Оохнойн Батсайхан
БОГД ЭЗЭН ХААН БА МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ
Өнөөдрөөс
100 гаруй жилийн тэртээ, 1911 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Монголчууд
Манж гүрний эрхшээлээс салж, 200 гаруй жилийн дараа бие даан
тусгаар тогтносноо дэлхий дахинд албан ёсоор тунхаглан зарлаж, VIII
Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилсөн нь
тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөний үнэ цэнийг чинхүү сэтгэлээсээ
хүсэмжилж байсан монгол хүн бүрийн магнай тэнийж, сэтгэлд нь нар гийсэн
үйл явдал болсон юм. Энэхүү түүхэн үйл явдлыг санаачилж, оройлон зохион
байгуулсан, удирдагдсан хүн нь гарцаагүй VIII Богд Жавзандамба хутагт
байлаа.
VIII Богд Жавзандамба 1869 онд Түвдэд Далай ламын санхүүч, чинээлэг
түшмэл Гончигцэрэнгийн хүү болон мэндэлж, Богд гэгээнтний хойд дүрээр
тодрон, тавхан настайдаа эцэг эх ах дүүсийн хамт Монголд иpснээс хойш
түүний бүхий л амьдpал Монголын түүхтэй нягт холбогдсон юм. Богдод
багаас нь төвд, монгол хэл бичиг, шашин болон дорно дахины ёс заншил
шавдуулан сургаж, монгол язгууртны жишгээр өсгөжээ. Тэрээр бага
наснаасаа л хүүхдүүдтэй тоглон монгол айлд хонож өнжиж, монгол
хүүхдүүдийн адилаар монгол ахуй зан заншил дунд идээшин өссөн бөгөөд
багадаа унаж байсан ямааны эмээл нь эдүгээ Богд хааны музейд
хадгалагдсаар буй. Богд багадаа зоогийн аймгийн ээжтэйгээ хоёул аж
төрдөг ядмагхан амьдралтай Мөрлэгцэг хэмээх хүүтэй ихэд дотно үерхэн,
ядуу амьдралд нь тус дэм үзүүлэн өвөлдөө гэрийг нь давхарлуулан дулаалж
өгч, Ганданд байшин бариулж байсан гэдэг.
Богд гэгээн нэлээд чөлөөт үзэл бодолтой, хэн нэгнээс хараат бус амьдрал
зохион, бие даан шийдвэр гаргах чадвартай гэгээнтэн -залуу язгууртан
болон төлөвшиж, залуу насандаа орос, хятад болон бусад гадаадын
худалдаачдын авчирсан үнэт зүйлсээс гар татахгүй авч, сүүлдээ Европ,
Америкт дөнгөж худалдаанд гарсан машин, мотоцикл хүртэл хэд хэдийг
авчран Монголын хээр талд хурдлуулж байжээ. Түүний энэ байдлыг зарим
талаар хэтэрхий үрэлгэн зан гаргаж байна, ёс бус хүмүүст уруу татагдах
вий хэмээн багш нар нь сэрэмжлэн монгол эхнэртэй болгохоор идэвхтэй
оролдож байсан байдаг. Шарын шашны ёсоор шашны дээд дэв зиндаанд хүрсэн
хүн гэрлэж болохыг зөвшөөрсөн байдгийн дагуу Богд Сэцэн хан аймгийн
Жонон ван Цогбадрахын хошууны Цэндийн охин Дондогдуламтай эхлээд
нууцаар ханилж байгаад ХХ зууны эхээр албан ёсоор гэрлэж, Цагаан дара
хэмээн өргөмжлүүлсэн байна. Судалгаанаас үзвэл Богд гэгээн
Дондогдуламтай сууснаас хойш үрэлгэн зангаа орхиж, бүхий л сэтгэл
зүрхээ Монгол дах шашны хөгжил хийгээд монголчуудын сайн сайхны төлөөх
үйлсэд зориулах болсон юм. 1911 онд Богд гэгээн Монгол Улсын эзэн хаанд
өргөмжлөгдөхөд түүний хатан Дондогдуламыг Улсын эх хэмээн өргөмжилж
төрийн тамга бариулж байв. Тэд өөрсдийн үр хүүхэдгүй байсан ч Богд хаан
хэд хэдэн хүүхдийг үрчлэн авч өсгөн бойжуулсны дотор Өнөөгийн Монгол
улсын төрийн сүлд дууг зохиогч, алдарт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж,
Монгол Улсын Ерөнхий сайд байсан М.Энхсайханы эхнэр Шүрэнцэцэгийн аав
Эрэнжав нар байсан юм.
