Хоёрдугаар бүлэг: Чингисийн идэр нас
Info:
Монгол үндэстэн Монгол
гэдэг нь Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хойд хэсэгт орших
Өвөр Монголын Өөртөө Засах Оронтой хил залган орших Монголын тал
хээрээр төвлөрөн, Еврази эх газарт оршин суудаг нүүдлийн болон
суурьшмал соёлтой үндэстэн. Алтай хэлний язгуурын монгол хэлээр
харилцана. Өдгөө Монгол Улсад 2 сая 600 мянга гаруй, Хятадад 10 орчим
сая монголчууд амьдардаг гэж үздэг бөгөөд нүүдэлчний хэв маягаас
суурьшмал амьдралд шилжсэн хүн олон бий. Хятадад байх өвөр монголчуудын
дунд монгол хэлээр ярьж үл чадах монголчууд цөөнгүй. Хүн амын ихэнх нь буддын шашны нэг урсгал болох шарын шашныг шүтдэг бөгөөд энэ утгаараа Төвдтэй түүхэн холбоотой.
Нэр: Монгол
гэдэг энэ нэрийн тухай анх яаж хэдийд үүссэн талаар судлаач эрдэмтэд их
маргалддаг бөгөөд албан ёсоор батлагдсан тайлбар байхгүй.- Энэ нэрийг уул усны нэртэй холбож үздэг. Оросын эрдэмтэн Дорж Монгол
гэдэг нэр нь Мон гэдэг голын нэрээс иш авсан гэж үзсэн байна. Гэхдээ
Мон гэдэг гол олдоогүй юм байна. Нөгөө талаас Монгол аймгийхан 3 голын
эхэнд нутаглаж голыхоо эхийг Мон гэж нэрлэсэн байж болох юм.
- 17-р
зууны үеийн түүхч Саган Сэцэн "Эрдэнийн Эрхи" зохиолдоо энэ нэрийг
Чингис хаан өөрөө өгсөн гэж тэмдэглэжээ. Тэрээр Монгол гэдэг нэрийн Мон
гэдэг нь зовж зүдрэх гэсэн утгатай, харин гол гэдэг нь гол цөм гэсэн
утгатай гэжээ.
- Энэ нэр монгиносон мунгинасан гэдэг үгнээс гаралтай
гэж үзсэн байна. Эртний монгол аймгийн өвөг дээдэс Эргүнэ күнгээс
мунгинан монгинон нүүсээр 3 голын сав газарт ирж суурьшсан.
- Бөө
мөргөлийн бэлгэ тэмдгээр өгсөн нэр гэж үзсэн. Монка-тэнгри-гал гэдэг
үгний ка-тэнгри нь хасагдаад. Цаашдаа 2 дахь үеийн эгшиг эхнийхтэйгээ
ижилсэж Монгол гэдэг нэр үүсэн байна.
- Монгол гэдэг нэрийг Хятадын
судруудад Мэн-гү Ман-гу-зы Мон-гу-лун Ман-ту Мэн-гү-лүн хэмээх
дуудлагатай дүрс бичгүүдээр тэмдэглэдэг байсан. Юань гүрний үеэс үүнийг
нэг мөр Мэнгү гэж тэмдэглэдэг болжээ. Энэ нь хэдийнээс мунгинагсад
хуучин бүдүүлэгчүүд гэсэн утгатай юм байна.
- Эрдэмтэн судлаач
Сүхбаатар Бэй улсын судраас их ул мөртэй тайлбар тавьжээ. Энэ нь Тоба
улсын цэргүүд нэгэн аймгийг эзэлчихээд тэндээс нэг хүүг олзлон авчээ.
Тэр хүүг Мугулюу гэж нэрлэсэн байна. Тэр хүү нь Их Нирун улсыг үүсгэн
байгуулсан. Нирунчууд өөрийн удирдагчынхаа нэрээр аймгаа нэрлэсэн байж
болох юм.
Тархалт: Монгол
Улсын хүн амын ихэнх нь Халх хэмээн нэрлэгдэх бүлэгт хамаардаг.
Монголын Эзэнт Гүрэн задарсны дараа Зүүн Монголыг халх түмэн хэмээн
нэрлэх болсон нь аажмаар угсаатны нэр болон төлөвшсөн гэж үздэг. Шинжаан
Уйгурын Автономит Тойргийн нутгийн хойт хэсгийн Зүүнгар, Цинхай
Муж、Төвдийн Дамү зэрэг нутгаар 15 дугаар зууны үеэс Манжийн эрхшээлд
орох хүртлээ оршин тогтнож байсан Зүүнгарын Хаант Улсыг бүрдүүлж байсан
Ойрдын үлдэгдэл оршин суудаг. Ойрдууд нь Монгол улсын баруун хэсэг
болон Өвөр Монголын баруун хэсгээр мөн тархсан боловч ойрдуудыг
ерөнхийдөө монгол үндэстэнд оруулж үздэг. Оросын автономит улсуудын
дунд монгол угсаатанд хамаарах Бүгд Найрамдах Халимаг Улс、Бүгд
Найрамдах Буриад Улс, түүнчлэн одоо татан буугдсан Усть-Ордын Буриад,
Агын Буриадын автономит тойргууд бий. Халимагууд нь 17 дугаар зууны
эхэнд Ижил мөрөн орчим руу шилжин суурьшсан Ойрад үндэстний нэг хэсэг
ба Орос Улс өөртөө дагаар орсон монголчуудыг буриадууд хэмээн нэрлэн,
тэр нь аажмаар шинэ угсаатан болж бүрэлдсэн гэж үздэг. Монгол Улсад
оршин суух Буриадуудын ихэнх нь 20 дугаар зууны эхэнд Хятадаас салан
тусгаарлах хөдөлгөөн өрнүүлэн, Монгол Улс руу шилжин суурьшсан. Тува
нь уламжлал, зан заншлын хувьд монголжсон хэдий боловч хэл болон угсаа
гарвалыг нь харгалзан монголчуудын тоонд багтаасангүй. Түүнчлэн,
Хятадад Дагуур, Тунгус, Баоань, Тоу зэрэг монгол хэлний бүлэгт хамаарах
хэлээр ярилцдаг цөөнх үндэстнүүд оршин суудаг. Хятадын Коммунист
Засгийн Газар нь тэднийг "монгол үндэстэн" биш гэж үздэг ч тэд
өөрсдийгөө монголчуудын нэг хэсэг гэж үзэх нь элбэг.
Түүх Чингис хаанаас өмнөх үеийн монголчууд: Монгол
гэсэн нэр түүхийн сурвалж бичигт анх 7 дугаар зуунд дурьдагдсан байдаг
бөгөөд Хятадын сурвалж бичигт Монголын тэгш өндөрлөгийн зүүн захад
орших жижигхэн овог аймгийг "мэнгү" хэмээн нэрлэсан байдаг. Хожмоо
Монголын эзэнт гүрний үед бичигдсэн "Монголын нууц товчоо", "Юань улсын
цадиг" зэрэгт тэмдэглэгдсэн домгоос үзвэл Зүүн Хойд Азийн ой тайгад
нутаглах хүмүүс болон умард Азийн хээр талд амьдрах хүмүүстэй холилдон
үүссэн гэх Хамаг Монгол овогтон нь, Кидан гүрэн Зүрчидийн Алтан улсад
бут цохигдон Монголын тал нутагт ноёрхогч үндэстэн үгүй болоод байсан
11 дүгээр зууны үед хүчирхэгжиж эхэлсэн монгол хэлний бүлэгт хамаарах
хэлээр ярилцах овог аймгуудын нэгэн байсан байна. Тэрхүү Хамаг
монголчууд Урианхадтай хүч хавсран Жалайр овгийг нэгтгэн, улмаар 12
дугаар зууны дунд үеэс Чингис хааны өвөг болох Хабул хан хамгийн анх
хан цол хүртэн, хүчирхэгжих эхлэл нь тавигджээ. Гэвч Хабул ханыг нас
барсны дараа хан болсон Амбагай хан нь татаруудад олзлогдон Алтан Улсад
хүргэн хоригдож, 3 дахь хан Хотала үгүй болсны дараа эрх мэдлийн төлөө
тэмцэлдсэн язгууртнууд болон бусад овог аймгаас болж Хамаг Монгол Улс
задрах аюулд хүрээд байв. Хан болох ёстой байсан боловч бусад
овгийнхонд хүлээн зөвшөөрөгдөлгүй, Хиад овгийн ахлагчаас хэтрээгүй
Есүхэй баатар Татаруудтай тэмцэлдэн, овог аймгаа нэгтгэхийг оролдож
байсан хэдий ч Чингисийг 9 настайд Татаруудад хорлогдон нас нөгчжээ.
