Удиртгал
1-р бүлэг
Тэмүжиний уг гарал ба бага насны уе
2-р бүлэг
Чингисийн идэр нас
3-р бүлэг
Мэргидийг сөнөөсөн ба Тэмүжинд Чингис хаан цол өргөмжилсөн нь
4-р бүлэг
Жамуха ба тайчуудтай тэмцсэн нь
5-р бүлэг
Татаарыг сөнөөсөн ба Ван хантай эвдэрсэн нь
6-р бүлэг
Хэрэйд улсын мөхсөн нь
7-р бүлэг
Ван хан сөнөсөн нь
8-р бүлэг
Хүчүлүгийн дүтаасан ба Жамухын дарагдсан нь
9-р бүлэг
Шадар хишигтэн цэргийг байгуулсан нь
10-р бүлэг
Уйгур ба ойн иргэдийг эзэлсэн нь
11-р бүлэг
Хятад, Тангуд, Сартаул, Багдад ба Оросыг эзэлсэн нь
12-р бүлэг
Чингис хаан нас барсан ба Өгэдэй хаан болсон нь

Dschingis khan, Chinngis khan, Tschingis chaan, Genghis khan, Чингис хаан
"Монголын нууц товчоо" Монгол зургийн аргаар Комик номын хэсгээс,
Зураач Э. Отгонбаяр
"
Бөртэ чоно, Börte Tschono, Bürt chon, Wulf, Wolfshaman, Schamanen, Schamanin, Schamaninnen, Böö, Бөө Удганbuu, shaman, Schamanen, Schamanin, Schamaninnen, Böö, Бөө УдганMongol urlag, nomiin har zuragМонгол зургийн аргаар зурагдсан ном (Чингис хаанМонгол зургийн аргаар зурагдсан ном (Чингис хаанМонгол зургийн аргаар зурагдсан ном (Чингис хаан)Монгол зургийн аргаар зурагдсан ном "Чингис хаан" Mongolian Comic about Chinngis khanМонгол зургийн аргаар зурагдсан ном (Чингис хаан) зурсан Э. ОтгонбаярМонгол зургийн аргаар зурагдсан ном (Чингис хаан) зурсан Э. ОтгонбаярМонгол зургийн аргаар зурагдсан ном (Чингис хаан) зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. ОтгонбаярМонголын нууц товчоо Монгол зургийн аргаар зурсан Э. Отгонбаяр


"Монголын нууц товчоо" Монгол зургийн аргаар Комик номын хэсгээс,
Зураач Э. Отгонбаяр
"
otgo-art_facebook
otgo-art_facebook

Монголын Урлаг

Монголын нууц товчоо

Хятад, Тангуд, Сартаул, Багдад ба Оросыг эзэлсэн нь
247. Түүний хойно, Чингис хаан, хонин жил (1211) хятад иргэнийг эзлэхээр морилов. Фужоу (Цагаан хэрмийн ойр байгаа одоогийн Хар балгас)-г авч [Чуулалт хаалганаас баруун тийш байгаа] Үнэгэн даваагаар давж Сюнь-дэ фу (Да-тун фу-гийн баруун хойно наяны газар байгаа)-г авч Зэв Хуйханаг баатар хоёрыг манлай болгож илгээв. Цавчаал (Цюй-юн-гүан боомт)-д очиж Цавчаал давааны бэхлэлтийг хүрээд Зэв өгүүлрүүн: "Дайсныг өдөж бэхлэлтээс гаргаад байлдъя" гээд цэргээ ухруулав. Зэвийн цэрэг ухрахыг үзээд "Нэхэж байлдъя" гэж Хятадын цэргүүд уулыг бүрхэж, хөндийг дүүрэн нэхэж, Сюнь-дэ-фу-гийн хошууг хүрмэгч Зэв гэдрэг эргэж довтлоод нэхэж ирсэн дайсны цэргийг сөнөөж дарав. Чингис хаан, гол цэргээ авч дарцаагаар хүрч ирээд хятадыг хөөж хархятад, зүрчид, жүйний шилдэг баатар цэргүүдийг дарж, Цавчаалыг хүртэл хятадын цэргийг хиартал хядав. Цавчаалын хаалгыг Зэв эзэлж уулыг давав. Чингис хаан, Шар тээгт буув. Жунду (Алтан улсын дундад нийслэл бөгөөд одоогийн Бэйжин) хотыг эзлэх ба бусад олон хот балгасыг эзлүүлэхээр цэрэг явуулав. Зэвийг Дүн чан (Алтан улсын зүүн нийслэл, одоогийн Ляо ян) хотыг эзлүүлэхээр илгээв. Зэв, Дүн чан балгасанд хүрээд шууд эзэлж барахгүй буцаж зургаан хоногийн газар яваад гэнэт эргэж, хөтөлгөө морьтой цэргийг шөнө турш давхиулж, Дүн чаныг санамсаргүй байхад нь дайран эзэлжээ.

