Jantsannorov Natsag
Jantsannorov Natsag



















































































































work in progress
work in progress...





Jantsannorov Natsag

Нацагийн Жанцанноров


Бор-Боржигон Нацагийн Жанцанноров нь XVII жарны шороон үхэр жилийн хаврын тэргүүн сар буюу 1949 оны 3 сарын 25-­нд одоогийн Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутагт Цагаан хөтлийн “Хондлой” гэдэг газар Нацагийн 13 хүүхдийн дундах нь болж төрсөн. Монгол улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин,Хөдөлмөрийн баатар Хөгжмийн зохиолч.


Боловсрол

1957-­1961 онд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын бага сургууль
1961­-1967 онд Хужирт сумын дунд сургууль
1967-­1971 онд Улаанбаатар хотын Багш нарыг бэлтгэх сургуульд Хөгжмийн багшийн мэргэжлээр
1974­-1979 онд Украин улсын Киев хотын П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн Консерваторид суралцаж хөгжмийн зохиолч, хөгжим судлаач мэргэжил эзэмшсэн.

N.Jantsannorov
N.Jantsannorov



Ажлын түүх

1971-­1973 онд Багшийн сургуульд хөгжмийн онолын багш
1979-­1981 онд Соёлын Яаманд хөгжмийн уран бүтээлийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн
1981-­1985 онд МАХН­ын Төв хороонд Урлаг, уран бүтээлийн асуудал эрхэлсэн зааварлагч
1983-­1990 онд Соёлын яамны орлогч сайдаар томилогдож, Монголын Хөгжмийн Зохиолчдын
Холбооны даргаар сонгогдон ажилласан
1990 онд Ш.Гунгаадоржийн Засгийн газрын Соёлын Яамны нэгдүгээр орлогч сайд
1992-­1993 онд Өвөрханай аймгаас Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон /өөрийн хүсэлтээр хугацаанаасаа өмнө татгалзсан/
1993-­1995 онд Холбооны Бүгд Найрамдах Герман улсын “Салтарино” циркэд хөгжмийн зохиолч
1996-­2000 онд Гэгээрлийн Яаманд Соёл, урлагийн бодлогын багийн ахлагч, газрын орлогч дарга
1997 оноос Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Соёл урлагийн асуудал эрхэлсэн шинжээч
1998 оноос “Их Урлаг” товчооны ерөнхий захирал
1999 оноос ЮНЕСКО-­ийн Утга соёлын өвийн Монгол үндэсний төвийн тэргүүн
2000 ­оноос Монгол Улсын Филармонид хөгжмийн зохиолч
2002 оноос “Морин Хуур” нийгэмлэгийн тэргүүн, Монголын Урлагийн Зөвлөлийн Тэргүүн
2002 оноос Монгол-­Хятадын найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч
2004 оноос БСШУ-­ы сайдын зөвлөлийн гишүүн, Соёл урлагийн асуудал хариуцсан зөвлөх
2004 оноос ЮНЕСКО-­ийн Монголын үндэсний комиссын гишүүн
2007 оноос Монгол Туургатны соёл, эрдэм шинжилгээний сангийн ерөнхийлөгч
2008 оноос Батлан хамгаалахын Сайдын дэргэдэх Иргэний зөвлөлийн гишүүн
2010 оноос СУИС-­ийн тэргүүлэх профессор, Хөгжмийн урлагийн сургуулийн профессорын багийн ахлагч, Эрдмийн зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж байна.

Kh. Bilegjargal B.Sharav, Ts.Natsagdorj N.Jantsannorov
Kh. Bilegjargal, B.Sharav, Ts.Natsagdorj and N.Jantsannorov


Санаачлан зохион байгуулсан ажлын тойм

1982 он Ардын язгуур урлагийн дэлхийн анхдугаар үзлэг
1982 он "Алтан намар" хөгжмийн наадам
1985 он Азийн хөгжмийн VII индэр, симпозиум, фестиваль
1989 он Морин хуурын анхдугаар наадам
1991 он Монгол туургатны уртын дууны анхдугаар уралдаан
1997 он Төв Азийн тууль олон улсын симпозиум, фестиваль
2000 он АНУ-­д зохиогдсон Монголын соёлын ѳдрүүд
2008 он Морин хуурын олон улсын анхдугаар наадам, уралдаан, симпозиум
2011 он ЮНЕСКО­-ийн төв байр, НҮБ-­ын төв байранд (Нью­-Йорк хот) болсон Морин хуурын чуулгын концерт

Уран бүтээлийн тойм (Цомог, DVD)


Нот


Бүтээлүүд


Концерт



Киноны хөгжим


Баримтат киноны хөгжим


Ном


Гавьяа, шагнал

1989 онд “Мандухай сэцэн хатан” киноны хөгжмөөр Монгол Улсын Төрийн шагнал
1996 онд “Гоо марал” урлагийн дээд шагнал
1997 онд Монголын Хөгжмийн Зохиолчдын Эвлэлийн шагнал
2000 онд “Морин хуур яруу найрал хөгжмийн концерт”, “Сэтгэлд шингэсэн говь” зураглал, “Монгол аялгуу”, “Нутаг минь хүлэг минь” уран сэтгэмж зэрэг морин хуурт зориулсан бүтээлүүдээр Монгол Улсын Төрийн шагналыг хоёр дахь удаагаа хүртсэн
2000 онд Энхтайвны зүтгэлтний “Мөнгөн од” шагнал
2005 онд Энхтайвны зүтгэлтний “Алтан од” шагнал
2005 онд Өвөрхангай аймгийн “Хүндэт Иргэн” цол
2005 онд Монгол Улсын Ардын Жүжигчин
2007 онд Урлаг судлаач, билиг зүйч "Жамцын Бадраа" сангийн Дээд шагнал
2010 онд Батлан хамгаалахын дээд шагнал “Эх орны тѳлѳѳ"
2011 онд "Занабазарын одон"
2012 онд Япон улсын эзэн хааны "Мандах наран одон"
2012 онд Кино авардс "Киноны шилдэг хөгжим"
2019 онд Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар

 













1000 Portraits
11 March 2022, Berlin











Mongolian Art