Antarctic
Panorama Penguins
by
OTGO acryl on canvas 300
cm x 900 cm 2015-2016
Молдов Улсын Үндэсний Урлагийн Төв Музей ОТГО АНТАРКТИКА ПАНОРАМА ОЦОН ШУВУУ нээлт: 2016.05.18 ОТГО Э.Отгонбаяр - бие даасан үзэсгэлэн MUZEUL
NAŢIONAL de ARTĂ al MOLDOVEI
Bulevardul
Ștefan cel Mare și Sfînt ,
Chișinău, Republik Moldau
www.mnam.md
MNAM, Secţia Relaţii Publice şi Expoziţii. Tel.: 022-24-13-12 ----------------------------------------------------------------------------------------
Otgonbayar
Ershuu: Antarktis Panorama
Хоморголон хядуулсан оцон шувуунд зориулсан дурсгал...
„Хүн
төрөлхтөн байгаль орчинтойгоо буруу харьцсанаас үүдэлтэй цаг агаарын
өөрчлөлтөөс болж ургамал амьтдын зарим нэгэн төрөл устан үгүй болж
цаашлаад хүн төрөлхтний оршин тогтнолд ч энэ бүхэн аюул заналхийлж
байна. Дэлхийн дулаарлын улмаас эхлээд мөс дараа нь хүн төрөлхтөн
аажмаар хайлан урсаж байна. Байгаль дэлхий сүйдэж буй бодит байдлыг
хараад мэдэрч явахад сэтгэл эмзэглэдэг. Үүний илэрхийлэл миний шинэ
уран бүтээл болох "Антарктика панорама" юм. Оцон шувууны хувь заяа их
сэтгэл хөдөлгөсөн, энэ амьтнаас бид өөрсдийгөө олж харж болно... Бид
энэ амьтны төлөө ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй! "Антарктика панорама"
бол их шүүмжлэлтэй мөн гунигтай бүтээл. Өнгө будаг, цас мөс оцон
шувуутайгаа уйлан, хайлан урсана.“
(Э.Отгонбаяр)
detail: Antarctic Panorama Penguins
Эршүүгийн Отгонбаяр 1981 оны нэгдүгээр сарын 18 нд Улаанбаатар хотод төржээ. Түүний зураг зурах авьяас нь эрт илэрч 15 настайдаа үзэсгэлэн
гаргаж, 1998 оноос 2001 онд уламжлалт Монгол Зураг суралцсаны дараа
зураач, сэргээн засварлагчаар удаа дараа судалгааны аялалыг хийж,
бурхан шашны сүм хийдүүдэд Бурханы зургийн нарийн ажиллагаатай
танилцан, миниатур зургийн техникийг судлан суралцаж явжээ. Тэрээр
2005 оноос хойш Берлин хотод амьдарч ажиллан улмаар 2007-2010 онд
Берлиний Урлагийн Их Сургуульд суралцаж 2010 онд Урлагийн Магистэр
зэрэг хамгаалсан. Түүний олон улсын үзэсгэлэнгийн гараа 2001 оноос
эхтэй. Отгоогийн уран бүтээлийг гурван хэсэгт үечлэн хувааж болно. Түүний урлагийн замналын эхний үе болох 600 орчим Бурханы зургууд , мөн Танка, эротик дүрслэлт миниатуруудын дараа хоёр даxь үе болох Монголын Нууц Товчоо -г Монгол зургийн арга барьлаар
бүтээжээ. Нийт 620 гаруй хуудастай 3000 орчим зурагтай хийгдсэн энэхүү
уран зохиол болон түүхийн чухал өвийг бүх насны хүмүүст сонирхолтой
энгийн хэлбэрээр хүргэхэд түүний зорилго оршино. "Хүн "
зургаар түүний уран бүтээлийн 3 дахь үеийн том хэмжээтэй
бүтээлүүд эхлэх бөгөөд энэ үеийн бүтээлүүдийг "Диваажин" ч гэж
өөрчлөн нэрлэж болно. "ХҮН" бол эхлэл төгсөлгүй үргэлжлэх 12.000 орчим
хүмүүс болон амьтдын хоорондоо сүлжилдсэн чичирхийлэлт бичил ертөнц юм.
Хүн болон амьтдыг нарийн чимхлүүр аргаар өөр өөрийн өвөрмөц төрх,
өнгөнөөс өнгөнд ууссан хөдөлгөөнд оруулснаар нэгдмэл зохиомж нь
байгальтайгаа нарийн уялдаа холбоотой монгол соёлыг тусган зохицжээ. Отгогийн
бүтээлээс уран зургийн хүчтэй хэллэг мөн хүн ба байгалийн хоорондын
яруу тансаг уялдаа болон хэний ч мэдэхгүй ертөнц мэдрэгдэнэ. Харин
одоо Отгогийн онгон тансаг диваажин мэт ертөнц аюулд өртөөд байна.
Түүний диваажингийн бүтээлүүд орхигдон сөнөсөн ертөнц болон хувирч,
аюулыг анхааруулсан зургийн ертөнц нь сүйрэл, гамшиг, гуниг зонхилсон
дэлхий болон өөрчлөгдөнө. Оцон шувуу бэлэгдлийн хэлбэрээр аюул
заналхийлэлд өртсөн амьтдын ертөнцийн элч төлөөлөгч болж байгаль
орчинтойгоо эе зохистой болгоомжтой харьцах, дэлхийн дулаарал болон
байгалийн бохирдлын эсрэг хандаж байгаа түүний дуу хоолой юм. „Өмнөд
туйлын оцон шувуу байгаа арлуудад мөс эрчтэй хайлж зарим нэг сүрэг оцон
шувууны бүл аль хэдийнээ 60 % цөөрсөн. Өмнөд туулийн зарим хэсэгт
дулаарлын процес өөр тивийн дулааралтай харьцуулахад 5 дахин хурдтай
явагдаж байна. Тэр ч бүү хэл 3000 метрийн гүнд дулаарал ажиглагдаж
байна„
Отгогийн "Антарктика панорама "
бол түүний сүүлийн үеийн бүтээлүүдийн гол ажлын нэг юм. Энэ зурганд нэг
сүрэг буюу 20.000 орчим оцон шувуунууд нэгэн цагт "хайлшгүй мөнх мөст"
гэгдэж байсан өмнөд туульд байгаагаар дүрслэгдсэн ба гурван метр өндөр
есөн метр урт дэлгэмэл панорама зураг нь 150x150 см хэмжээтэй 12
зурагнаас бүрдэнэ. Түүний нягт нарийн хэсэг бүртээ нарийн ажиллагаатай
урсгал давалгаа мэт хөдөлгөөнтэй ерөнхий зохиомжит урьдны бүтээлүүдтэй
харьцуулхад энэхүү "Антарктика панорама" зураг нь оцон шувууны өвөрмөц
амьдралын хэв маягт тулгуурлан тэдний нүүдэллэх байдал, сүргээрээ
хамтран амьдрах, үр удмаа үлдээн өсгөх онцлог шинжээс гадна аж
үйлдвэрийн хөгжлийн үеэс эхлэн хүмүүсийн хэрэглээний нэг болсноор олон
тоогоор хоморголон хөнөөгдөж байсан гашуун түүхийг судалснаа уран
бүтээлчийнхээ туршлага дадлага дээр түшиглэн нийгэмд хандан уриалгат
ажил болгосон байдаг. Бүтээлч ийм том хэмжээг сонгож авсан нь
энэ ажлын сэдэв ямар их ач холбогдолтой байгааг харуулж байна. Түүний
өмнө зурж байсан амьтны дүрсэлэлээс энэ удаагийн оцон шувууны дүрслэл
нь зөөлөн, уран сайханлаг болж тухайн шувууг хүмүүс мэт дүрсэлснээр
онцлогтой. Цас мөсөөр хучигдсан байгалийн шинж төрх нь цагаанаар, оцон
шувууны цагаан гэдсэн дээр туссан нарны шаргал туяа нь хоорондоо
импрессионизм маягийн байгалийн өнгөний элментүүд болон зохицжээ.