248. Зэв, Дүн чан хотыг авч харьж ирээд Чингис хаанд нийлэв. Жунду хотыг бүслэн байлдаж байхад Алтан хааны их ноён Вангин чансан, Алтан хаанд дуртгаж хэлсэн нь: "Тэнгэр газрын заяасан цаг, их суурин шилжих цагт хүрэв үү? Монголчууд маш хүчтэй болж ирээд бидний эрэлхэг шилдэг хар хятад, зүрчид, жүйний эрхэм цэргүүдийг бүрэлгэн хяджээ. Бас итгэлтэй бат Цавчаал боомтыг булаан авчээ. Одоо бид бас цэргүүдийг дайчлан мордуулж болох боловч тэд, монголчуудад дахин дарагдвал өөрсдийн хот балгасанд бутран тарж дахин хуралдуулах аргагүй болохоос гадна, бидэнд итгэхгүй болж урваж дайсагнахад хүрнэ. Алтан хаан соёрхвол, Монголын хаанд энэ хир элсэн найрамдъя. Найрамдаад буцвал тэдний буцсан хойн, жич өөр саналаа гаргаж зөвлөе. Моголын цэрэг, агт эндэх газрын халуунд тэсэж ядаж байна гэнэ. Хаанд нь хүүхэн өгье. Цэрэг, дарга нарт нь алт мөнгө, эд уурсыг гаргаж өгье. Энэ аргад орох эсэхийг яаж мэдэх вэ?" гэж дуртган хэлсэнд Алтан хаан, Вангин чансангийн энэ үгийг зөвшөөж, энэ ёсоор гүйцэтгэе гэж найрамдан, Чингис хаанд гүнж охиныг илгээж алт мөнгө, уурс эд таваарыг Жунду-гээс гаргаж цэргийн хүмүүст даах хирээр өгч, Чингис хаанд тусгайлан Вангин чансанг элч болгож илгээв. Тэдний элсэн дагаж найрамдъя гэснийг Чингис хаан зөвшөөж, олон хотыг эзлэхээр байлдаж байсан цэргүүдийг гэдрэг татаж ирүүлэв. Вангин чансан, Можоу-фужоу нэрт хошууг хүртэл Чингис хааныг үдэж гаргаад харив. Эд уурсыг манай цэргүүд өргөж даахуйц ачиж, хив торгоор ачаагаа татаж явав.

249. Тэндээс Чингис хаан, Хашин иргэнийг зорив. (Тангуд буюу Си сиагийн хан, Монголын дотор Хашин хан гэж алдаршжээ) Хүрч очвол, Хашин улсын Бурхан (эзэн) дагаар орж, "Баруун гар чинь болж хүчээ өгье" гэж Чага нэртэй охиноо Чингис хаанд авчирч өгөв. Бас Бурхан өгүүлрүүн: "Чингис хааны нэр алдрыг сонсож айн биширч байв бид. Одоо сүлдэт биеий чинь хүрч ирсэнд сүрдэн их айж байна. Айн сүрдсэн манай Тангуд улс баруун гар чинь болж хүчээ өгье" гэв. "Хүчээ өгөхдөө бид,

        Байсан газартаа
        Байран нутагладаг
        Шавар хотдоо
        Шавалдан суудаг
        Хүмүүс тул
        Хурдан аянд
        Түргэн хөдөлж чадахгүй
        Хурц дайнд
        Даруй мордож амжихгүй.
        Хаан Чингис соёрхвол
        Хамаг Тангуд улс
        Өндөр дэрснийнөмөрт
        Өсгөсөн олон тэмээгээ
        Өргөл болгож тусалъя
        Өөрийн гараар нэхсэн
        Өрмөг бөс эдээ
        Бэлэг болгож өгье.
        Арга чадлаар сургасан
        Анч шонхор шувуудын
        Аль сайныг хүргэе"

гэж өчив. Тэр хэлсэн үгэндээ хүрч, тангуд иргэнээс тэмээ татварлаж тууж барагдахгүй болон тэмээ авчирч өгөв.

250. Чингис хаан, энэ удаагийн явдалд Хятад улсын Алтан хааныг дагаар оруулж, их эд уурс аваад, Хашин (Тангуд) улсын Бурханыг элсүүлж, олон тэмээг авав. Тийнхүү Чингис хаан, тэр хонин жил морилоод хятад иргэний Ахутай нэртэй Алтан хааныг элсүүлж, тангуд иргэний Илаху Бурханыг элсүүлэн харьж Саарь хээрт буув.

