Die Union der mongolischen
Künstler
Text in English
Монголоор
Die
Union der mongolischen Künstler (Union of Mongolian Artists "UMA")
wurde im Jahr 1942 gegründet. Sie ist die größte nationale,
gemeinnützige Kunstorganisation der Mongolei. Die "UMA" ist Mitglied
der International Association of Art (IAA) und die Internationale
Organisation für Volkskunst (IOV / IOFA), eine Division der
Organisation der Vereinten Nationen für Erziehung, Wissenschaft und
Kultur (United Nations Educational, Scientific and Cultural
Organization "UNESCO"). Das Hauptziel der "UMA" ist die Fördern der
Künstler und eine internationale Kooperation mit anderen
Künstlergruppen und Veranstaltern. Besonders intensiv arbeiten die
"UMA" mit den Hochschulen und Kunstakademie des Landes zusammen. Ziel
der "UMA" ist es die Bildenden Künste in der Mongolei
weiterzuentwickeln.
Der Vereinigung gehören mehr als 600 national und auch international renommierte Künstler, aus unterschiedlichen Kunstbereichen wie Malerei, Grafik, Skulptur, Architektur und Kunstgeschichte an. Ihren Hauptsitzt hat die Organisation im Stadtzentrum Ulaanbaatars. Die Einrichtung verfügt über ein Kunstzentrum mit Kunstgalerie, Kunst-Shop, Kunstcafe und zwei Atelierhäuser mit mehr als 50 Atelierräumen für ihre Mitglieder. Ebenso werden Niederlassungen in allen Provinzen der Mongolei unterhalten.
Der
zentrale Verwaltungsrat der "UMA" besteht aus neun Künstlern: Der
Vorsitzender und der Vizevorsitzender sind verantwortlich für die
Leitung und Verwaltung der Organisation. Der Kongress tagt alle drei
Jahre und beschließt über die Ämterverteilung und Aufnahme von neuen
Künstlern in die Vereinigung.
Jährlich organisiert die "UMA" die anerkannte und beliebte
Ausstellung "Frühling". Auf der innovative Ideen junger Künstler
ausgestellt werden. Die Ausstellung "Beautiful Mongolia" wird als
beliebt Verkaufsausstellung gehandelt. Die besten Kunstwerke
des Jahres werden nochmals gesammelt in der Sonderausstellung "Herbst"
präsentiert. Das beste Werk von diesen Ausstellungen wird durch die
Auszeichnung "Das beste Kunstwerk des Jahres" prämiert.
Webseite: www.uma.mn
Text
in English
Union of Mongolian
Artists "UMA"
Established in 1942, the Union of Mongolian Artists is the largest,
national, non-profit, arts organization which aims to promote Mongolian
fine art and art crafts. The main goal of the "UMA" is to promote the
works of Mongolian artists in Mongolia and overseas and to assist
international collaboration of Mongolian artists with their
international partners. All the activities of the "UMA" are intended to
contribute in the development of fine art in Mongolia.
The Union has membership of more than 600 artists and has sections of
painting, graphic art, sculpture, murals and traditional crafts. Many
well known Mongolian artists and art historians are members of the
UMA.The Governing Board consists of nine artists, Chairman, and Vice
Chairmanelected from the Union congress are responsible to provide
leadership and management to the "UMA". The Congress convenes every
three years. The "UMA" carries out annual public and sales exhibitions
in Mongolia named "Spring" to promote innovative ideas and young
artists, "Beautiful Mongolia" for sale, "Autumn" to acknowledge a best
artworks of a year, "Best artworks of a year" by masterpieces of UMA
prize winners and other exhibitions abroad. Every year UMA awards
artists for their artistic achievements and for the best work of art
produced.
The "UMA" owns centrally located Art Centre with facilities for Art
Gallery, Art shop and Art Studio House with capacity of more than 50
private studios for its members. The "UMA" has branches in every
provinces and major cities in Mongolia and has close collaboration with
the Institute of Fine Art at the University of Arts and Culture.
