Удиртгал
1-р бүлэг
Тэмүжиний уг гарал ба бага насны уе
2-р бүлэг
Чингисийн идэр нас
3-р бүлэг
Мэргидийг сөнөөсөн ба Тэмүжинд Чингис хаан цол өргөмжилсөн нь
4-р бүлэг
Жамуха ба тайчуудтай тэмцсэн нь
5-р бүлэг
Татаарыг сөнөөсөн ба Ван хантай эвдэрсэн нь
6-р бүлэг
Хэрэйд улсын мөхсөн нь
7-р бүлэг
Ван хан сөнөсөн нь
8-р бүлэг
Хүчүлүгийн дүтаасан ба Жамухын дарагдсан нь
9-р бүлэг
Шадар хишигтэн цэргийг байгуулсан нь
10-р бүлэг
Уйгур ба ойн иргэдийг эзэлсэн нь
11-р бүлэг
Хятад, Тангуд, Сартаул, Багдад ба Оросыг эзэлсэн нь
12-р бүлэг
Чингис хаан нас барсан ба Өгэдэй хаан болсон нь

Dschingis khan, Chinngis khan, Tschingis chaan, Genghis khan, Чингис хаан
"Монголын нууц товчоо" Монгол зургийн аргаар Комик номын хэсгээс,
Зураач Э. Отгонбаяр
"
Бөртэ чоно, Börte Tschono, Bürt chon, Wulf, Wolfshaman, Schamanen, Schamanin, Schamaninnen, Böö, Бөө Удганbuu, shaman, Schamanen, Schamanin, Schamaninnen, Böö, Бөө УдганМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчооМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. Отгонбаяр, Mongolian Comic


"Монголын нууц товчоо" Монгол зургийн аргаар Комик номын хэсгээс,
Зураач Э. Отгонбаяр
"
otgo-art_facebook

Монголын Урлаг

Монголын нууц товчоо

Хэрэйд улсын мөхсөн нь
170. Түүнийг сонсоод Чингис хаан Бадай Хишилиг хоёрын үгийг итгэж, мөн шөнө шадар байсан итгэлт нөхдөд мэдэгдээд, юм хүмээ орхиж, хөнгөвчлөн мордов. Мау өндрийн хярд гарч явахад хойноо урианханы Зэлмээг цагдах харуул болгон тавив. Тэгж явсаар маргаашийн өдөр наран хэлбийхэд Хархалзан элээт хүрч үдлэн буув. Тэнд үдэлж байтал, Алдчидайн агтагч Чихитай Ядир хоёр сайхан бэлчээрт агтаа адуулж яваад Мау өндрийн өврөөр Улаан бургадыг дайран ирж яваа дайсны тоосыг үзэж, агтаа яаравчлан хөөж ирсэнд ажиглан харвал, үнээр Мау өндрийн өврөөр Улаан Бургад гэдэг газарт тоос гарч байна. чингис хаан, тэр тоосыг үзэж, Ван хан нэхэж айсуй гэж агт морьдыг бариулж ачаалан хөдлөв. Хэрэв тэр тоосыг урьдаас үзээгүй бол гэнэдэж болох билээ. Тэр цагт Ван хантай Жамуха ирж явсан ажээ. Ван хан, Жамухаас асууруун: "Тэмүжин хөвүүнд бидэнтэй байлдаж чадмаар ямар хүмүүс байна?" гэвэл, Жамуха өгүүлрүүн: "Урууд, мангууд нар түүнийг дагаж байгаа. Бодвол тэд байлдах биз.

        Тойрч ирээд
        Довтлон буудан
        Ташаалдаж ирээд
        Даран ордог
        Бараан алаг тугийг
        Барьж явдаг
        Бачит тэдгээр иргэн
        Бага наснаас эхлэн
        Байлдаж мэргэжсэн тул
        Ван хан та
        Баахан болгоомжилбол зүйтэй" гэжээ.