VIII
Богд Монголд шарын шашныг тэргүүлж байсан найман Богдоос ганцаараа гавж
цол хамгаалсан юм. Хэдийгээр төвд гаралтай ч Богд гэгээнтэн монгол
улсын шашны тэргүүний хувиар ч, энэ л нутагт өсч торнин ээнэгшин дассан
хувь хүний хувиар ч Монгол улсын тусгаар тогтнох үйл явцад жинтэй хувь
нэмэр оруулсан юм. Хүрээнд сууж байсан Оросын нэрт дипломатч Яков
Шишмарев 1885 онд бичихдээ: “Халхчууд монголын олон овгуудын дотор
өөрийгөө тэргүүлэх зэрэгт тавьдаг бөгөөд хэрэв Монголчуудыг нэгтгэх
ямар нэгэн нөхцөл байдал бий болбол халхчууд тэргүүлэх нь гарцаагүй.
Үүнд олон учир буй боловч хамгийн гол нь Халхад бүх монголчууд,
халимгуудын шүтэн бишрэгч Авид Жавзандамбын хойд дүр хүрэлцэн ирж сууж
буй явдал” хэмээн онцлон тэмдэглэсэн байдаг. Анхдугаар богд
Занабазараас хойш хутагтыг Монголоос бус Түвдээс тодруулан Монголд
суулгаж, түүнд ямар нэгэн эрх мэдэл Манжийн хаанаас олгохгүй байсан
хэдий ч Хутагтын нэр хүнд нөлөө Монгол нутагт хүчтэй байжээ. 1893 оны
зун болсон Долоон хошуу даншиг наадмын дараа монголын толгой ноёд, VIII
Богд гэгээний хамт хуралдан, Бээжингийн шаардлагаар татвар өсч буйгаас
болж Монголын байдал хүндэрч байгаа талаар ярилцсан бол 1900 онд Богд
гэгээн өөрийн хоёр шадар туслахаа Орос улс руу мөнгө зээлэх нэрийн дор
нууцаар илгээж, хэрэв монголчууд үндэсний тэмцэл өрнүүлбэл оросууд
туслах эсэхийг тандан мэдүүлсэн байдаг. Богд Жавзандамба хутагт 1909
онд Манжаас салж, тусгаар тогтнол, төр улсаас сэргээх цаг мөч ирсэн
болохыг “тэнгэрийн цаг” болов хэмээн зарлиг буулган монгол олонд
ухуулав. Бурханы шашинтан монголчууд тэргүүнийхээ үгийг хууль мэт
дагав.