The "UMA" is a member of International Association of Art (IAA) and
International Organization of Folk Art (IOV/IOFA), a division
of United Nations Educational, Scientific and Cultural
Organization "UNESCO".
Website: www.uma.mn
Монголоор
Монголын Урчуудын Эвлэлийн Хороо "МУЭХ"
"МУЭХ"
нь 1942 онд байгуулагдсан Монголын дүрслэх урлагийн хамгийн том
үндэсний хэмжээний мэргэжлийн, төрийн бус, ашгийн бус, олон нийтийн
байгууллага юм. Тус байгууллага нь олон Улсын Урлагийн Холбоо
(International Association of Art "IAA") мөн олон улсын үндэсний
урлагийн байгууллага (United Nations Educational, Scientific and
Cultural Organization "UNESCO") ЮНЕСКО-гийн гишүүн билээ.
"МУЭХ" нь Япон улстай соёлын агра хэмжээний хүрээнд хамтран ажилдагын нэг жишээ нь: Японд зохиогддог "UBE Biennale" юм.
"МУЭХ"-ны
эрхэм зорилго нь Монголын уран бүтээлчдээ дэмжиж, улмаар олон улсын
урлагийн байгууллагуудтай хамтарч арга хэмжээ зохиох, Монголын урлагийг
дотоод болон гагаадад суртчилан таниулах болон дүрслэх урлагийг Монголд
цааш нь хөгжүүлэхэд оршино. Энэ утгаараа тус байгууллага нь өөрийн
улсын урлагийн их дээд сургуулиудтай эрчимтэй хамтран ажилладаг юм.
"МУЭХ"-н
урлагийн олон төрлийн салбарууд үүнд: монгол зураг, уран зураг, график,
уран баримал, уран барилга, уран сийлбэр, чимэглэх урлаг, уран дархан,
урлагийн түүх, урлаг судлалаас ирсэн нийт 600 гаруй гишүүнтэй, тэдний
дотор эх орондоо төдийгүй хилийн чандад уран бүтээлээрээ олны танил
болсон шилдэг сайн уран бүтээлчид хамрагддагаараа онцлогтой.
"МУЭХ"-оос
нэг Хөдөлмөрийн Баатар, арван гурван Ардын Зураач төдийгүй олон арван
Урлагийн Гавьят Зүтгэлтэн болон төрийн шагналтнууд төрж гарсан билээ.
"МУЭХ"-н
Сүхбаатарын талбайн урд талд орших урлагийн төв цогзолбортой бөгөөд
үүнд: арт галерей, урлагийн бүтээл зарах дэлгүүр, арт кафе, удирдах
зөвлөлийн контор болон бусад байгууллагууд байрладаг. Мөн түүнчлэн
хотын төвд уран бүтээлч гишүүддээ зориулсан нийт 50 орчим өрөө бүхий
хоёр урлангийн байртайгаас гадна Монгол улсын бүх аймаг хотуудад
салбартай.
"МУЭХ" нь жил бүр тогтмол "Хавар", "Намар", "Оны
шилдэг үзэсгэлэн", "Эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн", "Монголын
сайхан орон" үзэсгэлэнгүүдийг зохион байгуулаж, тэндээс шалгарсан гоц
бүтээлд "Оны шилдэг уран бүтээл" гэсэн өргөмжлөл олгодог. "Хавар"
үзэсгэлэнгийн гол зорилго нь өсөж яваа залуу уран бүтээлчдийг дэмжиж
танилцуулахад байдаг бол "Намар" үзэсгэлэнгээрээ зөвхөн "МУЭХ"-ний
гишүүн уран бүтээлчидийн бүтээлийгийг үзүүлдэг ба "Оны шилдэг
үзэсгэлэн"-р тэр оны шилдэг уран бүтээлүүдийг цуглуулан харуулахад
анхааралаа тавьдаг улмаар энхүү үзэсгэлэнгийн хүрээнд "Их дуудлага
худалдаа"-г зохион байгуулдаг. "Эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн" -нь
жил бүрийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан зохион
байгуулдаг. Харин "Монголын сайхан орон" үзэсгэлэн нь цэвэр худалдааны
чиглэлээр зохион байгуулагддагаараа олны танил болж чаджээ. Үүнээс
гадна "МУЭХ" -ны дэргэдэх Залуу Уран Бүтээлчидийн Нэгдэл "Алтан бийр"
залуу уран бүтээлчдийн үзэсгэлэнг цаашид тогтмол зохион байгуулахаар
боллоо.
