Хоёрдугаар бүлэг: Чингисийн идэр нас
Info:
Монгол хэл Монгол
хэл нь монгол үндэстний эх хэл юм. Гарал үүслийн хувьд түрэг хэл,
тунгус хэл зэрэгтэй адил Алтай хэлний язгуурт багтдаг. Солонгос хэл,
япон хэлний адил нэр үг нь өгүүлбэрийн эхэнд, үйл үг нь өгүүлбэрийн
сүүлд байдгаараа онцлогтой. Явцуу утгаараа Монгол улс дахь халх
аялгуунд тулгуурлаж ярих хэлийг хэлэх бөгөөд өргөн утгаараа монгол
үндэстний ярих хэл яриаг хэлнэ. Өөрөөр хэлбэл тусгаар тогтносон Монгол
Улсын монголчууд болон, Xятад улсын нутаг дахь Өвөр Монголын Өөртөө
Засах Орны Өвөр Монголчууд, Орос улс дахь Халимаг, Буриадуудын ярих
хэлийг хэлдэг.
Халх монгол хэл: Халх
монгол хэл нь өргөн утгаарх монгол хэлний нэгэн (аялга) бөгөөд, зүүн
Монголын ард түмний ярилцдаг хэлний гол төлөөлөгч юм. 2 сая 700 мянга
гаруй хүн ам бүхий Монгол Улсын хүн амын 90 орчим хувийг эзлэх халх
монголчуудын эх хэл бөгөөд Монгол Улсын албан ёсны хэл (Монгол Улсын
Үндсэн Хууль, 8 дугаар зүйл) болно. Өвөр монголчуудын хэрэглэдэг монгол хэлийг бодоход нутгийн аль ч хэсэгт аялга нь бараг ижилхэн бөгөөд, дэд аялга гэж байхгүй. Алтай
хэлний язгуурын ерөнхий шинж болох
SOV(өгүүлэгдэхүүн-тусагдахуун-өгүүлэхүүн) гэсэн дарааллаар орно. Мөн
нэр үгийн холбоос болон үйл үгийн хувирал нь үгийн төгсгөл нь хувирах
зарчимтай. Эгшиг зохицох ёс ажиглагддаг. Монгол бичиг Монгол
бичиг нь 12-р зуунаас Монгол хэлэнд хэрэглэгдэх болсон бичиг юм. Мөн
өөрөөр босоо бичиг, хуучин монгол бичиг, худам монгол бичиг, уйгуржин
бичиг гэж олон янзаар нэрлэдэг. Чингис
хаан Найман аймгийг довтлон нэгтгэсний дараа тус аймагт хэрэглэгдэж
байсан уйгаржин бичгийг авч, албан ёсны бичиг болгосон хэмээн Монголын
нууц товчоонд дурддаг. Монгол хэлээр бичигдсэн уйгаржин бичгийн анхны
дурсгал нь 13-р зуунд урласан Чингисийн чулууны бичиг. Уйгаржин бичиг
нь Сири үсгээс гаралтай агаад Согдуудаар дамжин Уйгар, Монголд
нэвтэрсэн гэж судлаачид үздэг. Уг
бичиг нь зөвхөн босоо чиглэлд бичдэгээрээ онцлог. Мөн үгийн эхэн дунд
адагт буй үсгийн хэлбэр бага сага ялгаатай байдаг. Монгол бичиг нь
Баруун Монголын ойрад аялгуунд тулгуурласан тод бичиг, буриад аялгуунд
ойртуулсан вагиндрагийн үсэг гэх мэт хэд хэдэн хувилбартай. Мөн Аюуш
гүүшийн зохиосон галиг үсэг уйгаржин үсгийн хөгжилд томоохон хувь нэмэр
оруулж, уг үсгээр олон монгол хэлнээс гадна төвд, самгарди, хятад
хэлний үгийг тэмдэглэх өргөн боломж нээгдсэн. Дөрвөлжин бичиг Дөрвөлжин
