Ээж
2020 Berlin
Цэцэгчиний хүслэн
Үг П.Бадарч МУСГЗ Ая Г.Алтанхуяг МУУГЗ
дуулсан Д. Хоньчин
Алтан нарны цацраг атган
Ариун хөрсөнд соёолон найгасан
Амьдрал жаргалын гэгээн билэгдэл
Алаг цэцэгс мөнх дэлгэрэг
Дх: Энхэрхэн дэлбээг чинь тааланхан
Эхийн хайраар чамайг ургуулсан юм
Энхэрхэн дэлбээг чинь тааланхан
Эхийн хайраар чамайг ургуулсан юм
Хаврын үдэш залуус учрахдаа
Хайрын болзоонд чамайг өргөн
Сайхан үнэрт чинь сэтгэл баясан
Саруул орчлонд жаргаж яваг
Дх: Энхэрхэн дэлбээг чинь тааланхан
Эхийн хайраар чамайг ургуулсан юм
Энхэрхэн дэлбээг чинь тааланхан
Эхийн хайраар чамайг ургуулсан юм
Энхийн төлөө цэцгээ баръя
Эвийн дэлхийд хүмүүс нэгдэж
Миний цэцгийн ариун дэлбээнд
Дайны тоос бүү унаг
Дх: Энхэрхэн дэлбээг чинь тааланхан
Эхийн хайраар чамайг ургуулсан юм
Энхэрхэн дэлбээг чинь тааланхан
Эхийн хайраар чамайг ургуулсан юм
Цэцэгчиний хүслэн - Tsetsegchinii huslen YouTube link: https://youtu.be/HotHmkyl-Ck
Ээжийн дуу: ОРЧЛОНГ ХАЙРЛААРАЙ
2020 Berlin - OTGOs Art Space
Орчлонг хайрлаарай
Үг:
Д.Нармандах Ая: Ц.Бавуудорж
дуулсан Д. Хоньчин
Нандин цэнхэр тэнгэрийг хайрлаарай
Намрын будан түгчихнэ ай хөөрхий
Насан өндөр аав ээжээ хайрлаарай
Нартын жам булаачихна ай хөөрхий
Гунигтай сэтгэлийг аргадаж хайрлаарай
Нулимастай нүдийг арчиж хайрлаарай
Чи бидний орчлон ганцхан шүү
Амьдралыг зүрхэндээ тэврэн хайрлаарай
Гэгээн дорнын сарыг хайрлаарай
Гэрэлт туяагаа хумьчихна ай хөөрхий
Залуухан амрагаа уучилж хайрлаарай
Замлингийн урсгал илээчихнэ ай хөөрхий
Гунигтай сэтгэлийг аргадаж хайрлаарай
Нулимастай нүдийг арчиж хайрлаарай
Чи бидний орчлон ганцхан шүү
Амьдралыг зүрхэндээ тэврэн хайрлаарай
Сайхан цагаан үүлсийг хайрлаарай
Салхины аясаар сарьначихна ай хөөрхий
Зоргоор олддогүй амьдралаа хайрлаарай
Зовлон жаргал хуваачихна ай хөөрхий
Гунигтай сэтгэлийг аргадаж хайрлаарай
Нулимастай нүдийг арчиж хайрлаарай
Чи бидний орчлон ганцхан шүү
Амьдралыг зүрхэндээ тэврэн хайрлаарай
Ээжийн
дуу: ОРЧЛОНГ ХАЙРЛААРАЙ YouTube: https://youtu.be/69WXak2Yk6k
Ehiin tuhai duu - Эхийн тухай дуу
2020 Berlin
Гоёлоо өмссөн ээж
Үг:
Н.Сайннямбуу Ая: Р.Ганбаатар
дуулсан Д. Хоньчин
Ногоон торгон дээлээрээ
Хичнээн ч жил гоёлоо доо
Нартай сартай хорвоодоо
Хичнээн ч жил амьдарлаа даа
Гоёлоо өмссөн ээж минь
Гунхаж явсан нь саяхан даа
Гоёлоо өмссөн ээжтэйгээ
Хөтлөлцөж явсан нь сайхан даа
Хүрэн тэрмэн тэрлэгээрээ
Хичнээн ч жил гоёлоо доо
Хүний сайхан хорвоодоо
Хичнээн ч жил амьдарлаа даа
Гоёлоо өмссөн ээж минь
Гунхаж явсан нь саяхан даа
Гоёлоо өмссөн ээжтэйгээ
Хөтлөлцөж явсан нь сайхан даа
Ухаа хамбан торгоороо
Хичнээн ч жил гоёлоо доо
Учир битүүлэг хорвоодоо
Хичнээн ч жил амьдарлаа даа
Гоёлоо өмссөн ээж минь
Гунхаж явсан нь саяхан даа
Гоёлоо өмссөн ээжтэйгээ
Хөтлөлцөж явсан нь сайхан даа
Гоёлоо өмссөн ээж минь