Тэр үгийг сонсоод Ван хан өгүүлрүүн: "Тийм бол бид анханд Хадагиар толгойлуулан, Жүрхиний баатруудыг оруулъя. Түүний хойноос түмэн түбэгэний Ачиг-Ширүнг оруулъя. Түүний хойноос Олан дунгайдын баатруудыг оруулъя. Түүний хойноос Ван ханы мянган торгон цэргийг удирдан Хориширэмүн тайж довтолтугай. Түүний хойноос бидний их гол хүчин оръё" гэв. Бас ван хан өгүүлрүүн: "Жамуха дүү чи бидний бүх цэргийг зас (захирагтун)" гэвэл, Жамуха, олноос онцгой гарч нөхдөдөө өгүүлрүүн: "Ван хан, бүх цэргээ намайг захир гэж байна. Би Тэмүжин андтай байлдан ядаж байхад намайг харин цэргээ захир гэнэ. Үзвэл, Ван хан, надаас хэтрэхгүй дорой бөгөөд түр нөхөрлөх хүн байна. Тэмүжин андад хэл оруулъя. Анд хатуужтугай" гэж Жамуха, Чингис хаанд эчнээгээр (далдуур) хүн явуулж хэлүүлсэн нь: "Ван хан, надаас асуув. "Тэмүжин хөвүүнд бидэнтэй байлдах ямар хүн бий?" гэж асуувал, би: "Уруул Мангуд тэргүүтэй хэцүү баатрууд бий" гэж хэлбэл, Ван хан Жүрхиний баатруудыг манлай болгож томилов. Түүний хойноос Түмэн Түбэгэний Ачиг-Ширүнг томилов. [Түүний хойноос] Олан дунгайдыг томилов. Түүний хойноос Ван ханы мяган торгон цэргийн ноён Хориширэмүн тайжийг томилов. Түүний хойноос Ван хан, их гол цэргээ авч орно гэнэ. Бас Ван ханы хэлсэн нь: "Жамуха дүү, эдгээр бүх цэргийг захир" гэж надад итгэж хэлнэ. Үүнээс үзвэл, [энэ Ван хан] хялбархан нөхөр ажээ. Цэргүүдээ өөрөө захирч үл чадна. Би Тэмүжин андтай урьд байлдахад давдаггүй билээ. Гэтэл Ван хан, надаас дорой хүн байна. [Иймийн тул] Анд чи бүү ай. Хатууж" гэж илгэжээ.

171. Энэ мэдээг сонсоод, Чингис хаан өгүлрүүн: "Уруудын Жорчидай авга чи юу гэж бодно? Чамайг манлай болгож явуулъя" гэвэл Жорчидайг хариу хэлэхийн урьд Мангудын Хуилдар сэцэн өгүүлрүүн: "Тэмүжин андын өмнөөс би байлдъя. Миний хойно хоцорсон өнчин хөвүүдийг асрахыг Тэмүжин анд мэдтүгэй" гэв. Жордийг асрахыг Тэмүжин анд мэдтүгэй" гэв. Жорчидай өгүүлрүүн: "Чингис хааны өмнөөс бид урууд, мангуд манлайлан хатгалдъя" гэжээ. Тэгээд Жорчидай Хуилдар хоёр урууд, мангуд [цэрэг]-аа жагсааж, Чингис хааны өмнө мордохыг бэлтгэв. Тэгж байтал, Жүрхинээр толгойлуулсан дайсан хүрч ирэв. Тэднийг ирмэгц урууд, мангуд нар угтан байлдаж Жүрхинийг дарав. Гэтэл бас Түмэн түбэгэний Ачиг-Ширүн довтолж ирэв. Ачиг-Ширүн, Хуилдарыг шархтуулж хадны хавчилд мориноос унагав. Үүнийг үзээд мангуд нар буцаж Хуилдарыг хамгаалав. Жорчидай урууд цэргээ удирдан байлдаж, Түмэн түбэгэнийг дараад цааш нэхэхэд Олан дунгуйд эсэргүүцэн довтлов. Жорчидай бас дунгайдыг дарав. Цааш нэхэхэд Хориширэмүн тайж, мянган торгудаа удирдан угтаж байлдвал бас Жорчидай, Хориширэмүн тайжийг мохоож дарахад Сэнгүм, Ван хан эцгээс зөвшөөрөл авалгүй эсэргүүцэн байлдаж, энгэсэг хацраа шархтаж унажээ. Сэнгүмийг шархтаж унахад хэрэйд бүгдээр түүн дээр цуглаж очив. Тэднийг ийнхүү дарж шингэх наран, уул ташиж байхад манай цэрэг эргэж шархтсан Хуилдарыг унасан газраас аваад харьж ирсэнд мөн үдэш Чингис хаан, Ван хаантай байлдсан газраас хөдлөн зайлж хонов.

172. Тэнд хоноод маргааш үүр цаймагц, (хүмүүсээ) бүртгэвэл Өгэдэй, Борохул, Боорчи гурав үгүй ажээ. Чингис хаан өгүүлрүүн: "Өгэдэйтэй итгэлт нөхөр Боорчи Борохул хоёр хоцорчээ. Амьдравч, үхэвч тэр хоёр түүнээс хагацахгүй" гэв. Манай цэргүүд шөнө морьдоо барьж хонов. Чингис хаан: "Хэрэв дайсан халдаж ирвэл байлдъя" гэж цэргээ бэлхэн байлгав. Өдөр гэгээн болоход хойноос нэг хүн хүрч ирэв. Үзвэл Боорчи ажээ. Чингис хаан, өвчүүгээ дэлдэж: "Мөнх тэнгэр мэдтүгэй" гээд Боорчийг дуудаж асуувал, тэр өгүүлрүүн: "Байлдаанд миний морь шархтаж унасан тул, би явган гүйж явтал хэрэйдүүд Сэнгүмийн дээр цуглаж байх чөлөөгөөр ачаагаа хөглүүлсэн морийг олж бариад ачааг огтлон хаяж янгирцаг дээр нь унаад би өөрийн цэргийн мөрийг мөшгөн явсаар хүрч ирэв" гэв.

173. Бас хоромхон зуур болоод нэгэн морьтой хүн айсуй харагдав. Үзвэл, нэгэн хүн мэт байтал, дор нь хүний хөл мэт юм унжилзаж байна. Хүрч ирэхэд үзвэл, Өгэдэйн хойно Борохул сундалж (Өгэдэйг Борохул, эмээл дээрээ дүүрч) ирэв. Борохулын амны завжнаас цус цувирч байна. Учир нь Өгэдэйн хүзүү суманд шархтсан тул Борохул, түүний асгарсан цусыг амаар шимж, зангирсан нөжийг завжаар цувируулж ирэв. Чингис хаан үзээд нүднээс нулимс цувируулж сэтгэлээ зовж, даруй гал түлүүлээд шархыг хайрч, Өгэдэйд унд өгч уулгаад, дайсан ирвэл байлдъя гэж хүлээж байв. Борохул өгүүлрүүн: "Мау өндрийн өврөөр Улаан Бургадын зүг цааш дайсны тоос суунаглаж далд оров" гэвэл Борохулын тэр үгийг сонсоод: "Дайсан хэрэв халдаж ирвэл бид хатгалдан байлдах билээ. Дайсан тийнхүү дутаасан бол бид цэргээ засацгааж нэхье" гэж хөдлөв. Тэндээс хөдлөөд Улхуй шилүгэлжид [гэдэг голыг] чиглэн явж Далан нэмүргэ хүрэв.

174. Тэнд хойноос Хадаан-Далдурхан, эм хөвүүдээс салж хагас болж ирэв. Хадаан-Далдурхан ирээд Ван ханы үг гэж өгүүлрүүн: "Ван хан, хөвүүн Сэнгүмийг энгэсэг хацраа суманд шархтаж унахад дээр нь ирж хэлсэн нь:

        "Хөндлөний хүнийг
        Хөнөөх гээд
        Хөөрхий биеэ
        Хөсөрдүүлэв, чи
        Хажуугийн хүнийг
        Халдах гээд   
        Хацар энгэсгээ
        Хатгуулав, чи
        Хайрт хөвүүний
        Хатгагдсаны төлөө
        Харь дайсныг
        Халдан довтолъё"

гэвэл, Ачиг-Ширүн өгүүлрүүн:

        "Эзэн хан минь
        Эрхбиш болоомжилж айлд
        [Эзэн хан тэргүүлэн
        Энгийн харц бүгдээр]
        Эс заяасан хөвүүний
        Эрэл мөрөөдөл болж
        Элдэв арга хийлгэж
        Эвий бавий хэмээн залбирах бөлгөө
        Энэ залбирал бүтэж
        Эхээс төрсөн заяасан
        Эрхэм хөвүүн Сэнгүмийг
        Энхрийлэн асарч сувилъя

Монгол (Мөн гол)-ын олонх, Жамуха, Алтан, Хучар нарыг дагаж бидний энд бий. Тэмүжинийг дагаж гарсан монголчууд хаана холдох вэ? Морин унаатан, модон нөмөртөн болов тэд (хүн бүр дөнгөж ганц морьтой бөгөөд гэргүй учраас модны нөмөрт хоргодож байгаа). Тэднийг дагаж эх ирвэл бид очиж, морины хомоол мэт хормойлж авч ирье" гэв. Ачиг-Ширүний энэ үгэнд Ван хан өгүүлрүүн: "За, тийм бол хөвүүн эндэх болуузай. Хөвүүнийг асран сувил" гээд байлдааны газраас буцаж харив" гэв.

175. Чингис хаан, тэрхүү Далан нэмүргээс Халх [гол] уруу хөдөлж явах зуур цэргээ бүртгэж үзвэл, хоёр мянган зургаан зуун хүн байна. Үүнээс нэгэн мянган гурван зуун хүнийг Чингис хаан авч Халх голын өрнөд этгээдээр нүүв. Нөгөө нэгэн мянган гурван зуун цэрэг, урууд мангудын хамт Халх голын дорнод этгээдээр нүүв. Тэгж нүүж явах замдаа хүнс олохын тул ав хийхэд Хуйлдар шархаа эдгээгүй байтал, Чингис хааны ятгасан үгийг үл сонсон, гөрөөсөнд довтолж яваад шарх үгдэрч наснаас нөгчив. Түүнийг ясыг Халх голын Ор Нугын хэлтгий хад гэдэг газар оршуулав. 