251. Бас түүний хойно, Жэү гуан (буюу Сүн улсын Жэү хаан)-д найрамдахаар илгээсэн Жубхан тэргүүтэн олон элчийг Хятадын Алтан хаан алсан тул, Чингис хаан нохой жил (1214) Хятадтай байлдахаар дахин мордов. "Бидэнтэй найрамдсан байтал, Жэү гуанд илгээсэн элчийг яагаад нөгчөөсөн билээ?" гэж байлдахаар мордоод Чингис хаан, Дүн гуан боомтыг чиглэж, Зэвийг Цавчаалын чигээр байлдуулав. Чингис хааныг Дүн гүан боомтыг эзлэхээр явав гэж Алтан хаан мэдэж, Илэ, Хада, Хөвэгэтүр гурваар цэргээ захируулж, бас нэмэлт хүч болгож, Улаан-дэгэлэнг магнайд явуулаад Дүн гүан боомтыг бэхэлж, давааг бүү давуулагтун! гэж Илэ Хада Хөвэгэтүр гурвын цэргийг хурдлуулан илгээв. Чингис хаан, Дүн гүан боомтыг хүрвэл Хятадын цэргүүд уулыг бүрхэж, хөндийг бялхаж байна. Чингис хаан, Илэ, Хада, Хөвэгэтүр гуравтай байлдаж, Илэ, Хада нарыг ухруулав. Толуй, Чигу хүргэн хоёр, хөндлөнгөөс довтолж, Улаан-дэгэлэнг няцаан дараад Илэ Хада нарыг цэргийн хажуугаас цохиж, хятадыг зомгол болтол хядав. Хятадын цэргүүд хядагдан барагдав гэж Алтан хаан мэдэж, Жунду балгаснаас зайлан дутааж Нанжин (Алтан улсын өмнөд нийслэл бөгөөд Бянь лян хот, одоогийн Хэ нань мужийн Кай фин фу) хотод очиж суув. Үлдсэн цэрэг нь өлсөж үхэцгээсэн ба өөр зуураа алалцаж, хүний махыг идэлцжээ. Толуй, Чигу хүргэн хоёрыг сайн байлдав гэж Чингис хаан ихэд сайшаав. 

252. Чингис хаан, Хэ-си-вү-д буугаад дараа нь Жундугийн Шар хээрт буув. Зэв, Цавчаал боомтын хаалгыг эвдэж, тэндээс цэрэг хөдөлгөж Чингис хаанд ирж нийлэв. Алтан хаан, Жундугээс зайлахдаа Жунду хотод Хада нэрт ноёныг лү шоу гэдэг сайд болгож орхисон ажээ. Чингис хаан, Жунду балгасны алт, мөнгө, эд уурс, юмыг тоолуулахаар Үнгүр буурч, Архай Хасар, Шигихутуг гурвыг илгээв. Энэ гурвын очиход Хада ноён угтаж, алттай хээтэй эд уурсыг барьж хот дотроос гарч уулзав. Хада-д Шигихутуг өгүүлрүүн: "Урьд энэ Жунду хот ба Жундугийн эд юм Алтан хааных байв. Одоо Жунду, Чингис хааных болов. Чингис хааны эд уурсыг чи яагаад далдуур хулгайлан авчирч өгч байна? Үүнийг би авахгүй" гэж Шигихутуг эс авав. Үнгүр буурч, Архай Хасар хоёр авав. Энэ гурав, Жундугийн юмыг тоолж ирэв. Тэнд Чингис хаан, Үнгүр, Архай, Шигихутуг гурваас "Хада юу өгөв?" гэж асуувал Шигихутуг өгүүлрүүн: "Алттай, хээтэй уурсыг авчирч өгөв. Миний хэлсэн нь: "Урьд энэ Жунду, Алтан хааных байв. Одоо Чингис хааных болов. Хада чи, Чингис хааны эд юмыг далдуур хулгайлж яахин өгнө?" гэж би эс авав. Үнгүр Архай хоёр, өгсний нь авлаа" гэв. Тэгэхэд Чингис хаан, Үнгүр Архай хоёрыг маш буруушаан донгодов. Шигихутугийг "Чи их ёсыг сэтгэжээ" гэж маш сайшаан соёрхож, "Чи миний үзэх нүд, сонсох чих бишүү" гэж зарлиг болов.