"МУЭХ" -ны Арт галерейд 7-10 хоногийн хугцаатай
үзэсгэлэн зохион байгуулдаг ба өөрийн гишүүн уран бүтээлчдийнхээ
үзэсгэлэнг үнэ төлбөргүй зохион байгуулж өгдөг. Гарсан бүх
үзэсгэлэнгүүдийг үзэгчид үнэ төлбөргүй үзэх боломжтой. Өдөрт дунджаар
150-200 орчим үзэгчид зочилдог. Үзэгчидийн ихэнх хувь нь 16-30 насны
сурагчид, оюутан залуучууд байдаг бол 30 дээш насны үзэгчид голдуу
тогтмол ирдэг байнгийн үйлчлүүлэгчид юм.
"МУЭХ" нь захирал,
орлогч дарга болон нийт есөн уран бүтээлчдийг хамруулсан удирдах
зөвлөлтэй. Энэ зөвлөл нь 3 жил тутам болдог "МУЭХ"-ны их хурлаар сонгон
шалгаруулагддаг болно.
Жил бүрийн удирдах зөвлөлийн хурлаараа тодорхой нөхцөл журмын дагуу шинээр уран бүтээлчдийг эгнээндээ авч өргөжин тэлж байдаг.
"МУЭХ"-ны
гишүүн элсүүлэх журамд тус байгууллагын дотоод дүрмийг бүрэн хүлээн
зөвшөөрсөн, "МУЭХ"-ны болон гишүүний нэр хүндийг чанд сахин явж чадах,
дүрслэх урлагийн бүх төрөл урсгал чиглэлэлийн мэргэжлийн авьяаслаг уран
бүтээлчдийг "МУЭХ"-ны Тэргүүлэгчдийн Зөвлөлөөр хэлэлцэн сонгон
шалгаруулж элсүүлнэ.
"МУЭХ" нь мэргэжлийн урлагийн байгууллага учраас шинээр гишүүнд элсэгчид нь доорх шаардлагыг хангасан байх шаардлагатай. Үүнд:
1. Гишүүнд элсэхийг хүссэн өргөдөл, уран бүтээлийн жагсаалт, танилцуулгыг хавсарган "МУЭХ"-нд өгсөн байх.
-"МУЭХ"-ноос
уламжлал болон зохиогддог уран бүтээлийн “Хавар” үзэсгэлэнд 2-оос
доошгүй удаа эсвэл “Оны шилдэг уран бүтээлүүд” үзэсгэлэнд 2-оос доошгүй
удаа оролцсон байх.
-Урлаг судлаач, шүүмжлэгч нар нь дүрслэх урлаг,
уран бүтээлийн тухай шүүмж, судлал бусад материалуудыг 2-3 удаа гаргаж
нийтийн хүртээл болгосон байх.
2. Шинээр гишүүнд элсэгчид нь
гишүүн элсүүлэх талаар "МУЭХ"-ны Тэргүүлэгчдийн Зөвлөлийн шийдвэр
гарснаас хойш 14 хоногийн дотор элсэлтийн хураамжтай танилцаж гишүүний
татварыг төлсөн байх.
(Шинээр гишүүнд элсэгч нь 2-р заалт
дээрх шаардлагуудыг биелүүлээгүй нөхцөлд "МУЭХ"-ны Тэргүүлэгчдийн
Зөвлөлийн хурлаас гаргасан гишүүнд элсүүлсэн шийдвэрийг хүчингүй
болсонд тооцно.)
Вэб хуудас: www.uma.mn