176. Халх голын Буйр нуурт цутгах уулзрын газарт тэргэн эмээлтэй [ор малтай А.то.] тэнэмэл хонгирад нутаглаж байгаа гэж сонсож, Чингис хаан өгүүлрүүн: "Эдний хонгирад эртнээс эхлэн, одоо хүртэл зээгийн зүсээр, охины өнгөөр явна гэх тэдний дууллыг дурдан сануулбал дуртайяа элсэн дагах биз. Хэрэв эсэргүүцвэл байлдаж эзлэгтүн" гэж Жорчидайгаар толгойлуулан урууд иргэнийг илгээвэл, хонгирад нар түүнд элсэн оржээ. Элсэн орсон хонгирад нарыг Чингис хаан огт хөндсөнгүй.

177. Чингис хаан, хонгирадыг оруулаад тэндээс нүүж Түнхэлэг горхины зүүн этгээдэд хүрч буугаад Архай Хасар, Сүхэхэй Жэүн хоёрыг элч болгон томилж [Ван ханд] хэлүүлсэн нь: "Бид Түнхэлэг горхины зүүн этгээдэд буув. Энд өвс сайн ургажээ. Агт морьд минь тамиржиж байна. Хан эцэгт минь ингэж өгүүлтүгэй: "Хан эцэг минь юунд хилэгнэж, намайг юунд айлгав? Муу хөвүүд, муу бэрүүд биднийг амар унтуулахгүй юунд айлгаж байна?

        Сандайлж суух орыг минь
        Салбагнуулан түлхэж
        Савсан гарах утаагий минь
        Сацруулан хийсгэж
        Санамсаргүй муу хөвүүнээ юунд
        Сандруулан хөнөөв, чи?
        Хан эцэг минь чи
        Хажуугийн ховч хүний
        Халтай муу үгэнд
        Хатгагдан юунд оров?
        Хөвүүн миний тухай
        Хөндлөнгийн муу хүн
        Хөвсөргөн үгийг хэлж
        Хөнөөн салгаж байна.

Хан эцэг минь, бид хоёр юу гэж хэлэлцсэн билээ? Зоргал хоны Улаан болдог гэдэг газар бид хоёр юу гэж хэлэлцсэн билээ?

        Хорт могойн хэл
        Хооронд минь хутгаж
        Хов жив оруулбал
        Холдож салалгүй, харин
        Хоёр нүүрээр учирч
        Хор хөнөөлийг тасалж байя

гэж хэлэлцсэнгүй билүү? Одоо эцэг минь чи хоёр нүүрээр уулзаж хэлэлцэлгүй юунд хөнөөж эхлэв?

        Араат могойн шүд
        Амрагийн хооронд орж
        Ая эвийг эвдвэл
        Ам хэлээр уулзан ярьж
        Аливаа учрыг олж байя

