UNDRAA
VANDAN
- МИНИЙ ТУХАЙ - ABOUT ME -
I
was different from others when I was a little girl. I was inconvincible
and used to talk to myself most of the time. I think I became an artist
because this profession is not dependent on anyone else that I can live
in my own world. I love Art because I can express my feelings by
painting and get the freedom which gives new day and new life. My
father was an artist, a sculptor. I had just fell in love with the Art
by seeing his creations.
I
finished the high school num 54 in Ulaanbaatar, the capital city of
Mongolia in 1996 and also the Creations Art high school of Gandi in
1998. I got my Bachelor’s degree in Fine Art Institute of the
University of Culture and Art in 2005.
I’m
one of the members who established the New Generation Association in
2006 and I have been representing the Board since 2011. I also selected
as a artist member of Artists Union Board of Mongolia in 2009. I have
participated over 30 international co-exhibitions.
I
like to spend my spare time teaching youngsters the Art lessons and to
be part of works directed to the society. It is my great pleasure to
support humanity works through my works of Art. I have donated my works
of art in the “Mongol bloggers” festival in 2010, 1011 and made a book
pictures and its decorations in connection to the project called “High
Health”.
I
took several awards such as The Best Student of Fine Art Institute in
2002 and 2004, a bronze medal at “Tiger Translate” program in 2008, the
Prize-Winner of Ware Decoration Contest by Minn Long ware manufacturing.
- МИНИЙ ТУХАЙ - ABOUT ME -
Хүүхэд
байхаас л хэвэнд цутгасан мэт хүмүүсийн үг яриатай нийцэхгүй
өөрийнхөөрөө зүтгэдэг, өөртэйгээ ярьдаг хүүхэд байсан. Бусдаас
хамааралгүй өөртэйгээ ярьж болдог, өөрийнхөө ертөнцөд амьдарч болдог
болохоор нь зураач болсон байх. Үгээр илэрхийлж чадахгүй мэдрэмжүүдийг
өнгө будагаар илэрхийлж, эрх чөлөө, өдөр бүрийн шинэ амьдралыг
бэлэглэдэг нь урлагт би хайртай. Миний аав сийлбэрч, зураач хүн байсан.
Хүүхэд байхаас л аавынхаа урлан бүтээхийг ажиглаж, хүрч мэдэрч урлагт
буцалтгүй дурласан.
1988-
1996 онд Улаанбаатар хотын 54 дүгээр дунд сургууль төгссөн. 1996- 1998
онд Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын дунд сургуулийн Монгол зургийн
ангийг, 2000- 2005 онд Соёл Урлагийн Их Сургуулийн харъяа Дүрслэх
Урлагийн Дээд Сургуулийн Уран зургийн ангийг бакалавр зэрэгтэйгээр тус
тус дүүргэсэн.
2006
онд Шинэ үе урлаг нийгэмлэгийг үүсгэн байгуулалцсан анхны гишүүдийн нэг
бөгөөд 2011 онд удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
2009 онд Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны гишүүн зураач болсон.
Монголдоо болон олон улсын чанартай 30 гаруй удаагийн хамтарсан
үзэсгэлэнд оролцсон.
Чөлөөт
цагаараа хүүхдүүдэд зургийн хичээл заах гэх мэтээр нийгэмд чиглэсэн
ажлуудад оролцох дуртай. Өөрийн уран бүтээлээр хүмүүнлэгийн үйл
ажиллагааг ивээн тэтгэж оролцдог. Жишээ нь 2010, 2011 оны “Монгол
блогчид” наадамд бүтээлээ хандивласан бөгөөд “Дээд эрүүл мэнд” төслийг
дэмжих зорилгоор номын зураг чимэглэлийг хийж гүйцэтгэсэн.
2002,
2004 оны Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийн шилдэг оюутан, 2008 оны
“Тайгер Транслет” хөтөлбөрийн уран зургийн төрөлд 3 дугаар байр, 2008
онд Дэлхийн Энхийн Их Наадмын уран зургийн төрөлд тусгай байр, 2012 оны
Вьетнам улсад болсон Олон Улсын Эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэнгийн
үеэр Минн Лонг шаазангийн үйлдвэрээс зохион байгуулсан шаазан эдлэл
чимэглэх уралдааны тусгай байр, 2012 онд Сонгодог эмэгтэй уран бүтээлч
цом зэрэг шагналуудыг тус тус авч байсан.
- ЯРУУСАХУЙ УРЛАНГИЙН ТУХАЙ -
- INTRODUCTION TO YARUUSAKHUIN URLAN -
Everything
around us has its own perfect beauty, for example the birds, the trees,
its leafs, the sun, tables, lands, damaged houses even a whisper from
child. They are just perfect on their own ways. Unfortunately, we had
already started not to feel how they are beautiful on their own nature.
We all forgot the real beauty around us while we are being so much
greedy and voracious. We usually don’t notice that we got already
blind. Even you are not hungry, but you missed something that can
really feed you and help you to survive. So just try to see things with
different eyes. So that you can make your life better after you get to
feel the beauty that surrounds you. “Yaruusakhuin urlan” will help you
to open your heart to get that feeling and give you the refreshment.- ЯРУУСАХУЙ УРЛАНГИЙН ТУХАЙ -
- INTRODUCTION TO YARUUSAKHUIN URLAN -
Биднийг
тойрон хүрээлэх бүх зүйлс өөр өөрийн төгс гоо сайхантай. Шувууд, мод,
навчис, нар, ширээ, сандал, шороо, нурсан байшин, юм үзэгдэл, хүүхдийн
шулганаан, … Юмс байгаараа л төгс төгөлдөр. Гэхдээ бид тэднийг аль
хэдийн мэдрэхээ больсон байдаг. Бид амьдралаас дэндүү их зүйлийг хүсэн
шунаж байхдаа тойрон хүрээлэх гоо сайханыг гишигчин сохор мэт амьдарч
байгаагаа анзаардаггүй. Гэдэс чинь дүүрэн ч мэдрэмж чинь өлсгөлөнгөөр
үхэж байна. Тиймээс эргэн тойрноо дахин өөр нүдээр хараад үз. Тойрон
хүрээлэх гоо сайхныг мэдэрч эхэлснээр мэдрэмж чинь хэрхэн хөглөгдөж
амьдрал чинь дүүрэхийг мэдрэх болно. Таны мэдрэмжийн нүдийг нээж яруу
сайханыг мэдрүүлэх нь Яруусахуй урлан байх болно.