Dschingis khan, Chinngis khan, Tschingis chaan, Genghis khan, Чингис хаан
"Монголын нууц товчоо" Монгол зургийн аргаар Комик номын хэсгээс,
Зураач Э. Отгонбаяр
"
Бөртэ чоно, Börte Tschono, Bürt chon, Wulf, Wolfshaman, Schamanen, Schamanin, Schamaninnen, Böö, Бөө Удганbuu, shaman, Schamanen, Schamanin, Schamaninnen, Böö, Бөө Удган1. Мэнлиг эцэгМэнлиг эцэг, Боорчи, Мухулай гоо ван, Хорчи, Илугай, Жорчидай, Хунан Хубилай, ЗэлмэМэнлиг эцэг, Боорчи, Мухулай гоо ван, Хорчи, Илугай, Жорчидай, Хунан Хубилай, ЗэлмэМэнлиг эцэг, Боорчи, Мухулай гоо ван, Хорчи, Илугай, Жорчидай, Хунан Хубилай, Зэлмэmongolian ComicМэнлиг эцэг, Боорчи, Мухулай гоо ван, Хорчи, Илугай, Жорчидай, Хунан Хубилай, ЗэлмэМэнлиг эцэг, Боорчи, Мухулай гоо ван, Хорчи, Илугай, Жорчидай, Хунан Хубилай, ЗэлмэDie Geheime Geschichte der Mongolen als ComicМэнлиг эцэг, Боорчи, Мухулай гоо ван, Хорчи, Илугай, Жорчидай, Хунан Хубилай, ЗэлмэТугэ, Дэгэй, Толун, Үнгүр, Чүлгэдэй, Борохул, Шигихутуг, Хүчү, ХөхөчүТугэ, Дэгэй, Толун, Үнгүр, Чүлгэдэй, Борохул, Шигихутуг, Хүчү, ХөхөчүТугэ, Дэгэй, Толун, Үнгүр, Чүлгэдэй, Борохул, Шигихутуг, Хүчү, ХөхөчүТугэ, Дэгэй, Толун, Үнгүр, Чүлгэдэй, Борохул, Шигихутуг, Хүчү, Хөхөчүmongolisches Comicbuch über Dschingis KhanТугэ, Дэгэй, Толун, Үнгүр, Чүлгэдэй, Борохул, Шигихутуг, Хүчү, ХөхөчүХоргасун, Үсүн, Хуилдар, Шилүгэй, Жидай, Тахай, Цагаан гуа, Алаг, Сорхон-шараХоргасун, Үсүн, Хуилдар, Шилүгэй, Жидай, Тахай, Цагаан гуа, Алаг, Сорхон-шараХоргасун, Үсүн, Хуилдар, Шилүгэй, Жидай, Тахай, Цагаан гуа, Алаг, Сорхон-шараХоргасун, Үсүн, Хуилдар, Шилүгэй, Жидай, Тахай, Цагаан гуа, Алаг, Сорхон-шараХоргасун, Үсүн, Хуилдар, Шилүгэй, Жидай, Тахай, Цагаан гуа, Алаг, Сорхон-шараmongolian comic about Chinngis khanХоргасун, Үсүн, Хуилдар, Шилүгэй, Жидай, Тахай, Цагаан гуа, Алаг, Сорхон-шараmongolische Miniaturmalerei und ZeichnungenTakhai, Хоргасун, Үсүн, Хуилдар, Шилүгэй, Жидай, Тахай, Цагаан гуа, Алаг, Сорхон-шараTsagaan Gua, mongolian art, mongolische KunstХоргасун, Үсүн, Хуилдар, Шилүгэй, Жидай, Тахай, Цагаан гуа, Алаг, Сорхон-шараSorkhon Shara, Sorhon shar, Хоргасун, Үсүн, Хуилдар, Шилүгэй, Жидай, Тахай, Цагаан гуа, Алаг, Сорхон-шараБулугун, Харачар, Хөхөчос, Сүйхэтү, Наяа, Жунсо, Хучүгүр, Бала, ОронартайБулугун, Харачар, Хөхөчос, Сүйхэтү, Наяа, Жунсо, Хучүгүр, Бала, ОронартайMongolian Comic, Булугун, Харачар, Хөхөчос, Сүйхэтү, Наяа, Жунсо, ХучүгүрMongolart, Булугун, Харачар, Хөхөчос, Сүйхэтү, Наяа, Жунсо, Хучүгүр, Бала, ОронартайБулугун, Харачар, Хөхөчос, Сүйхэтү, Наяа, Жунсо, Хучүгүр, Бала, ОронартайMongol urlag, Mongolart, Mongolian art, Mongolische KunstБулугун, Харачар, Хөхөчос, Сүйхэтү, Наяа, Жунсо, Хучүгүр, Бала, ОронартайДайр, Мүгэ, Бужир, Мүнгүүр, Долоодай, Бөгэн, Худус, Марал, ЖибгэДайр, Мүгэ, Бужир, Мүнгүүр, Долоодай, Бөгэн, Худус, Марал, ЖибгэДайр, Мүгэ, Бужир, Мүнгүүр, Долоодай, Бөгэн, Худус, Марал, ЖибгэMongolian Comic, Mongolischer Comic, PaintingДайр, Мүгэ, Бужир, Мүнгүүр, Долоодай, Бөгэн, Худус, Марал, ЖибгэЮрүхан, Хөхө, Зэв, Удутай, Бала-чэрби, Хэтэ, Сүбээдэй, Мөнх, ХалжаЮрүхан, Хөхө, Зэв, Удутай, Бала-чэрби, Хэтэ, Сүбээдэй, Мөнх, ХалжаЮрүхан, Хөхө, Зэв, Удутай, Бала-чэрби, Хэтэ, Сүбээдэй, Мөнх, ХалжаMongol urlag, nomiin har zuragМонгол зургийн аргаар зурагдсан ном (Чингис хаанМонгол зургийн аргаар зурагдсан ном (Чингис хаанМонгол зургийн аргаар зурагдсан ном (Чингис хаан)
Монгол зургийн аргаар зурагдсан ном "Чингис хаан" Mongolian Comic about Chinngis khanМонгол зургийн аргаар зурагдсан ном (Чингис хаан) зурсан Э. ОтгонбаярМонгол зургийн аргаар зурагдсан ном (Чингис хаан) зурсан Э. ОтгонбаярМонгол зургийн аргаар зурагдсан ном (Чингис хаан) зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчооМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. Отгонбаяр, Mongolian Comic

"Монголын нууц товчоо" Монгол зургийн аргаар Комик номын хэсгээс,
Зураач Э. Отгонбаяр
"







Герман далбай, Deutsche Flage, Germany flag
otgo-art_facebook

Монголын Урлаг

Гүн ухааны доктор, профессор Г.Гэрэлбаатар 

Мөнх тэнгэр

Мөнх тэнгэрийн үндэс
Мөнх тэнгэрээс эх үндэстэй бөгөөд түүнээс үүдэн нийгмийн ухамсарын хэлбэр болон бүрэлдэн тогтож, хэвшин уламжлагдаж ирсэн шашин-философи, ёс суртахуун, эрх зүйн тогтолцоог бид Мөнх тэнгэризм хэмээн нэрлэх нь зүйтэй хэмээн үзлээ. Мөнх тэнгэризм бол Монголчуудын хүчирхэгжилт, сэргэн мандалтын оюуны гол хүчин зүйл нь болж байсан юм. “Монголын нууц товчоо”-ны нууц нь юунд орших вэ? Энэ бол гарцаагүй, эргэлзээгүй Чингис хааны тэнгэрлэг язгуур, мөнх тэнгэрийн хүчийг олсон эзэн хааны гайхамшигт ид шидийн нууцлал байлаа.

Мөнх тэнгэризм нь зөвхөн Монголд төдийгүй хүн төрөлхтний сэтгэхүйн ухамсарт тодорхой хэмжээнд нөлөөлж байсан гэдгийг би энд баримттай хэлж чадах байна.

XIII зуунаас XIV, XV зуун хүртэл дэлхийн олон оронд, бүр XVIII, XIX зуун хүртэл дэлхийн зарим оронд Монголын эзэнт гүрэн ноёрхож Мөнх тэнгэрийн үзэл номлолын нөлөөн доор ази европын тэдгээр улс орнууд оршиж байсан юм.

Өнөөдөр хэд хэдэн Монгол үндэстний улс орон оршин тогтнож, Их Монгол улсын гал голомтыг бадрааж, удам угсааг залгаж, Мөнх тэнгэрийн үзэл номлолын хүчинд хөгжин цэцэглэж байгаа билээ.

Нэгэнт алхан орсон шинэ мянганд Мөнх тэнгэрийн үзэл номлолыг улам төгс боловсронгуй болгож, бид бүхний ахуйн хэрэглээ болгох зайлшгүй шаардлага урган гарч байгаа юм.

Түүхэн шинэ нөхцөл байдалд Мөнх тэнгэрийн үзэл номлолыг зөвхөн Монгол үндэстний хүрээ хэвчээнд биш ертөнцийн зөв зам хуулийг олж таниагүй, ухамсарлаж мэдээгүй, амьдралын алтан жолоо болгож чадаагүй хямралдан байлдаж байгаа, жаргалдаа ташууран гэм нүгэл үйлдэж байгаа ард түмний энх амгалан, зол жаргалын төлөө Мөнх тэнгэрийн номлол сургаалыг хөгжүүлж түгээн дэлгэрүүлэх учиртай билээ.

Энэ бол Мөнх тэнгэрийн санаа бөгөөд Монголын их хаадын үе улиран баримталж ирсэн алтан хайрцагны бодлого юм.
Бид өөрчлөлт шинэчлэлтийн дараа буюу 1990-ээд оноос хойш Мөнх тэнгэрийг алхам дараатай системчлэн судалж тодорхой амжилтанд хүрсэн билээ. Харин 2004 оны зуны эхэн сар холбогдох салбарын эрдэмтэн мэргэдийн хамтын хүчин чармайлтаар Мөнх Тэнгэр Судлалын Дэлхийн Академи байгуулагдаж уг асуудлыг дагнан судлах болсноор судалгаа шинжилгээний үр дүн улам илүү үр өгөөжтэй болж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Энд бид Мөнх тэнгэрийн үзэл номлолыг шашин, гүн ухаан, ёс зүй, нийгэм –улс төр, эрх зүйн хүрээнд авч үзэхийг оролдсон болно. Тухайлбал:
XIII зууны эхэнд Монголчууд ертөнцийг хоёр эхлэлтэй гэж үзэж байсныг философид дуализм хэмээн нэрлэдэг. Тухайлбал: Монголчуудын ойлгож байснаар эр үүтгэл хэмээх эцэг тэнгэр бол ухамсрын шинжтэй, эм үүтгэл хэмээх эх газар бол материйн төлөвтэй ажээ. Монголчууд хүн нас барахыг өөд боллоо гэж хэлдэг, Чингис хааныг МНТ-д “тэнгэрт халив” гэсэн байдаг. Энэ бол Монгол хүний ухамсар, оюун ухаан, сүнс тэнгэрээс ирж түүнрүүгээ буцдаг гэсэн үзлийг баримтжуулж байгаа жишээ мөн. Мэдээж хүний махан бие бол газраас бүтэж түүндээ буцан шингэдэг билээ. Тийм ч учраас “үржилт эх газраа үхэж хэвтэх бие минь” гэсэн байдаг. Харин Чингис хааны философийн талаар хийсэн хамгийн том нээлт бол мөнх тэнгэрийг ухаарсанд оршиж байгаа юм. Энэ нь Монголыг нэгтгэх, дэлхийг байлдан дагуулах түүхэн үйл явдалтай шууд холбоотой байна. Дэлхий дахиныг нэгтгэн захирсан Чингис хааны төр эрх зүйн философийн үндэс бол мөнх тэнгэрийн "монотеист" номлол cypгаал болох юм. Өөрөөр хэлбэл тухайн үеээс эхлэн Монголчууд философийн монотеист чиглэлийг баримтлан хөгжүүлж ирсэн нь тодорхой байна. Мөнх тэнгэр бол матери ухамсар гэж хуваагдахгүй, нэгдсэн, туйлын, цорын ганц бүхний эхлэл ажуу.

Философийн энэ ухагдахууныг тайлбарласан нөхцөлд Чингис хааны шашны ухамсрыг ойлгоход нилээд дөхөм болдог. Чингис хаан бөөгийн шашинд өөрчлөлт хийн Мөнх тэнгэрийн шашныг үндэслэн байгуулжээ. Тэр ч байтугай Мөнх тэнгэрийн шашин дэлхийн дөрөв дэх монотеист шашин болон дэлгэрсэн болохыг энэ өгүүлэлд тодорхой авч үзнэ.

Монголчууд бол хүмүүнлэг энэрэнгүй үндэстэн мөн гэж үзэх ү
ндэс бий. Энэ хүмүүнлэг энэрэнгүй үзэл нь Чингис хааны их засаг хуулинд тусгалаа олжээ. Монголчууд хэзээ ч бусдыг зэрлэг хэрцгийгээр тамлан зовоож, эрэмдэг зэрэмдэг, тахир дутуу болгох, тоглоом шоглоом хийж алж талах бусармаг үйлдлийг хийж байгаагүй. Бусдыг хайрлах, энэрэх. өршөөж уучлах, дэмжиж тэтгэх, өөд нь татах зэрэг шудрага зарчмыг баримталж байлаа. Тухайн үеийн сурвалж зохиолыг уншиж судалж үзэхэд Монгол хүн дээрэм тонуул, худал хулгай, садар самуун, зүй бус аливаа үйлдэл хийсэн гэх тэмдэглэл огт харагддаггүй бөгөөд эрдэмтэн судлаачид Их Монгол улс болон түүний эзэнт гүрний үед нийгмийн эмх журам урьд өмнө байгаагүй сайн байсан тухай өгүүлдэг. Үнэн хэрэг, мөн чанартаа XIII зуунд дэлхий дахиныг өдөр гэрэлтэх наран, шөнө туяарах саран мэт соён гэгээрүүлж удирдан жолоодож байсан эрхэм дээд ёс зүйн үндэс нь мөнх тэнгэр байсан юм. Аливаа төрийг тогтуун барьж ард иргэдээ гар газар, хөл хөсөр жаргуулахад төрөөс баримтлах ёс зүйн номлол сургааль чухал үүрэгтэй ажээ. Энэ үүргийг Монголчуудын хувьд Мөнх тэнгэрийн шашны ёс зүй нэр төртэй, амжилттай гүйцэтгэж ирсэн амой.

Мөнх тэнгэрийн ёс зүйд мөнх тэнгэр оршиж байгаа учраас хүн заавал сайн байх ёстой гэж үзнэ. Тэр тусамаа хүний сэтгэлийн сайныг чухалчилна. Хэрвээ муу сэтгэл гаргавал тэнгэрт үл таалагдана. Сэттэлийг сайн сэтгэл, шударга сэтгэл, нэгэн үзүүрт сэтгэл хэмээн нарийвчлан хувааж үзнэ. Ёс зүйн дадал олох үндсэн арга бол хатуужихуй ажээ.

Мөн энд Чингис хааны байлдан дагууллын ёс зүйн үндэслэлийг авч үзвэл гаж бурууг гэсгээн цээрлүүлж дэлхий дахинд шудрага ёсыг тогтооход чиглэгдэж байв.

Ёс зүйн үзлийг ерөнхийд нь дүгнэж үзвэл үйлийн зорилгыг эрхэмлэсэн хүний сэтгэл зүйд гүнзгий орсон мөнх тэнгэрийн тааллын ёс зүй болой.

XIII зуунд Монголчууд:
     "Хоёр нар ургаваас худгийн ус хатюу,
      Хоёр хаан сууваас хамаг улсаа барьюу",
     "Тэнгэрийг улам гэгээн гэрэлтэй болгохын тулд
      Наран саран хоёр байдаг,
      Харин газар дээр хоёр хаан
      Яаж байж болох бэ"

хэмээн үзэж байснаас Монголчууд тухайн үед нэгдсэн төр, нэгэн удирдлагыг хүсэмжлэн зорьж байсныг ойлгож болно. Ийнхүү түүхэн нөхцөл байдал, нийгмийн захиалга, зайлшгүй шаардлагаас урган гарч Мөнх тэнгэрт тулгуурласан нийгэм улс төрийн номлол сургаалийг Чингис хаан боловсруулсан бөлгөө.

Мөнх тэнгэр бол цорын ганц эзэн тэнгэр, Чингис хаан өөрөө мөнх тэнгэрийн хүчийг олсон тэнгэрлэг хөвгүүн ажээ. Ийм учраас ард иргэд Чингис хааны удирдлагыг хүлээн зөвшөөрөхөөс өөр замгүй, ондоо сонголт үл оршимой. Ийнхүү Чингис хааны удирдлага нь жам ёсны эрх болж ард түмэнд хүрнэ.

Чингис хааныг хаан сууринд гарсны дараа түшмэд нь түүнийг хамаг бүгдийн хаан боллоо гэж хэлэхэд "Миний дээр малгай минь байна" гэж өгүүлээд, малгайгаа авч тавиад мөнх тэнгэрт мөргөсөн гэдэг. Чингис хаан:

    "Хүний үг худал буй
    Хүрсэн газар үнэн буй
    Дөхөм газар хол буй
    Төр мэдэх хүн үгүй буй"

гэх Гоо сэцний хариуд

    "Хаан хүний төр
     Харанхуйд үл төөрөгдюү
     Ханьдаа үл эндэгдюү
     Ганц сэтгэлээр яв
     Хэний ч зүг хэлбэрэхгүйгээр хатуужигтун"

гээд "Мөнх тэнгэрт залбирч түмэн иргэнийг оруулан сур" гэж Чингис хаан сургасан байлаа.

Мөнх тэнгэрийн шашны түүх
Монголчуудын шашны сэтгэлгээ нь олон мянган жилийн турш animism/сүнс буй гэх үзэл/, шаманизм/сүнстэй харьцах эртний сүсэг бишрэлийн хэлбэр буюу бөө мөргөл/, polytheism/ажил мэргэжлийн олон төрлийн бурхад буй болсон үе/, dualism/эцэг тэнгэр, эх газраа шүтэхүй-ийн үе шатыг туулсаар XIII зуунтай золгодог бөгөөд Монгол үндэстэн нэгдэж хүчирхэг төрт улс байгуулагдан дэлхийг байлдан дагуулсан зэрэг түүхэн үйл явдалтай нөхцөлдөн Монголчуудын шашны сэтгэлгээ оргилдоо хүрч мөнх тэнгэрийн monotheism болон бүрэлдэн тогтжээ.

Эртнээс эдүгээ хүртэл эрдэмтэн мэргэд сүнс хэмээгч хий ухаар юмыг олон талаас нь судалж иржээ. Тухайлбал: жин, хэмжээ, хэлбэр, чанар гэх мэт. Монголчууд мөн нэгэн адил хүнд сүнс байдаг гэж итгэж үнэмшсээр ирсэн бөлгөө. Монгол хар аман ярианд "сүнсээ гартал айлаа", "зүрхээ гартаа барьж явлаа" гэж хэлэлцдэг нь хүний биед махбодиос гадна сүнс оршиж буйг батлан өгүүлж байна. Монголчууд эрт дээр үеэс өвдөх, зүүдлэх, үхэх, төрөх зэрэг үйл явдлуудаас сүнс буй хэмээн ургуулан бодох болж, ийнхүү улмаар энэ сүнс гэгч зүйлээс айж цэрвэх, аль эсвэл бишрэн шүтсэнээр анх шашны сэтгэлгээ үүсч бий болжээ.

Аливаа улс үндэстний эртний шүтлэг бишрэл нь бүгд бөө мөргөл байлаа. Бөө мөргөлийг эрдэмтэд ´´шаманизм`` хэмээн нэрлэж зуршжээ. Бөө мөргөл эдүгээ хүртэл уламжлагдсан орны нэг бол Монгол улс бөлгөө. Энэ нь Монголчуудын нүүдлийн соёл иргэншилтэй ихээхэн холбоотой байна. Монгол бөө мөргөл нь өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Бөө болох, онгод босгох, бөөлөх, онгод орох гэх мэт нарийн зан үйл, хатуу дэг ёстой. Монгол бөө мөргөлийн хамгийн гол онцлог мөн чанар нь сүнс онгодтой харьцах зан үйл, үзэл сэтгэлгээнд оршино.

Бөө мөргөл бол Монголын уламжлалт шүтлэг бишрэлийн зөвхөн нэгэн хэлбэр, төрөл зүйл нь байлаа. Монголд бөө мөргөлөөс гадна шүтлэг бишрэлийн бие даасан олон хэлбэрүүд зэрэгцэн оршиж байдаг. Бөө мөргөл нь зарим нэг газар орон, тодорхой ястан угсаатны дунд уламжлагдаж ирсэн бол нийт Монгол даяар бөө удганаас төдийлөн хамааралгүй хүний үзэл ухамсарт нэвт шингэсэн, ардын зан үйлтэй нягт холбоотой шүтлэг бишрэлийн хэлбэр хөгжин цэцэглэж иржээ. Тухайлбал: Овоо тахилга, удган модны шүтлэг гэх мэг. Монголын нутагт эртнээс нааш Бурхан халдун уул, Богд хаан уул. Отгон тэнгэр уул, Алтай уул, Алтан овоо, Үхэрчин овоо гэх зэрэг тахилга шүтээнт алдарт уул овоонууд оршиж, нутгийн иргэд юу юунаас илүү сүсэглэн биширч, аливаа бүхнээ даатган залбирч, шашны зан үйлийг ардын зан үйлтэй хослуулан гүйцэтгэж байсан нь шашны ухамсар, сэтгэлгээний зохих хөгжлийн түвшинд хүрч чаджээ.

Түүнээс гадна Монголчуудын шашны сэтгэлгээнд фетишизм, магия, тотемизм, анимизм, бэлэг шүтлэг, өвөг дээдсийн шүтлэг, байгалийн шүтлэг, газар усны шүтлэг, тэнгэр эрхэсийн шүтлэг зэрэг шүтлэг бишрэлийн олон хэлбэр зэрэгцэн хөгжиж ирснийг тэмдэглэн хэлэх учиртай. Эдгээр шүтлэг бишрэл нь байгаль, цаг агаар, газар зүйн нөхцөл байдалтайгаа нөхцөлдөн нутаг нуга, овог аймгаараа өөр өөрийн өвөрмөц онцлогтой, бие даасан шүтлэг бишрэлийн төрөл зүйлүүдийг бий болгожээ. Жишээлвэл: Дарьгангад нуур ус, ой тайга цөөтөй хангай газар учраас тус нутагт Алтан овоо сүлд шүтээн нь болж овоо тахилга зонхилно. Харин Сэлэнгэд модны шүтлэг давамгайлж Удган модыг дээдийн шүтээн болгоно. Завханчууд мэдээж өвөл зунгүй цасан малгайтай, Фүжий уулаас дутахгүй сүрлэг сайхан, халзан бүргэд мэт идэрхэг Отгонтэнгэр ууланд сүсэглэн бишрэх нь ойлгомжтой. Тэгвэл ой тайгаа, уул ус хосолсон дархад нутаг нь ид шид, гайхамшигт зүйл, үлгэр домгийн орон байж, бөө мөргөл сонгодог утгаар хөгжсөн орон болжээ. Гурван голын уугуул нутагт Онон, Хэрлэн, Туул гурвыг “ээж” хэмээн гүн хүндэтгэл үзүүлж усны шүтлэг энэ ард түмний дотор чухал байрыг эзэлсээр ирвэй.

Шашны сэтгэлгээ ямагт хөгжин хувьсаж ирсэн түүхтэй бөлгөө. Тэр мэт хамаг Монголын хэмжээнд шашны ухамсар тасралтгүй дэвшил гарсаар XII зуун болоход үндэсний шашин төлөвшин бүрэлдэх хандлагатай болжээ. Тэр нь Монголчуудын шашны сэтгэлгээнд гарсан хоёр ишт үзэл буюу ``дуализм`` билээ.
Энэ дуализм хэмээх сэтгэлгээ аливаа улс үндэстэнд байсаар ирвэй. Тухайлбал: Хар аман ярианд эцэг эх, шашинд тэнгэр газар, философид ухамсар матери, арга билиг гэх хоёр үүтгэлийг авч хэлэлцдэг авай. Харин Монголчуудын хувьд XII зууны эхэн үед тэнгэр газрын хоёр язгуурт үзэл төгс боловсрогдож ардын ахуй амьдралаас төрийн үзэл номлолд хүртэл гүнзгий нэвтэрсэн байлаа. МНТ-д тэнгэр газрын тухай үргэлж дурдагдаж "эцэг тэнгэрийн ач, эх газрын ивээл", "тэнгэр газар хоёр эедэж Тэмүүжинг хаан болгох", "тэнгэр газрын заяаны цаг" хэмээн утга гүнзгий илэрхийлж байсан нь Монголчуудын шашин-философи сэтгэлгээ хөгжлийн тодорхой түвшинд хүрснийг харуулж буй явдал болой. Монголчуудын эцэг тэнгэр, эх газрын шүтлэг нь цэвэр байгалийн шүтлэг бишрэлд багтах бөгөөд "байгаль бол бурхан, бурхан бол байгаль " гэх пантеист сэтгэлгээ болох нь судалгаагаар нотлогдож амой.