1911
оны 7 дугаар сард ноёдын нууц зөвөлгөөн Богд гэгээний удирдлагаар болж,
тус зөвлөгөөнөөс Түр засгийн газрыг нууцаар байгуулж, Орос улсаас
тусламж эрэх төлөөлөгчидийг илгээв. Энэ үеийн бүхий л асуудлыг
зохицуулж, үндэсний тэмцэл өрнүүлэхэд Богд гэгээнтэй хамгийн ойр байж,
хамтарсан ноёд нь Сайн ноён Намнансүрэн, Түшээ гүн Чагдаржав хоёр
байлаа. Орос улсаас тусламж гуйхаар явсан төлөөлөгчид ажлаа амжилттай
гүйцэтгэн Хүрээнээ эгж ирсний дараа албан ёсоор түр засгийн газар 1911
оны 11 дүгээр сарын 30-нд ил гарч, түүний даргаар Түшээ гүн Чагдаржав
Богд гэгээний зарлигаар томилогдож, Манжийн дэглэм эцэс болж,
Монголчууд тусгаар тогтнож буйгаа илэрхийлсэн Тунхаг бичгийг түр
засгийн газраас Их Хүрээнд 12 дугаар сарын 1-нд нийтэлж, үндэсний эрх
чөлөө, тусгаар тогтнолыг илэрхийлсэн сүлд–соёмбо үсэгтэй далбаа
намируулсан билээ. Мөн өдөр Хүрээнд сууж байсан Манж амбан Сандод
“Монгол хязгаараас хөөн гаргах бичиг”-ийг хүргэж өгсөн байна. Манжийн
сүүлчийн амбан сайд түшмэдийн хамтаар 1911 оны 12 дугаар сарын 4-нд
Хүрээнээс хөөгдөн гарав.
VIII Богд
Жавзандамба хутагтын санаачилга, удирдлага дор монголчуудын Манж Чин
улсаас тусгаарлах тэмцэл үргэлжилсээр түүний оргил болж, 1911 оны 12
дугаар сарын 29-ны өдөр тусгаар тогтнолоо албан ёсоор тунхаглан зарлав.
Энэ өдрийн морин цагт Богдыг Монгол Улсын эзэн хаанд залах төрийн их
ёслол Хүрээнд бол, ар, өвөр, барга, буриад олон монголчууд, Хүрээнд
байсан гадаад, дотоодын хүмүүс оролцов.
Богд
гэгээн Монгол Улсын эзэн хаанаар өргөмжлөгдөөд буулгасан анхны
зарлигаараа барууны олон улсын хууль ёсонд нийцүүлэн Монгол Улсын
засгийн газрыг таван яамтай байгуулж, тулгар төр байгуулах хэрэгт
үнэнхүү сэтгэлээр зүтгэсэн Да лам Цэрэнчимэд, чин ван Ханддорж, гүн
Намсрай, бэйс Гомбосүрэн, түшээ гүн Чагдаржав нарыг яамдын сайдаар
тохоон тавьж, жараас далан настан бүрд гурван лан, наяас ерэн настан
бүрд зургаан лан, ерээс зуун настан бүрд есөн лангийн хишиг хүртээжээ.
Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын хаан ширээнд өргөмжлөхөд хэд
хэдэн үндэслэл нөлөөлсөн нь дамжиггүй юм. Тухайлбал, тэрээр
монголчуудын дунд шашны тэргүүн төдийгүй улс төрийн хамгийн нэр хүндтэй
зүтгэлтэн болж амжсан байв. Нөгөөтэйгүүр Анхдугаар Богд Жавзандамба
болох Өндөр гэгээн Занабазар нь Чингисийн алтан ураг болох Түшээт ханы
хүү байсан тул түүний хувилгаан дүрүүд нь алтан урагтай шижим
холбогдсон хэрэг хэмээн монголчууд үзэж байв.
Богд
хаан Монгол улсдаа нийт монголчуудыг хамpуулахыг зоpьж, дотоод, гадаад
олон монголчуудад нэгдэж, нэгэн улс гэрээ төвхнүүлэхийг уриалахад өвөр
монголын 49 хошууны 38 нь Монгол улсад дагаар орохоо илэрхийлсэн байдаг.
Өөртэй
нь шатар нүүж, Штраусын ая сонсонгоо ард түмэндээ адис өгч байсаныг
Оросын гүн Альфред Кайзерлинг тэмдэглэсэн байдаг. Богд гэгээнтэн
социализмын үед муулж байсанчлэн бүдүүлэг нэгэн бус ихээхэн
боловсролтой нэгэн байсан юм. Богд эзэн хааны захиалгаар оросын
Петербург дэх Марины театрын хийлчин А.Кадлицыг урин авчирч, тухайн
үеийн Монгол Улсын төрийн дуулал зохиолгосон байдаг.