253. Алтан хаан, Нанжин (өмнөд нийслэл) орж өөрөө найрамдъя гэж мөргөж, Тэнгэр нэрт хөвүүнээ зуун нөхөдтэйгөөр Чингис хаанд шадар цэрэг болтугай! гэж илгээв. Чингис хаан, тэдний найрамдъя гэснийг зөвшөөрч "Буцъя" гэж өөрөө Цавчаал боомтыг дайран буцах гэж Хасарт зүүн гарын цэргийг захируулан, далайн хөвөөгөөр хижин явж, Бэйгин гэдэг хойд нийслэл (Данин балгас)-д буугаад тэр хотыг дагуулж түүнээс цааш Зүрчидийн Фухану-г дайран одож, хэрэв Фухану (одоогийн Өвөр Монголын зүүн хэсэг) байлдахыг сэтгэвэл байлдагтун! Элсэж орвол түүний хязгаарын хотуудыг дайран Ула-нау мөрнийг огтлон одож, Таурын голыг өгсөж, Хянганы давааг давж, Их аураг ордонд нийлэн иртүгэй! гэж илгээв. Хасартай Жорчидай, Алчи, Толун чэрби гурван ноёныг илгээлцэв. Хасар Бэйжин хотыг оруулж, Зүрчидийн Фухану-г дагаар оруулж, мөрт тохиолдсон хотуудыг эзлээд Таур голыг өгсөн давааг давж, Чингисийн уул ордонд бууж ирэв.

254. Түүний хойно Чингис хааны, сартаул иргэнд явуулсан Ухуна тэргүүтэн зуун элч алагдсанд, Чингис хаан өгүүлрүүн: "Алтан аргамжаа сартаул иргэнээр таслуулаад зүгээр орхиж болох уу? Ухуна тэргүүтэй зуун элчийн өшлийг өшиж, хяслыг хясаж, сартаул (Дундад Азийн Туркестан) улстай байлдъя" гэж мордоход Есүй хатан Чингис хаанд дуртган өчсөн нь: "Хаан

        Өндөр давааг давж
        Өргөн мөрнийг гэтэлж
        Урт аянд морилохдоо
        Улс иргэнээ захирахыг
        Урьдал болгож сэтгэнэ.
        Төрсөн бие түлбэрэх
        Түмэн амьтны хуулийг
        Төгс ухаандаа санаасай
        Уулс мэт бие чинь
        Нурж одвол
        Улс олон Монголы чинь
        Хэн захирах юм бэ?
        Тулгуур мэт бие чинь
        Туйвж одвол
        Туг их сүлдий чинь
        Хэн өргөх юм бэ?
        Төрсөн дөрвөн хүүгээс чинь
        Төр барих нь хэн бэ?
        Хан хөвүүд дүү нар
        Харц олон ард ба
        Хатад бид бүхэнд
        Хариу айлдах эсэхийг
        Хааны зарлиг мэдтүгэй" 

гэж өчвөл,Чингис хаан зарлиг болруун: "Хатан хүн боловч Есүйн хэлсэн үг зөвөөс зөв! Дүү нар хөвүүд, Боорчи, Мухулай та нарын алин ч энэ үгийг дуртгасангүй. Би, өвгөдийн хойноос одохгүй мэт өөрөө мартсан ажээ. Үхэл надаас тойрох мэт үнэхээр түүнийг санасангүй" гээд, "Хөвүүдийн ах Зүчи мөн. Юу хэлнэ? Чи хэл!" гэв. Зүчийг үг хэлэхийн урьд Цагадай өгүүлрүүн: "Зүчийг үг хэл гээд Зүчийг юунд томилох гэж байна? Энэ мэргидийн орхидост бид захирагдах гэж үү?" гэсэнд, (Бөртэ хатан, мэргидэд олзлогдож байгаад жирэмсэн болж ирсэн учраас тэгж хэлсэнд) Зүчи босоод Цагадайн энгэрээс шүүрэн барьж өгүүлрүүн: "Хаан эцэг, намайг гадуурхаж үзээгүй байхад чи намайг яагаад ялгаж байна? Чи надаас ямар эрдэм чадлаар илүү вэ? Чи ганц догшин омгоороо илүү биз. Харвалцаад чамд гартвал эрхийгээ огтолж хаясугай! Барилдаад чамд ялагдвал унасан газраас бүү боссугай! Хаан эцгийн зарлиг мэдтүгэй!" гэв. Зүчи Цагадай хоёр энгэрээсээ барилцаад Зүчийн гараас Боорчи татаж, Цагадайн гараас Мухулай татаж байхад, Чингис хаан дуугүй сууж байв. Хөхөчос зүүн этгээдэд байж өгүүлрүүн: "Цагадай чи юунд яарав? Хаан эцэг чинь, хөвүүдийн дотроос чамд итгэж байсан билээ. Та нарыг төрөхийн урьд 

        Одтой тэнгэр орчиж
        Олон улс байлдаж
        Орондоо унтах завгүй
        Олзлон булаалдаж байв.
        Хөрст дэлхий хөрвөж
        Хөвчин улс хямралдаж
        Хөнжилдөө унтах завгүй
        Хөнөөлдөн тэмцэж байв.
        Эргэлзэн бодох чөлөөгүй
        Элбэлдэн зүтгэж явав
        Ухран дутаах газаргүй
        Урагшлан байлдаж явав.   
        Амар жаргах аргагүй
        Алалдан тэмцэж явав
        Хатан сайхан эхийнхээ
        Халуун элгийг хөргөж
        Хайрт зүрхийг гомтгож
        Тос шиг санааг царцуулж
        Сүү шиг сэтгэлийг ээдүүлэх
        Чалчаа муу үгийг
        Цагадай чи хэллээ.
        Бүлээн элэг нэгтэй
        Бөртэ хатны хүүхэд бишүү
        Халуун элэг нэгтэй
        Хамт төрсөн хүүхэд бишүү.
        Зүрхний хайрт эхийн
        Зүртгэсэн ачийг мартаж
        Зүйгүй үгээр гомтговол
        Гэвшивч нэгэнт хожидно.
        Хэвэлдээ тээсэн эхийн
        Хэтэрхий ачийг мартаж
        Хэдэр үгээр гомтговол
        Хэзээ ч баясгаж чадахгүй.
        Хаан богд эцэг чинь
        Хамаг улсыг байгуулахдаа
        Хар толгойгоо хайрлахгүй
        Халуун цусаа гамнахгүй
        Хамхих нүдээ ирмэхгүй
        Гарын ханцуйг дэрлэж
        Гадаад хормойгоо дэвсэж
        Шүлсний хөөсөөр ундалж
        Шүдний махаар хооллож
        Магнайн хөлсийг гоожтол
        Мацаж чармайж явахад
        Улны хөлсийг урстал
        Улсаа хурааж явахад
        Хайрт хатан эх чинь
        Хамт зовж явжээ.
        Оюун төгөлдөр эх чинь
        Оёдолт дээлээ огшуулж
        Оготор хормойгоо шууж
        Хүүхдээ өсгөхийн тул
        Хүч чадлаа шавхаж
        Залгих хоолны шимтэйг
        Заяасан хүүхдэдээ өгч
        Уух ундны дээжийг
        Урьдаар та нарт өгч
        Өсөх үрээ тэжээж
        Өлсөж ядарч явлаа.
        Эгмээс чинь татаж
        Эрийн зэрэгт хүргэсэн
        Эрхэм ачийг санацгаа
        Хүзүүнээс чинь татаж
        Хүний зэрэг болгосон
        Хүндэт ачийг бодоцгоо.
        Бохиры чинь арилгаж
        Борвий чинь тэнийлгэж
        Эрийн зэрэгт оруулж
        Эмээлийн дөрөөнд хүргээд
        Энхрий хөвүүд та нарын
        Эрхэм сайныг үзье гэж
        Эх чинь одоо бодож байна.
        Наран шиг гэгээн ухаант
        Навч шиг дэлгэр сэтгэлт
        Сайн хатан эхийнхээ
        Санааг бүү гомдуул!" гэв. 

255. Тэндээс Чингис хаан өгүүлрүүн: "Зүчийг тэгж хэлж яаж болно? Хөвүүдийн минь ахмад Зүчи бишүү? Хожим тэгж бүү хэлтүгэй" гэж зарлиг болов. Энэ үгэнд Цагадай мөшилзөж өгүүлрүүн: "Зүчийн хүч эрдмийг басамжлахгүй.

        Амаар алсныг
        Ачиж болдоггүй
        Үгээр үхүүлснийг
        Өвчиж болдоггүй.
        Аавын хөвүүдийн ахмад нь
        Зүчи бид хоёр биз.
        Хаан эцэгтээ
        Хавсарч хүчээ өгье
        Далдиран зайлсан этгээдийг
        Тас цавчиж шийтгэе.
        Салж саатсан этгээдийг
        Салбартал цавчиж байя
        Өгэдэй өршөөлтэй тул
        Өргөмжлөхөд болно.
        Хаан эцгийн дэргэд
        Хамт ойр байлгаж
        Бараат их малгайг
        Бариулан мэдүүлж болно" гэв. 

Энэ үгэнд Чингис хаан өгүүлрүүн: "Зүчи юу хэлэхээ хэлэгтүн!" гэв. Зүчи өгүүлрүүн: "Цагадайн хэлсэн ёсоор Цагадай бид хоёр хавсарч хүчээ өгье. Өгэдэйг өргөмжилье!" гэв. Чингис хаан зарлиг болруун: "Хавсрах нь юу вэ? Эх дэлхий аугаа бөгөөд ус мөрөн олон бий. Харь улсыг эзлүүлэн тус тус салгая. Өөр өөрийн нутгийг өргөтгөж яваарай. Харин Зүчи Цагадай та хоёр, хэлсэн үгэндээ хүрч, ардын инээдэм, амьтны тоглоом болохгүй, эв найртай яваарай. Эрт цагт Алтан Хучар хоёр энэ мэтээр үг барилдсан байтал, хэлсэн үгэндээ хүрсэнгүй, хэдэр зан гаргаад юу болсныг та нар мэдэж байгаа биз. Одоо Алтан Хучар хоёрын харьяат нарыг та нарт хувааж өгнө. Тэднийг үзэж цээрлэл болгож явагтун!" гээд Өгэдэй юу хэлэх вэ? Хэлэгтүн!" гэв. Өгэдэй өгүүлрүүн: "Хаан эцэг соёрхож, үг хэлгэхэд би юугаа хэлэх вэ? Чадахгүй гэж яаж хэлэх вэ? Чадахыг хичээе! Гагцхүү хойд үеийн хөвүүд ач нар минь, өвсөнд ороовч үхэр тоож идэхгүй, өөхөнд хучивч нохой тоож идэхгүй юм төрөөд хандгайг харваад оготныг онох болуузай. Би үүнээс өөр юуг хэлэх вэ?" гэв. Энэ үгийг сонсоод Чингис хаан зарлиг болруун: "Өгэдэй ийм үгийг хэлэх бол болжээ. Бас Толуй юу хэлэх вэ? Хэлэгтүн!" гэв. Толуй өгүүлрүүн: "Би хаан эцгийн нэрлэсэн ахын дэргэд байж, мартсаныг сануулж, унтсаныг сэрүүлж, уриалах дуунд нь уухай болж, унах моринд нь ташуур болж, холын аянд явалцаж, ойрындайнд оролцож тусалъя" гэж хэлбэл, Чингис хаан зөвшөөн зарлиг болруун: "Хасарыг түүний үр хүүхдийн нэг нь залгамжил. Алчидайг түүний үр хүүхдийн нэг нь залгамжил! Отчигиныг түүний үр хүүхдийн нэг нь залгамжил! Бэлгүтэйг түүний үр хүүхдийн нэг нь залгамжил! Бэлгүтэйг түүний үр хүүхдийн нэг нь залгамжил! Тэрчлэн намайг миний үр хүүхдийн нэг нь залгамжилж, миний зарлигийг өөрчлөхгүй, задлахгүй, осолдохгүй, алдахгүй баримталж явтугай! Өгэдэйн үр хүүхэд өвсөнд ороовч үхэр тоож идэхгүй, өөхөнд хучивч нохой тоож идэхгүй юм төрвөл, миний ураг төрлийн дотор нэг хөвүүн нь сайн төрөх үгүй юу?" гэж зарлиг болов.

256. Чингис хаан (баруун зүг) байлдаанд мордоод, Тангуд улсын Бурханд элч явуулж хэлүүлсэн нь: "Баруун гар чинь болъё гэж чи хэлсэн бишүү? Сараул улсад алтан аргамжаа тасдуулаад би хариу авахаар мордов. Баруун гар болж морил!" гэж илгээвэл, Бурханыг үг хэлэхийн урьд Аша хамбу өгүүлрүүн: "Хүч хүрэхгүй бол хаан юунд болов?" гээд туслах цэрэг өгсөнгүй омогтой их үг хэлж элчийг буцаажээ. Тэнд Чингис хаан өгүүлрүүн: "Аша хамбуд яаж ингэж хэлэгдэх билээ? Урьдаар тэдэнтэй очиж байлдвал зохилтой бишүү? Гэвч өөр хүнд зорьж байгаа цаг тул энэ удаа болъё. Мөнх тэнгэрт ивээгдэж алтан жолоогоо бат татаж ирвэл, тэр цагт магад болтугай!" гэжээ.

