Др. Мартин Статер (Dr. Martin Stather)
Маннхайм хотын урлагийн холбооны захирал

mongolischenglischdeutsch


(Герман хэлнээс Монгол хэл рүү орчуулсан Д.Гэрэлтуяа.)

Э. Отгонбаярын Петер Циммэрман (Gallery Peter Zimmermann) галерейд гаргасан үзэсгэлэнгийн нээлт, 2014.3.28


Монголын тухай ойлголт мэдлэг бидний хувьд төсөөлөн байгаагүй ертөнц юм. Германаас 4,5 дахин том хавтгай дөрвөлжин газар нутагт ердөө л 3,18 сая хүн оршин суудгийн дөч орчим хувь нь нийслэл Улаанбаатарт амьдардаг, харин үлдсэн нь хаана суудгийг дурдах нь илүү бизээ. Эмэхүү тэнгэрлэг хязгаар нутагт Монгол орон дэлхийн улс төрд нөлөө бүхий үүрэг гүйцэтгэж анхаарлын төвд оршдоггүй ч улам сонирхлын төвд байх ёстой мэт. Монголын түүх арвин юм: Чингис хааны үед хүн төрөлхтний түүхэнд хамгийн том газар нутаг харьяалал бүхий эзэмшилтэй байжээ.

Шинэ үе болох 1600 оноос Монгол улс Энэтхэг-Төвдийн уламжлалт буддын шашныг түшсэнээр буддын урлагийн төв болжээ. Энэ сэдвийг хөндсөнөөрөө Отгогийн уран бүтээлд анхаарлаа хандуулъя. Монголын буддын урлагийн онцгой чанар нь Танка (Thangka) буюу бурханы зурагт орших ба бусад буддын шашинтай орны урлагтай харьцуулахад сүм хийдийн ханын чимэглэл болон хуйлмал зурагнуудад амьтдын дүрслэл оруулж ирсэн байдаг.

Зураач Отго нь Монголын орчин үеийн урлагийн хамгийн чухал төлөөлөгчдийн нэг юм. Түүний ажлууд нь шинэлэг, хөнгөн, дахин давтагдашгүйгээрээ сэтгэл татдаг. Хүн амьтдын бяцхан дүрсүүд тойрон бүжих нь түүний голдуу зонхилох том хэмжээт бүтээлүүдийг тэр чигээр хучих мэт.
Харийн соёл урлагийг уламжлал түүхийн онцлогийг нь сайн мэдэхгүйгээр дүгнэн хэлэхэд бэрхтэй байдаг. Бид өөрийн нүд соёлд захирагдан, тогтсон арга барилаараа л хардаг болохоор зарим нэг зүйлийг анзаарахгүй эсвэл өөрөөр хүлэн авах нь бий. Жишээлбэл христийн соёлыг огт мэддэггүй хүн Ариун Гэгээнтний гэр бүлийн зургийг хараад энгийн хүмүүсийн л зураг байна гэж ойлгоно. Бид аль аль талаасаа ийм хязгаарлагдмал төсөөлөлтэй урлагт ханддагаа хүлээн зөвшөөрөх ёстой.