бичиг нь Хубилай сэцэн (1215-1294) хааны зарлигаар төвдийн Пагва лам
Лодойжалцан 1269 онд зохиосон бичиг юм. Дөрвөлжин бичиг хэлбэр дүрсийн
хувьд төвд үсэгт, зурлага бичлэгийн хувьд монгол бичигт тулгуурлан
зохиосон үет үсэг болно. Эл
бичигт монголчуудын соёлын хэрэгцээнд, тухайлбал монголын их Юань
гүрний хэмжээнд албан ёсны төрийн бичиг болж 100 гаруй жил буюу Хубилай
хааны байгуулсан их Юань гүрнийг мөхтөл (1368) хэрэглэгдэж байжээ. Тийм
учраас дөрвөлжин бичгээр эдүгээ өвлөн уламжлагдсан дурсгал, өв соёл
гэвэл ихэнхдээ хааны ордны албан хэрэг, зарлиг бичиг, төрийн тамга,
тэмдэг, пайз, зоос мөнгө, хөшөө, чулууны бичээс зонхилж байгаагаас
үзвэл уг бичиг нийт монгол хэлтэнд өргөн тархаж дэлгэрэлгүй, явцуу
хүрээнд хэрэглэгдэж байсан ажээ. Дөрвөлжин
үсгээр Юань улсын бүх албан хэргийг хөтлөхийн зэрэгцээ нийт
монголчуудын дунд түгээн дэлгэрүүлэх талаар Хубилай хаан өөрийн биеэр
ихээхэн зүтгэл, хүч чармайлт тавьж байсан хэрнээ чухам яагаад дөрвөлжин
бичиг өргөн олны дэмжлэгийг олж, удаан жил "улсын бичиг" болж чадсангүй
вэ гэвэл: -
Дөрвөлжин бичгийг хааны ордны цөөн хүний хэлний аялгуунд өөрөөр хэлбэл
нэг л нутгийн аялгуунд үндэслэн зохиосон болохоор монголын олон
аялгуунд тэр бүрий таарч тохирсонгүй. -
Юань улсын бүрэлдэхүүнд байсан монгол, хятад, төвд, уйгар үндэстнүүд
өөр өөрийн утга зохиолын хэл, үсэг бичигтэй байсан тул хааны зарлигаар
зохиосон шинэ үсгийг шууд авч хэрэглэхэд саадтай байжээ. -
Дөрвөлжин үсэг нь үеийн зохимжтой үет үсэг тул үеийн тоо олон, үгийн
хэлбэрийн хувиралт ихтэй, нарийн төвөгтэй хэлэнд тохиромжгүй зэрэг
шалтгаанаас монгол туургатнуудын дунд түгээмэл дэлгэрч чадсангүй. Тэгэвч
дөрвөлжин бичиг Монголчуудын нэгэн үеийн түүх, соёлын хэрэгцээнд
үйлчилсэн өвөрмөц нэгэн үсэг бичиг мөн тул монгол үндэстний бахархал,
монгол туургатны соёлын нэгэн нандин өв юм. Пагва лам Пагва
лам (Gro mgon Chos rgyal 'Phags pa, 1235 оны 3 сарын 6 - 1280 оны 11
сарын 22) нь Төвдийн Сахъяагийн урсгалын лам юм. Юань гүрний хаан
Хубилай түүнийг улсын их багш цолоор өргөмжилж байв. Хубилай
хааны зарлигаар монгол, хань хэлнүүдийг тэмдэглэх боломж бүхий үсэг
бичих зохиох болж, 1269 онд төвд цагаан толгойд үндэслэсэн дөрвөлжин
бичгийг зохиожээ. Дөрвөлжин
бичиг нь Юань гүрний сэргэн мандлын үеийн соёлын салшгүй нэг хэсэг
байсан төдийгүй шарын шашин байр сууриа олон бэхжихэд түлхэц болсон юм. Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас |