Өнөөдөр сонин
2015 оны арванхоёрдугаар сарын 22
Penguins - Schicksal der Pinguine
Penguins - Schicksal der Pinguine

Монголын Урлаг

ЭКОЛОГИ - эко хүн

Монгол залуу 20.000 оцон шувуу "амилуулжээ"

- Лааны тос болсон оцон шувуудад зул өргөх ёстой -


Өнөөдөр сонины сэтгүүлч Ж.Эрдэнэцэцэг
(Өнөөдөр сонин, 2015 оны арванхоёрдугаар сарын 22)
mongolangligerman
Германд амьдарч, уран бүтээлээ туурвидаг зураач Э.Отгонбаяр дэлхийн дулаарлын эсрэг дуу хоолойгоо нэгтгэн 20.000 оцон шувууг бийр будгаар амилуулжээ. Уртаашаа ес, өндрөөрөө гурван метр хэмжээтэй том  хэмжээний бүтээлийнхээ талаар тэрбээр "Дэлхийн дулаарлын улмаас хүн төрөлхтөн аажмаар хайлан урсаж байна. Хүний буруутай үйл ажиллагаанаас болж амьтад байгаль маань хамгийн түрүүнд золиослогдон, үгүй болж байгаад сэтгэл эмзэглэдэг Өнгөрсөн тавдугаар сараас эхэлсэн эл бүтээлээ ерөнхийд нь гараас гаргасан. Энэ зургаа зурахаас өмнө би нилээд судалгаа хийсэн. Тэгээд би ийм юм хийе гэсэн юм биш, оцон шувуу намайг зурахад хүргэсэн гэж боддог.
Юу гэхээр, сүүлийн 200 жил оцон шувуу хэмээх амьтны тоо толгой нь тогтмол буурсаар ирсэн, дан хар өнгөөр илэрхийлэгдэх эмгэнэлтэй түүхтэй юм билээ. Өдгөө дэлхийн хэмжээнд хаан оцон шувууны 40 бүл бий гэсэн статсистик бий. Нэг бүл нь хэдэн зуугаас хэдэн мянган гишүүнтэй, тэгээд би 41 дэх бүлийг бий болгохыг зорьсон.
Хүн төрөлхтөн оцон шувууны өмнө үнэхээр нүгэлтэй юм билээ. Далайн хав, халим, далайн заан зэрэг амьтдыг бөөнөөр нь агнаж байсан 19-р зууны эхэн, дунд үеийг жинхэнэ аймшиг гэнэ. Дэлхийн 1, 2-р дайны үеийн эмгэнэлтэй бараг зүйрлэхээр. Тэр үед эхэндээ оцон шувууг амт муутай, арьс нь хэт хатуу гээд тоодоггүй байж л дээ. Гэтэл өөх нь царцдаггүй, лааны тос шиг их өвөрмөц байдгийг мэдээд хөөрхийсийг амьдаар нь түлш болгож эхэлсэн байдаг. Юу гэхээр хэдэн мянгаар нь алсан далайн хав, халим зэргийг ачсан онгоц нь асар их нүүрс хэрэглэхэд хүрч. Тэгээд зогссонгүй онгоцыг хөдөлгөж хүчрэхгүй болгожээ. Тэгэхээр нь зуухандаа амьд оцон шувуу хийчихээр гал сайн асахын зэрэгцээ түлшинд нь хэмнэлттэй байж л дээ. Өдөрт дунджаар 700 амьтныг тэгж зуухандаа өрдөж байсан тухай усан онгоцны ахмад, усан цэргүүд нь тэмэдэглэн үлдээжээ. "Оцон шувуу угаас их орилоо. Амьдаараа шатаж байхдаа 15 минут хэртэй аймшигтай орилж байгаад амь тавьдаг. Тэгэхээр дараагийнхыг нь зуух руу шиддэг байлаа" гэж бичсэн байдаг."

Энэ түүхийг бөөнөөр нь хөнөөсөн гэж үздэггүй юм байна. Үүнээс аймаар нь оцон шувууны тосыг лаанд ашиглах санааг нэг нөхөр бодож олжээ. Нэг шувуунаас 250 гр тос гаргаж авдаг байж. Ингэхдээ мөн л нөгөөх хөөрхийсийг амьдаар нь чарлуулж, чанаж, тосыг нь авдаг тогоо шиг юм хийсэн гэдэг. Ингээд өдөрт 15.000 амьтныг чанадаг байсан гэхээр энэ шувууны өмнө хүн төрлөхтөн өртэй байгаа биз. 4000-ын аминд хүрч байж нэг тонн тос авдаг. Тэр нь тухайн үедээ зөвхөн 18 фүнт стерлингээр үнэлэгддэг байж. Тэр лааны үйлдвэр 70 жил ажилласан гэхээр ямаргуу хэмжээний аллага үйлдсэн байх вэ. Амьтны эрх хамгаалагчдын тэмцлийн дүнд тийм харгислалыг зогсоож, үйлдвэрийг хаасан түүхтэй юм билээ. Оцон шувуу харанхуй Европыг гэрэлтүүлж, зулын гол болж байсан бодит түүх ийм. Тэгэхээр эл амьтныг хайрлахгүй, өмөөрөхгүй байх аргагүй. Ийм л сэтгэлээр бүтсэн зураг даа, миний "Антарктика панорама". Өнөөдөр (өчигдөр) УИХ-ын гишүүн С.Оюунтай уулзаж дэлхийн дулаарлын эсрэг болон урлагаар дамжуулан хэрхэн дуу хоолойгоо нэгтгэх талаар ярилцана.

Энэ бүх түүхийг уншиж байтал ард нэгэн чимээ гарахад би их цочиж айсан. Тэгээд өөрийгөө уйлж байгааг бас анзаарсан. Орондоо орж хэвтэхэд хүртэл хэд хоног чихүүдэстэй байсан. Гурван хоног дараалан хар дарж зүүдэлсэн. Үнэхээр өрөвдмөөр хэмээсэн юм.

otgo-art_facebook  www.facebook.com/OTGOArtist

Өнөөдөр сонин, 2015 оны арванхоёрдугаар сарын 22
http://mongolnews.mn/1rht        

work in progress: 
Antarctic Panorama Penguins 300 cm x 900 cm
acryl on canvas by OtGO 
 
Gallery-Studio OtGO -2 Berlin
Antarctic Panorama Penguins 300 cm x 900 cm
Antarctic Panorama Penguins 300 cm x 900 cm
acryl on canvas by OtGO
                                                                                         
 

Back