Уран бүтээлч өөрийн харууслаа бүтээлдээ дээрээс доош урссан цагаан
зураасуудаар илэрхийлж өгсөн нь торон хашаа хороо мэт эсвэл өнгө уйлж
буй байдлыг үүсгэнэ. Отго "Антарктика панорама" бүтээлээрээ
одоогийн нийгэмд хөндөгдөөд байгаа чухал сэдвийг бэлэгдлийн шинжээр,
урлагийн хэлээр дуу хоолой болгон илэрхийлж байна. Уран бүтээлчийн
маань бүтээлээ туурьвах онцлог болсон зураасан зураг, уран зураг,
өнгөний зохицлуудын нэгдэл болсон энэ бүтээлийг байгаль дэлхийгээ
хамгаалахын төлөө босгосон орчин үеийн хөшөө дурсгал гэж хэлж болно.
detail: Antarctic Panorama Penguins
ЭКОЛОГИ -
эко хүн
Монгол
залуу 20.000 оцон шувуу "амилуулжээ"
-
Лааны тос болсон оцон шувуудад зул өргөх ёстой -
Өнөөдөр сонины сэтгүүлч Ж.Эрдэнэцэцэг
(Өнөөдөр сонин, 2015 оны арванхоёрдугаар сарын 22)
Германд
амьдарч, уран бүтээлээ туурвидаг зураач Э.Отгонбаяр дэлхийн дулаарлын
эсрэг дуу хоолойгоо нэгтгэн 20.000 оцон шувууг бийр будгаар амилуулжээ.
Уртаашаа ес, өндрөөрөө гурван метр хэмжээтэй том хэмжээний
бүтээлийнхээ талаар тэрбээр "Дэлхийн дулаарлын улмаас хүн төрөлхтөн
аажмаар хайлан урсаж байна. Хүний буруутай үйл ажиллагаанаас болж
амьтад байгаль маань хамгийн түрүүнд золиослогдон, үгүй болж байгаад
сэтгэл эмзэглэдэг. Өнгөрсөн тавдугаар сараас эхэлсэн эл бүтээлээ
ерөнхийд нь гараас гаргасан. Энэ зургаа зурахаас өмнө би нилээд
судалгаа хийсэн. Тэгээд би ийм юм хийе гэсэн юм биш, оцон шувуу намайг
зурахад хүргэсэн гэж боддог.
detail: Antarctic Panorama Penguins
Юу
гэхээр, сүүлийн 200 жил оцон шувуу
хэмээх амьтны тоо толгой нь тогтмол буурсаар ирсэн, дан хар өнгөөр
илэрхийлэгдэх эмгэнэлтэй түүхтэй юм билээ. Өдгөө дэлхийн хэмжээнд хаан
оцон шувууны 40 бүл бий гэсэн статсистик бий. Нэг бүл нь хэдэн зуугаас
хэдэн мянган гишүүнтэй, тэгээд би 41 дэх бүлийг бий болгохыг зорьсон.
Хүн
төрөлхтөн оцон шувууны өмнө үнэхээр нүгэлтэй юм билээ. Далайн хав,
халим, далайн заан зэрэг амьтдыг бөөнөөр нь агнаж байсан 19-р зууны
эхэн, дунд үеийг жинхэнэ аймшиг гэнэ. Дэлхийн 1, 2-р дайны үеийн
эмгэнэлтэй бараг зүйрлэхээр. Тэр үед эхэндээ оцон шувууг амт муутай,
арьс нь хэт хатуу гээд тоодоггүй байж л дээ. Гэтэл өөх нь царцдаггүй,
лааны тос шиг их өвөрмөц байдгийг мэдээд хөөрхийсийг амьдаар нь түлш
болгож эхэлсэн байдаг. Юу гэхээр хэдэн мянгаар нь алсан далайн хав,
халим зэргийг ачсан онгоц нь асар их нүүрс хэрэглэхэд хүрч. Тэгээд
зогссонгүй онгоцыг хөдөлгөж хүчрэхгүй болгожээ. Тэгэхээр нь зуухандаа
амьд оцон шувуу хийчихээр гал сайн асахын зэрэгцээ түлшинд нь
хэмнэлттэй байж л дээ. Өдөрт дунджаар 700 амьтныг тэгж зуухандаа өрдөж
байсан тухай усан онгоцны ахмад, усан цэргүүд нь тэмэдэглэн үлдээжээ.
"Оцон шувуу угаас их орилоо. Амьдаараа шатаж байхдаа 15 минут хэртэй
аймшигтай орилж байгаад амь тавьдаг. Тэгэхээр дараагийнхыг нь зуух руу
шиддэг байлаа" гэж бичсэн байдаг."
Энэ түүхийг бөөнөөр нь
хөнөөсөн гэж үздэггүй юм байна. Үүнээс аймаар нь оцон шувууны тосыг
лаанд ашиглах санааг нэг нөхөр бодож олжээ. Нэг шувуунаас 250 гр тос
гаргаж авдаг байж. Ингэхдээ мөн л нөгөөх хөөрхийсийг амьдаар нь
чарлуулж, чанаж, тосыг нь авдаг тогоо шиг юм хийсэн гэдэг. Ингээд өдөрт
15.000 амьтныг чанадаг байсан гэхээр энэ шувууны өмнө хүн төрлөхтөн
өртэй байгаа биз. 4000-ын аминд хүрч байж нэг тонн тос авдаг. Тэр нь
тухайн үедээ зөвхөн 18 фүнт стерлингээр үнэлэгддэг байж. Тэр лааны
үйлдвэр 70 жил ажилласан гэхээр ямар х уу хэмжээний аллага үйлдсэн байх
вэ. Амьтны эрх хамгаалагчдын тэмцлийн дүнд тийм харгислалыг зогсоож,
үйлдвэрийг хаасан түүхтэй юм билээ. Оцон шувуу харанхуй Европыг
гэрэлтүүлж, зулын гол болж байсан бодит түүх ийм. Тэгэхээр эл амьтныг
хайрлахгүй, өмөөрөхгүй байх аргагүй. Ийм л сэтгэлээр бүтсэн зураг даа,
миний "Антарктика панорама". Өнөөдөр (өчигдөр) УИХ-ын гишүүн С.Оюунтай
уулзаж дэлхийн дулаарлын эсрэг болон урлагаар дамжуулан хэрхэн дуу
хоолойгоо нэгтгэх талаар ярилцана.
detail: Antarctic Panorama Penguins
Энэ
бүх түүхийг уншиж байтал
ард нэгэн чимээ гарахад би их цочиж айсан. Тэгээд өөрийгөө уйлж байгааг
бас анзаарсан. Орондоо орж хэвтэхэд хүртэл хэд хоног чихүүдэстэй
байсан. Гурван хоног дараалан хар дарж зүүдэлсэн. Үнэхээр өрөвдмөөр
хэмээсэн юм.
Өнөөдөр сонин, 2015 оны арванхоёрдугаар сарын
22
http://mongolnews.mn/1rht
detail: Antarctic Panorama Penguins
detail: Antarctic Panorama Penguins Gallery
Studio OTGO II Berlin - Video work in progress:
VIDEO
Gallery
Studio OTGO II Berlin - Video work
in progress:
VIDEO
Gallery
Studio OTGO II Berlin
detail: Antarctic Panorama Penguins