6 сарын 5-нд болох
ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ өдрийг тохиолдуулан
“Уур амьсгалын өөрчлөлт Монголд”
сэдэвтэй гар зургийн уралдаан саяхан зохион байгуулагдаад бүтээлүүд нь
шалгараад явж байна. Энэхүү уралдаанаар хүүхэд залуучуудын дунд дэлхийн
бөгөөд нэн ялангуяа Монгол улсын байгаль орчин, мөн хүмүүсийн өдөр
тутмын амьдралд уур амьсгалын өөрчлөлтын нөлөөллийн талаарх мэдлэг
ойлголтыг дээшлүүлэх, шинэлэг санааг дэвшүүлэх, бүтээлч сэтгэлгээ,
авьяас чадварыг хөгжүүлэх зорилготой юм. Уралдаан 5-р сарын 27-нд
эцэслэж, 4-44 насны оролцогчдын нийт 109 авъяас, сэтгэл, тэмүүлэл
үнэртүүлсэн бүтээлүүд хүлээн авлаа. Эх Үрсийн Баяраар шалгарсан
бүтээлүүдийг Монголын Хүүхдийн Ордонд болж буй үзэсгэлэнд сонирхуулж
байгаа билээ. Энэхүү уралдаан нь Монгол улсын залуучууд уур амьсгалын
өөрчлөлт болон бусад байгаль орчинд тулгарч буй асуудлуудыг ямар сайн
ойлгодгийг харуулж чадсан. Зарим оролцогчид уралдаанд оролцохын тулд
өөрсдөө уур амьсгалын өөрчлөлтийн талаар судалгаа хийснээ хуваалцсан.
Зарим нь өөрсдийнхөө аймаг, сумын жишээг бодон зурсан бол, зарим нь
настай өвөөгөө энэ асуудлаас болж даралт нь ихэсч байгаа талаар
дурьдсан байдаг. Зарим нэгэн бүтээлүүд шийдлүүдийг санал болгосон
байгаа.
Уралдааныг Монголд ногоон санхүүжилтээрээ манлайлж буй банкнуудын нэг болох
Капитрон Банк болон Монгол улсад уур амьсгалын өөрчлөлтөөр иргэдэд соён гэгээрүүлэх зорилготой
Клаймат
Монголиа байгууллага зохион байгуулж байгаа билээ. Шагналыг Капитрон
Банк ивээн тэтгэж насны гурван ангилал бүрт тэргүүн байр эзлэх
бүтээлүүдийг орчин үеийн уран бүтээлч, зураач, урлаг судлаач
ОТГО
Э.Отгонбаяр шүүсэн билээ. Бүтээлүүдийг уран сэтгэлгээнээс гадна Монгол
дахь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг хэрхэн дүрсэлсэн байдлыг нь
харгалзсан болно.