гэж хэлэлцсэнгүй билүү? Одоо хан эцэг минь, чи ам хэлээр уулзан ярилгүй, ангижран юунд салав? Хан эцэг минь! Би цөөн боловч олноос дутахгүй, муу боловч сайнаас дордохгүй [чамд нөхөр түшиг болж байсан]. Хоёр аралтай тэрэгний нэгэн арал хугарвал, үхэр түүнийг чирч чадахгүй. Тэр мэт нэгэн арал чинь би биш билүү? Хоёр хүрдтэй тэрэгний нэгэн хүрд эвдэрвэл явж чадахгүй. Тэр мэт нэгэн хүрд чинь би биш билүү? Эрт өдөр Хурчахус буйруг хан эцгийн дөчин хөвүүний эх гэж чи хан болсон билээ. Чи хан болоод, Тай-Төмөр тайж, Буха-Төмөр хоёр дүүгээ алав. Би чиний дүү Эрх-хар алагдахаас айж дутаан, найманы Инанча Билгэ ханд очиж амь хоргодов. Дүү нараа алав гэж Гүр хан авга чинь чамтай байлдахаар ирэхэд чи зуун хүн авч арай гэж амь гарч Сэлэнгэ уруу дутааж, Хараун-хавчил гэдэг газар шургав, чи. Жич мэргидийн Тогтоад Ужаур үжин охиноо бялдуулчлан өгч, Хараун-хавчлаас гараад Есүхэй хан эцэгт минь ирж: "Авга Гүр хаанаас улсыг минь аварч өг" гэж гуйсанд, Есүхэй хан эцэг минь, чиний улсыг аварч өгөхийн тулд тайчуудын Хунан Бахажи хоёроор удирдуулан цэрэг засан мордуулж, Гурван Тэл гэдэг газар байгаа Гүр ханыг [дарж түүнийг дөнгөж] хорь гучин хүний хамт Хашин (тангуд) оронд дутаалгаж, чиний улсыг аварч өгсөн билээ. Тэр цагт чи Туул голын Хар шугуйд Есүхэй хэн эцэгтэй анд бололцоод Ван хан эцэг чиний баясаж хэлсэн нь "Энэ хүргэсэн тусыг чинь ургийн ураг хүртэл [мартахгүй] ачийг хариулахыг тэнгэр газрын ивээл мэдтүгэй" гэж биширч хэлсэн билээ. Түүний хойно [чиний дүү] Эрх-хар, найманы Инанча Билгэ ханаас цэрэг гуйж аваад чамтай байлдахаар ирэхэд чи улсаа орхиж, цөөн хүнтэй амь хоргодон дутааж, хар хятадын Гүр ханыг Сартаулын нутаг Чүй мөрөнд байхад хүрч очоод тэнд нэгэн жил бололгүй бас Гүр ханаас салж, Уйгур нутаг ба Тангуд газраар тэнэж, таван ямаа шөрөглөн сааж, тэмээний цус ханаж идсээр ганц сохор халиун морьтой хүрч ирэв, чи. Есүхэй хан эцэг минь, чамайг ингэж ядарж явааг сонсож урьд анд бололцсоноо сэтгэж, Тахай Сүхэхэй хоёрыг элч болгож угтуулсан ба би өөрөө Хэрлэн мөрний Бүрги эргээс угтан мордож, Гүсэүр нуурт бид золголдов. Чамайг ядаж ирэв гэж гувчуур татаж өгсөн ба урьд эцэгтэй минь анд бололцсон ёсоор Туул голын Хар шугуйд бид хоёр эцэг хөвүүн бололцсон биш билүү? Тэгээд тэр өвөл чамайг бид хүрээн дотроо оруулж тэжээв. Тэр өвөл өвөлжиж зун өнгөрөөд намар нь мэргидийн Тогтоа бэхийг байлдахаар мордож, Хадиглиг нурууны Муруч сүүл гэдэг газар хатгалдаж, Тогтоа бэхийг Баргужин төхүмийн зүг хөөж, мэргид иргэнийг эзлэн, адуу мал, орд гэр ба хүнс тариа хүртэл цөмийг авч энэ бүгдийг би хан эцэг чамд өгсөн билээ.

        Өлсөх өдөрт чинь
        Өршөөж тэжээсэн би.
        Өнчрөх сард чинь
        Өмөглөж тэтгэсэн би

Бас бид Хүчүгүдийн Буйруг ханыг Улуг таг (уул)-ийн Сохог ус гэдэг газраар Алтайг давуулан хөөж, Үрүнгү гол хүргэж, Хишилбаши нуурт түүнийг барьж сөнөөв. Тэндээс харьж ирэхэд найманы Хүгсэү сабраг баатар, Байдраг голын бэлчирт цэргээ засаж, [байлдахаар тосож байсан ажээ. Бид хоёр мөн байлдахаар цэргээ засаж иртэл] нэгэнт үдэш болсон тул маргааш байлдъя гэж засацгааж хоновол хан эцэг минь, чи буусан газраа олон гал түлж орхиод мөн шөнө Хар сүүл голыг өгсөн хөдлөв.
Бид маргааш өглөө нь үзвэл, чи буусан газраа үгүй болсон тул "Биднийг энэ орхисон гал мэт хаясан ажээ" гэж бид хөдөлж, Эдэр Алтайн бэлчрээр гэтэлж, Саарь хээр гэдэг газар очиж буув. Тэнд чамайг Хүгсэү сабраг баатар нэхэж очоод Сэнгүмийн эм хөвүүд ба эд хөрөнгө, албат ардыг цөм булаан авч, хан эцэг чамайг Тэлээтү амсар гэдэг газар байх үед нэхэн байлдаж, зарим албат иргэн ба адуу малыг булаан авав. Чамайг дагаж явсан мэргидийн Тогтоагийн хөвүүн Худу Чулуун хоёр, тэр завшааныг тохиолдуулж, албат иргэнээ авч эцэгтээ нийлэхээр Баргужин төхүмийн зүг дутаан хөдлөв. Тэр цагт чи: "Найманы Хүгсэү сабрагт эд хөрөнгө албат иргэдээ булаагдав. Хөвүүн минь дөрвөн хүлэг баатраа явуулж тусална уу"гэж гуйсанд би чам шиг ийм санаа агуулалгүй, даруй Боорчи, Мухулай, Борохул, Чулуун дөрвөн хүлэг баатраа цэргийн хамт илгээсэн билээ. Миний дөрвөн хүлэг баатар очихын урьд Улаан хус гэдэг газар Сэнгүм байлдаж байгаад мориныхоо гуяыг шархтуулж баригдахад хүрч байтал миний дөрвөн хүлэг баатар хүрэлцэн очиж Сэнгүмийг авраад албат хөрөнгө ба эм, хөвүүд сэлтийг аварч өгөв. Тэр цагт хан эцэг чи биширч өгүүлрүүн: "Хөвүүн Тэмүжин дөрвөн хүлэг баатраа явуулж, миний алдагдан барсан улсыг аварч өгөв" гэж хэлсэн билээ. Одоо хан эцэг минь, би ямар хэрэгт буруудаж, чиний хилэнг хүргэв. Ингэж буруушаан хилэгнэсэн учраа Хулбари-хури Итүргэн хоёр элчийг томилон ирүүлж хэлтүгэй. Энэ хоёрыг эс явуулбал ондоо хүнийг илгээвч болно" гэж илгээв.

178. Ван хан энэ үгийг сонсоод өгүүлрүүн:

        "Ай халаг.
        Сайн хөвүүнээсээ салж
        Сайхан төрөө гутаав, би.
        Эрхэм хөвүүнээс хагацаж
        Эвдрэх үйлийг хийв, би"

гэж гэмшиж өгүүлрүүн: "Одоо хөвүүн (Тэмүжин)-ээ үзэж муу сэтгэвэл энэ мэт цусаа урсгая"гэж андгайлж, чигчий хурууныхаа өндгийг хутгаар хатгаж, цусыг цувируулж аваад өчүүхэн саванд хийж "Хөвүүнд минь өг" гэж илгээв. 

179. Бас Чингис хаан, Жамуха андад хэлүүлсэн нь: "Хартай муу сэтгэлээр хан эцгээс минь хагацуулав, чи. Бид хоёрын хэн эрт боссон нь хэн эцгийн хөх хундагаар (айраг) уух бүлгээ. Ямагт би урьд босож уудаг байсан тул чи атаархсан биз. Одоо чи хан эцгийн хөх хундгаар чадах чинээгээр уугтун. Чи хэдийхэн хороох вэ" гэж илгээв. (Чингис бага насанд Ван ханы гэрт байснаа дурдаж байгаа бололтой) Бас Чингис хаан, Алтан Хучар хоёрт хэлүүлсэн нь: "Та хоёр намайг тэвчиж шууд урвах гэв үү? Мэхлэн урвах гэв үү? Хучар чамайг Нэгүн тайжийн хөвүүн тул "Чи хан бол" гэж бидний хэлэхэд чи хан эс болов. Алтан чиний эцэг Хотала хан, бид бүхнийг захирч явахад чи мэдэлцэж байсан тул Алтан чамайг хан бол гэвэл, чи бас зөвшөөрсөнгүй.
Бартан баатрын хөвүүдээс ахмад үеийн хүмүүс болох тул Сача Тайчу хоёрыг хан бол гэж ядав би [тэр хоёр бас зөвшөөрсөнгүй]. Та нарын алин нь ч хан болохгүй тул би та нарт хан өргөмжлөгдөөд захирч явав. Таныг хан болсон бол би

        Өрсөх дайн болоход
        Өмнө нь уулгалан яваад
        Өндөр хөх тэнгэрийн
        Өршөөл ивээлд орж
        Өстөн дайсныг дарвал
        Өнгөтэй сайн охидыг авчирч
        Өөдтэй сайн морьдыг олзолж
        Өндөр эзэн тандаа барих бүлгээ.
        Ойн гэрээсийг авлах цагт
        Ойртуулж шахаж өгөх билээ.
        Хадын гөрөөсийг авлах цагт
        Хавьтуулж шахаж өгөх билээ
        Гууны гөрөөсийг авлах цагт
        Гуяыг нийлтэл шахаж өгөх билээ
        Хээрийн гөрөөсийг авлах цагт
        Хээлийг нийлтэл шахаж өгөх билээ.

Одоо та нар хан эцэгт минь үнэнчээр нөхөрлөж явтугай. Та нарыг буцамтгай гэдэг билээ. Битгий дахин урваж одогтун. Та нар Чаутхури (Чингист Алтан улсын Вангин чансангийн өгсөн цол. Энэ тухай 134 дүгээр зүйлд үз)-ийн садан энэ ажээ гэж бүү хэлүүлэгтүн. Гурван мөрний эхэнд бусдыг бүү нутаглуултугай" гэж илгээв.

180. Бас Чингис хаан, Тоорил дүүдээ өгүүл гэж өгүүлрүүн: "Чамайг дүү гэсний учир нь урьд нэгэн цагт Тумбинай, Чархай Лянхуа хоёр, байлдаанд яваад Огда гэдэг боолыг барьж ирсэн билээ. Огда боолын хөвүүн Сүбэхэй боол бүлгээ. Сүбэхэй боолын хөвүүн Хөхөчү-хирсаан. Хөхөчү-хирсааны хөвүүн Ехэй-хонтагар бүлгээ. Ехэй-хонтагарын хөвүүн Тоорил чи, хэний улсыг эзлэх санаатай тэгж бялдуучлан явна? Миний улсын Алтан Хучар хоёр хэнд ч мэдүүлэхгүй нь лавтай биз. Иймийн тул чамайг дүү гэж нэрийднэ.