Гунхаж явсан нь саяхан даа
Гоёлоо өмссөн ээжтэйгээ
Хөтлөлцөж явсан нь сайхан даа
Хөтлөлцөж явсан нь сайхан даа
Ehiin tuhai duu
- Эхийн тухай дуу YouTube: https://youtu.be/j8cy5w-Fj58
friends : Renate
Bauwe and D. Khonchin
2020 Berlin - OTGOs Art Space
friends : Renate
Bauwe and D. Khonchin. YouTube: https://youtu.be/c9gLcIoWw80
Ц.Хулан:
Ганцхан ээждээ унших шүлэг
Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ээж минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон
Ганцхан намайг гэж ижий та
Газар дээр хичнээн мэргэжил сольдог юм бэ
Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж
Балчраас минь өдий хуртэл та оёдолчин явлаа
Оточ Маналын хувилгаан ийм байдаг юмуу гэлтэй
Орон дээрээ намайг бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч та байлаа
Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг
Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн
“А” үсэг бичих гээд будилж цөхөж суухад минь
Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш явлаа
Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд
Цагдаа, эсвэл үүдний манаач
Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч
Сангийн бойпорт арц уугиулж, маани уншдаг ламаа
Шүхэр тэнгэрийн доор алдаж эндэх тоолонд минь
Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мөртлөө
Даамай их хайр тань аанай л хэвээрээ
Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана
Жигжид бурханыг олон мутартай гэлцэнэ
Жижигхэн энэ бие тань түүнээс ч илүү гартай
Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань
Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа
Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Ижий! гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхдэдээ урт наслаж хайрла
OTGOs
Art Space Berlin 2020
2020 Berlin - OTGOs Art Space
Buural
aav - Буурал Аав YouTube: https://youtu.be/CeVEalW_t7g
Буурал аав
Үг : Т.Юмсүрэн Ая : Д.Мясүрэн
дуулсан Д. Хоньчин
Нарлаг өндөр Алтайн ууландаа
Намрын хяруу унахад аа
Настай буурал аав минь
Намайгаа харуулдан суугаа даа
Аа аа аа аа аа аа
Намайгаа хуруулдан суугаа даа
Сүрлэг өндөр Алтайн ууланд
Шүүдэр хяруу унаадаа
Сүргийн дэргэдээс аав минь
Сүүмийх алсыг ширтээ дээ
Аа аа аа аа аа аа
Сүүмийх алсыг ширтээ дээ
Будант өндөр Алтайн ууланд
Буурал хяруу унаадаа
Буцаад хүүгээ ирнэ гээд
Буурал аав минь хүлээгээ дээ
Аа аа аа аа аа аа
Буурал аав минь хүлээгээ дээ
Аа аа аа аа аа аа
Буурал аав минь хүлээгээ дээ
Бүүвэйл хорвоо - Buuveil horvoo 2014 YouTube: https://youtu.be/kDVYqjNy9Qs
Бүүвэйл
хорвоо
Үг
Л. Дагвадорж Ая Л. Мөрдорж
дуулсан Д. Хоньчин
Бүсгүй хүний хоолой нь хө
Бүүвэйн дууны уянгатай билээ
Буурал хорвоо тэгэхлээрээ
Бүүвэйн дууны өлгий билээ
Бүүвэйл хорвоо бүгдээр бүүвэйл
Элэг бүтэн эвсэг явъя
Бүүвэйл хорвоо бүгдийг бүүвэйл
Энх мэнд л элэгсэг амьдаръя
Хүний алаг зүрх нь хө
Ээжийн сүүгээр амилаа билээ хө
Хөвчин дэлхий тэгэхлээрээ
Ээжийн сүүний амьтай билээ хө
Бүүвэйл хорвоо бүгдээр бүүвэйл
Элэг бүтэн эвсэг явъя
Бүүвэйл хорвоо бүгдийг бүүвэйл
Энх мэнд л элэгсэг амьдаръя
Хүний эхчүүд үрсээн хө
Алаг зүрх шигээ хайрладаг билээ хө
Хорвоо дэлхийд тэгэхлээрээ
Хүнээс дээд нь үгүй билээ хө
Бүүвэйл хорвоо бүгдээр бүүвэйл
Элэг бүтэн эвсэг явъя
Бүүвэйл хорвоо бүгдийг бүүвэйл
Энх мэнд л элэгсэг амьдаръя
2020
Цэцэгчиний хүслэн | Tsetsegchinii huslen | 2020 Berlin
YouTube: https://youtu.be/tQZLfdK1z34
Eejiin duu: Уянга цагаан хуруу | 2020 Berlin
YouTube: https://youtu.be/0FW2oy0Ra2E
Гоёлоо өмссөн ээж | 2020 Berlin
YouTube: https://youtu.be/we5N-lMF8_o
Tuuliin ursgal shunduu saihan | Туулын урсгал шөнөдөө сайхан | 2020 Berlin
YouTube: https://youtu.be/AlQK2vQztAY
Orchlong hairlaarai | Орчлонг хайрлаарай | 2020 Berlin
YouTube: https://youtu.be/FRO6hdjEess
Цэцэгчиний хүслэн | Tsetsegchinii huslen | D.Khonichin | 2020 Berlin
YouTube: https://youtu.be/6yn00kduRaA
Eejiin duu | Orchlong hairlaarai | 2020 Berlin
YouTube: https://youtu.be/GnhWg8VTwOw
2015
tsagaan sar 2015 Berlin
YouTube: https://youtu.be/XgiO3Fl6KMg
2014
Цэцэгчиний хүслэн - Д. Хоньчин | Tsetsegchinii Khuslen | 2014 Berlin
YouTube: https://youtu.be/rtHTkeiZ7n4
Цэцэгчиний хүслэн | Tsetsegchinii Khuslen | 2014 Berlin
YouTube: https://youtu.be/R96fta5cNUA
Бүүвэйл хорвоо | Buuveil horvoo | 2014 Berlin
YouTube: https://youtu.be/kDVYqjNy9Qs
Ээж минь дээ | Eej mini dee | 2014 Berlin
YouTube: https://youtu.be/YMFi9cSCjlc
Тонжоо | Tonjoo | 2014 Berlin
YouTube: https://youtu.be/bzPTZtvtHPM
Цэцэгчиний хүслэн -Д. Хоньчин | Tsetsegchinii huslen | D.Khonichin | 2014 Berlin
YouTube: https://youtu.be/DUPTEAzCWHw
2012
Цэнхэр хангайн нутаг | Tsenher hangain nutag | 2012 Berlin
YouTube: https://youtu.be/m3_shs91XTc
Tuuliin ursgal shunduu saihan | Туулын урсгал шөнөдөө сайхан | 2012 Berlin
YouTube: https://youtu.be/FEcw46SAOpI
Туулын урсгал шөнөдөө сайхан | 2012 Berlin
YouTube: https://youtu.be/041yMhA21ao
Argagui amrag | Аргагүй амраг | 2012 Berlin
YouTube: https://youtu.be/tbfJU344Xug
Дуунд уярах хорвоо | Duund uyarah horvoo | 2012 Berlin
YouTube: https://youtu.be/mwJeBz8Dfr8
Гайхмаараа | 2012 Berlin | YouTube: https://youtu.be/yMaP-xhPrhA
Адууны тухай дуу - Aduunii tuhai duu 2012 Berlin
YouTube: https://youtu.be/eHlVCShkgHQ
Ээжийн мэндчилгээ | ZURAG gallery | 2012 Berlin
YouTube: https://youtu.be/zeH_gUf6MLM
Sumben khuruu | Сүмбэн хуруу | 2012 Berlin
YouTube: https://youtu.be/soGpnklS7z8
Ehiin ach | эхийн ач | 2012 Berlin
YouTube: https://youtu.be/Azj260MABic
Сар шинэдээ сайхан шинэлээрэй! | 2012 Berlin
YouTube: https://youtu.be/HfDe52YsTmE