257. Туулай жил (1219), Чингис хаан, хатнаас Хулан хатныг авч, дүү нараас Отчигин ноёныг их ордондоо үлдээгээд Арайн даваагаар давж, Сартаул улстай байлдахаар морилов. Зэвийг магнайд илгээв. Зэвийн дараа гэзэгт Сүбээдэйг илгээв. Сүбээдэйн гэзэгт Тогочарыг илгээв. Энэ гурвыг илгээхдээ тушаасан нь:"Султан хааны нутгийн гадуур явж цаана нь гараад биднийг очиход хамтарч нийлтүгэй!" гэв. Зэв яваад хан Мэлигийн балгасуудыг огт түйвээлгүй гадуур нь гарч одов. Түүний хойноос Сүбээдэй мөн ёсоор түйвээлгүй явж өнгөрөв. Түүний хойноос Тогочар явахдаа хан Мэлигийн хязгаарын хотуудыг дээрэмдэн, тариачдыг олзолжээ. Хан Мэлиг хотуудаа сүйтгүүлэв гэж дутаан хөдөлж, Жалалдин султантай нийлж, Чингис хааны эсрэг байлдав. Чингис хааны урьд Шигихутуг манлайлан явав. Жалалдин султан, хан Мэлиг хоёр, Шигихутугтай байлдаж, Чингис хаанд хүртэл хөөн ирэхэд Зэв, Сүбээдэй, Тогочар гурвуул, Жалалдин султан, хан Мэлиг хоёрын хойноос нэхэн байлдаж, тэднийг дарж хядаад Бухар, Сэмисгяб, Отрар хотын алинд нь ч оруулалгүйгээр хөөж байлдсаар Шин мөрнийг хүргэвэл сартаулын цэрэг Шин (Инд) мөрөнд харайн орж, олонх нь живж үхэв. Жалалдин султан хан Мэлиг хоёр амь хоргодохын тул Шин мөрнийг өгсөн дутаав. Чингис хаан, Шин мөрний өөд явж Батхэсэнг дайран одож, Эх горхи, Гүүн горхинд хүрч Баруан хээрт буув. Жалалдин султан, хан Мэлиг хоёрыг нэхүүлэхээр Жалайрын Балааг илгээв. Чингис хаан, Зэв Сүбээдэй хооёрыг маш сайшаан өгүүлрүүн: "Зэв чиний нэр Зургаадай билээ. Тайчуудаас ирж Зэв нэртэй болов" гээд Тогочар, хан Мэлигийн хязгаарын хотуудыг өөрийн дураар сүйтгэж, хан Мэлигийг дайсан болгов. Цээрлэл болгож түүнийг алъя гэж хэлсэн боловч, дараа алахаа байж маш буруушаан зэмлэж, цэрэг захирах эрхийг хасав.

258. Тэр Баруан хээрээс Чингис хаан өөрөө буцаж, Зүчи, Цагадай, Өгэдэй гурван хөвүүнээ баруун гарын цэргийг захирч, Аму мөрнийг гэтлэн Өргнэчи (Гурганачи) хотыг хүрэгтүн гэж явуулав. Толуйг Иру, Исэбүр тэргүүтэн олон хотыг эзлүүлэхээр илгээв. Чингис хаан өөрөө Отрар хотод буув. Зүчи, Чагадай, Өгэдэй гурван хөвүүн очоод гэдрэг лавласан нь: "Цэрэг бүрдэв. Өргнэчи хотыг хүрэв. Бид хэнийхээ үгийг дагаж явах вэ?" гэж өчиж илгээвэл, Чингис хаан зарлиг болруун: "Өгэдэйн үгээр явтугай" гэж илгээв.

259. Тэндээс Чингис хаан, Отрар хотод буугаад бас хөдөлж, Сэмисгяб хотод буув. Семисгяб хотоос хөдөлж, Бухар хотод буув. Тэнд Чингис хаан, Бала ноёныг хүлээж, Алтан горхины нуруунд Султан хааны зусланд зусаж, Толуйд элч илгээж хэлүүлсэн нь: "Зуны халуун болов. Цэргээ амсхийж буулга. Чи бидэнд ирж нийл! Гэж илгээв. Толуй, Иру, Исэбүр хотыг аваад Систэн хотыг эвдэж, Чүхчэрэн хотыг эвдэж байхад элч хүрч очив. Толуй, Чүхчэрэн хотыг эвдээд буцаж ирээд Чингис хаанд нийлэв.