        Элэнцийн үеийн
        Иштэй боол чамд
        Эрхэмлэж хэлэх үг минь
        Энэ байна.
        Хуланцын үеийн
        Хувьтай боол чамд
        Хуурмаггүй хэлэх үг минь
        Энэ байна" гэж илгээв.

181. Бас Чингис хаан, Сэнгүм андад өгүүл гэж өгүүлрүүн: "Би эцгийн дээлтэй төрсөн хөвүүн ажээ. Чи нүцгэн төрсөн хөвүүн ажээ. Хан эцэг бид хоёрыг нэгэн адил асардаг, үүнд Сэнгүм чи атаархан завсардуулж намайг хөөлгөв. Одоо чи хан эцгийн элгийг эмгэнүүлэхгүй, зүрхийг зүдүүлэхгүй, өглөө үдэш орж гарч санааг баясган, сэтгэлийг сэргээж яв. Чи эртний санаснаа үл тавин, хан эцгийг амьд байтал, хан болох гэж эцгийн сэтгэлийг битгий зовоо. Сэнгүм анд чи Билгэ бэхи Тодойн хоёрыг элч болгож надад илгээ"гэж явуулав. Бас өгүүлрүүн: "Надад хан эцэг, Сэнгүм анд, Жамуха анд, Алтан, Хучар, Ачиг-Ширүн, Хачиун тус бүр хоёр хүнийг элч болгож ирүүлнэ үү" гэж Архай Хасар, Сүхэхэй жэүн хоёрт энэ үгсийг цээжлүүлж илгээв. Энэ үгийг сонсоод Сэнгүм өгүүлрүүн: "Саяхан миний эцгийг хядагч өвгөн гэж харааж байсан атал, одоо хил зант сайн эцэг гэж дуудах болов. Бас намайг Тогтоа бөөгийн сартаул хонины сүүлийг дагаж явсан гэж муулан хэлж байсан атал, одоо намайг хил зант, сайн аашит анд гэх зэргээр магтах болов. Энэ үгний утгыг би мэдэв. Байлдъя гэсэн үг байна. Үүнд ямар ч эргэлзэх зүйлгүй. Билгэ бэхи Тодойн хоёр, агтаа таргалуулж, байлдааны тугийг босгогтун" гэв. Тэндээс Архай Хасар буцаж харьсан ба Сүхэхэй жэүний эм хөвүүд, Ван ханы хүрээнд байсан тул буцахаас зүрх халширч тэнд хоцров. Архай хүрч ирээд тэдний үгсийг Чингис хаанд өгүүлэв.

182. Тэндээс Чингис хаан нүүж Балжун нуурт очиж буув. Тэнд буусны дараа Горлосын Цоосцагаан ирж уулзаад, горлосууд дагаж оров. Бас Онгудын Алахуш-дигитхуриас мянган иргэ (хонь) аваад далимд Эргүнэ мөрний орчим нутаглах ардаас булга, хэрэм худалдан авч яваа сартаулын (Туркестаны) Хасан гэдэг хүн, цагаан тэмээ унаж хонио тууж ирээд, Балжун нуурт усалж байхад Чингис хаан түүнтэй уулзав.

183. Чингис хаан, Балжун нуурт буугаад байхад Хасар өөрийн эм ба Егү Есүнхэй Туху гурван хөвүүнээ Ван ханытэнд орхиж, өөрөө хэдэн нөхөдтэй гарч, ах Чингисийг эрж, Хараун жидуны нуруугаар хэсэж олж чадсангүй шир шөрмөс идэж яваад сая Чингис хаанд ирж нийлэв.
Хасарыг ирмэгч, Чингис хаан баясаж, Ван ханд дахин элч явуулъя гэж зөвлөлдөж, Жауридайн Халиудар, урианханы Чахурхан хоёрыг томилж Ван хан эцэгт Хасарын үг гэж хэл гэж өгүүлрүүн:

        "Хасар би танаас салж
        Хан ахаа санаж
        Хайн эрэвч
        Харагдах бараагүй
        Хайлан уйлавч
        Сонстох чимээгүй
        Хаана одсоныг мэдэхгүй
        Од харан хонож
        Орвон дэрлэн унтаж
        (Гэргүй хонож
        Дэргүй унтаж) байна.

Миний эм хөвүүд, хан эцэг чиний тэнд бий. Хэрэв итгэмжтэй хүнийг илгээвэл би хан эцэгт одох билээ" гэж хэлтгэй гээд бас Халиудар, Чахурхан хоёрт өгүүлрүүн: "Та нарыг явмагц, бид хөдөлж Хэрлэний Аргал хохид очиж бууна. Та нар тэнд буцаж ирэгтүн" гэж болзолдож, Халиудар Чахурхан хоёрыг явуулаад Жорчидай Архайн хоёрыг тэргүүн хайгуул болгон мордуулж дараа нь Чингис хаан гэр хотлоор нүүж Хэрлэний Аргал хохид ирж буув.