Тэнгэр шүтлэг бол аливаа улс үндэстэнд түгээмэл оршсоор иржээ. Грек, Ром, Хятад, Энэтхэгийн шашинд эрт үедээ тэнгэр шүтлэг зонхилж байв. Энэ мэт тэнгэр шүтлэг хөгжсөн орны нэг бол Монгол болой. Монголчууд XIII зууны эхэн хүртэл тэнгэрийг хамгийн дээд бурхан болгон шүтэж байлаа. /Supreme God- zhi gao sheng. Yu huang da di he shang di: хамгийн дээд бурхан бол бусад бурхадын оройн дээд хэмээх утгыг илэрхийлнэ/.

Гэтэл Монголчуудын мөнх тэнгэр бол жирийн тэнгэр шүтлэгээс өөр ойлголт болох юм. Тэнгэр газрын чанад орших Мөнх тэнгэрийг Монголчууд ухааран шашны сэтгэлгээнд оруулж ирсэнээр хүн төрөлхтний оюуны соёлд хөгжил дэвшил болсон билээ. Мөнх тэнгэр бол аливаа бүхний эх үндэс, бүхнийг чадагч, бүтээгч, төгс төгөлдөр, цорын ганц бурхан хэмээн тахин шүтэгдэж байлаа. Мөнх тэнгэрийн шашин бий болсон явдал бол XIII зууны түүхэн нөхцөл байдалтай зайлшгүй холбоотой бөлгөө. Улс үндэстний нэгдэл, дэлхийн байлдан дагуулал нь Монголчууд хийгээд хүн төрөлхтнийг шашны үзэл ухамсарт нэгтгэн зангидаж, цорын ганц мөнх тэнгэр болон түүний хүчийг олсон эзэн Чингисийн номлол сургаал, бодлого чиглэлийг хэрэгжүүлэх явдал юу юунаас чухал болж байлаа. Тийм ч учраас Чингис хаан Монголын уламжлалт шашинд өөрчлөлт шинэчлэлт хийж Мөнх тэнгэрийн шашныг үүсгэн байгуулжээ. Мөнх тэнгэрийн шашин бол зөвхөн Монгол үндэстний төдийгүй Будда, Христ, Лалын шашинтай эн зэрэгцэхүйц даян дэлхийн шашин юм.

Бөө мөргөл ба мөнх тэнгэрийн шашин
Ер нь бүх юм хөдөлгөөнд оршиж уламжлагдан шинэчлэгдэж хувьсан өөрчлөгдөж байдаг жам хуультай. Тийм ч учраас Монгол бөө мөргөлийн хөрс суурин дээр Мөнх тэнгэрийн шашин уламжлагдан шинэчлэгдэж бий болжээ. Бөө мөргөл үгүйгээр Мөнх тэнгэрийн шашныг огт төсөөлөхийн аргагүй юм. Мөнх тэнгэрийн шашин нь бөө мөргөлөөс ихээхэн зүйлийг өвлөн авчээ. Мөнх тэнгэрийн шашин нь уламжлагдан шинэчлэгдсэн шашин учраас бөө мөргөлөөс дараах дэвшилттэй талыг агуулж баймой.

Тухайлбал: Бөө мөргөл Мөнх тэнгэрийн шашин хоёрт зарчмын ялгаа бий:

1. Бөө мөргөл бол овог аймгийн шүтлэг бишрэл, харин мөнх тэнгэр бол улс үндэстний шашин.
2. Бөө мөргөл бол орон нутгийн шүтлэг бишрэл, харин мөнх тэнгэр бол дэлхий нийтийн шашин.
3. Бөө мөргөл бол эртний шүтлэг бишрэл, харин мөнх тэнгэр бол харьцангуй залуу, орчин үеийн шашин.
4. Бөө мөргөл бол цэвэр байгалийн шүтлэг бишрэл, харин мөнх тэнгэр бол үүсмэл шашин.
5. Бөө мөргөл нь голдуу сүнс онгодтой харьцдаг бол Мөнх тэнгэрийн шашинд зөвхөн мөнх тэнгэр хэмээх бүтээгч бурхантай харьцдаг байна.
6. Бөө мөргөл нь ихэвчилн бөөлж сүнс онгодтойгоо харьцдаг бол Мөнх тэнгэрийн шашинд мөнх тэнгэртэйгээ залбирч сэтгэл оюунаараа харьцдаг.
7. Бөө мөргөл нь бөөлөхдөө биеийн физик хүчийг ашигладаг бол Мөнх тэнгэрийн шашин нь залбирахдаа оюун ухааны хүчийг илүү эрхэмлэдэг.
8. Бөө мөргөл нь ертөнцийг үзэх үзлийн хувьд ахуйн талаас ертөнцийг хүлээж авдаг бол Мөнх тэнгэрийн шашин нь философи талаас нь тайлбарладаг.
9. Бөө мөргөлд Монголчуудын гарал үүслийг тотемтой холбон үздэг бол Мөнх тэнгэрийн шашинд дээд тэнгэрээс язгууртай хэмээн номлодог.

Чингис хааны шашны өөрчлөлт
Мөнх тэнгэрийн шашны үүсэл, бүрэлдэл, хөгжилд чингис хааны гүйцэтгэсэн үүрэг их юм. 1203 онд мөнх тэнгэр хэмээх ухагдахууныг Чингис хаан анх удаа дурьдаж 1206 онд Их Монгол улс байгуулагдсаны сацуу Мөнх тэнгэрийн шашин улам нэг алхам дүрэмжин, төрөөс тусгаар сүм хийд болон төлөвшсөн бөгөөд Чингис хаан Мөнх тэнгэрийн шашныг Их Монгол улсын төрийн шашин болгон зарлажээ.

Чингис хаан бол шинийг санаачлагч, өөрчлөн байгуулагч билээ. Тэрээр Их Монгол улсыг байгуулж дэлхийг байлдан дагуулахдаа Монголын нийгэм болон хүн төрөлхтний амьдралд маш олон өөрчлөлт шинэчлэлтийг хийжээ. Энэ бүгдийн нэг нь шашны өөрчлөлт болой. Чингис хаан бөөгийн шашныг өөрчлөн Мөнх тэнгэрийн шашин болгосон билээ. Бөө мөргөл нь голдуу сүнс онгодтой харьцаж тэдний янз бүрийн хувилбарыг шүтэн биширдэг бол Мөнх тэнгэрийн шашин нь цорын ганц, бүтээгч мөнх тэнгэрийг номлосноор цоо шинэ зүйл болсон юм. Чингис хаан юуны өмнө эртнээс нааш төрийн хэрэгт үргэлж хутгалдаж ирсэн бөө мөргөлийг төрөөс тусгаарлах нь зүйтэй хэмээн үзэв. Үүний нэгэн томоохон жишээ бол “Тив тэнгэр” хэмээх Хөгчүү бөөг дарсан явдал байлаа. Мөн үүний зэрэгцээ Мөнх тэнгэрийн шашныг төрийн шашин болгон зарлаж Усун өвгөнд цагаан дээл өмсгөн цагаан морь унуулан “бэхи” цолд өргөмжлөн шашны тэргүүн болгосоноор илэрч байлаа. Чингис хааны өөрчлөлтийн гол агуулга нь бөө мөргөлийг хязгаарлах, шашныг төрөөс тусгаарлах, Мөнх тэнгэрийн шашныг төрийн шашин болгоход чиглэгдэж байлаа.

Төрийн шашны гол шинж бол нийгэм улс төрийн үзлийн үндэс, эх ундраа нь болж төрийн үзэл сурталд үйлчлэхэд орших хийгээд Мөнх тэнгэрийн шашин XIII, XIV зуунд энэ үүргээ амжилттай гүйцэтгэж байсан юм.

Дэлхийн бусад шашнаас ялгарах онцлог
Монголчуудын мөнх тэнгэр бол цорын ганц бүтээгч, бүхнийг чадагч, аливаа юмс үзэгдлийн анхдагч эхлэл, эх үүсвэр хэмээн үзэж дундад зууны үед өрнө дорнын улс түмний шашин- философитай уралдуулан олон мянган жилийн турш байлдан дагуулалтынхаа онолын үндэс, номлол сургаалиа болгож чадсанаараа еврей, христ, лалын дараа гарч ирсэн дэлхийн хэмжээны дөрөв дэх монотеист шашын болох юм.

Дэлхийн том шашин гэвэл Будда, Христ. Ислам гурвыг тооцдог, харин цорын ганц бурхныг шүтэн биширдэг монотеист шашин гэвэл Иудай, Христ, Ислам гуравыг ихэвчлэн нэрлэдэг билээ. Энэ гурван шашин гарал үүслийн хувьд нэгэн эх үндэстэй бөгөөд бие биенээсээ салбарлан гарч хожим нь бие даасан шашин болсон түүхтэй юм. Энэ гурван шашинд нийтлэг талууд байхаас гадна тархан дэлгэрсэн улс орнуудаасаа шалтгаалан өөр өөрийн гэсэн өвөрмц онцлогтой болсон бөлгөө. Эдгээр шашны хамгийн гол шинж нь бурхан бол цорын ганц байдаг, тухайлбал: Ехава, Ертөнцийн эзэн, Аллахаас өөр бурхан тэнгэр оршдаггүй гэж үзнэ. Ер нь аливаа шашныг судалж үзэхэд улс үндэстэн хүчирхэгжин нэгдэж, хүрээ нөлөөгөө тэлэхийн хирээр шашин шүтлэг нь түгэн дэлгэрч дэлхий нийтийн болдог жам хуультай байх бөлгөө. Ромын мандалтын үед христийн шашин европт хүчээ авч, Арабын нэгдлийн үед исламын шашин тухайн бүс нутагт түгэн дэлгэрчээ. Энэ мэт Монголчуудын нэгдэл, дэлхийг байлдан дагууллын үр дүнд мөнх тэнгэрийн шашин өрнө дорнын улс түмэнд ихээхэн нөлөөтөй болж байв. Бид Мөнх тэнгэрийн шашныг Иудай, Христ, Исламын дараа гарч ирсэн дэлхийн дөрөв дэхь монотеизм хэмээн үзэх үндэстэй болж байна.

Учир нь:
Нэгд, цорын ганц бурхныг номлосон.
Хоёрт, олон улст хүч нөлөөгөө тэлсэн.
Гуравт, олон зуун жил тасралтгүй уламжлагдаж ирснээр нь Монголчууд дэлхийд дөрөв дэхь монотеист шашныг үүсгэн байгуулсан хэмээн дүгнэж болмой.

"Түрүү ургасан чихнээс сүүлд гарсан эвэр хатуу" хэмээх зүйр цэцэн үгийг Монголчууд хэлэх дуртай байлугаа. Энэ мэт Мөнх тэнгэрийн шашин бүрэлдэн тогтсон нь цаг хугацааны хувьд хожуу тул бусад шашны алдаа дутагдлыг ялан давж чаджээ.

Тухайлбал:
1.  Цаг хугцааны хувьд даян дэлхийн шашны дотор хамгийн залуу шашин нь Мөнх тэнгэрийн шашин юм. Буддын шашин он тооллоос өмнө YI зуунд, Христын шашин он тооллын эхлэлээр, Исламын шашин он тооллын ҮI зуунд буй болсон бол Мөнх тэнгэрийн шашин XIII зуунд буй болжээ.
2.  Газар зүйн байршлын хувьд Буддын шашин энэтхэгийн хойгт үүсч, Хятад, Төвд, Япон, Солонгос болон зүүн өмнөд азийн улс оронд, жич Монголд түгэн дэлгэрсэн бол Христийн шашин бага азид үүсч IY зуунаас Ромын хаант улсын дэмжлэгийг авч чадсанаар европ тивийн зонхилох шашин болжээ. Исламын шашин арабын буланд үүсч бүхий л арабын ертөнцийг хамрах болов. Харин төв Азид Монголчуудын дунд үүсэн бий болж даян дэлхийд ихээхэн нөлөөтэй байсан шашин бол Мөнх тэнгэрийн шашин юм.
3. Угсаатны зүйн хувьд Аричууд, Сүмэрчүүд дэлхийн томоохон шашнуудыг үүсгэн уламжилж ирсэн бол Урал - Алтай хэлний үндэстэн, тухайлбал Монголчууд Мөнх тэнгэрийн шашныг үндслэжээ. Тийм ч учраас эрдэмтэн Muller.M, Wate нар шашны угсаатны зүйн ангилалдаа Монголчуудыг багтаан үзэж байлугаа.