260. Зүчи, Цагадай, Өгэдэй гурван хөвүүн, Өргнэчи хотод орж гурвуул олон хот ба иргэнийг хувааж аваад Чингис хаанд хувь гаргаж өгсөнгүй. Гурван хөвүүн буцаж ирвэл Чингис хаан, Зүчи, Цагадай, Өгэдэй гурван хөвүүнд уурлаж, гурван өдөр эс уулзав. Тэгэхэд Боорчи, Мухулай, Шигихутуг гурав өгүүлрүүн: "Тэмцэн мэлзэж байсан Сартаул улсын султаныг доройтуулж, хот ба иргэнийг нь авлаа, бид. Хуваагдаж автах Өргнэчи хот хувааж авах хөвүүд бүгд Чингис хааных билээ. Тэнгэр газарт хүч нэмэгдэж, сартаул иргэнийг ингэж доройтуулсанд олон бид, цэрэг морь чинь бүгдээр баясаж бахдаж байна. Хаан юунд ингэж хилэгнэв? Хөвүүд нэгэнт буруугаа мэдээд айж байна. Хойшид сургаал болтугай! Хөвүүдийн авир алгасангуй болуузай. Хаан соёрхвол, хөвүүдийг уулзулж болох уу?" гэж өчвөл, Чингис хаан тайтгарч Зүчи, Цагадай, Өгэдэй гурван хөвүүнийг уулзуулж донгодож, өвгөдийн үгийг өв болгож, хуучин үгийг хууль болгож, байсан газар нь тогтож ядтал, магнайн хөлсийг арчиж ядтал зэмлэж буруушааж байхад Хонхай, Хонтахар, Чормаган энэ гурван хорчин, Чингис хаанд өчрүүн: "Гөрөөнд сая гарч байгаа залуу харцага мэт, хөвүүдийн зоригийг шантруулан энэ мэтээр яаж донгодож болох вэ? Хөвүүд айж сэтгэл алгасангүй болуузай. Ургах нарнаас шингэх наранд хүртэл дайсан иргэн олон байна. Бидний түвд нохдыг (зуудаг нохдыг) тухирч явуулбал, дайсан улсыг бид дарж, тэнгэр газрын өмгөөр хүчээ нэмэгдүүлж, алт, мөнгө, эд уурс эл бүхий юмыг чамд авчирч өгье! Аль улсад явуулах вэ гэвэл, Багдад иргэний Халиф султан гэж бий гэнэ. (Багдад бол Энэтхэг ба Иранаас баруун тийш, Тигер мөрний хөвөөн дээр байгаа их хот мөн). Түүнийг эзлэхээр бид аялан явъя!" гэж өчвөл энэ үгийг шүүмжлэн бодож, Чингис хааны хилэн тайтгарч зөвшөөрөөд Хонхай, Хонтахар, Чормаган гурван хорчинг соёрхож, Адаргины Хонхай, Долонгирын Хонтахар хоёрыг "Миний дэргэд байтугай!" гэж нөгөө Үдгэгийн Чормаганыг Багдад улсын Халиф султанд аялуулав.

261. Бас индус (энэтхэг) иргэн, багдад иргэн хоёрын завсарт байгаа Ару-Мару Мадсаары улсын Абту хотыг эзлэхээр Дөрвэдийн Дөрбэй догшиныг аялуулав.

262. Бас Сүбээдэй баатрыг умар зүгийн Ханлин, Хипчак, Бажигид, Орос, Мажар, Асу, Сасу, Чэркэс, Кэшимир, Болар буюу болгар, Лала эдгээр арван нэгэн аймагхарь улсыг хүртэл Ижил (Волга), Яик (Урал гол) мөрнийг гэтлүүлэн, Кивамен (Кивамен буюу Киев), Хэрмэн хотуудыг хүртэл аялуулав.

263. Бас Сартаул улсыг эзэлж дуусаад Чингис хааны зарлигаар хот, хотод дарга тавихад Өргнэчи хотоос Хоромши овогтой сартаул Ялавач, Масхуд гэдэгнэртэй эцэг хөвүүн хоёр ирж, хот газрын ёс заншлын тухай Чингис хаантай ярилцав. Тэд, хот газрын заншил ёсыг сайн мэдэх тул хөвүүн Хоромши Масхудыг монгол дарга нарын хамт Бухар, Сэмисгяб, Өргнэчи, Удан, Хисгар, Уриан, Гусандарил тэргүүтэн хотыг захируулаад эцэг Хормши Ялавачийг авчирч, Хятадын Жунду (Бэйжин) хотыг захируулав. Ялавач, Масхуд нар хот суурин газрын журам ёсыг сайн мэдэх тул Хятад улсыг захирах монгол дарга нарын дэргэд сартаул хүмүүсийг зөвлөгч нараар томилов. 

264. Чингис хаан, Сартаул улсад долоон жил яваад тэнд Жалайрын Бала ноёныг хүлээж байхад Бала ноён Шин мөрнийг гэтэлж, Жалалдин султан, хан Мэлиг хоёрыг Индус газар хүртэл нэхвэл Жалалдин султан, хан Мэлиг хоёр нэгэнт завхсан тул Индусийн хязгаарын иргэдийг олзолж тоноод олон тэмээ, ямааг авч буцаж иржээ. Тэндээс Чингис хаан, буцах замдаа Ирчис мөрөнд зусаж, долоодугаар он тахиа жил (1225) -ийн намар Туул голын Хар шугуйд их ордоо засаж буув.


Буцаах Үргэлжлүүлэх
otgo-art_facebook

(Хуучин монгол хэлнээс одоогийн монгол бичгийн хэлээр Цэндийн Дамдинсүрэн орчуулав.) Дөрөв дэх удаагийн хэвлэл, Улсын хэвлэлийн газар, Улаанбаатар. 1990

Back

Монголын нууц товчоо Монгол зургийн аргаар, Э. Отгонбаяр (энэ ном 2 боть нийт 600 хуудастай)