184. Халиудар Чахурхан хоёр, Ванханд хүрч, Хасарын үг гэж дээрх үгийг хэлэв. Тэр цагт Ван хан, алтан тэрэм (асар) босгож хуримлан байжээ. Халиудар Чахурхан хоёрынүгийг сонсоод Ванхан өгүүлрүүн: Тийм бол Хасар иртүгэй. Итгэмжит хүнд Итүргэнийг илгээе" гэж явуулав. Тэрхүү Итүргэн, Халиудар Чахурхан хоёрын хамт уг болзсон Аргал хохи гэдэг газар хүрч ирээд их бараа (олон хүн, мал)-г үзэж Итүргэн элч [сэжиглэж] буцан дутаав. Халиударын морь хурдан тул даруй нэхэж гүйцэвч барьж чадахгүй, өмнө хойно нь орж явахад Чахурханы морь удаан тул хойноос арай гэж сум хүрэлцэх газар ирж, Итүргэний алтан эмээлт хар морины гуяны угийгхойш унатал харважээ. Тэгээд Итүргэнийг Халиудар, Чахурхан хоёр барьж Чингис хаанд авчрав. Чингис хаан, Итүргэнээс үг асуусангүй. "Хасарт авч оч" гэв. Хасарт авч очвол Хасар, Итүргэнтэй үг хэлэлцсэнгүй дор нь цавчиж орхив.

185. Халиудар Чахурхан хоёр, Чингис хаанд өгүүлрүүн: "Ван хан болгоомж ажиггүй, алтан тэрэм босгоод хуримлаж байна. Одоо яаравчлан мордоод шөнө дүлд бүчин дайръя" гэвэл (Чингис хаан) энэ үгийг зөвшөөрч, Жорчидай Архай хоёрыг хайгуул болгон тэргүүн явуулаад дараа нь бүгдээр шөнө дүлэн явж Жэжээр өндрийн Жэр хавчлын аманд (Ван ханыг) байхад бүслэн авав. Гурван шөнө, гурван өдөр турш байлдаад гуравдугаар өдөр тэд бууж өгөв. Үзвэл, Ван хан Сэнгүм хоёр үгүй болжээ. Шөнө оргон одсоныг манайхан мэдсэнгүй. Ингэж байлдсан нь Жүрхиний Хадаг баатар байсан ажээ.
Хадаг баатар орж ирээд өгүүлрүүн: "Тус (өөрийн) ханаа яахин барьж алуулахгэж тэвчин ядаж, түүний амийг арчлахын тул гурван өдөр, гурван шөнө байлдав. Одоо түүнийг нэгэнт оргуулан гаргасан тул бид бууж өгөв. Намайг үхүүлбэл үхье. Чингис хаанд соёрхогдож амьдруулбал хүчээ өгье" гэв. Чингис хаан, Хадаг баатрын үгийг зөвшөөж зарлиг болруун: "Өөрийн ханыг орхихгүй, түүний амийг аврахын тул байлдсан эрийг хэн буруушаах вэ? Нөхөрлөж болох хүн байна" гээд амийг соёрхож, Хадаг баатар ба Жүрхин овгийн зуун хүнийг Хуилдарын үхсэний тул Хуилдарын эм хөвүүнд зарц болгож өгөв.
Тэндээс хөвүүн үр төрвөл Хуилдарын ургийн ураг хүртэл дагаж хүчээ өгтүгэй. Охин үр төрвөл эцэг эх нь өөрийн дураар худалдаж (хадамд) өгч болохгүй. Тэдний хөвүүд охид Хуилдарын эм хөвүүдийн өмнө хойно зарагдаж явтугай"гэж соёрхон зарлиг болов. Хуилдар сэцэн хамгийн урьд ам нээж (шударга үгээ) хэлсний тул Чингис хаан соёрхож зарлиг болруун: "Хуилдарын зүтгэсний тул түүний ургийн ураг хүртэл өнчдийг тэтгэх хишгээс хүртэж яв" гэж зарлиг болов.


Буцаах Үргэлжлүүлэх
otgo-art_facebook

(Хуучин монгол хэлнээс одоогийн монгол бичгийн хэлээр Цэндийн Дамдинсүрэн орчуулав.) Дөрөв дэх удаагийн хэвлэл, Улсын хэвлэлийн газар, Улаанбаатар. 1990

Back

Монголын нууц товчоо Монгол зургийн аргаар, Э. Отгонбаяр (энэ ном 2 боть нийт 600 хуудастай)