Буддын шашин нь 2500 жилийн хугацаандаа олон оронд дэлгэрч олон урсгал чиглэлтэй болжээ. Хэдий тийм боловч Бурхан багшийн номлосон “дөрвөн үнэн” буддизмын аливаа урсгал чиглэлийн үндэс болдог хэвээр байх бөлгөө. Тэр дөрвөн үнэн юу вэ хэмээвээс зовлон үнэн, зовлонгийн шалтгаан үнэн, зовлонгоос гэтэлж гэгээрэх нь үнэн, зовлонгоос гэтэлж гэгээрэх арга зам нь үнэн хэмээсэн байдаг. Тийн аваас тэр зовлон хэмээгч нь төрөх, өтлөх. өвдөх, үхэх, өстөн дайсантайгаа уулзах, янаг амрагаасаа салах, хүсэл үл биелэх, таван хуран мэдрэхүйн зовлон зэргийг өгүүлдэг ажээ. Таван хуран мэдрэхүй нь хурьцаж тачаах, мэдрэх, хүртэх, санаж бодох, үйлдэх, ухаж мэдэхийн зовлон юм./бүх юм зовлон болбол нарт хорвоод хүн юуны төлөө, яаж амьдрах билээ?/

Харин Христийн шашин түүхэндээ Orthodoxin/Төвний/, Catholicism/Нийтийн/, Protestatitism/Тэрсүүд/ гэх гурван урсгалд хуваагдан харилцан бие биенээ шүүмжилж ирсэн бөгөөд Төвний шашин нь ертөнцийн эзэн бол цорын ганц эзэн тэнгэр, хүн бол төрөлхийн ялтай бөгөөд тэр ялыг ертөнцийн эзэний хөвгүүн Исүс загалмайд цовдлуулж алуулснаар тэр ялыг авч явсан, иймээс христэд итгэх хэрэгтэй гэж үнэн худал нь үл ялгагдах, итгэхэд бэрхтэй зүйлийг номлодог байна. Харин Нийтийн шашин нь эцэг, хүү, ариун сүнс гурвыг эрхэмлэн шүтэж сүм хийдийн хатуу дэг ёсыг барьдаг бол Тэрсүүд шашин нь зоригтой уламжлал шинэчлэлийг хийж чадсан чөлөөт байдлыг эрхэмлэсэн шашин ажээ.

Исламын шашин нь итгэл бишрэл/Iman/, үүрэг хариуцлага/Ibadat/, сайн үйл/Ihabah/ гурваас бүрэлдэж таван Rukun, зургаан итгэлийг эрхэмлэн үзнэ. Таван Rukun гэдэг нь shahadah гэх уншлага, salat буюу патаг гэх мөргөл, sawm гэх мацаг, zakat гэх өглөг, hajj гэх Кабад мөргөхийг өгүүлнэ. Зургаан итгэл нь Аллах бол цорын ганц эзэн тэнгэр, Мухамед бол аллахын элч, тэнгэрийн элчийн оршин ахуй, "Коран судар" бол аллахын зарлиг, хойт нас, эцсийн өдрийн шүүлт, ертөнцийн аливаа юмс үзэгдэл аллахын тогтоосон тааллаар болдог гэх номлолд итгэн үнэмших явдал ажээ. Энэ шашин шүтлэг бишрэлийг хэтэрхий туйлшруулсан хэмээн үзэх нь буй амой.

Тэгвэл, Монголчуудын шүтэж ирсэн Мөнх тэнгэрийн шашин нь хүний амьдралыг идвэхжүүлэх, хүний нөөц бололцоо, чадвар чадамжыг гүйцэд нээж, бүрэн төгс дайчлах, хүний өөртөө итгэх итгэл үнэмшилийг нэмэгдүүлж ирээдүйн амьдралыг гэгээнээр төсөөлхөд хүргэж “диваажин” гэгчийг бодит амьдралд цогцлон байгуулахыг зорьдогт оршино. Тийм ч учраас Чингис хаан:

     "Худалч муу хүний үгийг бүү ажиглан согтоосой
    Хурсан бүгдээр жигшээсэй
    Хутгалах дайсанд биеэ бүү тэвчээсэй
    Цэн шувуу мэт цэгээсэй
    Цэцэд мэргэдээ аван жаргаасай
    Чалцаа хүний үгийг бүү ажиглан согтоосой
    Чичлэх дайсанд зэргээр ороосой   
    Ангир шувуу мэт амаар авалцан
    Алиа муу хүний үгийг бүү ажиглан согтоосой
    Аливаа хүслээ ханалцан цэнгээсэй
    Алалдах дайсанд нэг нэгнээ бүү орхилцоосой
    Өлөн хутгуур мэт үгээр бүү авалцаасай
    Өсөх өтлөхөө аван жаргаасай"

хэмээн өгүүлсэн нь мөнх тэнгэрийн шашинд зовлонг бус жаргалыг номлож байсан нь тодорхой байна. Энэ бол мөнх тэнгэрийн шашны ёс зүйн үзлийн нэгэн онцлог мөн.

Монголын их хаадын байр суурь
Мөнх тэнгэрийн шашныг Чингис хаан үндэслэж даян дэлхийд түгээн дэлгэрүүлж байснаас гадна Их Монгол улс болон түүний эзэнт гүрний бусад их хаадууд цөм Мөнх тэнгэрийн шашныг уламжлан хөгжүүлэхэд анхаарал тавин ажиллаж байсан юм. Өнөөдөр бидэнд нэгэнт олдоод байгаа зарим нэгэн баримт сэлт дээр тулгуурлаж Монголын их хаадуудын шашны талаархи баримталж байсан байр суурь, үзэл бодлыг нь авч үзье.

1. 1246 оны 11 сарын 11 өдөр Гүюг хаан Ромын Папд илгээсэн бичигтээ "Ромын Пап та өөрийгөө христийн шашныг шүтэж ертөнцийн эзнийг хайрладаг хэмээн тодорхойлжээ. Гэтэл ертөнцийн эзэн өөрөө хүн төрөлхтөнд анхны ял нүгэлт сэтгэлийг бий болгосон байтлаа бас хайрлан өршөөнө гэгчийг та яаж мэдсэн юм бэ! Өөрөө ийм ойлголтой хүн бурхныг хэрхэн ухамсарлах билээ" хэмээн шүүмжлээд "Та Монголчуудыг христийн шашиндаа оруулахыг уриалжээ, харин наран мандахаас наран шингэх хүртэлх даян дэлхийг мөнх тэнгэрийн хүч ивээж байдаг. Мөнх тэнгэрийн таалалд эс нийцвээс хэн ч юу ч үл бүтээж чадна, та одоо иргэдийн хамт үнэнчээр дагаар орвоос зохино, эс тэгвээс мөнх тэнгэр мэдтүгэй" гэжээ. Энэ өгүүлбэрт тайлбар хийхгүй ч гэсэн утга санаа нь дэндүү тодорхой байгаа билээ.

2. 1254 онд Мөнх хаан Францын хаанд илгээсэн бичигтээ "Энэ бол мөнх тэнгэрийн зарлиг. Тэнгэр дээр цорын ганц бурхан мөнх тэнгэр, газар дээр цорын ганц эзэн түүний хөвгүүн Чингис хаан оршин байдаг. Морьдын туурай хүрч чадах даян дэлхийн өнцөг булан бүрт оршин суугчид та бүгд сайтар сонсож мэдтүгэй, мөнх тэнгэрээс Чингис хаанд уламжилсан зарлигийг Их Монгол улсын Мөнх хаан Франкын Луюс ван болон бусад ноёд язгууртан, лам хуврагт, мөн түүнчлэн Францын бүх ард иргэдэд зарлан тунхагласугай. Миний бие Их монгол улсын дээдийн дээд эзэн хаан учраас даян дэлхийн нийт ард иргэд хийгээд шүтлэгтэн олны цэнгэл жаргал, сайн сайхны тусын тулд мөнх тэнгэрийн засаг билгийг мэдүүлэхээр таны элчээр бичиг илгээв. Мөнх тэнгэрийн хүчинд даян дэлхийд энх хялбар тогтох тэр цагт сая биднийг ойлгох болмой" хэмээжээ. Үүнийг Мөнх тэнгэрийн шашны хамгийн ойлгомжтой тайлбар гэж үзэхээс өөр аргагүй билээ.


3. 1254 онд Мөнх хаан олон шашны чуулга уулзалтыг Монголын нийслэл Хархорин хотод зохион байгууллаа. Энэ үе болоход Монголчууд нэгэнт дэлхийн талыг байлдан дагуулж газар газрын янз бүрийн шашин шүтлэгтэн, үзэл сурталтан бүгд Монгол хэмээх нэгэн гэрийн дээвэр доор багталцах болсон эрин зуун үнэнхүү мөн байлаа. Тийм ч учраас олон шашны хоорондох зөрчил тэмцэл, маргаан мэтгэлцээн үе үе хурцтаж байсан бөгөөд бүгд л Монголчуудын нөмөр нөлөөнд орох, тус дэмийг авахыг чадах яадхаараа хичээцгээж байжээ. Энэ бол Монголчуудын ноёрхол хүчтэй, удирдлага зөв байсантай шууд холбоотой байснаас гадна Монголчуудын шашны талаар явуулж байсан бодлого, тэр тусмаа Мөнх тэнгэрийн номлол сургаал үнэмлэхүй дээд байсныг энэхүү шашны чуулган тодорхой харуулж байна. Энэ чуулганд Будда, Христ, Лал, Мань/Deyii-e-Manavi/. Зортости/ Deyn-e-Zartoshti/, Несторианс/Nestorians/ зэрэг дэлхийн бүх томоохон шашин хийгээд мөн бусад шашны төлөөлөгч, бас олон зуун сонирхогч оролцсон тухай Католик шашны санваартан Вилгельм Рубрук "Дорно дахинд жуулчилсан тэмдэглэл"-дээ бичжээ. Чуулганаар гол хэлэлцсэн зүйл нь бурхны оршихуй хийгээд теолологийн нэн ээдрээтэй, нарийн асуудлууд байлаа. Мэтгэлцээн маш ширүүн болж Францын шашин дэлгэрүүлэгч Вильгелм Рубрек болон буддын лам нар идэвхилэн оролцож Несторианс/Nestorians/ болон Лалын дуу хуур, архи сархадаар өндөрлөжээ. Монголчууд чуулган зохион байгуулагчын хувьд бүхий л үйл явцыг ажиглан тэмлэглэж байсан бөгөөд маргааш нь Мөнх хаан алсаас ирсэн эрхэм зочин Вилгельм Рубрукыг хүлээн авч уулзаад шашны талаар Монголчуудын баримталж байгаа байр сууриа тодорхойлжээ. Мөнх хаан хэлэхдээ: "Бидний Монголчууд цорын ганц мөнх тэнгэрийг шүтдэг, төрж үхэхийн заяа тавилан мөнх тэнгэрийн тааллаар болно, мөнх тэнгэр оршин буй тул хүн шудрага үнэн, муу сэтгэлгүй байх учиртай. Ертөнцийн эзэн та нарт Библи хэмээх ариун номыг хайралсан атал та нар мөрдлөг болгон дагахгүй байна, энэ мэт мөнх тэнгэр бидэнд мэргэ төлөгч нарыг хайрласан бөгөөд мэргэ төлөгч нар мөнх тэнгэрийн санааг уламжилдаг учир бидний зам мөр шулуун, амьдрал аз жаргалтай байна" гэжээ. 

Мөнх тэнгэрийг шүтэж байсан баримт
Мөнх тэнгэрийн шашныг шүтэж байсан баримт өнөөдөр бидэнд олноор олдож байна.
Ерөнхийд нь дараах хэдэн зүйлд ангилан үзэж болно:
    1. Монголын нууц товчоо
    2. Чингис хааны захиа зарлиг, засаг бичиг
    З. Монгол хэлний бусад сурвалж
    1. Харь хэлний сурвалж
    2. Төрийн албан бичиг
    3. Эд өлгийн зүйл/Хааны тамга/
    4. Гэрэгэ
    5. Хүн чулуу
    6. Гэрэлт хөшөө
    7. Ардын зан үйл
    8. Үндэстний ухамсар

"Монголын нууц товчоо"-д Чингис хаан мөнх тэнгэрийн шашныг үндэслэн хөгжүүлж Их монгол улсын төрийн шашин болгосон бөгөөд улмаар дэлхийд түгээж тархан дэлгэрсэн түүхэн үйл явдлыг он цагийн дэс дарааллаар тэмдэглэсэн байдаг билээ.

Гэвч "Монголын нууц товчоо"-д 1240 он хүртэлх үйл явдлыг тэмдэглэсэн байдаг учраас дараа дараачийн хаадын шүтлэг бишрэл, Монголчуудын төрийн шашны асуудлыг бусад эх сурвалжуудаас судалдаг билээ.

1920 онд Польшийн эрдэмтэн лам Крилл Каралевски Ватиканы архиваас Гүюг хаанаас 1246 онд Ромын пап Инносент IY -т илгээсэн Монгол улсын төрийн албан бичгийг илрүүлсэн байна. Урьд нь Плано Карпини "Монголчуудын түүх"- ийг уншиж уг түүхэнд өгүүлсэн үйл явдал болон Гүюг хаанаас Ромын папад бичиг илгээсэн тухайд итгэн үнэмшихэд бэрхтэй байсан бөгөөд Монголчууд Мөнх тэнгэрийн шашныг шүтдэг болохыг тодорхойлж христийн шашны алдааг заан гаргаж пап болон түүний улс үндэстнүүдийг Мөнх тэнгэрийн шашныг шүтэх хэрэгтэй гэж шаардаж байсан үйл явдалд гайхаж байсан юм.

Гэтэл өгүүлж буй энэхүү бичиг олдсоноороо Плано Карпини "Монголчуудын түүх"-д үйл явдал үнэн болохыг нотлох боллоо. Энэ бичгийг персээр бичиж дээр нь улаан шунхаар тамга дарсан байв.
Тамганы бичээс нь "Мөнх тэнгэрийн хүчинд Монголын далай хааны зарлиг ил болгон иргэнд хүрвээс биширтүгэй айтугай" гэсэн байдаг.
Бид тамганы үгийг задалж үзье. Гурван цогц ойлголт энэхүү төрийн тамганы цөөхөн хэдэн мөр үгэнд томьёологджээ. Тухайлбал: Мөнх тэнгэр - Далай хаан - Иргэн гэх.

Энд сав, шим ертөнцийн аливаа юмс үзэгдэл, үйл явдал болбоос мөнх тэнгэрийн санаа болон түүний тааллаар болж тогтоогдоно. Энэ нь хаан эзнээр дамжин эгэл жирийн ард иргэдэд хүрч биеллээ олдог, хэрвээ ард иргэд мөнх тэнгэрийн хүсэл зоригийг ойлгож түүнд хүчээ өгөн таалагдаж чадваас мөнх тэнгэр нь шууд болон хаан эзнээр дамжих зэргээр таалан соёрхоно гэсэн үзэл номлол тэр үед хүчтэй ноёлж байсныг харуулж байна.

Бид өнгөрсөнд "Мөнх тэнгэрийн шашны нэрийн учир" гэх өгүүлэлдээ мөнх тэнгэрийн хүчийг Мөнх тэнгэрийн шашин хэмээн ойлгож болох тухай дурьдаж байсан. Тухайлбал: "Шашин" гэдэг санскрит уг тухайн үеийн Монгол хэлний үгийн санд орж ирээгүй байсны дээр мөн тухайн үед шашныг бие даасан нийгмийн ухамсар хэмээн ялган салгаж үздэггүй, харин байх ёстой зүйл гэж үздэг байснаас шалтгаалан Их Монгол улсын үед "Шашин" хэмээн онцлон заах шаардлага байгаагүй, харин түүний бодит амьдралд өгч буй үнэмлэхүй их хүчийг нь онцлон бусдаас харьцуулшгүй аугаа учир "Мөнх тэнгэрийн хүч" хэмээн мөн чанраар нь тодорхойлон томъёолжээ. Өрнө дорнын улс гүрэнд дундад зуунд байтугай одоо ч гэсэн "Би христийг итгэгч", "бурхан буддад сүсэгтэй хүн" хэмээн ярих нь олон ажээ.

Тийм учраас бид Их Монгол улсын төрийн тамганы бичээсийг "Мөнх тэнгэрийн шашинт Монголын далай хааны зарлиг ил болгон иргэнд хүрвээс биширтүгэй айтугай" хэмээн ойлгож Мөнх тэнгэрийн шашны хамгийн гол баримт нотолгоо хэмээн үзэх нь зүйтэй билээ.

Төрийн албан бичгүүд:
1. Гүюг хааны бичиг - 1246 онд Их Монгол улсын Гүюг хаан,
Ромын папд илгээсэн төрийн албан бичиг.
2. Мөнх хааны бичиг - 1254 онд Их Монгол улсын Мөнх хаан,
Францын хаан Луис IX-т илгээсэн төрийн албан бичиг.
3. Аргун хааны бичиг I - Их Монгол улсын Ил эзэнт гүрний Аргун хаан, Францын хаан Филиппд илгээсэн төрийн албан бичиг.
4. Аргун хааны бичиг II - Их Монгол улсын Ил эзэнт гүрний Аргун хаанаас католик шашны пап Николас IY-т илгээсэн төрийн албан бичиг.
5. Хасан хааны бичиг - Их Монгол улсын Ил эзэнт гүрний Хасан хаанаас католик шашны пап Бонипас VIII-т илгээсэн төрийн албан бичиг.

Дээрхи төрийн албан бичгүүдээс дүгнэж үзэхэд: А. Францын хаан, Ромын папд Их Монгол улс түүний Ил эзэнт гүрнүүдийн их хаадаас илгээсэн төрийн албан бичгүүдэд төрийн албан ёсны үзэл баримтлалыг тусгасан нь эргэлзээгүй юм.

Мөнх тэнгэрийн шашин уламжлагдан шинэчлэгдсэн нь
Хубилай сэцэн хааныг Аригбөхөөс хаан суурь булаасан, Нийслэлээ Бээжинд нүүлгэсэн, Буддын шашныг дэмжсэн гэж хэд хэдэн зүйлд буруутгадаг боловч дорно дахиныг эзлэн сууж Монголын нэрийг дэлхийд гаргасан агуу хүчит, суу билигт их хаан билээ.

Хубилай хааны бас нэгэн гавьяа бол Мөнх тэнгэрийн шашныг өвлөн хөгжүүлж хэвшүүлж дүрэмжүүлэхэд ихээхэн анхаарал тавьж байсан явдал юм. Тэрээр дөрвөн цагийн хуримыг тогтоож дэлгэрэнгүйн 69 яамдыг томилжээ.

Энэ дөрвөн цагийн хурим болвоос:
”хаврын эцэс өгөөлжин луу сарын хорин нэгэнд Чингис хаан 99 гүүгээ уяж цагаан сацлаа цацсанаар хаврын цагаан сүргийн хуримыг тэр өдөр үйлдэх. Зуны дунд морин сарын арван зургаанаа ертөнцийн шүтээн дэлгэр их тоногийг тавьж, 99 цагаагчдын уураг үрсийг гаргасанаар зуны нуурын хуримыг тэр өдөр үйлдэх. Намрын эцэс нохой сарын арван хоёрт унаганы ногт шилбийг нь эвхснээр ногт шилбийн хуримыг тэр өдөр үйлдэх. Өвлийн дунд хулгана сарын гунан шинэдээр Чингис хаан мялагуудыг хийснээр өвлийн тасам тавих хуримын тэр өдөр үйлдэх” болой.

Дөрвөн цагийн хурим бол мөнх тэнгэрийг магтан алдаршуулах дөрвөн улирлын үндэсний баяр ёслол болох юм. Үндэсний баяр ёслол шашны зан үйлтэй уялдан үүсч бий болох нь олонтаа байдаг. Аливаа улс үндэстэн өөрийн гэсэн уламжлалт баяртай байдаг. Тэр баяр ёслол нь түүхэн дурсгалт үйл явдалтай шууд холбоотой байх бөгөөд тэр улс үндэстний зан үйл, шүтлэг бишрэл, ахуй амьдрал, үндэсний өвөрмөц сэтгэхүйгээс урган гарсан, энэ улс үндэстний эв нэгдэл, омгорхол бахархал, сэргэн мандлын бэлэг тэмдэг болж чадсан байх учиртай ажээ. Энэ үүргийг Монголчуудын хувьд Цагаан сүргийн их тайллага гүйцэтгэж иржээ.

Цагаан сүргийн их тайллагыг анх Чингис хаан 50 настай тэр жилээ Мөнх тэнгэрт зориулан үйлджээ. 1212 он бол Их Монгол улсын төр улс батжин бэхжиж, ард иргэд гар газар, хөл хөсөр жарган, найр наадам хийх, мөнх тэнгэртээ баярлан талархах, магтан алдаршуулах нэн тохиромжтой он жилүүд байсан гэдгийг түүх харуулна. Цагаан сүргийн их тайллагын хамгийн гол зан үйл бол мөнх тэнгэртээ 99 цагаагчин гүүний сүүг өргөх эсүгийн цацлага байдаг.

    "Элэнхийг мэдүүлсэн
    Эрхэт мөнх тэнгэрт
    99 цагаагчны сүүг
    Есөн ес цацнам
    Эерсэн эерсч
    Баярсан баярсаж
    Эгэл зарлигаа өгтүгэй
    Хан мөнх тэнгэрт
    99 цагаагчны сүүг
    Есөн ес цацнам
    Эерсэн эерсч
    Баярсан баярсаж
    Эгэл зарлигаа өгтүгэй"
хэмээн "99 цагаагчны сүүн цацлагын ерөөл"- ийг дууддаг байна.

Юан гүрэн мөхсний дараа Хятад, Төвдийн шашин шүтлэг, сургааль номлол, үзэл суртлаас Монголчууд бүрмөсөн ангижирч Их монгол улсын үеийн тэнгэрлэг байдлаа дахин сэргээж эхэлсэн юм. Монголчууд мөнх тэнгэртээ залбирч, эзэн Чингисээ дурсч, туг сүлдээрээ омог зоригоо бадрааж байлаа. Энэ үеийн мөнх тэнгэрийн шашныг Ерөнхийн шүтээн гэж нэрлэх бөгөөд Мөнх тэнгэрийн шашны хөгжлийн гурав дахь үе шат нь Ерөнхийн шүтээн бүрэлдсэн явдал болжээ.

Ерөнхийн шүтээн нь шашны хоёр утгыг агуулж баймой.
Нэг нь: Мөнх тэнгэр бол ер бүгдийн шүтээн.
Нөгөө нь: Мөнх тэнгэр, эзэн Чингис, туг сүлд гурвыг ерөнхийлөн шүтэхүйн нэр юм. 

XIY-XYII зууны Монголчууд Мөнх тэнгэрийг шүтэж байсан тухай товч авч үзэхэд:
1578 онд Түмэдийн Алтан хаан шарын шашин дэлгэрүүлэх хүртэл Монголчууд мөнх тэнгэрээ шүтэж байлаа. Монголчууд мөнх тэнгэрийн шашныг бүр нарийн дэг журамтай, төрийн хэмжээнд ер бүгдээр шүтэж байлугаа.

Сурвалж зохиолд тэмдэглэснийг үндсэлэвэл: Тогунтайш 1434 онд, Батмөнх даян хаан 1473 онд, Бодь-Алаг хаан 1519 онд, Дарисун Хүдэн хаан 1548 онд тус тус Ерөнхийн шүтээн-Найман цагаан гэрт мөргөж хаан цолоо тунхаглан авч байжээ.

Мөнх тэнгэрийн шашны сүм хийдийн уламжлал
Мөнх тэнгэрийн шашин бол Монголчуудын нэгдэл, сэргэн мандалтын оюуны гол хүчин байсан бөгөөд энэхүү номлол сургаал шашин шүтлэгийг төлөвшүүлэн бүрдүүлэхэд Чингис хаан чухал үүрэг гүйцэтгэжээ.

Их Монгол улсын төрийн шашны хэмжээнд үйлчилж байсан Мөнх тэнгэрийн шашин нь бүхэл бүтэн номлол сургаал, гүн ухааны системчилсэн ойлголттой байсан бөгөөд өөрийн гэсэн сүм хийдийн зохион байгуулалт, тогтсон зан үйл, ёс жаягтай байжээ.

XIII зуунд Чингис хаан тэргүүтэй нийгмийн дэвшилт сэтгэгчид мөнх тэнгэрийг нээн илрүүлсэн явдал бол Монголчуудын төдийгүй хүн төрөлхтний шинжлэх ухааны хөгжил, танин мэдэхүйн түүхэн дэх агуу их нээлт, асар том ололт амжилт байсан юм.

Гэтэл Их Монгол улс уналтад орж, Зүүн, Баруун, Ар, Өвөрт хуваагдан харийн ноёрхол, тэрсүүд үзэл суртал, гаднын шашин шүтлэгт автагдаж эхлэхийн хэрээр Монголын уламжлалт тэнгэрлэг шашин бууран доройтож, ардын зан үйл, орон нутгийн шүтлэг бишрэл болон хувирсан юм.


Тухайн үед хууль цааз тогтоон Мөнх тэнгэрийн шашныг төрөөс хүчтэй хорьсон боловч бүрэн устгаж чадаагүй юм. Түүний ул мөр Монгол улсын Хэрлэн голын эрэг дагуу газар, Өвөр Монголын Монь уулын өвөр, Баруун Монголын Алтай ууланд өнөө хүртэл уламжлагдан үлджээ. Тухайлбал: Өвөр Монгол дэхь Чингис хааны онгон хэмээгдэх ерөнхийн шүтээн найман цагаан гэр бол Мөнх тэнгэр, эзэн Чингис, туг сүлд гурваар теологийн цогц систем болгосон бүхэл бүтэн шашны хэлбэрт орсон Их Монгол улсын Лигдэн хутагт хааны төрийн шүтээний уламжлал болох юм.

    Найман цагаан гэрийн тухай:
    "Хаан эзэн энэрэн соёрхов
    Хасаг тэрэг хангирсан хөдлөв
    Хамаг улс баясгалант болов
    Хан их газраа тэнд хүргэв
    Хамгийн мөнх хүүр үүсч
    Хан зайсангуудын тулга болж
    Хамаг улсын шүтээн болоод
    Хамгийн мөнх гадсан
    Найман цагаан гэр болов за.
    Эзэн эндээс өчихүйд
    Бахархан зарлиг болсны шалтгаар
    Эдүгээ тугаар хасаг тэрэг
    Булаа хүртэл шигдэв
    Эн их улсад худал тунхаг өгч
    Өмссөн цамц, өргөө гэр
    Өрөөсөн оймсыг тэнд онхлов"

хэмээн найман цагаан гэрийн үүслийг "Алтан товч"-д өгүүлжээ. Тэр цагаас эхлэн найман цагаан гэр нь Чингис хааны шүтээний орд өргөө болсон бөлгөө.

Энэ найман цагаан гэр нь Чингис хааны цомцог ордон, Хулан хатны цагаан ордон, Гүрвэлжин хатны ордон, Өндгөн цагаан морины шүтээн. Бор өндрийн цагаан ордон, Хур садгийн цагаан ордон. Жолооны цагаан ордон, Шангын цагаан ордон зэрэг болой.

Товчоор ойлгоход найман цагаан гэр нь мөнх тэнгэр, эзэн Чингисийн шүтээний сүм болох юм. Найман цагаан гэрийг Ордос түмэн хадгалж ирсэн тухайд:

    "Дээр тэнгэрийн заяагаар төрсөн
    Тэнгэрлэг их нэрийг биедээ оршуулсан 
    Дэлхийн улсын төрийг авсан
    Тэнгэрлэг төрсөн Чингис хаан
    Суут тэнгэрийн заяат
    Суу заль ихт
    Сургаалгүй билэгт
    Солбилгүй засагт
    Суут төрсөн Чингис хаан."
    "Ертөнцийн дээд эзэн хатнаа
    Ер бүгдээр мөргөн суунам
    Ерөнхийн шүтээн болсон чамд
    Их соёрхлыг эрэн суунам.”
    “Тугуулих начны жигүүр болсон
    Тойрох тэрэгний мөөгөөг хадгалсан
    Жиргэх начны жигүүр болсон
    Жигэрэх хасгийн чүүг хадгалсан
    Тугуулих бүргэдийн хумсан болсон
    Довтлох барсын шүд болсон
    Эрхийдээ өмчит
    Өвчүндээ цөст
    Уул мэт сод цагаан гэрийг чинь
    Осолдолгүй хадгалсан
    Умарталгүй хүчээн өгсөн
    Нарт өдөр төрсөн
    Найман цагаан гэрийг хадгалсан
    Төрийн төв
    Түмний ах болсон
    Болд төмөр зүрхт
    Баатар Ордос түмэн түгээл"

хэмээн найман цагаан гэрийг Ордос түмэн хадгалж ирсэн түүхийг "Чингис хааны их алтан түгээл"-д тэмдэглсэн байдаг.

Мөн Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг Баруун хүрээ буюу Шанхын хийдэд Чингисийн онгон шүтээн гэж үеэс үед дамжуулан тахисаар ирсэн цагаан туг бол Халхын Автайсайн хааны шүтээн болох юм.

Мөн Хэрлэн мөрний эрэг Дорнод аймгийн Булган сумын Баян эрхит толгой буюу хуучнаар Сэцэн хан аймгийн Саруул гүнгийн хошуунд Тугийн сүм хэмээх эрт үеэс уламжилж ирсэн сүм нь Зүүн Монголын Мөнх тэнгэрийн шашны нэгэн хэлбэр юм. Бас Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг буюу хуучнаар Лу жанжин гүнгийн хошууны илжгэн халхчууд цагаан сүлдийг тахиж байжээ. Бас Дорноговь аймгийн нутгийн Сүлдэн хөх толгойд Чингис хааны сүлдийг сүмийн зохион байгуулалттайгаар тахиж ирсэн бөгөөд шашны зан үйлийг гүйцэтгэгчийг нь тугч хэмээн нэрлэдэг байв. Үүнээс гадна Говь-Алтай аймгийн Хантайширын нуруунд "Чингисийн онгон"- ыг үе улиран шүтэж иржээ.

Эдгээр "Чингис хааны онгон шүтээн", "Сүлдийн сүм", "Тугийн сүм" зэрэг нь Мөнх тэнгэрийн шашны нэгэн хувиран өөрчлөгдсөн хэлбэр юм.

Гэхдээ Мөнх тэнгэрийн шашны хамгийн төгс боловсорсон сүм хийдийн зохион байгуулалт бол ерөнхийн шүтээн найман цагаан гэр болох юм.

Түүнийг Хубилай сэцэн хаан "Арван буянт номны цагаан түүх"-дээ "Дөрвөн цагийн хурим болон сангийн түгээл тавих тогтоол" болгон хуульчлан тогтоожээ.

Түүнээс хойш олон зуун жилийн туршид маш хатуу дэг жаягтай мөрдөгдөж ирсэн юм. Энэ ерөнхийн шүтээний зохион байгуулалт болон зан үйл нь маш нарийн учир дараа тусгай сэдвээр өгүүлэх болно.

Эрт дээр үеэс Мөнх тэнгэр нь нүдэнд үл үзэгдэн гарт үл баригдах тул туг, сүлдийг түүний бэлэгдэл болгон шүтэж ирсэн байхаас гадна Чингис хааныг тэнгэрт хальсны хойно түүнийг Мөнх тэнгэрийн шашны үндэслэгч бөгөөд гол харилцагч байсных нь хувьд түүний сүнс онгодыг бурханчлан шүтэх болсныг дээрх сүмүүд бидэнд илтгэн харуулж байна.

Мөнх тэнгэрийн номлол сургаал
XIII зууны эхэнд Монголчууд ертөнцийг хоёр эхлэлтэй гэж үзэж байсныг философид дуализм хэмээн нэрлэдэг.

Тухайлбал: Монголчуудын ойлгож байснаар эр үүтгэл хэмээх эцэг тэнгэр бол ухамсарын шинжтэй, эм үүтгэл хэмээх эх газар бол материйн төлөвтэй ажээ. Монголчууд хүн нас барахыг өөд боллоо гэж хэлдэг, Чингис хааныг МНТ-д “тэнгэрт халив” гэсэн байдаг.

Энэ бол Монгол хүний ухамсар, оюун ухаан, сүнс тэнгэрээс ирж түүнрүүгээ буцдаг гэсэн үзлийг баримтжуулж байгаа жишээ мөн. Мэдээж хүний махан бие газраас бүтэж түүндээ буцан шингэдэг билээ. Тийм ч учраас “үржилт эх газраа үхэж хэвтэх бие минь” гэсэн байдаг. Харин Чингис хааны философийн талаар хийсэн хамгийн том нээлт бол мөнх тэнгэрийг ухаарсанд оршиж байгаа юм.

Энэ нь Монголыг нэгтгэх, дэлхийг байлдан дагуулах түүхэн үйл явдалтай шууд холбоотой байна. Дэлхий дахиныг нэгтгэн захирсан Чингис хааны төр эрх зүйн философийн үндэс бол мөнх тэнгэрийн монотеист номлол cypгаал болох юм.

Өөрөөр хэлбэл тухайн үеэс эхлэн Монголчууд философийн монотеист чиглэлийг баримтлан хөгжүүлж ирсэн нь тодорхой байна. Мөнх тэнгэр бол матери ухамсар гэж хуваагдахгүй, нэгдсэн, туйлын, цорын ганц бүхний эхлэл ажуу.

Монголчууд бол дээдийн дээд хүмүүнлэг энэрэнгүй үндэстэн билээ. Энэ хүмүүнлэг энэрэнгүй үзэл нь Чингис хааны их засаг хуулинд тусгалаа олжээ. Монголчууд хэзээ ч бусдыг зэрлэг хэрцгийгээр тамлан зовоож, эрэмдэг зэрэмдэг, тахир дутуу болгох, тоглоом шоглоом хийж алж талах бусармаг үйлдлийг хийж байгаагүй. Бусдыг хайрлах, энэрэх. өршөөж уучлах, дэмжиж тэтгэх, өөд нь татах зэрэг шудрага зарчмыг баримталж байлаа.

Тухайн үеийн сурвалж зохиолыг уншиж судалж үзэхэд Монгол хүн дээрэм тонуул, худал хулгай, садар самуун, зүй бус аливаа үйлдэл хийсэн гэх тэмдэглэл огт харагддаггүй бөгөөд эрдэмтэн судлаачид Их Монгол улс болон түүний эзэнт гүрний үед нийгмийн эмх журам урьд өмнө байгаагүй сайн байсан тухай өгүүлдэг.

Үнэн хэрэг, мөн чанартаа XIII зуунд дэлхий дахиныг өдөр гэрэлтэх наран, шөнө туяарах саран мэт соён гэгээрүүлж удирдан жолоодож байсан эрхэм дээд ёс зүйн үндэс нь мөнх тэнгэр байсан юм. Аливаа төрийг тогтуун барьж ард иргэдээ гар газар, хөл хөсөр жаргуулахад төрөөс баримтлах ёс зүйн номлол сургаал чухал үүрэгтэй ажээ. Энэ үүргийг Монголчуудын хувьд Мөнх тэнгэрийн шашны ёс зүй нэр төртэй, амжилттай гүйцэтгэж ирсэн амой.

Мөнх тэнгэрийн ёс зүйд мөнх тэнгэр оршиж байгаа учраас хүн заавал сайн байх ёстой гэж үзнэ. Тэр тусмаа хүний сэтгэлийн сайныг чухалчилна. Хэрвээ муу сэтгэл гаргавал тэнгэрт үл таалагдана. Сэттэлийг сайн сэтгэл, шударга сэтгэл, нэгэн үзүүрт сэтгэл хэмээн нарийвчлан хувааж үзнэ. Ёс зүйн дадал олох үндсэн арга бол хатуужихуй ажээ.

Мөн энд Чингис хааны байлдан дагууллын ёс зүйн үндэслэлийг авч үзвэл гаж бурууг гэсгээн цээрлүүлж дэлхий дахинд шуарга ёсыг тогтооход чиглэгдэж байв.

Ерөнхийд нь дүгнэж үзвэл үйлийн зорилгыг эрхэмлэсэн хүний сэтгэл зүйд гүнзгий орсон мөнх тэнгэрийн тааллын ёс зүй болой. XIII зуунд Монголчууд:

    "Хоёр нар ургаваас худгийн ус хатюу,
    Хоёр хаан сууваас хамаг улсаа барьюу",
    "Тэнгэрийг улам гэгээн гэрэлтэй болгохын тулд
    Наран саран хоёр байдаг,
    Харин газар дээр хоёр хаан
    Яаж байж болох вэ"

хэмээн үзэж байснаас Монголчууд тухайн үед нэгдсэн төр, нэгэн удирдлагыг хүсэмжлэн зорьж байсныг ойлгож болно. Ийнхүү түүхэн нөхцөл байдал, нийгмийн захиалга, зайлшгүй шаардлагаас урган гарч Мөнх тэнгэрт тулгуурласан нийгэм улс төрийн номлол сургаалийг Чингис хаан боловсруулсан бөлгөө.

Мөнх тэнгэр бол цорын ганц эзэн тэнгэр, Чингис хаан бол мөнх тэнгэрийн хүчийг олсон тэнгэрлэг хөвгүүн ажээ. Ийм учраас ард иргэд Чингис хааны удирдлагыг хүлээн зөвшөөрөхөөс өөр замгүй, ондоо сонголт үл оршмой. Ийнхүү Чингис хааны удирдлага нь жам ёсны эрх болж ард түмэнд хүрнэ.

Чингис хааныг хаан сууринд гарсны дараа түшмэд нь түүнийг хамаг бүгдийн хаан боллоо гэж хэлэхэд "Миний дээр малгай минь байна" гэж өгүүлээд, малгайгаа авч тавиад мөнх тэнгэрт мөргөсөн гэдэг. Чингис хаан

    "Хүний үг худал буй
    Хүрсэн газар үнэн буй
    Дөхөм газар хол буй
    Төр мэдэх хүн үгүй буй"

гэх Гоо сэцний хариуд
    "Хаан хүний төр
    Харанхуйд үл төөрөгдюү
    Ханьдаа үл эндэгдюү
    Ганц сэтгэлээр яв
    Хэний зүг хэлбэрэхүйгээ хатуужигтун" гээд
   "Мөнх тэнгэрт залбирч түмэн иргэнийг оруулан сур" гэж Чингис хаан сургасан байлаа.

Мөнх тэнгэртэй харилцах зан үйл
Шашин болгон өөрийн зан үйлийн элементтэй байдаг бөгөөд шашны зан үйл гэдэг нь шашны ухамсар ойлголт, сэтгэлгээний илрэх гадаад хэлбэр билээ.

Ийм учраас шашин судлалд шашны зан үйл чухал байрыг эзлэх бөгөөд шашны зан үйлийг ойлгож мэдсэнээрээ уг шашинд хэрхэн хандах  болон үнэлэн цэгнэх бололцоотой болдог.

Мөнх тэнгэрийн шашны зан үйл нь мэдээж Мөнх тэнгэр хэмээх бурхан оршиж байхыг ухамсарлаж, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр түүнтэй холбогдон гарч ирсэн юм.

Ийнхүү бид дараах 3 зүйл ангид авч үзэв.
Нэг. Мөнх тэнгэрт залбирах ёс Мөнх тэнгэрийн шашны зан үйл нь мэдээж Мөнх тэнгэр хэмээх бурхан оршиж байхыг ухамсарлаж, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр түүнтэй холбогдон гарч ирсэн юм. Ийнхүү бид дараах 3 зүйл ангид авч үзье.

Бид МНТ зэрэг сурвалж бичгийг судлаж үзэхэд "Мөнх тэнгэр чи мэд" гэсэн өгүүлбэр үргэлж тохиолддог нь хэдийгээр "чи" , "мэд" зэрэг гоёл чимэглэлгүй захиран тушаах үгсийг хэрэглэж байгаа боловч үнэн хэрэгтээ Мөнх тэнгэр хэмээх бурхантай ойр дотно байгаа санаа юм.Өөрөөр хэлбэл монголчууд Мөнх тэнгэр хэмээх бурхан оршиж байгаад огт эргэлзэхгүй байсан бөгөөд Мөнх тэнгэр бол хүний хувь тавиланг урьдчилан тогтоох учраас түүнд аливаа бүхнээ шууд даатгаж байгаа шашны сэтгэл зүйн үзэгдэл мөн билээ.

Энэхүү даатгалын хэлбэрээр монголчууд цаг хугацаа, орон зай, нөхцөл байдлыг харгалзалгүй хүссэн цаг, санасан үедээ Мөнх тэнтэртэй харьцаж байжээ.

Учир нь Мөнх тэнгэр бол түгээмэл оршихуй учраас үнэн сэтгэлээс хандагч хүн болгоны дуу хоолойг сонсдог буюу "тэнгэр түмэн нүдтэй" хэмээн монголчууд ойлгож байжээ. Өнөөдөр зарим нутгийн монголчууд юм л болбол "тэнгэр минь" гэж уулга алддаг нь Мөнх тэнгэрийн даатгасан улбаа мөн гэлтэй.

Монголчууд Мөнх тэнгэрт даатгахаас гадна хамгийн гол нь залбирах гэдэг зан үйл бий. Залбирахыг өчил өчих, цацал цацахын хамт үйлддэг байна.

Залбирах нь даатгахаас өөр ухагдахуун болой. Даатгах нь "даалгах", "найдах" гэсэн утгатай. Залбирах бол "заль", барих" гэ'сэн үг юм. Тэгвэл "Арван буянт номын цагаан түүх''-д, "Мөнх тэнгэрийн хүчинд их суу залийн ивээлээр" гэсэн байна.

Энэхүү нийлмэл бүтэцтэй өгүүлбэрийг задалж үзвэл Мөнх тэнгэрийн хүчинд юу ивээх вэ? гэвэл "их суу заль ивээнэ" гэсэн үг юм. Иймээс "заль барих" гэдэг нь мөнх тэнгэрээс ирэх тэрхүү "заль" гэдэг зүйлийг "олж авна" гэсэн утгатай болой.

Тэгэхлээр "цог зальтай хүн" гэвэл "физик гал утаатай хүн" гэсэн үг биш. Харин Мөнх тэнгэрт ивээгдэж ер бусын хүчийг агуулсан гэдэг далд санаа байгаа юм. Харин ажил төрөл, үйл мөр бүтэхгүй уруудаж байгаа хүн эрхбиш Мөнх тэнгэрт заль барьж өөрийгөө өөд нь татах шаардлагатай байдаг ажээ.

Мөнх тэнгэртэй холбоо тогтоож байгаа учраас монголчууд залбирахдаа хуучин уламжлалаар бол дээр газар гарч нар өөд хандан, малгайгаа авч, бүсээ тайлж, хүзүүндээ өлгөөд баруун гараар цээжээ дарах буюу бүсний хоёр үзүүрийг солин барьж сөгдөж суудаг байна.

Ийнхүү зөв байдалтай болсны дараа Мөнх тэнгэрт өчил өчинө. Өчил өчинө гэдэг нь аман өчиг гэсэн үг. Өөрөөр хэлбэл санасан бодсоноо хэлж даатгана гэсэн үг болой. Өчиг нь бас мэдүүлэг, магтаал зэргийн өнгө аяс агуулгатай байдаг.

Монголчуудын өнө эртнээс уламжлагдаж ирсэн их бага өчиг болон голомтын өчгүүд гэж бий.

Өчиг өгсний дараа цацал цацах нь идээний дээжээ Мөнх тэнгэрт өргөнө гэсэн үг болой. Тэгэхлээр мөнх тэнгэр нь хоол хүнсээр гачигдаж байгаа учраас идэх уух юм өргөж байна гэсэн үг биш. Харин хүндэтгэн дээдэлж, үнэнч шударга сэтгэлээ хүний ёсоор илтгэж буй явдал юм. Энэхүү зан үйл дэлхийн бүх шашинд түгээмэл байдаг.

Харин монголчуудын ялгагдах онцлог нь гүүний сүүг эрхэм дээд цацлын идээ болгодогт оршино. Өнөөдөр ч гэсэн малчин бүсгүйчүуд сүү цагааны дээжийг өдөр болгон дээш өргөдөг нь Мөнх тэнгэрийн шашны уламжлал мөн билээ.

Цацал цацаж дууссаны дараа есөнтөө сөгдөж мөргөдөг байна. Ийнхүү өчил, цацал, мөргөл зэрэг бол Мөнх тэнгэрийн шашинд залбирах бүхэл бүтэн үйл явц юм.

Чингис хаан цэрэг дайны том үйл явдлаас өмнө заавал Мөнх тэнгэрт залбирдаг байсан бөгөөд дээр гарч залбираад буцаж ирэхдээ Чингис хаан ер бусын суу зальтай болсон байдаг гэж зарим сурвалжид тэмдэглэсэн байдаг.

Залбирах бол бөө бөөлөхөөс тэс өөр ухагдахуун, бөөлнө гэдэг бол зөвхөн бөө мөргөлд байдаг бөгөөд бөө удган нар өөрийн бие махбодын хүч чадлаар сүнс онгодтой холбоо тогтоох болон ад чөтгөрийг зайлуулах үйлдэл хийдэг.

Харин залбирах бол тэнгэр бурхантай харилцах цэвэр оюуны үйл ажиллагаа бөгөөд хөгжингүй шашинд байдаг юм. Үүнээс бид бас Мөнх тэнгэрийн шашин бол бөө мөргөлөөс мөн чанар зарчмын ялгаатай болохыг мэдэж болно.

Хоёр. Мөнх тэнгэрийг магтан алдаршуулах ёс Монголчууд мөнх тэнгэрт зөвхөн даатгаж залбирдаг байсан биш харин Мөнх тэнгэр хэмээх цорын ганц үнэн сайн бурхан байгаад баярлаж, түүний ач тусад талархаж үе үе магтан дуулсаар ирсэн эрхэм уламжлалтай билээ.

Жил бүр цэцэг навч дэлгэрч, морь мал тэнхэрч, сүү цагаа гарч эхлэхэд нийт монгол даяар Мөнх тэнгэрээ магтан дуулах баяр наадмыг хийдэг байжээ. "Болор эрх"-д тэмдэглэснийг үндэслэвэл: "Чингис хаан 50 сүүдрийн цагаагчин хонин жил Хэрлэн нэрт мөрөнд нутаглан буйд эрдэнэ морины шим сүүний дээжийг эрхэт бурхан тэнгэрт залбиран мөргөөд үүнч сайтар тогтоож бүрэн энэхүү Монгол улсад хууль ёсон болгоё хэмээн зарлиг болоод" гэсэн байдаг. Үүнийг "Арван буянт номын түүх"-д "Чингис хаан ерэн есөн гүүгээ уяж, цагаан цацлаа цацсан" хэмээн давхар баталсан билээ.

Үүнээс үзэхэд Мөнх тэнгэрийн шашныг үндэслэгч Чингис хаан  1211 онд анх удаа Мөнх тэнгэрийг магтан алдаршуулах зан үйлийг их Монгол улсын хэмжээнд үйлдэж, цааш цаашдаа тасралтгүй тэмдэглэж байхыг хууль болгон зарласан ажээ. Мөн Хубилай хаан энэхүү ёслолыг "цагаан сүргийн хурим" хэмээн нэрлэж, бас Мөнх тэнгэрийг магтан алдаршуулж байхыг дахин нэг удаа төрийн хэмжээнд хуульчлан тогтоожээ.

Чингис хаан 1203 онд Мөнх тэнгэрийн ухагдахууныг дурьдаж 1211 онд мөнх тэнгэрийг магтан алдаршуулсан нь бас ч түүхэн үйл явдал болон шашны сэтгэл зүйтэй таарч байгаа нь санамсаргүй болсон хэрэг бишээ.

Товчоор авч үзэхэд: 1206 онд Чингис хаан суусан боловч дотоодын зөрчил тэмцэл хийгээд гадаадын аюул заналыг гүйцэд арилгаж чадаагүй байсан юм. Иймээс тухайн үедээ баяр наадам хийх бололцоо байгаагүй гэж дүгнэж болох юм. Баяр наадам хийсэн гэх баримт ч олдоогүй байна.

Энэ мэтчилэн Чингис хаан 1211 онд дэлхий дахинд энх амгаланг тогтоож, энэхүү ололт амжилтаа "Мөнх тэнгэрийн хүч" хэмээн үзэж Мөнх тэнгэрээ магтан алдаршуулж, баярлаж талархсанаа илэрхийлээд, монголчууд болон бүх хүн төрөлхтөнд улам илүү сайн сайхныг авчирч өгөхийг хүсэн гуйсан байдаг.

Тэгвэл сурвалжид тэмдэглэснийг үндэслэвэл: Чингис хаанаас эхлэн одоо хүртэл 800 жилийн туршид Мөнх тэнгэрийг магтан алдаршуулж ирсэн хамгийн том баяр ёслолыг хөх сарын хорин нэгэнд хийдэг байжээ.

Тухайлбал тус зууны жараад оныг хүртэл "цагаан сүргийн хуримыг" хийж байсныг үзвэл "3 сарын 21- ний тайллага нь анхандаа нэнтэр \хадаг\ өргөх, зул өргөх, хүж өргөх, гурван таваг өргөнө. Жэгэсү шингээнэ, шившлэгэн хонины магтаал, хонь шилгээлгэнэ. Жилэн дээр очиж цацлага цадна. Бага тайллага энэ болой. Их тайллага эхэлнэ. Анхандаа нэнтэр өргөх, зул өргөх, хүж өргөх, өтөг өргөх, хүж дуудна, хонх жингэнэнэ хатгуур өргөнө, голомт тахиж амуу түгээнэ, их өчиг өчинө, сархад өргөж арван хоёр дуу дуулна, цагууд тогтооно, дотрын өргөл түгээнэ, их тайллага төгсөв. Оройн бага тайллага, Зудай шингээж, амс өргөнө, өтөг өргөнө, хутга мялаана, даллага даллана, гурав хоног тогтооно"гэжээ.

Хуучин уламжлалаар бол 99 гүүний сүүг Мөнх тэнгэрт өргөх үйл явдал бол уг зан үйлийн хамгийн гол элемент нь байсан юм. Гэхдээ зөвхөн гүүний сүү өргөөд дуусчих биш бас өчиг өчиж, магтаал дуунуудыг дуулдаг байжээ.

Үүний дотор "Их монгол", "Бага монгол" зэрэг арван хоёр дуу болон бусад дуунуудыг дуулдаг байсан нь өнөөдөр бидэнд гайхшрал төрүүлж байгаа билээ.

Товчоор хэлэхэд: Христосын шашин ертөнцийн эзнээ магтан алдаршуулж дуу дуулдагтай төсөөтэй байсан авай.

Үүнд нэгэн зүйлийг тэмдэглэхэд: Монголын эрийн гурван наадам буюу үндэсний спорт ч гэсэн Мөнх тэнгэрийг магтан алдаршуулах зан үйлийн явцад төлөвшиж хөгжлөө олж байсан бололтой гэж бид үзэж байгаа юм. Мөн монголчууд нь Мөнх тэнгэрийг жилд нэг л удаа алдаршуулдаг төдий байгаагүй, харин улирал, сарын, өдрийи тахилгыг хийж, бас хаан орд суух зэрэг баяр ёслолд Мөнх тэнгэрийг ертөнц дахинаа алдаршуулж байсан бөгөөд их Монгол улсын хаад, ноёд, төрийн зүтгэлтэн, энгийн ардууд хүссэн цагтаа уламжлалт ёс жаягийн дагуу зохих зан үйлийг нь хийж, Мөнх тэнгэрээ магтан алдаршуулсаар иржээ.

Гурав. Ерөнхийн шүтээний ёс
Мөнх тэнгэрийн шашны сэтгэлгээний түүх бол нэгэнт 800 гаруй жил болж байгаа учраас зан үйл нь цаг хугацаа, нөхцөл байдлаа дагаж хувирч өерчлөгдсөөр ирсэн юм.

Монголчууд нь Чингис хааныг тэнгэрт хальсны дараа түүнийг Мөнх тэнгэрийн шашны үндэслэгч бөгөөд Мөнх тэнгэрийг ухаарч зөв арга барилаар харьцаж байсных нь хувьд Мөнх тэнгэртэй ямар нэг хэмжээгээр холбоотой байсан гэж үзэх болжээ.

Ийм учраас монголчууд Мөнх тэнгэртэй Чингис хаанаар дамжин харьцаж болно хэмээж бас нэгэн өвөрмөц шашны сэтгэлгээнд шилжсэн байдаг билээ. Үүний тод илрэл нь Чингисийн тахилга буюу "Алтан ордны тайллага" юм. "Алтан товч"-д “ ...Дээр тэнгэр эзэн Мөнх тэнгэр чи мэд. Дээд нь болсон зэн богд\Чингис\ чи мэд" гэж тэмдэглэснээс тодорхой ойлгож болно.

Жич: Монголчуудын шашны сэтгэлгээний бас нэгэн шинэ хэлбэрийн тоонд сүлд тахилга багтаж байна. Сурвалжид тэмдэглэснийг үндэслэвэл цагаан сүлд тэнгэрээс модны дээр бууж ирсэн бөгөөд түүнийг Мухулай морины мундаан дээр буулгаж монголчууд тахих болсон гэдэг, түүнээс хойш монголчууд тогтсон зан үйлийн дагуу сүлдийг тахиж ирсэн байна. Тэгэхээр монголчууд сүлдийг тэнгэрийн билгэдэл гэж шүтэж байсан нь эндээс тод харагдаж байна. Зарим эрдэмтэд сүлдийг ид шидтэй хэмээн монголчууд шүтэж ирсэн гэдэг нь үндэслэл муутай дүгнэлт юм.

Одоо хүртэл Монголын зарим угсаатнууд сүлд тахидаг хэвээрээ байна. Гэхдээ тэдний үзэж байгаагаар монголчууд сүлдийг нь биш харин Мөнх тэнгэрийг тахиж байгаа юм. Үүний учир гэвэл: Тэнгэр гэхлээр нүдэнд үзэгдэж, гарт баригдах зүйлгүй тул түүний билгэдэл болгон сүлдийг тахидаг шашны далд сэтгэлгээ мөн болой.
Сүлд бол Мөнх тэнгэрээс бууж ирсэн учраас өдөр, шөнө, жилийн 4 улиралд хөх тэнгэрийг бараалж байх учиртай. Ямар нэгэн гэр, байшин, хашаа саравчинд оруулж болдоггүй гэдгээс дээрх асуудал тодорхой болж байна.

Үүнээс үзэхэд манай монгол улс есөн хөлт цагаан сүлдээ төрийн ордонд байрлуулж байгаа нь уламжлалт ёс заншлыг зөрчсөн хэрэг болох юм. Гэвч монголчууд сүлд шүтээнээ төрийн хэмжээнд хадгалж бас үндэсний баяр наадам дээр сүлд залах ёслол үйлддэг нь сайшаалтай зүйл бөгөөд цаад утгаараа монголчууд бүгд Мөнх тэнгэрийн шүтлэгтэн болж таардаг нь нэн сонирхолтой авай.

Монголчууд "Төрийн минь сүлд өршөө" гэж залбирдаг. Гэтэл үүнийг манай зарим эрдэмтэд төрөө шүтдэг гэж тайлбарласан нь бас дэндүү гэнэн дүтнэлт гэхээс аргагүй.

Хэрвээ үүнийг нарийвчлан судлавал: Дээрх өгүүлбэрийн утга бол монголчууд төрөөс өршөөл хүсэж байгаа биш, харин сүлдээс өршөөл хүсэж байгаа хэрэг юм. Гэтэл монголчуудын уламжлалт шашны сэтгэлгээг үндэслэвэл: Сүлдний цаана нь Мөнх тэнгэр байдаг билээ.

Эдгээрээс дүгнэж үзэхэд: Монголчууд нь Мөнх тэнгэр, Эзэн Чингис, Сүлд гэсэн гурван хүчин зүйлийг шүтдэг байсан хэмээн үзэж болно. Гэвч энэ нь цорын ганц  бурхнаас  няцаж  гурван  бурхныг  хүлээн зөвшөөрч байгаа хэрэг огт биш.

Харин энэ гурвын харьцаа, харилцан хамаарлыг авч үзвэл: Сүлд нь Мөнх тэнгэрийн хүчийг агуулсан билэг тэмдэг, Эзэн Чингис нь Мөнх тэнгэрийн санааг уламжилж зарлигийг нь биелүүлэгч хэмээн шүтэн биширч байжээ.

Монголчуудын шашны сэтгэлгээ, соёл иргэншлийн түүхэнд  энэ гурвыг хамтатган  "Ерөнхийн шүтээн" хэмээн нэрлэсээр ирэв.

    "Алтан бичиг" дэх "Богд эзний сүлдний өчиг"-т
    "Ертөнцөд суут богд
    Есөн хөлт цагаан тугаа босгоод
    Ерөнхийн эзэн болсон Мөнх тэнгэрээс заяагаар үүдэж
    Монгол улсдаа сүлд болсон" гэж гардаг.

Ерөнхийн шүтээн нь Чингис хааныг тэнгэрт хальснаас хойш бий болсон бөгөөд  14-17 зууны үеүдэд монгол үндэстний шашин сэтгэлгээний гол цөм нь болж байсан нь хангалттай баримтаар нотлогдож байгаа юм. Мөн ерөнхийн шүтээний тухай тусгай ном товхимлууд гарч байсан тул ерөнхийн шүтээнтэй холбогдох зан үйлийг энд нэг бүрчлэн дурьдаагүй болохыг тэмдэглэе.

Ийнхүү монголчууд нь олон зуун жилийн туршид ерөнхийн шүтээнийг хүндэтгэх давтагдашгүй өвөрмөц зан үйлийг бүрдүүлж чадсан болохыг ухаарахаас гадна бас ч уг ажлыг гүнзгийрүүлэн судлах шаардлага шинээр тавигдаж байгааг ойлгож болно. Гэхдээ шашны зан үйл бол шашны сэтгэлгээний гадаад хэлбэр мөн тул зөвхөн шашны мөн чанарт дүгнэлт хийж болохгүй нь мэдээж билээ.

Харин дээрх зан үйлд тусгалаа олж байгаа монголчуудын шашны үзэл буюу "Мөнх тэнгэр" хэмээх бурханд итгэх итгэл бол монгол хүний оюун санаа, ухамсрын хөгжлийн дээд  төвшин  болох  бөгөөд  хүн төрөлхтний танин мэдэхүйн түүхэн дэх нэгэн аугаа их ололт амжилт мөн болохыг цохон тэмдэглэхэд таатай байна.

Мөнх тэнгэрийн шашны дархан дэлгэрсэн нь
    Чингис хаан:

        "Өндөр уулын хөтөл зорь
        Өргөн далайн олом зорь
        Хол хэмээн бүү цөх
        Явбаас хүрюү
        Хүнд хэмээн бүү цөх
        Өргөвөөс даагдюу".
        "Мөнх тэнгэрт ивээгдэн
        Үүдэн жолоо нэгдэж
        Ургахуйгаас шингэхүйд хүртэл
        Улс иргэнийг хурааж явж
        Энэ олон бус элэгтний
        Элгийг нэгтгэв за би
        Тун бус толгойтын
        Толгойг нэгэн болгов за би
        Сэтгэл муудаа уйдах тэд
        Ой муудаа чилэх тэд
        Ургууд минь та
        Ойндоо үл уйдан
        Сэтгэлдээ үл чилэн хатуужигтун"

хэмээж Мөнх тэнгэрийн хүчинд Солонгосын хойгоос Дуна мөрний эрэг хүртэл, Сибирийн уудам нутгаас Энэтхэгийн далай тултал Хятад, Солонгос, Орос, Унгар. Сир, Турк, Иран, Ирак, Энэтхэг, Ветьнам зэрэг таван өнгө дөрвөн харь улсыг нэгээс хоёр зуун жил, тэр ч байтугай зарим улс орныг XYIII, XIX зуун хүртэл эрхшээлдээ байлгаж удирдан жолоодож явахдаа мөнх тэнгэрийн хүчийг эс шүтсэн нь үгүй билээ. Мөнх тэнгэрийн номлол сургаалийг эс хэрэгжүүлсэн нь бас ч алга билээ.

Тийнхүү Чингис хааны залгамжилагчид Мөнх тэнгэрийн шашныг улам боловсронгуй болгоход анхаарал тавин ажиллаж байсан бөгөөд байлдан дагуулсан улс орондоо мөнх тэнгэрийн номлол сургаалийг ухуулан сурталчилж Мөнх тэнгэрийн шашны хөгжилд өөрсдийнхөө хувь нэмэрийг хандивласан байна.

Ийнхүү Мөнх тэнгэрийн шашин нь ази европын олон улс орнуудад Монголын эзэнт гүрнийг нуран унатал олон зуун жилийн турш нөлөөтэй байсан бөгөөд XYI зуунд шарын шашныг дэлгэрэх хүртэл Монголчуудын шашны ухамсар болсоор ирсэн юм.

Түүнээс хойш Монгол оронд шарын шашин 300 гаруй жил ноёрхож сүүлийн 100 орчим жил марксизм зонхилж байсан боловч Мөнх тэнгэрийн шашин эзэн хороонд ерөнхий шүтээний хэлбэрээр уламжлалгдан Монголын нийт ард түмэнд ардын зан үйлийн хэлбэрээр өнөөг хүртэл өвлөгдөж ирсэн түүхтэй билээ.

Шинэ зуун, шинэ мянганд Монголчууд Мөнх тэнгэрийн шашнаа сэргээн мандуулах зайлшгүй шаардлага, тулгамдсан асуудал болж байна.

© Доктор, профессор Г. Гэрэлбаатар ”МӨНХ ТЭНГЭРИЙН ҮНДЭС” номоос


Back

Монголын нууц товчоо Монгол зургийн аргаар, Э. Отгонбаяр (энэ ном 2 боть нийт 600 хуудастай)