Ariane Sauer M.A. - Art History 

Ariane Sauer

https://arianesauerblog.wordpress.com

Mонголын Урлаг

Ariane Sauer (Арианэ Сауэр)

mongolischenglischdeutsch
Арианэ Сауэр нь урлагийн түүх, балар эртний болон эртний түүх улмаар Европын болон зүүн Азийн урлагийн түүхийг Хайдэлбергийн их сургууль мөн Саарландын их сургуульд суралцаж амжилттай төгсчээ.

Хайдэлберг дахь Зүүн Азийн Урлагийн Түүхийн Хүрээлэнд “Монголын эзэнт гүрэн” сэдэвт шалгалтанд зориулсан дээд семинарт оролцсоноос үндэслэн өөрийн хүсэл тэмүүлэл, Монголын урлаг, соёлын түүхийг маш их сонирхдог болж өөрийн бие даасан магистрын ажлын сэдвийг боловсруулсан юм.

Магистрын сэдэв:

"Өнөөгийн Монгол дахь Чингис Хаан-Культ уран бүтээлч Эршүүгийн Отгонбаярын Комик номын тусгалд"

Арианэ Сауэрын магистрын ажил
Герман Улс, Хайдэлбергийн их сургуулийн философийн тэнхим (2014)

Товчлол:
Монгол улс сүүлийн 25 жилд монголын түүх болон түүхэн дэх анхны их эзэн Чингис хааныг (1155-1227) эргэн судлах, шүтэх нь газар авчээ. Тэрээр 13 зууны эхэн үед тархай бутархай байсан нүүдэлчин овог отгийг нэгтгэж төв Азийн их эзэнт гүрнийг  байгуулсан юм. 1990 оныг хүртэл Зөвлөлт холбоот улсын нөлөөгөөр Чингис хаан болон түүнийг үзэх үзэл нь улс төр, соёлын хорионд хязгаарлагдсаар, харин өнөөгийн Монголд түүний нэр мөн хөрөг нь үндэсний онцлог дүр "identification figure" болоод байна. Тус магистрын ажилд монголын урлаг тэр тусмаа дүрслэх урлагт өнөөдрийн Чингис Хаан-Культ хэрхэн тусгалаа олж буйн жишээг олны танил зураач Э.Отгонбаярын  "Монголын нууц товчоо" комик номонд хэрхэн илэрхийлснээр судалсан байна. XX зууны түүхэн баримтанд тодорхойлсноор мөн уран зохиолын дурсгал болсон Монголын нууц товчооноос (1228-1240) эх аван Отгогийн комик зургийн номноос зарим зургийг ишлэн авч Иконография (iconography) хөрөг зураг зүй, хэлбэр, стилийн хувьд ялган, төрөлжүүлэхийн зэрэгцээ комик зургийг төрлийх нь хувьд судалжээ. Отгогийн комикт  дахь Чингис хааны дүрслэлийг харьцуулан үзэх үүднээс Белгийн уран бүтээлч Грифо, Францын Патрик Цотх нарын 1997 онд хэвлүүлсэн гурамсан комикыг судалгааны үндсэн жишээ болгон авч ашиглав.


Contact: sauer-art(at)gmx.de
https://arianesauerblog.wordpress.com