Отгогийн зургийн суурийг эхлээд энгийнээр хэлвэл хоёр давхаргаас бүрддэг. Би "энгийнээр" гэж хэлсэн учир нь зургийн давхарга нь олон төрлийн үечлэлээс үүсч, өнгөнөөс гарах дүрсүүд нарийн контор зураасаар хүрээлэгдсэнээр үндсэн сууринаасаа тодрон ялгардаг аж. Ихэвчлэн зөвхөн хоёр ба гурван төрлийн үндсэн өнгөнөөс үүссэн олон төрлийн тон сүүдрүүд байх аж. Энэ байдал нь өнгөц харахад нэг өнгөөр зурагдсан зураг буюу Монохром (Monochrome) мэт андуурмаар сэтгэгдэл төрүүлдэг ч урсах мэт өнгөний уусалтууд тодорхой дүрслэлийн амьд хөдөлгөөнийг авчирна. Эмэгтэй, эрэгтэй хүмүүс диваажинд байгаа мэт эхээс төрсөн биеэрээ дүрслэгдсэнээр цаг хугацааны хувьд ямар нэгэн үе Эпохе-д (Epoche) хамаарагдахгүйн зэрэгцээ олон төрлийн амьтдын ертөнцийг хамтад нь үзүүлжээ. Ихэвчлэн морьдын дүрслэл байх авч галуу, хөх дэглий, хотон, загас жараахай, чонон сүрэг, буга гэх мэтчилэн үргэлжилнэ. Өнгөний уусалтаас ихэвчлэн бүжиглэж буй мэт хүн болон амьтдын хөдөлгөөн тодрон гарч ирсэн нь хүн байгалийн хүйн холбоог харуулж үзэгчийг гүн татна. Нэг нэгэндээ шингэж орсон хоёр буюу гурван тод өнгөний гэрэлтэй тоноос бүрдэх улаан/шар, зүсмэн ягаан/шар, ногоон/цэнхэр, мөн ногоон/ягаан өнгөнүүд тоглоно. Үүнээс үүдэн үзэсгэлэнг "Цэнхэр Улаан" гэж нэрлэсэн байна.
 
Отгогийн өмнөх ажлуудад хүн/амьтан дүрслэл дээр навч цэцэгсцэцэгсийн дүрслэлүүд нь хээ хуарын шинжийг агуулан зургийн ерөнхий донжийг төгөлдөржүүлсэн байдаг. Зотон даавуун дээр бараг л нэвтрэхийн аргагүй ширэнгэн сүлжмэл дүрслэлүүд нь зургийн элементийг нягт шинжлэхийг хүлээх мэт. Харагдаж, нээгдэж буй бүхэн нүдээр үзэхэд гайхшруулмаар, алхам бүрт шинэ үзэгдэл рүү хөтлөнө.

Отго зургаар суралцсаны дараа удаан хугацаанд бие даан уламжлалт миниатур зургийн техник угсаатан зүй судалсны үр дүнд өвөрмөц бөгөөд өөрийн гэсэн орчин цагийн шилжилтийг уран бүтээлдээ нээж нэвтрүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл уламжлалыг орчин үеийн хэллэг рүү оруулснаараа онцлог юм.

Бясалгал байдлаар бүтээдэг бурханы зураг, тэр дундаа нэг үйлдлээр буюу эхэлснээр зогсолтгүй зурсаар дуусгадаг зарим бурханы зургийг уран бүтээлч тодорхойлон хэлэхдээ: "Бурханы зургийг гараараа бус бясалгаж буй мэт сэтгэл оюунаараа бүтээдэг. Энэ үед яг л бясалгал хийж байгаа мэт шинэ эрч хүч, энерг ирдэг. " гэжээ. Оюунаас үүсч байгаа гарын урсгал, үргэлжийн мөнхийн хөдөлгөөнд орших амьдралын мөн чанарыг илэрхийлж, материаллаг ертөнцөөс өөрийгөө чөлөөлж, оюунлаг ертөнцийн замруу ордог аж.

2005 оноос Берлинд амьдарч буй энэхүү монгол уран бүтээлчийн ажлууд нь дэлхийн олон төрлийн соёлыг хамааруулан өөртөө шингээж чадсанаараа дэлхийн урлагт тооцогдоно. Тэрбээр зөвхөн түүний төрсөн нутаг монголын урлагийг өнөө цаг руу тууштай хөтлөөд зогсоогүй, даяарчлалын шинэ үед өөрийн ард түмнийхээ соёлын элч болон, нутгийн уламжлалаа гээлгүйгээр олон улсын хэмжээнд сэтгэсэн байна. Нарийн мэдрэмжээр өрнө дорнын урлагийн уламжлал дундаас бүтсэн түүний уран бүтээл даяарчлалын өнөөө үед хүрэлцэн иржээ.




--------------------------------------------------------------


 

facebook_otgo-art
OtGO



Монголын Урлаг