Шашны
тэргүүн, төр улсын эзэн хаан гээд бодвол эгэл хүний амьдралаас арай өөр
ордоны тодорхой ёс дэглэмтэй орчинд өсч торнисон Богд бээр бүхий л
монголчуудын хүндлэлийг хүлээсэн нэгэн байв. Түүнтэй уулзах нь бүү хэл
дүрийг нь харахад ч сүлд хийморь сэргээнэ хэмээн монголчууд сүслэн
дээдэлж байсан юм. Богд гэгээн бол маш ухаантай, номтой хүн байсан
бөгөөд ойр, холын ирээдүйг харж, зөгнөсөн, чиглүүлэн заасан олон зарлиг
буулгасан нь архивт үлджээ. Тухайн үедээ Богд хаанд төрийн бүх сайд,
ноёд, бүр Ардын намын дарга цэрэг хүртэл өчиж мөргөдөг байсан нь нууц
биш.Тэр бол монголчуудад дахин сэргэлт өгсөн үндэсний хувьсгалын эцэг
нь мөн.
Орчин
үеийн Монголын түүхийн шинэ эрин үеийг нээсэн 1911 оны үндэсний
хувьсгал өөрөө амжилтад хүрсэн нэг гол учир шалтгаан нь бурханы шашин
монголчуудыг нэгтгэсэнд оршино. Ийм том хүчин зүйлийн улмаас үндэс,
угсаагаа гэсэн монголчууд бурханы шашныхаа тэргүүнээ хүрээлж, Манжаас
салж, тусгаар тогтнолоо олж чадсан түүхэн амжилтад хүрсэн билээ.
Манжийн эрхшээлд байсан субьектүүдээс Монгол ганцаар тусгаар болсон
гээд үзвэл 1911 оны үндэсний хувьсгал, түүний удирдагч Богд хааны
Монголын түүхэнд оруулсан хувь нэмэрийг илүү сайн ойлгох буй за.
1911
оны үндэсний хувьсгал нь монголын гал голомтыг сэргээн бадрааснаараа,
монгол үндэстэний цаашид оршин байх үндэсийг тавьснаараа, үндэсний
уламжлал, зан заншил, шашин, соёлыг бадруулах үндэс болсноороо
монголчуудын амьдралд онцгой чухал байр суурь зүй ёсоор эзлэх учиртай.
Чухамдаа 100
жилийн тэртээ Богд гэгээн тэргүүтэй өвөг дээдсийн хийсэн ухаалаг
бодлого, шийдвэртэй алхамын ачаар эдүгээгийн Монголын үндэс тавигдаж,
хөгжихын эхлэл болсон хэмээн үзэж буй билээ.
BOGDO JEBTSUNDAMBA KHUTUKTU THE LAST EMPEROR OF MONGOLIA
Research work, Revised second edition, UB., 2016 in English, 722 pages.
By Prof. Batsaikhan Emgent Ookhnoi, Doctor of Historical Sciences
In this book, Professor Batsaikhan Ookhnoi reconsiders the role of the 8th Bogdo Jebtsundamba khutuktu – in rough terms, the Mongolian equivalent of Tibet’s Dalai Lama at the time – in engineering the national independence of Mongolia from the Qing Empire in 1911. The facts and interpretation of this event are particularly important since, as asserted in his description, it is “the most special historical event that has occurred in the lives of Mongols during the past three hundred years.” Given the heavily propagandized view of Mongolian history that was developed during the Stalinist and the longer socialist era in Mongolia – including demeaning and disparaging characterizations of the 8th Bogdo Jebtsundamba and of Buddhism generally – such reconsiderations of Mongolian history are especially important and significant at the present time, that is, as the nation asserts its values and its history in relation to its course for the future.
Author argues for the strategically intelligent, foresightful, and politically effective personal role of the 8th Jebtsundamba in engineering Mongolian independence, including the successful strategic managing of Mongolian relations with Russia, with China, and also internally vis-ā-vis powerful Mongolian nobles and clans.