуны дунд сард явагдах, эрийн гурван наадам буюу үндэсний бөх, сур харваа, морины уралдаан болон шагайн харвааны тэмцээнүүд явагдах баяр юм.
Улсын гол наадмын үйл ажиллагаа нь 7 сарын 11-ээс 13-ны хооронд Улаанбаатар дахь төв цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Үндэсний бөх
Бөх нь Монголд олон зууны турш байсан, үндэсний спорт юм.
Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл хөнжлийн ууланд Монгол бөхийн барилдаанаар наадам хийж байсан хадны зураг олдсон байна. Энэ зураг хүрлийн үеийн дурсгалд холбогдож байгаагаас үзэхэд 7,000- 11,000 жилийн өмнөх үед хамаарах ба хамгийн багаар бодоход 7,000 жилийн өмнө монгол бөх байсан гэсэн үг юм.

Мэх
Монгол бөхийн мэхний талаар эрдэмтэн судлаач нар янз янзаар бичдэг бөгөөд хамгийн багаар бодоход үндсэн 45 мэхтэй байдаг:
  • Ачих
  • Бусгах
  • Гуд татах
  • Гуядах
  • Дугтрах
  • Дунгуйлдах
  • Дүүгүүрдэх
  • Дэгээдэх
  • Ёврох
  • Зайлах
  • Мордох
  • Мурих
  • Мушгих
  • Орох
  • Өлмийдөх
  • Өмсөх
  • Өсгийдөх
  • Өхийлдөх
  • Салтаадах
  • Сувих
  • Суйлах
  • Сүлжих
  • Тавхайдах
  • Тахимдах
  • Тойгдох
  • Томох
  • Тонгорох
  • Тохох
  • Тумбарайдах
  • Үүзэл суухай
  • Үүрэх
  • Хавирах
  • Хавсрах
  • Хайчлах
  • Харцагадах
  • Хадуудах
  • Хасуйдах
  • Хонгодох
  • Хөмрөх
  • Хөнтрөх
  • Хутгах
  • Чөмөгдөх
  • Эгэм дэх
  • Этэх
зэрэг байх ба нарийн ялгамжаат хувилбарын тоо гэвэл барагдашгүй олон байна. Зарим баримтанд 666 мэхтэй ч гэж дурддаг. Мэхийг бас дан мэх, давхар мэх, угсраа мэх, хариулт мэх гэж ангилдаг.

Цол
Монгол бөхийн цол нь одоогийн мэдэгдэж байгаагаар ядаж 1,600-гаад жилийн түүхтэй ажээ.
11-р зууны сүүлчээс эхлэн бөхчүүдэд харцага, бүргэд, гарьд, шонхор зэрэг жигүүртэн амьтны нэрээр, 12-р зууны дунд үеэс тулгат, шандас гэдэг цол нэмэгдэн олгогдож байжээ. 13-р зууны дундаас одоогийн хэрэглэж байгаа начин заан, арслан аварга зэрэг нэрээр наадамд шөвгөрсөн бөхчүүдэд цол олгох болжээ.
2005 онд батлагдсан үндэсний баяр наадмын тухай хуулиар Улсын наадамд 5 давбал Улсын начин, 6 давбал Улсын харцага, 7 давбал Улсын заан, 8 давбал Улсын гарьд, 9 ба түүнээс дээш давбал Улсын арслан, Улсын Арслан цолтон түрүүлбэл Улсын аварга, Улсын Аварга цолтон түрүүлбэл Далай аварга, Улсын Далай Аварга цолтон түрүүлбэл Даян аварга, Улсын Даян Аварга цолтон түрүүлбэл Дархан аварга цол олгодог болсон.

Цолны чимэг
Монгол бөхийн цолны чимэг нь 18-р зууны үед үүссэн бөгөөд Монгол бөхийн хөгжлийн явцад ижил цолтнууд ихэд олширсноор тэдгээрийг хооронд нь ялгаж хөгжлийнхөө эхний шатанд тухайн бөхийн чанаруудыг нь харгалзан олгож байжээ.

Зодог шуудаг
Монгол бөхийн зодог нь цэнхэр байдаг нь өнгөний хувьд мөнх хөх тэнгэрийг бэлгэдэж улаан шуудаг нь Монгол бөхийн гал голомт тасрахгүй үргэлжид бадамлаж байхыг бэлгэджээ. Түүхийн зарим үед монгол бөхийн зодог шуудаг нь шашны янз бүрийн номлол бэлгэдлийн тогтолцооны өөр өөр хэв шинжээс хамаарч харьцангуй ондоо өнгөөр хийгдэж ашиглагдаж байсан байна.
1921 оноос улаан зодог, хөх шуудгийг хэрэглэх болсон нь хувьсгалт үзэл санааг дээдлэх үйл болон тайлбарлагдаж эрхэмлэгдэх болжээ.

Нэртэй бөхчүүд
921 оноос хойш буюу орчин цагт хамгийн өндөр амжилт үзүүлсэн тамирчин бол Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ бөгөөд улсын баяр наадамд нийт 11, мөн Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншигт түрүүлсэн амжилт үзүүлжээ. Дархан аваргууд болох Хорлоогийн Баянмөнх 10 түрүү, Бадамдоригийн Түвдэндорж 7 түрүү, Жигжидийн Мөнхбат 6 түрүү, Дарийн Дамдин 5 түрүү, Дашдоржийн Цэрэнтогтох 4 түрүү авсан өндөр амжилтуудыг үзүүлжээ.
 

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас