Сити
дээд сургууль
Эрхэм зорилго:
"Үүрэг
хариуцлагаа гүнээ ухамсарлан төлөвшсөн, гоо зүй, ёс суртахууны их соёл,
өндөр мэргэшил, бүтээлч сэтгэлгээтэй, хүнлэг, бие даан ажиллаж, амьдрах
чадвар бүхий иргэнийг бэлтгэхэд оршино."
Сургуулийн товч түүх:
Сити
дээд сургууль нь БСШУЯ -ны сайдын 1998.08.11-ний өдрийн 182 тоот
тушаалаар тусгай зөвшөөрөл олгогдсон, анхны төрийн бус өмчийн дээд
сургуулиудын нэг юм. 2005 онд БМИҮЗ-өөс 100 хувийн үнэлгээгээр магадлан
итгэмжлэгдсэн.
Анх 1998 оны намар Мамба дацан хийдийн хойд дэнж дэх хуучин СОТ-3-ын
ажилчдын 1 давхар байрны 4 өрөөнд үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй.
Үүсгэн байгуулагч бөгөөд сургуулийн захирал АБТА, проф. Ц.Байгалмаа.
Тус сургуулийг үүсэн байгуулагдсан анхны өдрөөс мэдлэг оюунаараа дэмжин
тусалсан Төрийн Соёрхолт, яруу найрагч О.Дашбалбар агсан, МУ-ын Ерөнхий
сайд, УИХ-ын гишүүн агсан П.Жасрай, УИХ-ын гишүүн, НХХЯ-ны сайд асан
О.Одончимэд, МУ-ын ШУА-ийн академич, док. проф. Г.Нямдаваа, МУИС-ийн
ЭЗДС-ийн багш док.проф Д.Цэрэнпил, МУ-ын гавъяат багш, проф.
Д.Дамбадорж, Боловсролын Хүрээлэнгийн захирал док. Н.Бэгз, док. проф.
С.Цэцэгмаа, багш Р.Батжаргал нарын олон сайхан хүмүүс манай түүхэнд
хүндтэй байр эзэлдэг юм.
Анх орон тооны багш 3, ажилтан 1, үйлчлэгч 1, 60 оюутантай байсан бол
эдүгээ 1000- аад оюутан, орон тооны 50 гаруй багш, ажилтан, ажилчинтай,
хүчирхэг хамт олон болон өргөжлөө. Энэ сургууль хотын төвд, тохилог
сургалтын байр, анги танхимууд, мэргэжлийн чадварлаг боловсон хүчин
бүхий БИЗНЕСИЙН УДИРДЛАГА - ДИЗАЙН - УРЛАГ - ГОО САЙХНЫ дээд
сургууль болно.
Захирал, доктор профессор Ц.Байгалмаа
Зорилт:
Чадварлаг
багшлах боловсон хүчин, сургалтын сайн материаллаг бааз дээрээ
тулгуурлан 2013 он гэхэд дор дурдсан 4 салбар сургууль, 5000 гаруй
оюутан, 200 гаруй багш, ажилчидтай үндэсний хэмжээний
томоохон их сургууль болно. Үүнд:
- МЕНЕЖМЕНТИЙН СУРГУУЛЬ
- ДИЗАЙНЫ СУРГУУЛЬ
- ГОО САЙХНЫ СУРГУУЛЬ
- УРЛАГИЙН СУРГУУЛЬ
Вэб хуудас: www.citi.edu.mn
Сургуулийн онцлог:
-
Улаанбаатар хотын төвд тохилог хичээлийн байртай,
- Өндөр мэргэшсэн, чадварлаг багш нартай. Багш нарын 30 хувь нь эрдмийн зэрэг цолтой,
- Сургалтын зориулалтаар бүрэн тоноглогдсон анги, танхим, мэргэжлийн дадлага хийх түшиц газартай,
- Мэргэжлийн боловсролын зэрэгцээ, гоо сайхан, ёс суртахууныг эрхэмлэн дээдэлсэн,
- Электрон программ (ЛИБ 4) бүхий тохилог номын сан, уншлагын танхимтай,
- "Оюутан кафе" цэвэр сайхан орчинд, амт чанар сайтай хоолоор үйлчилдэг,
- Танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийх газраар оюутнуудаа хангадаг,
- Төгсөгчдийн ажил эрхлэлт 80 - 100 хувьтай,
- Олон Улсын Оюутан Солилцооны "ИАЭЦТЭ"-ийн гишүүн тул оюутнууд гадаадад дадлага хийх боломжтой,
- Голомт банкны тэтгэлэгт хөтөлбөр болон ОУ-ын байгууллагуудын тэтгэлэгт шилдэг оюутнууд хамрагддаг,
- Оюутнууд улсын болон Олон Улсын чанартай уралдаан, тэмцээнд тогтмол амжилттай оролцдог,
-
24 цагийн өндөр хурдны шилэн кабелийн интернэт үйлчилгээ, МУПЦ үйлчилгээ, компьютер салаалагч төхөөрөмжтэй,
- Төрийн Сангийн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой,
- Засгийн Газрын тэтгэлгээр, 1, 2-р курстээ оюутнууд гадаадад шилжин суралцах боломжтой.
Амжилт, шагналууд:
- Монголын
Залуучуудын Холбооны "Залуу Удирдагч" сангаас зохион байгуулдаг
"Эврика-2006, 2007" эрдэм шинжилгээний бага хурлын "Байгалийн Шинжлэх
Ухааны Салбар" -ын ТЭРГҮҮН болон ТУСГАЙ байрын шагнал.
- ТВ-5 телевизийн "Үйлдвэрлэлийн Алтан Үе" тэмцээний шагнал.
- Монголын Сурагчдын Холбооны "Хүүхдэд Ээлтэй Сургууль" өргөмжлөл (2 удаа).
- Монголын "Саран ээж" нийгэмлэгийн "Ээжид Ачтай Байгууллага" өргөмжлөл.
- Монголын Их Дээд Сургуулиудын Холбооны "Шилдэг Захирал" өргөмжлөл.
- Монголын Оюутны Холбооны "Урлаг Гоо Сайхныг Дэмжигч Сургууль" өргөмжлөл.
- 2007.07 сард Бээжин хотноо зохиогдсон Азийн Гоо Сайханчдын Олон Улсын тэмцээний ХҮРЭЛ медаль.
- Дэлхийн 25 орон оролцдог "HEMPEL AWARD" (ХЭМПЭЛ АҮАРД) Олон Улсын Залуу Дизайнеруудын 13, 14, 17-р наадмын шагналууд.
- БНХАУ-ын Xилэйн хотноо зохиогдсон Үндэсний Хувцасны Олон Улсын Наадмын "Шилдэг зохион бүтээгч" -ийн ГРАН ПРИ шагнал.
- Мэргэжлийн дизайнеруудын "Гоёл-2000, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2009, 2010" наадмын ТЭРГҮҮН, ТУСГАЙ, ГРАН ПРИ шагналууд.
- "Гоёл-2004" наадмын "Үйлдвэрлэлийн Шилдэг Захирал" өргөмжлөл.
- "Гоёл-2008" наадмын "Шилдэг Загвар Зохион Бүтээгч Товчоо" өргөмжлөл.
- Дизайны
сургалттай сургуулиудын дунд зохиогддог, "Хаврын гоёл-Дизайн сургалт" -
2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2009, 2010 наадмаас манай оюутнууд
ТЭРГҮҮН, ТУСГАЙ, ГРАН ПРИ шагналууд.
- "Хаврын гоёл-Дизайн сургалт" наадмаас "ДИЗАЙНЫ ШИЛДЭГ СУРГУУЛЬ" өргөмжлөл 2 удаа (Уг өргөмжлөлийг Монголын Дизайнеруудын Холбоо жил бүр олгодоггүй).
- "Үндэсний Хувцас Судлалын Академи" -ийн Залуу Дизайнер Төвийн нэрэмжит тэмцээний "ШИЛДЭГ СУРГУУЛЬ" өргөмжлөл.
- 2008-2009
оны хичээлийн жилд манай хамт олон амжилт бүтээл арвин байна.
Тухайлбал: Менежментийн Улсын ИВ Олимпиад, Нягтлан Бодох Бүртгэлийн
Улсын Олимпиадад бизнесийн удирдлагын тэнхмийн оюутны баг амжилттай
оролцож ШАГНАЛТ байр.
- "Гоёл-2009" наадмаас багш Б.Энх-Оч, Ч.Ганчимэг нар уран сэтгэмжийн болон гоёлын хувцасны төрлөөр ТЭРГҮҮН байр.
- "Хаврын гоёл-2009" наадмаас оюутан Г.Сонор, Э.Мандхай нар ГРАН ПРИ шагнал.
- "Гоёл-2010" наадмаас багш Б.Энх-Оч, уран сэтгэмжийн төрлөөр ТЭРГҮҮН байр эзэлж, “ШИЛДЭГ ДИЗАЙНЕР” цолоор өргөмжлөгдлөө.
- Сургуулийн
10 жилийн ойгоор АБТА цол тэмдгээр 3 багш, СТА цол тэмдгээр 2 багш
шагнагдаж, нийт 30 гаруй багш, ажилчид яамд, тусгай газар, төрийн бус
байгууллагуудын шагнал хүртэв.
Back