Монголын эзэнт гүрэн: Эцгийг
нь нас барсны дараа овгийнхон нь нүүр буруулан хүнд хэцүү бага насыг
өнгөрөөсөн Чингис өөрийн хичээл зүтгэлээр Татар аймаг болон Монголын
Тайчууд, Жадран овгийнхонтой тэмцэлдэн ялж 1189 онд Хамаг Монголын ханд
өргөмжлөгдсөн байна. Тэрээр 1203 онд Хэрэйд、1205 онд Найман аймгийг бут
цохин, Онгуд, Мангуд аймгийг дагаар оруулан Монголын тал нутгаар
тархсан байсан овог аймгуудыг нэгтгэн, 1206 онд Их Монгол Улс буюу
Монголын Эзэнт Гүрнийг үндэслэж, хаан болжээ. Тэр үеэс монголчууд улам
бүр хүчирхэгжин, Чингис болон түүний үр ач нар урьдын Хамаг Монголын
овог аймгуудаар зогсохгүй зэргэлдээх улс гүрнээ дагаар оруулж байв. Монголын
эзэнт гүрэн улам өргөжин Евразийн өнцөг булан бүрт тэдний морин туурай
хүрсэн хэдий ч Дундад Ази болон Иран, Кипчагийн өндөрлөг зэргээр
тархсан монголчууд түрэгүүдийн нөлөөнд орж, исламын шашинд орж, уугуул
нутаг дахь монголчуудтайгаа үндэстний хувьд улам бүр холдсон байна. Эзэнт
гүрний үед монголчууд төрөл бүрийн шашин шүтэж, түмэн хэлийн урчууд,
эрдэмтэн мэргэд цугларан соёл, шинжлэх ухаан, шашны төв болон хөгжиж
байлаа. Буддын шашинг нийтээр шүтэх болсон нь 16 дугаар зууны үед
Түмэдийн Алтан хан Төвдийн шарын шашинг нэвтрүүлснээс үүдэлтэй гэж
үздэг.
Монголын эзэнт гүрний уналтын дараах монгол үндэстэн: Хубилай
хааны үүсгэн байгуулсан Юань гүрэн 1368 онд Хятад дахь ноёрхлоо
алдсанаар их хаадын үе дуусч, улмаар ойрдууд хүчирхэгжин эзэнт гүрэнд
Дөрвөн Түмэн Ойрд, Дөчин Түмэн Монгол хэмээх хоёр туйлт хүч үүсч,
хоорондоо тэмцэлдэж эхэлсэн байна. Ийнхүү Монгол Гүрэн Ойрд болон
Мин, Дундад Азийн Исламын шашинт үндэстэн болох Казах, исламжсан монгол
үндэстний улс болох Моголистан зэрэг улсуудтай тэмцэлдэн оршин
тогтносоор байсан боловч 17 дугаар зуунд ээлж дараалан манжуудын
байгуулсан Чинь гүрэнд дагаар орон, эцэст нь Ойрдуудын байгуулсан улс
болох Зүүнгар нь 18 дугаар зуунд Чиньгийн эрхшээлд орсноор Монгол Улс
мөхсөн байна. 20 дугаар зууны эхээр Чинь улс унахад Манжийн ноёрхол
харьцангуй зөөлөн байсан Ар Монголын Халхууд тусгаар тогтнолоо зарлан
Монгол Улсыг тунхагласан байна. Гэвч Өвөр Монголчууд Хятадын ноёрхлоос
ангижирч чадалгүй үлдсэн бөгөөд өдгөө Өвөр Монголын Өөртөө Засан
Тохинох Орон болжээ. Он тоолол:
- 1206 он - Чингис хаан Монголын тал хээрийг нэгтгэж, Монголын эзэнт гүрнийг байгуулав.
- 1234 он - Зүрчидийн Алтан Улсыг бут цохив.
- 1240 он - Монголын нууц товчоо бичигдсэн.
- 1271 он - Хубилай хаан нийслэлийг Хархорумаас Бээжинд шилжүүлж, улсынхаа нэрийг Юань болгож өөрчлөв.
- 1368 он - Юань гүрэн мөхөж, монголчууд уугуул нутагтаа буцаж ирэв.
- 1636 он - Өвөр Монгол Чин гүрний хараанд оров.
- 1691 он - Ар Монгол Чин гүрэнд дагаар орсон.
- 1911 он - Богд Хаант Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглав.
- 1915
он - Хиагтад болсон Гурван улсын хэлэлцээрээр Ар Монголыг Хятадын
харьяаны өөртөө засан тохинох улс хэмээн тулган хүлээлгэв.
- 1921 он - Үндэсний хувьсгал.
- 1924 он - Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхаглав.
- 1939 он - Халх голын дайн.
- 1945 он - Чөлөөлөх дайн.
- 1947 он - Өвөр Монголын Өөртөө Засах Орон бий болсон.
- 1961 он - НҮБ-д элсэв.
- 1992 он - Шинэ Үндсэн Хууль баталж, ардчилсан тогтолцоонд шилжин, улсын нэрийг Монгол Улс болгож өөрчлөв.
- 2006 он - Их Монгол улс байгууладсаны 800 жилийн ойг тэмдэглэв.
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
|